sonin.mn

 Д.Мөрөнгийн 1998 онд хэвлүүлсэн "Өвөр Монголын Гунигт Түүх" номын хэсгээс хүргэж байна.


Нэг. Дотоод Монголын чуулган хошуу хүн амын тоо урт уудам жич хятадын эрхэнд орсон байдал

Манай монгол угсаатан ану Ази тивийн зүүн этгээдийн сэрүүн улирлын дэлхийн шугамын дагуу оршин нутагламой. Ганц манай угсаатны газрын дундуур нэгэн их элс хомог хөндлөн ахуй тул Чин улсын үед бүх Монголыг хүчээр дагуулан авч монгол угсаатны сэтгэл хүчнийг харилцан салгахын тулд говь элсний хойд тал дахь монголчуудыг Гадаад Монгол хэмээн нэрийдэж өмнөх монголчуудыг Дотоод Монгол хэмээн хуваан нэрийдсэн бөлгөө.

Эдүгээ Гадаад Монгол нэгэнт манай Монгол угсаатны сүр хүчийг бадруулан мандуулж тусгаар улс болж чадсан тул түр өгүүлэхгүй. Гагцхүү манай Дотоод Монгол нь зүүнээ Дундад улсын зүүн 3 мужтай залгагдаж, өмнөө түмэн газрын цагаан хэрэмд тулмой. Баруунаа Зуу хийгээд Шинжаан мужтай хязгаар нийлж хойд дор элс хомгыг дагаж Гадаад Монголын зах лугаа залгагдмой.

Анхандаа нэгэн их уудам орон бөлгөө. Гагцхүү Чин улсын үед манай Монгол угсаатныг Дундат улсын хор зовлон болохоос болгоомжилж бүх Дотоод Монголын газар орныг зургаан чуулган, 49 хошуу болгон хувааж цөмөөр үе улиран засаг ван, гүнгийн тушаал хэргэмд талбиж захируулснаас гадна зүүн этгээдэд Чицхар, Боохон, Солон, Хөлөнбүйр, Дагур, Барга зэрэг монгол газрыг манж аймаг эрхэндээ татан оруулав. Баруун Алшаа эзнээг 24 хошуу, Хөх нуурыг 29 хошууд хувааж тусгай Жун талбиж захируулав. Зургаан чуулганы дунд бас Цахар 8 хошуу, Сүрэн 3 хошуу, Хөх хотын Түмэд нэгэн хошуу болгон хувааж цөмөөр Манжийн эрхэнд татан оруулж авсан болой.

Эдүгээ дор Дотоод Монголын газар орон зүүн баруунаа урт нэгэн түм илүү газар, өмнө хойноо уудам ану хоёр мянгаад газар бий. Хүн амын тоо 500 түм шахам бий. Хэдийгээр ийм боловч манай Дотоод Монголын газар орон, эрх ашиг нэгэнт Хятадын эрхэнд орж Дотоод Монгол хэмээх үсгийг газрын зургаас хасан устгаад монголын газар орон хэмээх ану бүс болж энэ нэгэн аймаг угсаа ч одоо улмаар мөхөх дор хүрчихүй.

Хоёр. Дотоод Монголын аж амьдрал улмаар алдагдан хохирсон байдал

Дотоод Монгол болбол эрт үеэс Гадаад Монгол лугаа нэгэн адил бэлчээрийн ажил эрхлэн адуу малыг үржүүлэн тэжээж амьдран агсан бөлгөө. Анх Чин улсын үед манай Дотоод Монголыг мөлжин мөхөөхийн хорт сэтгэлээр олон хошууны ван гүн нарийн арга ухаанаар мэхлэн урьдаар Зостын чуулганаас эхлэн Хятад ард нүүлгэн оруулж ардыг тэжээх нэрийдлээр атар газрыг элэн тариулж хамаг дээд үржил бүхий шороо, зузаан ус элбэг сайн газрыг бүгдийг нь хятадуудаар эзэмшүүлсэн бөгөөд нүд ам чихийг халхлахын аргыг хэрэглэн тус газрыг зоосны үнээр түрээс тогтоон өгч байсан боловч жил ирсээр юмны үнэ өсөж зоосны үнэ улам бууран угийн тогтсон нэгэн хэмжээний газарт газрын түрээс нь 200 зоос байсан бол арай хоёр гуулин зоос хүрэхгүй болжээ. Энэ нь байн байсаар түүнийг эрхэндээ шингээн оруулсны гэрч бус уу.

Эдүгээ хүртэл эдгээр тариаг зээлэн тарьсан хятадууд жил удсаар үгүйрэн ядуурч харилцан дам дамаар худалдан тарьсаар уг зээлсэн газар нь мэдэгдэхгүй болж харин хэлэх нь: "-Бид өөрийн зоосоор худалдан авсан газар байтал Монгол хүн юунд биднээс түрээс авна" хэмээн байн байн өгөхгүйгээр үл барам, өс өвөрлөж Чин улсын бадралт төрийн 17-р онд хятадууд гэнэт нэгэн зэргээр манай хүнийг нэгмөсөн арилгасугай хэмээн алж талсан ану хэдэн мянган хүн алагдаж хөдөө тал дүүрчээ. Эдүгээ олон хошуунд монголчууд адуу малаар амьдарч болохгүй болсныг мэдэж аргагүйдээ үлдсэн нимгэн газраа хэсэг хэсгээр хагалан тарьж амой. Гагцхүү эртнээс амар жаргалаар амьдран тогтоосны тул хятадын адил хүчин гаргаж нарийн нягт оролцохыг мэдэхгүй байн байсаар хятадын хүчнийг дийлэхгүй болж амины тариагаа худалдаа алс хошуунд нүүдэллэн явсан ану их олон буй.

Өнөөдөр Зостын чуулганаар өгүүлбээс арван хувийн найман хувь ану нэгэнт хятад хүний эрх хүчин дор ороод бас тус бүр хошууны засаг ван гүн түшмэдийн дарга дор нь хөрөнгөө алдаж зайлан явсан ану бас хагас буй. Yлдэж байх ану арай чарай хэмээн голоо зогоож байхаас бус хятадын адил агуу их хөрөнгөтөн огт үгүй. Жирэм, Зуу үд 2 чуулган бөгөөс 2 жилийн урьдаас газар тариалан сая эрхлэн хагалсан ану цөмөөр олон хошуудын засаг ноёд газар улсаас засгийн тамга бичгээр эд мөнгө үлэмж хэрэглэж эцэс дор төлж чадахгүй болмогц гадар улсын хүмүүс ану даруй Дундад улсын засгийн газар заргалдан мэдүүлж, түүнйи улсын сүр хүчнээр нэхэн авахад Дундад засгийн газруудаас тэр ван гүнгүүдийг хэрэв хүчнээр дарангуйлж түүний хошууны газар тариаг гаргуулан хүнд худалдан өгснөөр эрхэм газар ану цөм хятадын гарт очив.

