sonin.mn
“Даншиг-Хүрээ цам-2015” наадамд оролцох гадаад, дотоодын шашны зүтгэлтнүүд мэдүүлгээ ирүүлснээр, зочдын нэр тодорхой болжээ. Нийслэл хот, 21 аймгийн сүм хийдийн тэргүүн хамба нараас гадна, дотоод гадаадын хутагт, гэгээнтнүүд байгааг эх сурвалжууд хэлж байна.
 
Тодруулбал, Архангай аймгийн Эрлдэнэмандал сумаас тодорсон Зая бандид гэгээн, Дундговь аймгаас тодорсон Дилав хутагтын хойд дүр, Дундговь аймгийн нутгаас тодорсон Ноён хутагтын хойд дүр, Нарванчин гэгээн, Сарайдорж Номухан, Жононба хувилгаан, Буриадын хамба, Халимагийн Шажин лам болон Өвөрмонгол, Тувагийн хамба лам нар морилох юм байна.
 
Даншгийн үеэр зохион байгуулах мянган лам ном хурах, Очирваань бурхныг тахих ёслол болон бусад мэдээллийг өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн олон нийттэй харилцах албанаас сэтгүүлчдэд өгөх юм байна.
 
Л.ХЭРЛЭН
Эх сурвалж: