sonin.mn
Гегелийн энэхүү лекц нүсэр том, “бүх түүхийг” гүн ухааны хувьд багтаасан суурь бүтээл гэдгийг нэгэнт дурдсан. Энд ялган авч орчуулсан хэсэг бол “Дэлхий дахины түүхийн газар зүйн үндсүүд” хэмээх газар зүйн детерминизмын үндэслэлээ гаргасан тун өчүүхэн хэсэг болно. Энэ хэсэгт монгол болон нүүдэлчдийн тухай маш товч өгүүлсэн байдаг. Манайхан үүнийг огт үзэлгүйгээр сургаар сонссоноо буруу зөрүү ярьж цуурдаг, энэ нь голчлон хүн ичиж үхмээр гаж хэлбэртэй болдог, амаараа хэчнээн ч засаж хэлсэн ч “монгол сэхээтэн” ер тоодоггүй болохоор би яг энэ хэсгийг ялган авч орчуулсан юм. Ганц удаа ч гартаа барьж үзээгүй, ядахдаа хальт ч болтугай хараагүй, үзээгүй байж аливаа “эрдэм номоор” амнаасаа хөөс сахруулан цэцэрхэж, мэдэмхийрэх сэхээтэн нэрт балай өвчтэй юмнууд Монголоос өөр газраас олдохгүй буй за…Гегель Монголыг зориуд судлаагүй, түүнийг нарийн сайн мэдэхгүй хэдий ч 200 гаруй жилийн өмнө Монголыг оруулсан философийн систем бүтээж чадсан ба энэ нь түүний суу ухааныг баталгаатай гэрчилнэ буй за…
 
 
Гэхдээ хүн өөрийгөө дээд амьтан гэж тооцохоор тэр өөрийгөө ч хүндэлдэггүй гэсэн дүгнэлт гардаг, учир нь илүү дээд амьтан гэдгийг хүлээн зөвшөөрснөөрөө хүн түүнд жинхэнэ хүндлэлийг баталгаатай болгох тийм үзэл хүртэл явдаг. Хэрэв дур зорго нь туйлын, бясалгаж болох цорын ганц бат бэх бодит байдал (объективность-Орч.Х.Д.Г.) юм бол энэ шатанд сүнс ямар ч түгээмэл зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ.
Ийм учраас негрүүд мөн чанартаа эрх хийгээд ёс суртахууны үндсэн тодорхойлолт болсон хүмүүсийг бүрэн жигшиж зэвүүцдэгээрээ ялгагддаг. Хэдийгээр тэдэнд хий үзэгдэл байх боловч тэд сүнс мөнх гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй.
 
 
Хүнийг доромжлох нь санаанд багтамгүй хязгаарт тулж ирдэг: харгислалыг (тиран-Орч.Х.Д.Г.) шударга бус явдал гэж үздэггүй; хүн идэх явдал нэн тархмал, түүнийг бүрэн болох зүйл гэж үздэг. Хэрэв ерөөс хүний зөн билгийг ярьж болох бол зөн билэг биднийг ийм муухай зүйлээс татгалзуулдаг. Гэхдээ энэ нь негрүүдэд байхгүй, ерөөс хүн идэх явдал африкийн зарчимтай холбоотой; мэдрэмтгий негрийн хувьд хүний мах бол ямар нэг мэдрэх юм, ерөөсөө л мах юм. Хэрэв хаан үхвэл зуун зуун хүмүүсийг алж, иддэг; олзлогдогсдыг алж, тэдний махыг зах дээр зардаг; ялагч нь голдуу алагдсан дайсныхаа зүрхийг иддэг. Ид шидээр оролдож буй илбэ жатгач голдуу анх тааралдсан хүнээ алж, түүний биеийг олон хүнд идүүлэх гэж өгдөг.
Харин негрүүдийн боолчлол нэлээд өөр учир холбогдолтой байдаг. Европчууд негрүүдийг боолчилж, Америкт зарж байна. Гэхдээ тэдний энэ тавилан туйлын боолчлол мөн адил оршиж буй өөрийнх нь эх орныхоос дор байх нь юу л бол, учир нь боолчлолын үндэс бол ерөөсөө хүн өөрийнхөө эрх чөлөөг ухамсарлаагүй явдал байдаг бөгөөд ийм маягаар тэдэнтэй эд юмс мэт, ямар нэг үнэт чанараа гээсэн эд юмс мэт харьцаж доромжилж байдаг.
Негрүүдэд ёс суртахууны мэдрэмж нэн сул, бараг огт байхгүй гэсэн ч болно. Хэн нь барьж авч чадахаасаа шалтгаалаад эцэг эх нь хүүхдүүдээ, хүүхдүүд нь эцэг эхээ худалдана. Бүрэн боолчлолын улмаас бидний бие биенээ тэтгэж байдаг ёс суртахууны хүндлэлээс урган гардаг аливаа холбоо тэдэнд устан алга болсон, бидний бие биенээсээ шаардах эрхтэй тэр зүйл негрүүдийн толгойд ч орж ирэхгүй.
Негрүүдийн олон эхнэрт ёсны (полигам-Орч.Х.Д.Г.) зорилго нь ямагт олон хүүхэд төрүүлэх явдал болдог ба бүх хүүхдүүдээ толгой дараалан боол болгон зарж болдог. Маш гэнэн гомдол гаргах нь нэн элбэг, жишээлбэл Лондонгийн нэг негр одоо маш ядуу байгаадаа уурлаж байсан, яагаад гэвэл тэр бүх гэр орныхноо зарж орхисон ажээ.
 
Негрүүдэд илэрдэг онцлог шинж бол хүмүүсийг жигших явдал бөгөөд тэд хүмүүсийг амьдралыг үл хүндэтгэх үхлээс ч илүү жигшдэг. Амьдралыг ингэж үл хүндэтгэх нь биеийн асар их хүчтэйн улмаас негрүүд маш их зоригтой болдгоор тайлбарлаж болно. Европчуудтай байлдахдаа мянга мянган негрүүд галт зэвсгийн өөдөөс үхэл рүүгээ явдаг байсан. Ямар нэг эрхэмсэг зорилготой болсон тэр газарт л амьдрал үнэ цэнэтэй байдаг юм.
Ингээд төрийн байгууллын үндсэн шинжийг үзэхэд шилжихдээ бид бүхэллэг мөн чанарын үүднээс үнэн хэрэгтээ ийм зүйл оршин байж болохгүй гэдгийг харах болно. Энэ шатанд мэдрэхүйн дур зорго, хүсэл зоригийн эрчмийн үзэл л хэвшмэл буй; сүнсний ерөнхий тодорхойлолтууд, жишээлбэл, гэр бүлийн ёс суртахуун энд хараахан хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа шүү дээ, учир нь энд аливаа түгээмэл зүйл дур зоргын гүнзгийрэл төдий л зүйл байдаг. Ийм учраас энд улс нь чөлөөт хуулиудаар нэгдсэн тийм улс төрийн холбоо харилцаагаар илэрхийлэгдэж чаддаггүй. Ерөөс энэхүү дур зоргод ямар ч саад тотгор, ямар ч хязгаарлалт байдаггүй.
Ийм учраас зөвхөн гадаад хүч л улс оршин байхыг түр зуур тэтгэж чадна. Түүний тэргүүнд нэг захирагч байна, ийм учраас мэдрэхүйн бүдүүлэг байдлыг зөвхөн дарангуй (диспотический-Орч.Х.Д.Г.) засаглалаар л номхотгож болно. Гэхдээ албатууд нь ч гэсэн мөн тийм зэрлэг суртахуунаараа ялгарна, тэд өөрийнхөө зүгээс захирагчаа хязгаарлаж байдаг.
 
Энэ удирдагчид бусад олон удирдагч захирагдана, тэдний зөвлөлддөг хүнийг бид хаан гэж нэрлэе, удирдагч дайн эхлэх буюу албатуудаасаа татвар авахаар болбол тэд нараасаа зөвшөөрөл авахыг хичээх ёстой. Энэ үед тэрээр их бага хэмжээний нөлөө бүхий нэр хүнд хийгээд зальтай буюу аль нэг удирдагчийг зайлуулах хүчтэй байж болдог. Түүнээс гадна хаадууд бүр ч тодорхой давуу байдлыг эзэмшдэг.
Ашанти нарын хаан нь албатуудынхаа бүх өмчийг өв залган авдаг; бусад газруудад бүх хүүхнүүд хаанд хамаарагдана, хэрэв хэн нэгэн гэрлэхийг хүсвэл сүйт бүсгүйгээ хаанаас худалдан авдаг. Негрүүд хаандаа дургүй бол түүнийг унагаж, алдаг. Дагомейд негрүүд дургүй нь хүрсэн хаандаа түүний засаглалд залхаж байгаагийн бэлэг тэмдэг болгож тоть шувууны өндөг илгээдэг заншил байдаг. Заримдаа түүн рүү төлөөлөгчид илгээх бөгөөд түүний засаглалын дарамт дуусах ёстой, түүний засаглалаас залхаж байна гээд түүнийг бага зэрэг амсхийхийг зөвлөдөг. Дараа нь хаан албат нартаа талархсанаа илэрхийлээд зайлж одох ба эхнэрүүддээ өөрийгөө боож алахыг зөвшөөрдөг.
 
Эрт дээр үед нэгэн эмэгтэйчүүдийн улс булаан эзлэлтээрээ нэн их алдаршиж байсан юм: энэ бол эмэгтэй хүн тэргүүлсэн улс байсан. Тэрээр төрсөн хүүгээ халуун уур руу түлхэж, өөрийгөө цусаар будаад, няцалж алсан хүүхдийн цус нөөцөнд байнга байлгах тушаал өгсөн юм. Мөн тэрээр эрчүүдийг хөөх буюу тэднийг алж, эр хүйсийн бүх хүүхдийг алах тушаал өгсөн юм.
Энэ заналт хүүхэн (фурия-Орч.Х.Д.Г.) бүх хөршүүдээ сүйрүүлсэн юм; учир нь тэд газар боловсруулдаггүй байсан, тэд байнга дээрэм хийдэг байлаа. Тэд цэргийн олзлогдогсдыг эр хүн болгон ашигладаг байжээ; жирэмсэн эмэгтэйчүүд тэдний лагераас зайлан явах ёстой байв; хэрэв тэд хүү төрүүлбэл тэднийг устгадаг байв. Хожим энэхүү адгийн муухай нэрээр алдаршсан улс оршин тогтнохоо больсон юм.
 
Негрийн улсуудад хааны дэргэд заавал алуурчин байдаг, энэ албан тушаал дээд зэргийн чухалд тооцогдох ба түүний ачаар хаан сэжиг бүхий хүмүүсийг зайлуулна, нөгөө талаасаа хаан өөрөө хэрэв ихэс дээдэс нь (вельмож-Орч.Х.Д.Г.) шаардвал тэдэндээ алуулж ч болно. Ерөөсөө бол тэдний урьд өмнийн хүлцэнгүй зан байлаа ч гэсэн фанатизм негрүүдийг өдөөж чадах бөгөөд аливаа итгэлийг даван гарч чадна.
Английн нэгэн жуулчин: Ашанти-д дайн эхлэх шийдвэр гаргах болоход эхлээд баяр ёслолын арга хэмжээ үйлддэг гэж өгүүлжээ; дамрамд дурдахад хааны эхийн чандарыг хүний цусаар угаажээ. Дайны өмнөтгөл болгож, хаан уураа хүргэхийн тулд өөрийнхөө нийслэл рүү довтлохоор шийдсэн байна. Хаан английн Гэтчинсон гэгч хүнд: “Христианчууд Та нар, гэр бүлээ сэргийлж хамгаалагтун. Үхлийн мэдээ илдээ сугалж байна, одоо тэр олон ашанти хүнийг хөнөөх болно; бөмбөрийн дуу гармагц энэ нь олон хүний үхлийн хөтөч болно. Хэрэв чаддаг юм бол хаан руу хүрээд ир, өөрийнхөө төлөө бүү ай” гэж дамжуулахыг тушаажээ.
Тэгээд бөмбөрийн нүргээн дуугармагц аймшигт хядлага эхэлсэн байна: улангассан негрүүд гудамжинд замдаа тааралдсан болгоныг сүлбэж байв. Энэ тохиолдолд хаан өөрт нь сэжигтэй санагдсан бүх хүнийг алахыг тушаажээ, дараа нь энэ үйлдэл ариун үйлдлийн шинжтэй болжээ.
Негрүүдэд өдөөгдөж буй аливаа төсөөлөл нь тэдний бүхий л хүсэл зоригийн эрчмээр олдож, хэрэгжиж байна; гэхдээ энэ үедээ энэхүү хэрэгжилт нь бүхнийг сүйрүүлж байна.
 
Эдгээр ард түмнүүд удаан тайван байж чаддаг; гэхдээ тэд гэв гэнэт догдолж эхлэх бөгөөд энэ үедээ тэд хүн байхаа больдог. Биет гэхээсээ сүнсний фанатизмаар өдөөгдсөн энэхүү утга агуулгагүй, утга санаагүй ийм догдлолын үр дагавар нь эвдрэл сүйрэл л байдаг юм.
Ингээд Дагомей-д хаан үхэхэд нийгмийн холбоо харилцаа цуцлагдав: түүний ордонд бүх нийтийн сүйрэл задрал эхэлжээ; хааны бүх эхнэрийг хороов (Дагомей-д тэдний тоо тов тодорхой яг 3333 байсан юм), бүх хот даяар нийтийн дээрэм, нийтийн аллага эхэлжээ. Хааны эхнэрүүд өөрийн үхлийг зайлшгүй гэж үзсэн ба ийм учраас үхлээ гоёж гоодон угтсан байна. Дээд түшмэдүүд энэ яргаллыг дуусгавар болгохын тулд аль болох хурдан шинэ захирагчийг сонгох гэж яарах ёстой байв.
Дээр дурдсан бүх шинжүүдээс негрүүдийн номхотгошгүй зан араншин ялгаран гардаг. Энэхүү төлөв байдал нь хөгжил, боловсролт байдлын боломжийг үгүй болгодог ба негрүүд үргэлжид ийм л байсан, одоо ч бид тэднийг иймээр л харж байна.
 
Негрүүдийн европчуудтай холбосон, бас холбож буй цорын ганц чухал холбоо бол боолчлолоор илэрхийлэгдэх холбоо болно. Үүнд (боолчлолд-Орч.Х.Д.Г) негрүүд өөртөө таарахгүй юм юу ч олж хардаггүй, чухамхүү боолын худалдаа, боолчлолыг халахын эсрэг бүхнээс илүү ихийг хийсэн англичуудыг тэд дайснаа гэж үздэг юм. Тэдний хаад олзонд орсон дайсан хийгээд өөрийн албатуудыг зарахад ихээхэн ач холбогдол өгдөг шүү дээ, ийм учраас боолчлол бол негрүүдийн дунд энэрэнгүй ёс хөгжихөд тус болсон юм.
 
Негрүүдийн боолчлолын энэхүү төлөв байдлаас бидний сонирхлыг цор ганцаараа татах, бидний үзсэнээс нэн тодорхой байгаа: жам ёсны төлөв байдал бол туйлын бөгөөд нэвт шувт шударга бус байдал юм гэсэн дүгнэлтийн санааг гарган авч болно.
Боолчлолын төлөв байдал хийгээд ухаалаг (разумный-Орч.Х.Д.Г) төрийн бодит байдлын хооронд дахь завсрын аливаа шатанд шударга бусын агшин хийгээд талууд бас байдаг байна; ийм учраас хамжлагын төлөв байдал шинэ үеийг хүртэл оршин байсан шиг грек болон римийн төр улсаас ч гэсэн бид боолчлолыг олж болно.
Гэхдээ улс дотор боолчлол оршин байдаг тэр хэлбэрээрээ энэ нь тусгаарлагдмал байдлаас дэвшилд шилжих агшин, мөн хүмүүс илүү дээд ёс суртахуунд холбогдож, түүгээр дамжин соёлтой холбогддог хүмүүжлийн ач холбогдол бүхий ердөө л мэдрэхүйн оршихуйн агшин юм.
Боолчлол өөрөө болон өөрийнхөө хувьд шударга бус байдал мөн, ийм учраас хүний мөн чанар бол эрх чөлөө болно, гэхдээ хүн өөрөө энэ хүртэл өсөж дэвжсэн байх ёстой. Улмаар боолчлолыг гэв гэнэт устгаснаас түүнийг дэс дараатай халах нь зохистой бөгөөд зөв болно.
Одоо бид Африкийг орхих ба түүнийг дахин дурдахгүй. Учир нь Африк дэлхийн түүхийн хэсэг болдоггүй; түүнд хөгжил, хөдөлгөөн ажиглагддаггүй, тэнд болсон зүйлс, өөрөөр хэлбэл түүний умард хэсэгт болсон бүх зүйлс Ази юмуу Европын ертөнцөд хамаарна.
Карфаген бол тэнд чухал, шилжилтийн агшин байсан, гэхдээ финикийн колонийн хувьд тэр нь Азид хамаарагдана. Бид хүн төрөлхтний сүнс дорноос өрнө рүү шилжсэн шилжилтийн тухай ярихдаа Египетийг авч үздэг, гэхдээ тэр нь африкийн сүнсэд харш юм; харин бид Африкийн тухайд бол ямар нэг түүх байхгүй, ямар нэг судлагдаагүй, сүнсний хөгжлийн хамгийн анхдагч шатанд бүрнээ оршин байгаа тэр л зүйлийг ойлгодог ба энд заавал дурдах ёстой гэвэл ердөө л дэлхий дахины түүхийн босгоны тухай л ярьж болох юм.
 