Олон монгол ардад үлдсэн ану элс хомог, үржилгүй, хувхай газар бөгөөд олон монголчууд зарим ану тариа төмс арчлан тарьж, зарим ану хэвээр элс хомогт газартаа адуу малаа бэлчээрлүүлэн амь голоо тэжээж байна. Манай монголчуудын зан чанар ану төрөлх шударга, номхон тул харгис хятад лугаа холилдон суухыг үл дурлах тул өмнө захаас атар газрыг хагалмагц даруй хойд захад зайлан нvvдэллэмoй. Эс бөгөөс уул завь доор шурган ормой.

Yvний урьд Засагтын хошууны Утай ван ану Дундад ард улсыг эсэргүүцсэн хэргээр Хар мөрөн мужийн Түжин Yжиншэн хэмээгч цэргийн хүчнээр олон шударга монголчуудыг түүнийг дагаж урвав хэмээн алан хөөж газар тариаг цөмийг нь булаан авч, түүний өмчийн газар болгожээ. Дундад иргэн улсын 14-р оны (1925) үеэс эзэрхэг Жан Золины хамаатай хүн Кан Чо Ши гэгч Ан Хуйгийн Дү Тун бөгөөд эзэрхэг хүчнээр айлгаж Найман хошуунаас уртаар нэг зуу илүү газар өргөнөөр дөч тавин газар эзлэн авч бас Зарууд хошуунаас шинэ атар газар ялган авсугай хэмээн бачимдуулан агсан бөлгөө. Энэ мэтээр харгис эзэрхийтэн ба Хятадын эзэрхийгээс авсан газар нутаг аль олон болохыг нэгд нэгээр тоочин хэлэхэд хэрхэн барах ажээ.

Цахар хийгээд Баруун Түмэд зэрэг хэдэн хошууд эдүгээ нэгэнт тариа хагалж тарьсан боловч ихэнх ану мөн ч хятадын эрхэнд эзлэгдэн орсон болой. Шилийн голын чуулган, Хөлөн буйрын Барга зэрэг хошуудад хэдийгээр бага сага тариалан нээсэн боловч, их төлөв хэвээр бэлчээрлэн нүүдэллэж адуу малын тэжээврийг эрхэлсэн амой. Гагцхүү Баруун Yзэмчин, Зүүн Сөнөд хоёр хошууны дунд нэгэн их давсан нуур байх ба энэ хоёр хошууны монголчууд энэ их давсан нуурын ашигт шүтэж аж төрөн амьдрал хийж буй. Энэ нуурын давс анх зүүнтээ Жирмэн чуулган, өмнөө Зостын чуулган хийгээд баруунтаа Улаанцавын чуулган, Цахар зэрэг хошууд хойд Халхын Сэцэн хаан, Сайн ноён хаан зэрэг аймгуудад нэвтрэн хүрч хэрэглэгдмүй. Гэтэл ойрхи хэдэн оноос Дундад улсын давсан явдлыг захирах яамнаас эрх хүчнээр дарлаж хэдэн этгээдийн чуулган хошууд дор нэвтрэх зам бүр гааль хураах газар байгуулан, бас албанаас худалдахаар тогтоож давсны үнийг хэд хэдэн хувь болгон нэмэгдүүлжээ. Тийнхүү давсны үнэ их болсноос хохирол зовлон туйлын ихээр амсахад хүрчээ.

Их Зуу, Улаанцав хоёр чуулган ану Чин улсын эцэс дор хэдийвээр бага сага тариа тарьж байсан боловч цөм өөртөө хотын Дү тэнгэр эрх сүрээр айлган албадаж дээдсийн газрыг гаргасан хятад хүнийг удирдан авчирч хагалуулсанд эдүгээ нэгэнт бүх чуулганы гуравны нэг хувь газрыг цөм хятад хүн дoр эзлэгдчихвээ. Бас Дундад иргэн улсын 13-р оны (1924) хаврын цагт Сүй Юань хотын Дү Түнгээр дээрмийн тэргүүлэгч байсан Бай Тан Ван хэмээгчийг сэргийлэх цэргийн шаалин болгож олон хошуудыг хохируулан түйвээгч дээрмүүдийг элсэн цуглуулж сэргийлэх цэрэг болгосны учир тэдгээр дээрэмчид нь албан цэрэг болов хэмээн улмаар санааны дарамт өгсөн монголчуудыг илэрхийгээр дээрэмдэх ба эхнэр охидыг ужидлан бузарлаж, адуу малыг барин туух ба хошууг хамгаалсан монгол цэргийг алан сарниулж, буу зэвсгийг булаан авав. Бас Чингис Богдын хүүр онгоныг эвдлэн цацалж, сахилын савыг хэмхлэн орхиж ордон эзлэн буух буюу түймэрт шатаах хийгээд хүүр онгоныг сахиж байсан 500 өрх монголчуудыг цөмийг ану хөөн явуулаад онгоны орчим байсан атар газрыг дураар эзэрхийлэн хятад тариачныг татан ирүүлж, тариа тарин суулгасан болой. Бас Их Зуугын чуулганы даргыг сүр хүчээр айлгаж Ордосын хэдэн хошууны сайн газрыг бүрмөсөн эзэрхийлэн харгис хятадыг нүүлгэн авчирч эзэн болгосон баймой.

Энэ мэтээр газар орноо хилсээр булаагдаж бүхий ану өгүүлшгүй бөгөөд бас отог хошуун дор нэгэн давсан нуур амой. Жил бүр хэдэн арван түмэн төгрөгийн ашиг гардаг бөлгөө. Гэтэл таван жилийн урьд И-Лин-Фүгийн цэрэг ирж энэ давсан нуурыг сүр хүчээр эзлэн авсан тул энэ хэдэн жилээс нутаг хошууны засгаар Шан Шиний мужийн дарга ба Сүй Юань хотын Дү Тон дор гуйн мэдүүлж арай чарай зөвшөөрүүлээд тэдгээр цэргийг хойш зарлан татахад, харин мөчөөрхөж буцахгүй бас Сүй Юань хотоос цэрэг гарган хөөж дийлэхгүй. Харин энэ нэгэн хэсэг цэрэг ану албан цэргээс илүү хүчин сүртэй илэрхий дээрэмчид болсон бөгөөд эдүгээ дор энэ давсан нуурын орчимд байсан олон монголчуудыг цөмөөр хөөн явуулсны учир хөөрхий энэ чуулганы олон ард газар ус орон, нутаг ашиг шимээ алдаад, инэгш чанагш сарнин яах ану үнэхээр шоргоолж мэт болсон бөгөөд гашуудавч үнэхээр барахгүй.

