sonin.mn
Франц улсын Засгийн газар Шинжлэх ухааны доктор, профессор, яруу найрагч, МУИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш С.Дуламыг “Эрдмийн алтан дал мод” шинжлэх ухааны дээд одонгоор шагнажээ.
Түүний Монголын төлөө хийсэн соёл судлалын бүтээл, Монгол Францын соёлын солилцоонд оруулсан хувь нэмрийг үнэлж тус шагналыг олгож буйгаа тус улсаас Монгол улсад суугаа элчин сайд одонг гардуулах үедээ хэлсэн байна. "Эрдмийн алтан дал мод" шагнал нь Францын боловсролын дээд шагнал бөгөөд  дотроо алтан дал мод, мөнгөн дал мод гэсэн зэрэглэлүүдтэй аж.
 
Э.Мягмар