Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын ажил ямархуу тvвшинд явагдаж байгааг уржигдар орой болсон Баянгол дvvргийн нутаг дэвсгэрт орших гуравдугаар хорооллын “Ачлал” их дэлгvvрийн чанх ард байрлах 12 давхар XVI байр гэрчилж байна . Хамгийн гол нь энэхvv байрыг нурах аюулд оруулсан “Би Жи Би Жи” ХХК-нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхантай /НЕТГ/ vгсэн хуйвалдаж газрын зориулалтыг нь өөрчилж барилгын ажлыг эхлvvлсэн нь олон бичиг баримтаар тогтоогдож эхэллээ.
Тухайлбал, НЕТГ-ын орлогч дарга Ш.Уртнасан өнгөрсөн оны есдvгээр сарын 17-ны өдөр Баянгол дvvргийн Засаг даргын орлогч Г.Энхболдод 7/2776 дугаартай албан бичгийг илгээж байсан байна.
Уг албан бичигт дурьдаснаар “Баянгол дvvргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 22 дугаар байрны ба руун талд vйлчилгээтэй орон сууцны зориулалтаар “Би Жи Би Жи” ХХК-ийн эзэмшиж буй газарт манай байгууллагаас “Барилгын ажлыг эхлvvлэх, vргэлжлvvлэх зөвшөөрөл” олгоогvй ба танай албан бичигт дурьдагдсан 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29/2014 дугаартай зөвшөөрөл нь Сvхбаатар дvvргийн 11 дvгээр хороонд баригдах “Эн Эн Жи Юу” ХХК-ийн барилгын зөвшөөрөл байна” гэсэн байна
Э.БАТ-VVЛ ТУС КОМПАНИД 3000 М2 ГАЗРЫГ ГАРАЖ VЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ОЛГОЖ БАЙСАН
Бас нэгэн баримт гэвэл дээрх компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч хугацааг нь дуусангуут 2014 онд хотын дарга Э.Бат-Vvлээр сунгуулж байсан байна. Тодруулбал нийслэлийн Засаг даргын 2014 оны хоёрдугаар сарын 24-ны өдрийн А/115 дугаар захирамжаар газар өмчлөх эрхийн 000305146 тоот гэрчилгээг сунгаж 2014 оны долоодугаар сарын 22-ны өдөр 29/2014 дугаартай барилгын ажлыг эхлvvлэх, vргэлжлvvлэх зөвшөөрлийг 2014 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 2015 оны долоодугаар сарын 22-ны өдрийг хvртэл нэг жилийн хугацаатайгаар БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэндамба гэх хvн гарын vсэг зуран баталгаажуулсан байдаг байна.
Тэгвэл БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбvрэн өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр 3/706 дугаартай албан бичгийг МХЕГ-т илгээж байсан байна. Эл бичигт “Нийслэлийн Баянгол дvvргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Би Жи Би Жи” ХХК-ийн захиалгаар баригдах vйлчилгээтэй орон сууцны барилгад манай яамнаас 2014 онд барилгын ажлыг эхлvvлэх 29/2014 тоот зөвшөөрлийг олгожээ” гэсэн байгаа юм. Эндээс харахад төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогvй ажиллаж хаана, хэнд ямар зөвшөөрөл өгсөн ч тодорхой биш гэдэг нь дээрх албан бичгvvдээс харагдаж буй юм.
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ЭТГЭЭДVVДИЙГ ШАЛГУУЛНА
Тvvнчлэн өнгөрсөн оны аравдугаар сард 16 дугаар байрны оршин суугчид НМХГ-т гомдол гаргасны дагуу Улсын байцаагч нар газар дээр нь очиж хяналт шалгалт хийхдээ одоо болж буй vйл явдлыг засаж залруулахыг шаардаж байжээ. Өөрөөр хэлбэл, тус газраас “16 дугаар байрны зvvн талын далангийн дагуу хамгаалалт хийлгvй газар шорооны ажил хийснээс нягтруулсан шороо их хэмжээгээр нурж хөндий vvссэн, зам, талбайн хавтан хөдөлгөөнд орж нурах аюултай болсныг шалгалтаар тогтоосон байна”.
Тvvнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 оны есдvгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт /НЕТГ/ зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага ч хvргvvлсэн байна.
Ямартай ч дээр дурьдсанчлан хотын даргын А/115 тоот газар өмчлөх эрхийн захирамжаар тус компанид 3000 м2 газрыг гараж vйлчилгээний зориулалтаар олгож байжээ. Гэтэл НЕТГ өнгөрсөн сарын 19-ны өдөр БГД/337 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар vйлчилгээ бvхий 18 давхар орон сууцны барилга болгож газрын зориулалтыг нь өөрчлөн баталжээ.