Хөх нуур, Алшаа, Эзнээ зэрэг газарт хэдийгээр бага сага тариалан гарсан боловч хэвээр хуучин суртлыг баримтлан адуу малын тэжээврийг гол болгож амой. Алшаа, Эзнээ жич Хөх нуурын газар тус бүрт давсан нуурын ашиг буй. Алшаа хошууны давс ану өмнө зүг Шан Си, Ганьсу хоёр мужид нэвтрэн ормой. Хойд зүг гадаад Монголын Ховд зэрэг газар дор ормой. Хөх нуурын давс ану өмнө Шицдан мужид орж, баруунаа Баруун Зууд хүрч, Хойш Шинжаан мужид ормой. Эдгээр газар нь Хятадын газраас баахан алс тул хятад хүн дэмий орж эзлэн авч чадаагүй. Хэдийгээр тийм боловч газар орны ашиг тус эрх хүчин нь нэгэнт хятадын эрхэнд орсон буй.

Гурав. Дотоод Монголын ашиг, ван гүнүүд олон ардыг давхар давхраар дарлан зовоохын байдал

Дотоод Монголын ван гүн засаг ноёд тайж тавнан нар болбоос урьд Чин улсаас үе улиран тасралтгүйгээр өргөмжлөгдөж олон түмэн ардыг боолчлох ану хязгаарлашгүй эрхийг эдэлсэн этгээд бөлгөө. Тийнхүү тэдний дур тааллаар олон түмэн ард бас нэг зэрэг дарлагдан мөлжигдөхийн зовлон амсдагийг бид бүгдээр хүлээж нүдээр үзэж өнгөрсөн хэрэг бөгөөд дараагаар Чин улсын тулгуур мөхөж, таван улсаа Бүгд Найрамдах улсын засгийг явуулж, олон ардын эрх ашгийг хүндэтгэв хэмээн бөгөөтөл харин бас тэдгээр манжын үлдэгдэл ван гүн нарыг хэтэрхий өргөмжлөн аваачиж ард олныг боолчлон дарлах, эрх сүрийг ану хуучин хэвээр онцгой үлдээсний учраас тэдгээр нь ван гүнгүүд харин хятад эрхтний сүр дор эрэмшиж, тэдний харгис эзэрхэг этгээдийг бялдуучлан томилж, өөрийн монгол ард түмнээ урьд урьдаас улам илүүгээр дарлан зовоож хошуу нутаг газар орныг хувийн өмчийн хөрөнгө мэт бодол санааны дураар орон нутгийг гадаадын Рибэн (Япон) мэтийн харгис этгээдэд худалдах хийгээд хятадын ардыг үржүүлэх газар болгосноос гадна эдүгээ дор хүртэл улаан шугамт дансаар олон түмэн ардыг хамжлагад татан оруулж охин хөтөл хөвүүн хэмээн албадан авч туйлын зовлонтойгоор зарцлан боолчилмой.

Бас тайж бөгөөд тавнан дор тус бүр олон ардыг хуваан өгч хамжлага боол болгож хавсран дарламой. Жич: Доорд ард хэлмэгдсэн бид засаг ван гүнгүүдйин албан зардал унаа уналга хийгээд суман албаас эхлэн тайж тавнан сул ноёдын эл зүйлийн албан татварыг цөм давхар давхар өгч гаргадаг хэмээхээс үл барам Хятадын Шианы яaмнаас заран ирсэн элдэв зүйлийн зүй бусын өр төлөх ба сэргийлэн хамгаалагч нэртэй Хятадын дээрэмчид цэргийн сүйтгэл хийгээд гажуу буруу гааль түрээс зэргийг аргагүй төлж өгөх мэтээр мах цусандаа хүртэл мөлжигдөх бөгөөд хэрэв учрыг гарган гашуудан гуйвч харъяат засаг ноёны тамгын газар доор хайр найргүйгээр банздуулах зовлон доор орж, зожиг ану төрөх явдал тохиолдвоос олон ардын аж хөрөнгийг огт хайрлахгүй дарангуйлан шахаж албадан авдаг ба бас тэдгээр ван гүнгүүд жилийн жасаагаар нийслэл хотноо ирж хятадын пүүс арилжаа мэтийн газраас ихэд мөнгө зээлж түүгээрээ дууч эмс, жүжгийн янхныг цуглуулан зүйл бүрийн самуун садар явдлаар сүйтгээд буцах цагтаа өрийн эзнээ дагуулан ирж тус хошууны ард олноос албадан хяхаж гаргуулан төлvvлмoй. Хэрэв өчүүхэн төдий алгуурлан удааваас засгийн яамандаа барин аваачиж эрүүдэн занчиж, эрхвис амой.

Yvнээс гадна арван таван жилийн урьд Харчин дунд хошуу ван ану хошуугаа баяжуулмой хэмээж орос хүнээс жил бүрийн зургаан линий хөлсөөр арваад түмэн лан мөнгө зээлэн авч, хошуундаа аваачаад олон ардын хөрөнгийг хянан үзэж, сар бүр гурван воны хөлсөөр авахгүй болбоос албадан зээл өгч, эрхбиш хөлс үржүүлэн авах тул олон ард ану энэхүү албадан зээлж өгсөн мөнгийг аргагүйдэн аваад, хэрэглэхийн газаргүй тул засаг ноёны зээлэн өгсөн зоосыг дахин төлж чадахгүйгээс айж, хэдэн давхар оньстой авдар нуугаад талбиж сар бүр гарган воны хөлсийг аргагүй нэмэгдүүлэн өгнө. Мөн хол ойрын хөлсийг аргагүй нэмэгдүүлэн өгнө. Бас дашрамаар хол ойрын дээрмүүд энэ хошуун дор мөнгө зээлэн ирж, олон монгол ард дор хуваан зээлэн өгсөн чимэг сонсож бүр энэ өрхийг булаахгүй болохоос тэр өрхийг дээрэмдэхийн тулд олон ард ану мөн зоосоо алдсанаар үл барам амь хорлогдсон ану маш олон.

Түүнээс гурван жилийн хугацаа ану гүйцэж уул зээлдсэн зоосыг эх хөлсийн хамтаар эрхбиш бэлэн мөнгө авмой хэмээхүй дор олон ард дор мөнгөгүй тул аргагүй болоод тус газрын зоосоор бэлэн мөнгө худалдан авсугай хэмээтэл, нэг лан мөнгө ану найман мянган зоос хүрчихэй. Жишээлбэл: хоёр мянган лан мөнгийг зээлсэн боловч гурван жилийн хүү ланы дээр бас дахин хөлсний мөнгө хэмээн хоёр мянган лан нэмж өгсүй. Бас мөнгөний үнэ уг зээлсэн үнээс илүү нэгэн хувь өссөний тул аргагүй цагаан мөнгө худалдан авахуйд оргүйгээр нэгэн хувь хоёр мянган лан мөнгө нэмэгдэж бүгд зургаан мянган лан мөнгөний төлбөр доор унавай. Ерөөс манай монгол ард дор тийм их хөрөнгөтөн үгүй бөгөөд хэрэв гурван мянган лан хүрэх хөрөнгөтэй өрх байваас маш баялаг өрх дор тооцогдмой. Гэтэл тэр мэт хоёр мянган лан мөнгийг зургаан мянган лан болгож төлөхүй дор түүнйи хөрөнгийг нэг мөсөн үндэснээс арилгаж бас хүрэлцэхгүй тул аргагүйгээр аж амьдралыг зээлсэн мөнгөний оронд цөмөөр бодож өгөөд хөгшнөө хөтлөн, нялхсаа тэврэн алс хошуунаа сарнин явж будаа гуйн идэж тархсан ану маш олон буй.

Бид засаг ван ноёны албадан өгсөн зоосыг авдартаа хадгалан байж хулгай дээрэм доор булаагдаад төлөхийн аргагүйдээ оргон дутаасан ану хагас буй. Тэр одоогийн хошуун доор үлдсэн монгол ард ану арван хувийн нэг хувь байна. Энэ нэгэн хувь үлдсэн монгол ард ану арай чарай амьдран байтал 13-р жилийн (1925) хаврын үе дор энэ Хан вангийн эх ану Бээжин дор бие бараад эхийн шарилыг хошуундаа аваачих тухай их баярлууштай хүн доор хэлсэн ану "Би энэ удаа хариваас харъяaт хошуунаас хэдэн түмэн хэсэг олж чадахгүй болбоос ирэхгүй" хэмээгээд хошуундаа буцсан хойно бас үлдсэн хэдэн ядуу монгол ардыг дарангуйлан албадаж өрх бүрийн хөрөнгийг хяхаж нийт дөрвөн түм илүү мөнгөн хөрөнгийг гаргуулан авч ирсэн болой.

Бас баруун Байран жич Найман ван нар тамгат бичгээр тус бүрийн хошууны шороо зузаан ус сайн газрыг зарж, Ли Паны хүнээс жил бүр залгаагаар зоос мөнгө зээлсээр өдий нэгэнт цөм тус бүр хорин түмэн хэсэг өртэй болжухай. Гэтэл мөнөөхөн өрийн эзэн Ли Паны хүн Фуй Сан хэмээгчээр Бээжин дор ирээд Байран вангаас хугацаа дор хүрсэн өрийг авсугай хэмээхүй дор төлөхийн аргагүй тул Байран вангийн биеэр түүний хошуун дахь ардыг дарангуйлж, аль сайн атар газрыг дураар заалган авсан болой. Эдгээр найман ван Далян газар холбогдсон хэргээс зайлан Бээжинд сууж бас ч өдөр бүр засгийн тамгаар хошууны олон ардын газрыг зарж зоос зээлэн, эс бусаар сүйтгэн барагдуулж амой.

Жич Дундад бүгд найрамдах улс байгуулснаас инагш хэдийгээр олон ван гүн нарыг эрхэмлэн үзэх хэрэг тогтоон өгсөн боловч, тэдгээр ван гүнгүүд ану эрхэмлэн үзэх зэрэг ану үүрд баттай байж чадахгүй мэдэж өдөр бүр манжийн хэвт ёсон хэмээх хаанаа дахин суулгаж түүний эрх хүчнээ бат болгосугай хэмээн нууцаар Зун-Си-Дан хэмээх намын хүмүүс лугаа тангараг бичиг тогтоож харилцан сүлбэлдэж явалдаж амой. Бас Жирмийн цуглааны ван гүнгүүд Зан Зүэлинг бялдуучлан арга санал өргөж, зүүн хойд этгээд хийгээд Дотоод Монголын хаан болгомой хэмээн эрмэлзэж, элдвээр оролдсоор ану маш олон болой.

Дөрөв. Олон хошууны туслах түшмэл ба бялдууч нар бага албат олон ардыг дарлан зовоож байгаа байдал

Олон хошуун дор засаг ван гүн тайж тавнан хэмээх язгууртнаас гадна засгийн хэргийг явуулагч туслагч захирагч мээрэн, залан, суман занги, хүнд хэмээх зэрэг эрхтэн нар баймой. Тийнхүү эд нар санааны дураар авaас нэгэн зэрэг олон ардыг мөлжин зовоодгийн байдлыг товчлон өгүүлсүгэй.

Хүндийн дээр суман зангийн тушаал буй, түүний дээр суман залан хэмээх тушаал буй. Эд нар болбоос харъяат сумын доторх зарга заалын хэргийг санааны дураар шийтгүүлж, зөв бурууг харилцан зөрөлдүүлж, олон ардын эхнэр хүүхдийг шоглон бузарлаж, зүйл зүйлээр дарлан зовоомой. Дээрх хэдэн тушаал нь хөдөөгийн эрх баригч нар болой.

Засаг тамгын дэргэд эрх баригчид анх туслан захирагч, мээрэн хэмээх тушаалтан нар бөгөөд угаас олон хошуу бүр дор үндэслэн тогтоосон хууль цаазгүй тул олонх ану хэргийн байдал төлвийг хянаж ялган салган шийтгэх боловч их төлвийг ойр ураг найрамдал гүнээ гүехэн буюу хахууль өргөсөн эд зоос арвин цөөнөөр гол болгож зөв буруу үнэн урвуулан хөврүүлэн эсвэл их хэргийг бага болгон, бага хэргийг их болгох мэтээр түйвээхээс гадна, цаг зуур таслах өчүүхэн төдий хэргийг ч дураараа хойш татаж, өдөр сард удаашруулан өлгөгдүүлэн зовоомой. Хэрэв далдуураар эд мөнгө идүүлж түүний сэтгэлийг хааваас сайн мууг үл бодон даруй тасалж өгмөй. Шударга номхон ардыг элдэв арга гаргаж ял дор холбогдуулан эд мөнгийг хяхан авах ба эсвэл хулгайд үг заан өгч чирэгдүүлэн гэр хөрөнгийг татан авмой. Хэрэв түүний аргад унахгүй, чирэгдэлд орохгүй болвол засаг вангийн нэрийг зааж зэрэг жинс шагнан өгч хэсэгт хариуцуулах эд мөнгө албадан гаргуулан авмой. Энэ мэтээр олон ардыг зовоох ану алиныг өгүүлж бармой. Дээрх хэдэн тушаал нь хөдөөгийн эрх баригч нар болой.

Жич эдгээр албан тушаалтан нар болбоос эрх тушаалыг олохын тулд олонх ану үгээгүй ядуулаг өрх бөлгөө. Эрх тушаалыг дээдэс эрх баригчдаа бялдуучлан гуйвчилж оловч гэнэтийн баян элбэг бол гэр бараагаа шинэтгэн засамжилж, тэрэг унаагаа нэмэгдүүлэн ажил амьдралаа хөгжүүлэн үнэхээр гайхалтай болсон ану цөм манай доод олон ардын цусыг сорж, шимийг шимж хяхан авсны үнэн гэрч бөгөөд хүн бүрийн нүднээ илэрхий амой.

