sonin.mn
“Ард түмнээ хайрлая” нэртэй нам байгуулж,  Орхон аймгаас нэр дэвшихээр  тэндхийн иргэн болсон экс гишүүн Л.Гүндалай одоо хаачих бол. Дээд шүүх намыг нь бүртгэсэнгүй, ямар гарц олох бол хэмээн олны чих сортолзож байна. Үнэндээ тэрээр 2005 онд Ард түмний нам байгуулж, даргаар нь ажиллаж үзсэн туршлагатай. Намаа хаяж АН руу орсон  нэг тийм зуршилтай. Өдгөө Ард түмнээ хайрлая нэртэй нам байгуулах гэтэл Дээд шүүх итгэл үзүүлсэнгүй юу, эсвэл бүрдүүлсэн материал нь хангалтгүй байв уу. Ингээд тэрээр нам байгуулж, Төрийн ордонд залрах мөрөөдөлтэйгээ гудамжинд хоцорч байх шиг. Гэхдээ улстөрчдийн салхийг хагалж “Ард түмнээ хайрлая” гэж хэлсэнд нь,  ийм нэртэй нам байгуулах санаачилга өрнүүлсэнд  нь түүнд талархая. Ард түмнээ хайрлая гэснийх нь төлөө түүнийг ч бас хайрлая.
 
Ч.ЗОТОЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин