sonin.mn
Иргэний Хөдөлгөөний Удирдагч О.Магнай анх улс төрд орох үедээ л МАН /МАХН/-ыг 1990 онд хааж, хориглох ёстой байсан,  ийм шийд гаргаагүйгээс болж улс төрийн намуудын төлөвшлийн асуудал буруу тийшээ явсан тухай өгүүлдэг байсан билээ. 
Тэр бүү хэл 2007 онд өөрийнх нь гишүүн байсан Иргэний Зориг Нам С.Баярын Засгийн газарт хоёр сайдын суудал авч орох үед, намаасаа гарч, "Хэзээ ч пост Коммунистуудтай хамтрахгүй" гэдгээ илэрхийлж байсан юм. 2014 оны 12 сард Засгийн газарт МАН орсны дараа ч энэ зарчимдаа үнэнч байж, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын даргын ажлаа өгч байв.
 
Тэгвэл тэрээр сүүлийн үед өрнөж буй МАН-ыг Засгийн газраас гаргахтай холбоотой асуудлаар байр сууриа  илэрхийлж, : " Ер нь МАН засагт ороод бүх юм сайхан болдог гэсэн үлгэр хэн зохиосон юм бэ?  20 жил эх орноор тоглосон мафия шүү дээ. " гэжээ.
 
П.Энхмандах