Тав. Дотоод Монголын зарим лам нар шашны суртлыг ухуулан олон ардыг мунхруулж, бас ван гүн нар лугаа харилцан сүлбэлдэж олон түмнийг зовоодог байдал

Бурхан Шагжимуны шашны сургаал болбоос дэлхий дахин дээр маш шалгарсан гүн их сургаал бөгөөд ламтныг сай үйлсийн зүг удирдан чиглүүлсэн бөлгөө.

Огт орчлонгийн олон амьтныг нэгмөсөн үндэснээс нь арилган устгая хэмээсэн санаа бус тийн атлаа бурхны сургаалыг гүнээ ухаж мэдсэнгүй олиггүй зарим лам нар бурхан багшийн гэгээн сургаал, ариун зорилтыг шууд зөрчиж онцгой нэгэн үүд зохион бурхны нэрийг зээлдэж аль муу суртлыг дэлгэрүүлэх, олон амьтны үр үндсийг таслан арилгахыг хичээсэн бөгөөд ямагт мухар сүсгээр гол болгож битүүлэг харанхуй замд мунхруулан оруулж ер нь хүүхэд нарыг хуулж чөтгөр шулмас хэмээх үгсээр олныг айлган чухам эрдэнэт хүний биеийг олсон бид нарыг энэ ертөнцийн хүн төрөлхтний гайхамшигт боловсрол эрдэм боловсрол хүчлийн зүгт хийлэхгүй. Харин хойд төрлийн хоосон зүгт чармайлгахыг оролдмой.

Жич: Чин улс мандахын улс дор манай монголчуудын хүчнээр улсаа нэгтгэж чадаж амар амгаланг олоод харин ачийг үл олон тусын хариу үл хийхийг бодож манай Монгол хүний баатар хүчнээс айж зөөлөн буурай болсон үр үндсийг таслахын аргыг эрж байтал хараахан тэр үед сая сая бурхны сургаалыг бишрэн шүтэхийг мэдэж байсан тул манжийн эзэн нараас энэ дашрамыг ашиглан хэрэглэж Монголын газар орноо сүм хийдийг өргөтгөн бариулж хувраг лам нарыг эд мөнгө эрх ашгаар тэтгэж маш олноор цуглуулан хуралдуулж улмаар бадруулсны учраа олон түмэн ард мунхран биширч тэднийг хүндэтгэх ба эд хөрөнгө, үр хүүхдээ үл хайрлан тэд нарын аягач багшаар лам нарын анги маш олон болсон бөгөөд лам нар болбоос ажил амьдрал хийхгүй, эхнэр хүүхэд үгүй тул Монголын үржил хүүгээр цөөрсөн ба зүгээр суун идэх олиггүй лам нар олшрон идүүлэх ард нь тарьж хүрэлцэхгүй болсны учир Монголын аж амьдралын байдал ихэд доройтсон болой.

Тийнхүү лам нар олширсноос Монголын олсон гурван зүйлийн их хорин нэгд: хүний тоо цөөрч, үржил муудсан хоёрт: зүгээр суух этгээд олон жил болж ажил үйлдвэр орхигдсон, гуравт: хуучин баатар зоригтой төрөлх эр морин цэрэг болсон Монголын хийморь доройтож номхон хонь мэт болж улс төрөө мөхөөснөөс гадна олон чонын идэш болж үндсээрээ арилахад ойртжээ.

Бас тэдгээр лам нар байн байсаар бурхны сургаалыг нэгэнт орхиж ашиг эрх ба бусдыг мэхлэх мөлжихийг хичээх болсны дээр харин тэдгээр харгис ван гүнгүүдийн бялдуучлан сүлбээлдэж ван гүн нарын төлөөний зардас болж ван гүн нар олон ардыг дарлахын зэргээр тийнхүү буруудсан бузар лам нарын ард дор уталдаг ану ван гүн ноёд хэмээгч тэнгэрээс заяaн ирж төрсөн язгууртан билээ. Түүн лугаа эсэргүүцэн тэмцэж болохгүй. Хэрэв баахан эсэргүүцвээс таны үйлс зовлон улмаар нэмэгдмoй. Бас таны дарлагдан зовж бүхий нь та нар урьд төрөлдөө ноёд нараа сайнаар хүндэлж байгаагүйгээс болж энэ төрөлдөө заяагаар барилдаж ирсний тул эрхбиш амсах хэрэгтэй болой. Язгууртан ноёдыг та нарыг гол санаанаас дарлая хэмээсэн бус улам түүнд дарлагдан зовж байваас таны үйл зовлон улмаар алдарч хойд төрөлдөө сайн оронд очиж төрмөй хэмээн зүйл зүйлээр номлон өгvvлмoй.

Монгол ах дүү нар аа та нар бодогтун. Тэр мэт номлолыг нь ч чухан бидний төлөө номлож буюу бурхан хэмээгч бүгдийг аврагч бөгөөтөл юунд нэгийг ноён болгон, нөгөөг боол болгодог билээ. Боол нь үйлийн үртэй хэмээвээс тэр боол болсны үйлийн үрийг арилган аварч чадахгүй бурхныг шүтсэн хэрэг байна уу? Харин эдүгээ ардын бурхан ертөнцөд төрсөн бол болсон зовогчдын зовлонг арилгах бөгөөд урьдын бурхны чадсангүйг чадаж хүн төрөлхтөнийг тэгш эрх чөлөөтэйгээр жаргуулах болой.

Бас Монгол хүн хаан өвчин хүрвээс мөн эм домоор сайн болж болох бөгөөтөл мөн тэр мөлжигч лам нар эд ашиг мөлжихийн шалтгаан энэ тэр ном сэхрүм уншваас сайн болох буй за хэмээж мунхруулан хичнээн ламыг залуулан уншуулж номын хэвээн авахаар улам барам эрх биш хамаг дээд идээ бэлтгүүлж сав бариулмой. Yvнд дор доод зэргийн хөрөнгөтэй монголчуудыг үнэ ч үгүй ядуу болгомой. Хэрэв хөрөнгөө сүйтгэж энэ ном сэхрүмийг уншуулаад хэвээр илэрхий сайн болохгүй болбоос эрх биш үйлс алдраагүй байж хэмээн дахин үйлс алдаагүй буй за хэмээн дахин бас ном сэхрүм уншуулмой.

