sonin.mn
Чингис Хааны Дэлхийн Академийн Тэргүүн, Хунтайж хэмээгч П.Давааням хэвлэлийн бага хурал хийлээ.
 
Энэ үеэр П.Давааням :  “А.Мөнхсаруул гэдэг эмэгтэй Чингис хааныг тодруулна гэж бөөн юм болсон. Тэр эмэгтэй Б.Галааридтай гурван удаа уулзсан байна билээ. Харин надтай уулзаагүй байхад холбож, гутаан доромжилсон. А.Мөнхсаруулд төрийн тусламж байсан нь харагдаж байна
 
Мөн Л.Эрдэнэбаяр гэдэг эмч А.Мөнхсаруулын талаар ярихдаа мөн л өөрийгөө Хунтайж гэж нэрлэдэг П.Давааням гэж намайг холбон ярьж гутаан доромжилсон. Энэ мэтчилэн хүн төрөлхтний соёл иргэншлийн эсрэг гэмээр зүйлүүд 2009 оноос хойш бичигдэж байна. Энэ асуудлыг Испанийн олон улсын шүүх хариуцаж байгаа. Тэдгээр хүмүүсь мэдэхгүй зүйлийн талаар амныхаа зоргоор битгий ярь гэж хэлмээр байна. Намайг доромжилж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна” гэлээ.
 
Мөн тэрбээр хүн төрөлхтний соёл иргэншлийн төлөө хийж байгаа ажилд Монголын төр засаг цааргалахгүй байх хэрэгтэй. Иргэний нээсэн шинжлэх ухааны нээлтийг хүндэтгэн хүлээн зөвшөөрнө гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс Үндсэн хуулиа дагаж мөрдөөсэй гэж хүсч байна. Чингисийн Монголыг удирдах нь Дэлхийг удирдахтай дүйцэхгүйц ажил. Дэлхийн соёл иргэншлийг үгүйсгэж байгаа хүмүүс хар жагсаалтад бичигдсэн. Тиймээс цаашдаа иймэрхүү зүйл гаргаад байж болохгүй. Энэ оны есдүгээр сарын 23-ныг хүртэл өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хугацаа олгож байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөөгүй хүмүүстэй түүхэн хариуцлага тооцно" хэмээсэн юм.