“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар –Уран баримал” наадам зохион байгуулж байна. Энэхүү наадмын хүрээнд чөлөөт уран бүтээлчдийн дунд уран баримлын загварын уралдаан зарласан бөгөөд уралдаанд нийт 45 уран барималчийн 88 бүтээл ирэв. Үүнэээс шалгарсан 15 бүтээлийг нийслэлийн гудамж талбайд уран барималчид өөрсдөө урлан байршуулах юм. Шалгаруулалтын нэгдсэн дүнг энэ сарын 25-нд гаргаж олон нийтэд зарлана. Энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст сургах, найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй.
Наадамчдын замд байршуулахаар Хүннү, Ах дүү хоёр өвөөтэйгөө, Талын онго, Тэмээ, Мянга сонсохоор нэг үз, Сүмбэр уул, Домог, Андгай гэх мэт, Хайрын төгөлд Үнсэлт, Хавар, Залбирал, Монгол гэр бүл, Болзоо, Сарны гүнж зэрэг түүх, монгол ёс заншил, орчин үеийн сэдвээр туурвисан олон баримлыг урлажээ. Монголын урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсийн дарга Д.Энхцогт, Улаанбаатар хотын Ерөнхий зураач Л.Болд, Монголын Архитекторуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Балдан нар шүүн нэгдсэн дүнг гаргах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Улаанбаатар хот Улсын нийслэл гэдгийг мартаж болохгvй ! Бvх юм тансаг, эрхэмсэг байх естой! Аятайхан ирээдvйтэй, цог золбоотой, нvд сэтгэж сэтгэ баясахаар гое баримал байвал зvгээр ! Тэмээ мал бехeнд нvд дасаж, сэтгэл сэргэхээ больсон шvv. Ирээдvйтэй, удахаар , хайрламаар юм хийж vзээрэй!!!!
OLON L GAZAR YAVSAN BAILGYI .ULAANBAATART HIIGDEJ BUI AJILUUD YADUU ONOO MARGAASHAA HARSAN NYD HUURSAN L ZYILUUD BAIDAG. BYGD L GADAADII SAIHANIIG BISHREH MORTLOO UULS EH ORNOO BODDOG YUMII G SETGELEESE HIIDEG HYN ALGA......................................BUH ZYILIIG TSAG ALDALGYI TOLOVLOLTTEIGEER HIIMEER BAIH YUM NOHDOO.YADAJ ZAMIIG ULS OOROO HIIDEG BAIH HEREGTEI .ZAMIIG ZORIGTOI DALAITSTAI ALSIIG HARSAN CHANARTAI HIIMEER BNAAAAAAAAAAAAA
Тэмээний баримлаа Яармаглуу эрэгдгийн тэр хавьд байрлуулмаар.Америк Европ Араб тэр чигээрээ нэг бөхтэй тэмээтэй болхоор тэр хавьд зүгээр юм болуу гэж бодлоо.Хөшөөнийх нь тэрүүхэн хэсгийг говь маягтай болгоод өгөх хэрэгтэйлдээ.Бөхтэй баримал хүй долоон худагруу явах замд гоё.Замын ойролцоо гүвээн дээр байвал гадна дотны хүмүүс алсаас хараад хажуугаар нь өнгөрөхдөө бүүр сайн харах биз.Солонгосын Инчон нисэх буудал орох замд"самсунг"гар утасны суртчилгааны хөшөө байсан.Түүн шиг цэмцгэр байгаасай!
ene er ni xend xeregtei yum be shal balai yum xiij mungu yrexee bolij yz nuguu bydyyleg maanaguud ni xyzyy tolgoid ni shal xereggyi daabuu zyyj tenegtexiig ni yana aa...zygeer nyd bayasgaad yabdag bol yaya gexed baaxan arxinii shil syy tos nyalj zabaaraxaar chin xen durtai bxav dee ulam l sejiglej yarbaix blgyi
Xeregtei, Mash ix xeregtei baina