Энэ мэтээр олон монголчуудыг мөлжин хяхаж үгээгүй ядуу болгосон ану их олон буй. Ерийн үгэнд өгүүлсэн нь, монгол хүн ном сэхрүм уншуулж үгүйрмой. Хятад хүн зарга заалга болж үгүйрнэ хэмээх нь үнэхээр худал үг бус бас эдгээр харгис лам болбоос Монгол хүний үр ач нарын цэцэн сэргэлэнг үзвээс энэ хөвгүүн нь лам хуварга болох заяатай бурхны зүг зориглох хүн хэмээж түүнийг эцэг эхээс салган аваачиж элдэв зүйлээр элдэн тогшиж нохой морь мэт зарцлахаар үл барам нэг мөсөн тэнэг мунхаг болгомой. Yvнээс өөр зуун зуун зүйлээр хорлон зовоосныг үнэхээр нэг нь нэгдээ тоочиж болохгүй болой.

Зургаа. Дотоод Монголын орон нутагт хятад цэрэг, түшмэл цэргүүд олон Mонголыг зүйл бүрээр зовоодог байдал

Дотоод Монголын газар оронд атар газрыг хагалбарлан тариулах сэдэв гарснаас шашин дотор газрын хятад хүн улам улмаар нүүдэллэн ирж суусаар, хятад хүний тоо маш олон болж будлиан тэмцэл гарах нь тасралтгүй болсон энэ шалтгаанаар хятад шунахай түшмэд хар хараат хятад засаг захирахын нэрээр дундад засгийн газраа мэдүүлж дотоод Монголын газар оронд дунд "Рэхэ", "Чахар", "Сүй-Юан" хэмээх гурван тусгай захиргаа байгуулж, тусад нь Дүтүн хэмээх ерөнхийлөн захирах сайд талбиж гагцхүү хятадаа захирсан бус монгол хошуудыг цөм захирснаас гадна хошуу нутагт хичнээн олон "Шян" зохиож Шяны дарга тавин захируулаад заруунаа Хөх нуур, Алшаа, Эзнээ зэрэг газрыг Гансу мужийн даргад хамаатуулж зүүнээ Жирмийн чуулганыг зүүн гурван мужид хуваан захируулжээ. Эдүгээ эдгээр Дүтүн ба Шяны мэдээч нарын ирэх хүчин улмаар түүний гарт оруулаад, аймаг угсаа ялгах үзлийг баримтлан, манай Монгол улсыг их л доромжлон үзэж санааны дураар дарлан зовоож ахуйг амины хэлж барав.

Гагцхүү нэг хэдий өгүүлбээс манай Mонгол нь дундад улсын бүгдээр найрамдах таван угсааны нэг нь юм бол адил тэгш эрхийг эдэлбээс зохих бөгөөтөл байхыг жишээлбээс монгол хүн хятад хүн лүгээ харилцан зарга болж, Шианы яаманд очвоос зөв бурууг даруй асуухгүй даруй Монгол хүнийг гянданд хорьж, хэзээ түүнд эд мөнгө өгч түүний сэтгэлийг хангаваас сая тавьж гаргаад бурууг хэвээр нь монгол хүн дээр vvрvvлмoй. Бас хятад хүн монгол хүн лүгээ бага сага учрын тул хэрэглэвэл тэр хорслыг өвөрлөн Хятадын яамдаа хоосон амаар монгол хүнийг хулгай дээрэм болбаа хэмээн заалдваас тэр Хятадын яамнаас даруй барин аваачиж үнэн худлыг ч асуухгүй хүнд ял торгоон даруй харваж алмой. Энэ мэтээр манай монголчууд туйлын хилсээр үхсэн нь ихэд олон болой.

Бас зарим хятад ажлын хүн болж, монгол хүний гэрт ирэн үйлдвэр хийж байхдаа тэр гэрийн морь мал нь хэд хичнээн болох ба ямар өнгөтэй зүстэй, хэдэн настай хэдий мал байх зэргийг цөм мэдэж аваад Шианы Шуубань нар руугаа сүлбэлдэн арга хэлэлцэж даруй Шианы яамнаа заалдах нь би тэр Mонгол хүний гэрт тийм тийм зүстэй морь мал хадгалан тавьсан бөлгөө. Гэтэл эдүгээ тэдний монгол хүн намайг ганцаар хэмээн дарлаж тоо ёсоор өгөхгүй хэмээн гүтгэн заалдмагц Шиан газраас энэ монгол хүнийг зарлан аваачиж эрх сүрээр айлган дарлаж албадан өгүүлээд тэр дороо хуваалцан авмой.

Бас Шианы дарга ба Шуубань нар гадна хорьж байх хулгай нарт үг зохион өгч тус газрын монголчуудын баахан баялгийг чирэгдүүлэн зуулгаж цэргээр барин аваачаад гэр хөрөнгийг цөмийг татан авмой.

Бас хятад хүн Монгол газар хүрч хулгай дээрэм болж олон монголчуудын газар орныг эзлэн түйвээн хамруулахад монголчууд түүнийг барин авч Шианы газар хүргэвээс түр зуур хориод даруй тавин гаргах тул тэдгээр муу хулгайч нар улам эрэмшиж хэвээр газар орныг самууруулмой.

Жич: 1924 онд Зан Зүэлиний цэрэг Упи Лу лугаа байлдаан болж Зост, Зуул зэрэг чуулганы газар ирээд тус газрын Mонголчуудыг дайсан этгээдүүд олзолсон мэт эрсийг нь хязгаар нутагт огтчин алаад мэс охидыг эзэрхэг хүчнээр дарж бузарлан эд таваарыг чинээгээр авч үлдсэн гэр барааг талд тавин түймэрдэн арилгаад явахаас гадна түүний цэрэг нааш цааш явбаас Монгол хүний гэрт орж мөн хэвээр алах дарлах бузарлах нь өгүүлшгүй бөгөөд түүнйи цэрэг буудаллан суух газар бүрээс энэ цэрэг нь байн байн гарч ирээд ойролцоох өрхөөс өвс бордоог дураар айлган авч тэжээж аваачаад зэлд худалдан ашигладаг хийгээд байн байн бүлэглэн гарч ойролцоох баахан баялаг өрхийг дээрэмдэн булааж хоосруулмой.

Энэ мэтээр манай Mонгол ардыг хохируулан сөнөөх явдал аль ч чуулган хошуунд цөм буй бөгөөд бидний Монгол ах дүү нараа энэ мэт зовлонг эдэлж байхад хамгаалан өмгөөлөх хүчтэй газар үгүй тул нулимсаа залгиж, амаа хамхиж, дотроо гаслахаас өөр аймшиггүй хэлж гаргахын газар үгүй. Нэгэнтэйгүүр засаг ван гүнд дарлагдаж, нөгөөтэйгүүр харгис хятадын түшмэд ба цэрэгт дарлагдмой. Yнэхээр хүн төрөлхтний дотор буурай зовлонтны туйл болчихмой.