Дөнгөж одоо л бид энэ бүхнээс ангижран дэлхий дахины түүхийн жинхэнэ тавцан дээр гарч ирж байна. Бидэнд эхлээд Ази болон Европын газар зүйн үндсийн тоймыг ахиад жаахан нэмэх л үлдэж байна. Ази бол угаасаа дэлхийн зүүн хэсэг юм. Хэдийгээр тэр Америкийн хувьд баруун болдог хэдий ч, гэхдээ Европ ерөөсөө төв, мөн эртний ертөнцийн төгсгөл, туйлын (абсолют-Орч.Х.Д.Г.) Өрнө болдог шиг, Ази ч гэсэн туйлын Дорно юм.
Азид сүнсний гэрэл гэгээ гийсэн бөгөөд үүний ачаар дэлхий дахины түүх эхэлсэн юм.
 
 
Одоо Азийн янз бүрийн орнуудыг авч үзвэл зохино. Түүний биет төлөв байдалд илт эсрэг тэсрэг байдал хийгээд энэхүү эсрэг тэсрэг байдлын хоорондын гол харьцаа гарцаагүй байдаг. Энд газар зүйн янз бүрийн зарчмууд нь өөрөө хөгжсөн болон илэрхийлэгдэх хэлбэрүүдийн уг чанар болно.
Юуны өмнө умрын хажуу бэл Сибирийг ялган үзвэл зохино. Энэ хажуу бэл нь үзэсгэлэнт голууд бүхий Алтайн уулсаас эх авч, Хойт мөсөн далайд цутгана, энэ нь дээр дурдсанчлан түүхийн чинадад байдаг хойт бүс учраас угаасаа бидний сонирхлыг огтхон ч татахгүй.
Харин үлдсэн Азид гарцаагүй сонирхолтой гурван газар нутаг буй. Нэгдэх нь уулсын хэлхээ, түүний дотор дэлхийн хамгийн өндөр уулсаас бүрдэх бүсээр хүрээлэгдсэн нэлэнхийдээ тэгш өндөрлөг болно. Энэхүү тэгш өндөрлөг нь өмнөд болон зүүн өмнөд талаараа зэрэгцээгээрээ бүр өмнө зүг сунасан Мустаг болон Имаус-тай хиллэнэ ! Гималайн уулс. Дорно зүгт нь өмнөөс умард чиглэлд сунан тогтсон уулсын хэлхээ Амар мөрний сав газрыг зааглана.
Умард талд нь Алтайн болон Сунгарын уулс байрлах ба Сунгар нь баруун хойт талдаа Муссарт-тай, баруун талдаа Белартаг-тай нийлнэ, эдгээр нь эргээд Гиндукушийг дамжин Мустаг-тай нэгдэнэ.
 
Өндөр уулсын хэлхээгээр бүрдэж, эрчилсэн голуудаар хэрчигдэж, хаагдсан энэхүү бүс нь асар том хөндийг үүсгэнэ. Түүнчлэн (энд зохиогч английн BS товчлол хэрэглэжээ. Энэ нь “bullshit” буюу мөн адил, түүнчлэн гэсэн утга юм-Орч-Х.Д.Г.) их бага хэмжээгээр усанд автдаг энэ нам дор газарт ер бусын үржил шимээрээ тодорхойлогдог, европын голуудын сав газраас тэдэнтэй адилхан салбарлаж салаалсан жинхэнэ хөндийнүүд үүсгэдэггүй, харин тэгш газар болж байдгаараа ялгагдах төвүүд оршдог.
 
