Сонгууль дөхөхөөр эрх мэдлээ хадгалж, луйвраа үргэлжлүүлэхийн тулд “Өөдрөг байцгаая, сайныг харцгаая, инээмсэглэцгээе ...” гэж ээлжит тархи угаалт эхлүүлжээ. Болохгүй юм ярьвал сонсох хүн биш гэх шиг. Болохгүй байсан ч үүнээс өөр замгүй гэсэн олон нийтийн ховсдолт явуулна.
“Өөдрөг бай, сайныг хар” гэдэг бол зүгээр нэг хоосон үг бөгөөд хоосон толгойнуудын хэлдэг үг юм. Жаахан юм хардаг, ядахдаа 10 жилийн цаадахыг боддог хүнд бол санаа зовох юм олон байна. Өнөөдөр сайн юм байна уу? Байна. Тэрийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ бид болсон явдлын сайн эсвэл муу талыг барьж төвлөрөх биш, харин болж байгаа явдлын цаад мөн чанар, болзошгүй үр дагавар дээр анхаарах ёстой юм. Язгуураасаа суралцья.
Гэгээрэл үгүй боловсорсон солиотын уушги, зүрх эрүүл байж болно. Тэглээ гээд тэр солиотой юм хийхгүй гэсэн үг биш юм. Хатгаа туссан нөхрийн гарын ариун цэврийг магтаад хэрэггүй. Дархлааг нь үгүй хийсээр фитнес зөвлөөд хэрэггүй. Солиотой баруунжсан залуусаар энэ улс үндэстэн хангалттай тоглууллаа. Гажуудлыг эмчилье гэвэл гажуудал дээрээ анхаарлаа хандуулья. Баруун ярьж, ардчилал улиглагчдаас болгоомжил.
Өнөөдөр Монголын нийгэм өвчтэй байна. Зөвхөн Монголын асуудал уу? Үгүй. Хөрөнгө мөнгөний төлөө хүн төрөлхтөнд тулгасан хөрөнгөтний тогтолцооны гажуудал юм. Хорт чулууг холоос чулуудна. Оношийг зөв тогтоолгүй эмчилгээ үр дүнгүй.
Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч мэдлэг боловсролтой, ухаантай хэн ч, ямар ч нам эвсэл, юуг ч өөрчлөж чадахгүй нь өнгөрсөн түүх. Дахиад 25 жил болох уу. Энийг эс хүлээвээс хөрөнгөтний төлөө зүтгэдэг, эх орноо зарсан ээлжит зомби л болно. Эх оронч сэтгэл дутахад ямар ч улс үндэстэн аажмаар устаж үгүй болсоор ирсэн нь үнэн түүх. Тэр цагт ямар ч их мөнгө, өндөр хөгжил байгаад авралгүй.
Эмч, уулчин Л.Баярсайхан
Сэтгэгдэл0
С.Баяр мэтийн хүн хогнуудыг устгаагүй байхад сайхан ирээдүй харагдахгүй.
Уянга, Фэн шү, Цог, ЗИ, Шаймий, Женко мэтийн Оросын бууны ноход, популистууд болиочээ. Та нарыг түүх цээрлүүлнэ ээ гайгүй.Монгол улс хөгжихдөө л нэг хөгжинө. Та нар мэтийн юмнуудыг жингэр хуцаж л байна жингийн цуваа явж л байна гэж зүйрлэдэг юм үр хүүхдүүдтэйгээ үйлийн үрээ 7 үеэрээ эдлэнэ дээ та нар
баяр бишээ баярцогт гээч элбэгдорж гээч энэ нөхдүүдийг төрөөс зайлуулагүй цагт улс орон өөдлөхгүй
Наадуул чинь бүгд түрийвчний нэг тасалгаанд сууж байгаа ш дээ, кккк.
Монголд юү л бна, эх орончид бна. Монгол эх орончдоор бөөстөөд бна хэхээ
mal gehees oor uy gehev tarhia molchiiyol ugaalgachihaj baabart eh oronch gej saihan ug shu
Ардчилагчдыг Америк руу нь хөөж явуулья.Америкт очоод Обамадаа ардчиллаа яриад сууж байна биз.
Эх оронч сэтгэл дутвал улс үндэстэн устана. Уг нь бол тийм. Гэтэл Баабар гэдэг хүн юу гэж сурталдаж ирсэн гэхээр хүн өөрийнхөө амьдралыг л болго. Өөрийнхөө амьдралыг сайн сайхан болгоогүй байж эх орон морон, озоны давхарга цоорох нь яанаа гэж санаа зовох хэрэггүй. Өөрөө сайхан амьдралтай болоогүй байж юун их хэнхэг юм. Эх орон, ард түмэн ч гэх юмуу ер нь өөрөөсөө бусдад санаа зовох бусдын төлөө гэсэн хүний сайхан сэтгэлийг доромжилон гутаасан сэтгэлгээг Баабар сурталддаг. Ялангуяа ядуу хүн бол бусдын төлөө санаа зовно гэвэл тэрэн шиг утгагүй тэнэг асуудал байхгүй гэж сурталдсаар байгаад зарим хүмүүсийг эх орноо гэх сэтгэлгүй болгосон. Тийм зөвхөн өөрийгөө хичээх ардчилсан зах зээлийн сэтгэлгээ, үзэлтэй хүмүүс эх орноо зарж идээд гадаадад гарч сайхан амьдрах зорилго зорилттой болдог нь амьдаралаас харагдаж бн.