Долоо. Дотоод Монголын олон хошууны сургуулийг ван гүн эрх сүрээр мохоосон байдал

Анх Чин улсын үед манай Монгол угсаатнаас эрдэмтэн чадалтан гарахаас айж жил бүр сурган хүмүүжлийг цаазалж тэнэг мунхаг болгохыг хичээсэн билээ. Манж хааны мөхөхийн үйлс дор хэдийвээс хэдэн чуулган хошууны газар хүүхэд дүү нарыг сурган хүмүүжүүлэх танхимуудыг нээсэн боловч Дундад ард улс болсноос инагш Жирэмийн чуулганы засаг ван гүнгүүд нь Чин улсын дор хувьсгалаар халалцсаны үлгэр болгон түүний сургаж ахуй залуучууд сурч гараад хувьсгал үүсэхээс айн эмээж сургуулийг цөм устгавай.

Хэрэв зоригтой залуучууд өөр газар сургуульд орж суралцваас тэдгээр ван гүнгүүд сурвалжлан ирж барин аваачаад гяндандаа хорьж бас түүнйи эцэг эхийг ч яллан шийтгэмoй. Түүнчлэн бусад хошууны ван гүн нар мөн нэгэн адилаар нэгэнт байгуулан бүтээсэн сургуулийг цөм устгасан болой. Эдүгээ арайхийн үлдэж байгаа сургууль нь Зостын чуулганы Харчин баруун зүүн хошуу бөгөөд Зуудын чуулганы Хишигтэн хошуу Захар номин хошуу зэргийн газар дээд зэргийн бага сургууль тус бүр нэжгээд үлдэж буй амой.

Найм. Дотоод Монголын зөвлөгч түшмэлийн тушаалыг тэдгээр эзэрхэг ван гүнгүүд ба бялдууч оролцон түүний хамаатай хүнээ болгосон бөгөөд хятад хүнд худалдан өгч Монголын эрх ашгийг алдсан байдал

Анх Дундад ард улс болсноос манай угсааг таван угсаа бүгдээр найрамдах улсын доторх нэгний хувьд оруулснаар Ард улсын тэргүүн онд түр Цагдан Хянах Зөвлөх Хорооноос Улсын их хурлыг байгуулахын тулд манай Монголын чуулган бүрээс зөвлөгч түшмэл дөрвөн нэг сонгон авмой хэмээн тогтоосонд, хорин наснаас дээш жинхэнэ ардаас сонгож, сонгогдмой хэмээн тогтоосон байтал харин тэдгээр эзэрхэг түрэмгий ван, гүнгүүд бялдууч түшмэл лугаа оролцож түүний хамаатай мэдэл ухвар үгүй хөвгүүн ач нар ба өөрийн нэрээ ч танихгүй тийм татан оруулах буюу хуурмаг монгол нэр зохион хятад хүнд худалдан өгөхийн хараагаар хэрэв чуулган хошуунд сонгох болбоос түүний хамаатан хүнээ болгоомой хэмээх урьдач хошууны хаяг нэр заан илгээсэн хойно тэр хошууны нэг хоёр бичээч нь олон түмний сонгуулийн эрхийг ганц биедээ уүрэн авч зовлон зүдрэлийг бодолгүй өдөр шөнө яаран сандарч, хуурмаг нэрийн цаас зохиогоод одоо нэр заан илгээсэн хүний нэрийг авсар доор орхих хуудас бичиж цөмөөр орхиж оруулсан хойно даруй чуулган даргын газар хүргүүлж, чуулган даргын газраас бас ч тэр мэтээр нэг хоёр бичээчийн зүдрүүл болгон уралдуулж өдөр тогтоон авдар нээхүй дор тэр чуулган дарга нь хуурмаг хийснээ үл мэдэгчээр аашилж, дунд дур сууж хэдэн түшмэлийг хоёр хажууд жагсаан зогсоолгож, авдрыг нээн нэг нэгээр нэрийг дуудан хэн хүн хэдий хуудас олов хэмээн бахиран дуудмой.

Бээжингийн газар сунгасан ану Ард улсын хоёрдугаар онд (1913) тэргүүн удаагийн улсын хурлын зөвлөгч түшмэлийг сонгоход тэдгээр ван гүнгүүд бялдууч түшмэдүүд Яишкина хэмээхийг хаан суулгасугай хэмээн бялдуучлан манай Монголын зөвлөгч түшмэлийн тушаалыг арваад орон хүргэж өгөхөөр гуйвчлан, Бээжингийн газар Монгол Төвдийн журганаар сунгуулахаар тогтоолгон зарлал бичиг гаргуулж, сунгахуйд манай Mонголын чин зоригт ах дүү нараас ихэд нуун далдалж тэрх журганы бялдууч түшмэлээр хуурмаг нэрийг Сээсэ бичгийг зохиолгон авдар доор орхих хуудас нэрийг бичүүлэн бэлтгээд нууцаар өдөр тогтоон, тэдгээрийн зарц хүн ба тэрэг татах хүн, хүүр дамнах хүнийг цуглуулан, тус тусад нь Сээсэний дээр бичсэн хуурмаг нэрийн ёсоор нэг нэгээр монгол нэр зохион өгч цээжлүүлж, дагуулан аваачаад, хятад түшмэдийн дэргэд хуурмаг нэрийг дуудан оруулж тэрхүү нэгэнт бичсэн хуудсыг түүний нэр дээр өгч авдрын дотор орхиулмой. Орхиулан төгссөний хойно тэрэг татах, хүүр дамнах хүн бүрт нэжгээд төгрөг янчааныг өгч явуулмой.

Тэргүүн удаагийн улсын хурлын зөвлөгч түшмэлийг сонгосон үеэс хойш аль ч удаа сонгууль гарваас мөн ч энэ удаа шийтгэснээр эдгээр дор хүргэхүй. Манай Монголын үнэн зоригт хүн өөрийн угсаатны төлөө чин зоригоор зүтгэсний хэмээсэн нь сонгогдохын эрмэлзэл огт ч үгүй байтугай бусад хүнийг сонгохын эрх мэдэл ч өчүүхэн төдий ч үгүй бөгөөд олон хошууны ардууд нь хэн хүн манай чуулганы зөвлөгч түшмэл болов хэмээснийг сонсовч, сонгон гаргасныг ч үл мэдэхгүй нь үнэхээр гайхалцмой.

Тэдгээр эзэрхэг түрэмгий ван гүнгүүд бялдууч түшмэл нарын хуурмагаар айлгүй үйлдсэн гэм хороор үнэн айлгүй хуурмаг хэмээх ба Байжуй, Байтугай хэмээх зэргийн зургаан тэмцэл олонтаа үүсэж зарга заальхай болоод хичнээн он болтол тэмцэлдэн илэрхий тасаргүй бөгөөд эдүгээ дор хүртэл эдгээрийн зургаа нь тэрхүү ван гүнгүүдийн мэдэлгүй хөвгүүд нар ба бялдууч түшмэл нарын хамаатай үеэс танихгүй хүн нь зөвлөгч түшмэлийн тушаалыг олсон хойно улсын хуралд хүрэх бүр ямар хэрэг зөвлөж буйг огт мэдэхгүй тул бусад хүн нь босож зогсвоос тэр бас дагаж болмой. Бусад нь гар өргөвөөс тэр нь олныг дагаж гар өргөмoй.