Эдгээр нь Хөх болон Шар мөрний үүсгэдэг Хятадын тэгш газар; дараа нь Ганга мөрний үүсгэсэн Энэтхэгийн тэгш газар; хойт талдаа Пенжабыг усалж, өмнө талдаа элст тэгш газраар урсдаг Инд мөрний үүсгэдэг тэгш газар бол арай багавтар нь юм.
Үүний дараа Армениас эхээ авч, персийн уулсын дагуу урсдаг Тигр, Евфрат хоёр мөрний эрэг дагуу байрлах улс орнууд болно. Каспийн тэнгисээс зүүн болон баруун тийш яг адил j төрлийн голын хөндийнүүд байрлана, зүүн талд нь Арал тэнгист цутгаж, Окс болон Яксарт (Амударья болон Сырдарья) мөрнүүдийн бүрдүүлдэг хөндийнүүд, баруун талд нь Кур болон Аракс мөрний хөндийнүүд оршино. Тэгш өндөрлөг болон тэгш газрыг өөр хооронд нь ялгавал зохино; гурав дахь хэлбэр нь Өмнөд Азид өгөгдсөн эдгээрийн хосолмол хэлбэр болой. Энд цөлийн орон, тэгш өндөрлөг, фанатизмын хаанчлал болсон Арави орно, мөн энд далайтай нийлсэн, Европтой тасралтгүй холбоо барьж байгаа Сири, Бага Ази орно.
Газар зүйн ялгаатай холбогдуулан дээр хийсэн ерөнхий дүггэлтийг Азид голдуу хэрэглэж болно, чухамдаа бол мал аж ахуй бол тэгш өндөрлөгийн хүмүүсийн ажил төрөл болох ба харин газар тариалан хийгээд аж үйлдвэрийн хөдөлмөрөөр нам дор газрын хүмүүс оролдоно; эцэст нь худалдаа хийгээд усан онгоц барих зэрэг нь гурав дахь зарчмыг бүрдүүлнэ.
Эцгийн эрхт ёсны (патриархал-Орч.Х.Д.Г.) бие даасан байдал нь нэгдэх зарчимтай холбоотой, өмч, ноёрхол болон боолчлол хоёрдахь зарчимтай, харин иргэний эрх чөлөө бол гуравдахь зарчимтай холбоотой байдаг. 
 
 
Тэгш өндөрлөгт мал аж ахуй, адуу, тэмээ болон хонины (бага хэмжээний бог мал) зэрэгцээгээр (энд зохиогч үхрийг хэлж байгаа бололтой-Орч-Х.Д.Г.) ахиад л нэг талаас нүүдэлчдийн амгалан тайван амьдрал, нөгөө талаас тэдний бат бөх биш булаан эзлэлтийг ялган үзэх ёстой.
Эдгээр ард түмнүүд түүхтэй болтлоо сүйдтэй их хөгжөөгүй боловч амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд өдөөгч хүчирхэг лугшилт тэдэнд бэлхнээ байдаг, хэдийгээр тэдэнд түүхэн агуулга хараахан байхгүй хэдий ч түүхийн эхлэлийг чухамхүү тэднээс хайх ёстой юм.
(Энэ хэсэг монголчуудад онцгой чухал учир орос өгүүлбэрийг хавсаргав: “Эти народы сами не настолько развились, чтобы у них существовала история, но у них уже имеется могучий импульс, побуждающий их к изменению их образа жизни, и хотя у них еще нет исторического содержания, однако начала истории следует искать у них.”- Орч.Х.Д.Г.)
 