Хэрэв хурал тарж гарч ирвээс Монголын төлөө сэтгэлтэй хүмүүс нь түүнээс энэ өдөр ямар хэрэг зөвлөв хэмээн асууваас тэр нь өгүүлрүүн: -Ямар хэрэг явдал зөвдөлдөөнийг би олж мэдсэнгүй хэмээмoй. Өөр нэгнээс асийваас бас ч энэ мэтээр өчмoй. Хурлын танхимаас арай тармагц шууд янхан эмсийн газар тэрэгний хүнээ дахин давтан шаардаж их л яаран нисэх мэтээр довтлон хүрмөй. Харилцан хамт учралдваас аль янхан эм сайн хэмээвээс тэр дууч эм сайн хэмээн хэлэлцэн зөвлөлдмoй. Тэдгээрийн амнаас Монголын газар орныг хэрхэн сайжруулдаг улс төрийн явдлыг хэрхэн бадруулдаг хэмээх зэрэг үгсийг огт сонссонгүй.

Тэдгээрүүд Монголын зөвлөгч түшмэлийн тушаалыг хятад хүнд өгөхөд нэг орныг түмэн төгрөг хийгээд нэг түм таван мянган төгрөгөөр худалдмой. Худалдан авсан хятад хүн болбоос цөмөөр эзэрхэг түрэмгий этгээдийн гуянч хүн болох бөгөөд Юань Шикай хэмээхийг хаан болгохуйд шамдсанаас гадна Монголын эрх ашгийг өрсөн авахыг хичээж оролдсон хүн болой. Манай Дотоод Монголын "Дотоод Монгол" хэмээх нэрийг устган Хятадын эрх дор хуваан оруулсан нь цөм эдгээрээс дурдан гаргасан хэрэг болмой. Манай Монголын угсааны удаа бүрийн хор зовлонг амссан нь цөмөөр эзэрхэг түрэмгий ван гүнгүүд ба бялдууч түшмэл нараас Монголын эрх ашгийг сүйтгэн худалдсанаас үүсэхгүй гагцхүү Mонгол зөвлөгч түшмэлийн дотроос баахан үндэс угсаагаа бодсон нэг хоёр хүн нь цаг зуурын сайн сэтгэлд түрэгдэж, Монголын эрх ашгаа хамгаалсугай гэж тэмцэлдэн эгүүлсүгэй хэмээн бодовч нэг хоёр хүний хүчин нь хүрэлцэхгүй тул олныг дагаж мэхрэн илжирмой.

Yvнээс найман зүйлийн байдал төлвийг хянаж үзэхүл манай Дотоод Монголын олон түмэн ард үнэхээр лам нарын урнаар зохион өүүлэгч 18 давхар тамын ёроолд унасан адил туйлын гаслан зовлонг амсаж, нөхөж сөнөхөд хүрээд, хүн төрөлхтөний эрх чөлөө амар жаргалан хэмээх нь өчүүхэн төдий ч үгүй ажээ. Манай Монгол угсаатны ах дүү болох ард түмэн та нар энэ их зовлонг цөмөөрөө эдэлж нүдээр үзэж өнгөрөөсөн тул хэлмэгдэгч хүн бүр мэдмoй. Бид нар энэхүү дэлхий дээр хүний тоонд багтаж төрж ирсэн нь цөмөөр эрх чөлөө амар жаргаланг эдлэхийн заяа байх болой. Тийн атлаа эрх чөлөө амар жаргалангаа алдаж, эзэрхэг харгис этгээдэд дарлагдан сөнөөгдөж, энэ насыг туйлын хөөрхийгөөр өнгөрөөвөөс үнэхээр араатан жигүүртэн болж төрөхөд хүрэх биш үү.

Олон Монгол ах дүү нар аа.
Бид нарын итгэгч тэрхүү лам ноёд эрх дархтан хөрөнгөтөн хэмээгч цөм нэгэн адил хүн. Юунд тэд биднийг дарлан, бид түүнд дарлагдмой? Юунд тэр биднийг хөнөөн, бид түүнд хөнөөгдмoй? Энэ нь бид өөрсдөө эрх чөлөө амар жаргалангийн замыг эрсэнгүй. Харин тэд таныг итгэж биширсний шалтгаанаас болсон болой.

Одоо бид хэрхвээс эрх чөлөө амар жаргалангийн замыг олж тэдгээр харгис эзэрхий этгээдийн дарлагдал, хөнөөгдлөөс ангижран салж чадах буй хэмээвээс гагцхүү нэгэн зам буй. Тэр нь олон дарлагдан доромжлогдсон ард бид бүгдээр сэтгэл хүчээ нэгтгэж, дарлагч эзэрхийлэгч этгээд лүгээ эсэргүүцэн тулбаас сая эрх чөлөө амар жаргалангаа хамгаалан олж чадах хүчин гармой.

Монголын дарлагдсан ах дүү нар аа! Бид тэдгээр харгис эзэрхгүүдэд дарлагдан мөжигдөн үхэвч нэгэн үхэл. Түүнээс эрх чөлөөгөө олохоор эсэргүүцэж байгаад үхэвч бас нэгэн үхэл тул айх зовох явдал үгүй бөгөөд харин бид бүгдээр хүчнээ нэгтгэж эсэргүүцэх болбоос тэр цөөн тоотой эзэрхэг харгисуудыг эрхбиш арилган устгаж чадах бөгөөд эрх чөлөөгөө олж чадмой.

Хошуугаар дарлагдан хөнөөгдсөн нөхөд бид эл зүйлийн гаслан зовлонг биеэр амсаж байгаад бас ч олон монгол угсаатны туйлын зовлонг биеэр амсаж байгаад нэрвэгдэн ахуйг нүдээр үзэж л төвдөхдөө тэсгэлгүй тусгай дотоод Монголын Ардын Хувьсгалт Нам хэмээн байгуулж олон ах дүү нар тан лугаа нэгэн сэтгэлээр хүчин хамтатгаж эзэрхэг хүчирхэг харгис бурангуй этгээдийг хурдханаар арилган сөнөөж, олон бүгдээр эрх чөлөө амар жаргаланг олохыг хүсэн амь биеэ хайрлалгүйгээр зүтгэн явж их гавъяаг бүтээхийг зориглосугай хэмээвэй.

Тиймийн тул одоо бидний энэ их зовлонгоос гарахын зам нь гагцхүү Дотоод Монголын Ардын Хувьсгалт Намын зорилт мөн хэмээхийг мэдэцгээж энэхүү намын хойноос дагалдан эртний их баатар зоригоо дахин сэргээн хөгжүүлж элдэв харанхуй зовлон бүхнийг эрхбиш арилгасугай хэмээн энэхүү байдал учрыг илтгэн олон&