 
Голын хөндийгөөр олон сонирхолтой ард түмэн амьдардаг нь мэдээж. Газар тариалан хар аяндаа тогтмол байдлыг зогсоохыг өдөөдөг: тэр нь хашир байдал хийгээд ирээдүйн талаар санаа тавихыг шаарддаг. Үүний ачаар түгээмэл зүйлийн тухай санаа өдөөгдөнө, чухам үүнд л өмч болон аж үйлдвэрийн зарчим агуулагдаж байдаг. Ийм төрлийн соёлт оронд Хятад, Энэтхэг, Вавилон орно. Гэхдээ эдгээр оронд амьдрагч ард түмнүүд өөр дотроо хаагдаж, далай тэнгисийн зарчмыг эзэмшиж чаддаггүй буюу үүнийг тэдний соёл бүрдсэн зөвхөн тэр үед л хийдэг. Хэрэв тэд далай тэнгисээр хөвөн явлаа гэхэд энэ нь тэдний соёлд нөлөө үзүүлээгүй, тэдний хоорондын холбоо харилцаа хийгээд цаашдын түүх нь тэдэн дээр ирж, тэднийг судалсан учраас л оршин байж чадах юм.
Тэгш өндөрлөгөөр хүрээлэгдсэн уул нуруудаас бүрдсэн бүс, яг тэгш өндөрлөг, мөн гол мөрний тэгш газар энэ бүхэн Азийг биет болон оюун санааны хувьд тодорхойлж байдаг; гэхдээ эдгээр нь өөрөө түүхэн тодорхой элементүүд болохгүй, гэхдээ дээр дурдсан эсрэг тэсрэг байдал харьцангуй юм: үржил шимт тэгш газарт хүн бэхжин суусан нь тэгш өндөрлөгийн хувирамтгай, тайван биш, тэнэмэл уугуулуудад байнгын эрмэлзлийн объект болсон байна. Жам ёсоор салсан тэр зүйл үнэн хэрэг дээрээ түүхэн холбоо харилцаа болон хувирч байна.
 
 
Энэхүү хоёр агшин Өмнөд Азид нэгдэж байдаг, ийм учраас тэр нь Европ руу хандаж байдаг, ийм учраас энэ орон өөрт нь байгаа яруу сод бүхнийгээ өөртөө хадгалж, гэхдээ түүнийгээ Европт дамжуулан өгсөн билээ. Өмнөд Азид бүхий л шашны болон бүхий л төрийн зарчмууд үүссэн, гэхдээ тэдгээр нь зөвхөн Европт л хөгжсөн юм.
Одоо бидний орох гэж буй Европт бидний Ази болон Африкт олдог шиг газар нутгийн тийм их ялгаа байхгүй. Европын зан араншин бол дээр дурдсан ялгааны эсрэг тэсрэг байдлыг толийлгон арилгах буюу наад зах нь эрс тэс байхыг нь болиулж зөөлрүүлэн, шилжилтийн хэлбэрээр илэрхийлдэг. Европт тэгш газрын эсрэг тал болсон тэгш өндөрлөг байдаггүй. Ийм учраас Европын гурван хэсгийн хоорондын ялгаа өөрөөр тодорхойлогддог.
Эхний хэсэг нь Газрын Дундад тэнгис рүү харсан өмнөд Европ болно. Пиренейнээс хойш Францыг дамнан Франц болон Германыг Италиас заагласан, мөн түүнийг тусгаарласан Альптай холбоотой орших уулс үргэлжилнэ. Грек ч гэсэн Европын энэ хэсэгт оршино. Европын төв болон умард хэсэг соёлгүй байхад Грек болон Италид дэлхий дахины түүхийн тавцан удаан хугацаагаар оршсон ба энд дэлхийн сүнс өөрийн эх орныг олж байсан.
Хоёрдахь хэсэг нь Цезарь Галлийг эзлээд нээсэн Европын зүрх юм. Энэ гавъяа бол Римийн жанжны хэрэгжүүлсэн эр бяр суусны гавъяа бөгөөд энэ нь Дорно дахиныг грекийн амьдралд нэгтгэх гэж оролдсон залуу Александрын гавъяанаас ч илүү амжилттай болсон юм, энэ бол үнэхээр агуулгаараа санаархлын хувьд агуу их бөгөөд агуу сайхан үйл хэрэг байсан юм, гэхдээ үүний үр дүн нь удалгүй төгс эрхэмлэл шигээ ахин алга болсон юм. Европын энэхүү төв хэсэгт (пункт-Орч-Х.Д.Г.) мөн чанар болсон гол орнууд нь Франц, Герман, Англи гурав болно.
Эцэст нь гуравдахь хэсгийг Европын зүүн-хойт улсууд Польш, Орос славяны улсууд бүрдүүлнэ. Тэдгээр нь хожим л түүхэн улсуудын эгнээнд орсон ба Азитай байнгын холбоо харилцаатай байдаг.
Дээр дурдсан ялгааны биет талын хувьд гэвэл дээр нэгэнт хэлсэнчлэн тэд эрс хэлбэрээр илэрдэггүй, гэхдээ бие биенийхээ хувьд устан алга болж байна.
Үргэлжлэл бий…
 
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?