Өөрөөр хэлбэл, НЕТГ-ын орлогч дарга өнгөрсөн оны есдvгээр сарын 17-ны өдөр БГД-ийн Засаг даргын орлогч Г.Энхболд руу 7/2776 дугаартай албан тоот илгээхдээ “манай байгууллагаас барилга эхлvvлэх, vргэлжлvvлэх зөвшөөрөл олгоогvй” гэж мэдэгдсэн хэрнээ яагаад энэхvv газрын зориулалтыг өөрчилж батлав аа гэдэг нь хачирхалтай. Угтаа бол тус газрынхан “Хот байгуулалтын тухай хуулийн 24 дvгээр зvйлийн 24.1.3 дахь /олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хvн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бvхий vйл ажиллагаа явуулах/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн vг.
Харин тэднийг энэхvv бусармаг ажиллагаагаа зогсоо гэдэг албан шаардлагыг НМХГ-ын улсын байцаагч өнгөрсөн оны есдvгээр сард, өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр НЕТГ-т тус тус хvргvvлсэн ч тусыг эс олж өнөөдрийн нөхцөл байдал vvсээд байна гэсэн vг. Уг нь мэргэжлийн хяналтынхан болзошгvй аюулаас урьдчилан сэргийлж тодорхой арга хэмжээнvvдийг авсан боловч том толгойтой төрийн байгууллагуудын өмнө ийнхvv хvчин мөхөстсөн байна. Товчхондоо бол мэргэжлийн хяналтынхан НЕТГ-ыг архитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалж, газрыг зориулалтын дагуу төлөвлөлт хийхийг шаардсан гэсэн vг юм.
Энэ асуудлаар Баянгол дvvргийн Засаг дарга Г.Оросоо “Зөвшөөрөл олгосон болон, барилгын суурь ухаж, зэргэлдээх байрны олон арван оршин суугчдыг тvгшvvрт байдалд оруулсан буруутай этгээдvvдийг шалгуулж, эрvv vvсгэх болно” гэдгээ мэдэгдсэн.
Ямартай ч өнөөдөр маш олон хvн төрийн байгууллагын авлига хээл хахуулийн сvлжээнд орсон “Би Жи Би Жи” ХХК-ийн хууль бус vйлдлээс болж орох оронгvй айл хэсvvчлэх, зарим нэг нь зочид буудалд хоног өнгөрөөх нь тодорхой боллоо.
Хэрвээ тус компанид БХБЯ-наас 18 давхар барилга эхлvvлэх зөвшөөрөл өгөөгvй байсан бол НЕТГ-ынхан газрын зориулалтыг нь өөрчлөөгvй бол өнөөдрийн энэ аймшигтай аюул нvvрлэхгvй байх байсан болов уу.
Хаа сайгvй хариуцлагын тогтолцоо алга болсныг энэ vйл явдал тодоор гэрчиллээ.
Эцэст нь хэлэхэд төрийн байгууллагын их хэмжээний авлигын сvлжээг “Би Жи Би Жи” ХХК илчлэх шиг боллоо.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Yaaj chadaxgui boloxoor yaax ch arga alga doo
Буурал үсийг буцааж харлуулах 100% натуральный аргачлал -- www.HealthNews.mn
Буурал үсийг буцааж харлуулах 100% натуральный аргачлал -- www.HealthNews.mn
Буурал үсийг буцааж харлуулах 100% натуральный аргачлал -- www.HealthNews.mn
Хөөе өвгөөн наадах юм чинь харин буудалд байгаа хөгшин залуугүй үс нь цагаарчихсан хүмүүст зориулсан шинэ бүтээгдэхүүн юм биш үү. Мөнгийг нь Бат үүл төлнө.
ан- ман махн- -ы манан будан дотор юу ч өөрчлөгдөхгүй . 16 оныг хүлээвэл олон иргэд хохирно.
Хотын "А" зэрэглэлийн бүс гэдгийг хэн өгсөн юм бэ? Энэ мэтчилэн авилгын эх үүсвэр бий болоод байна.Газрын алба байсаар байхад газар олгох гэрчилгээн дээр хот,аймгийн засаг дарга нар гарын үсэг зурдаг юм бэ? Гарын үсэг чинь авилгал ш дээ.
BI JI BI JI kompani ni hen gedeg ezentei um be tegeed??? Bolj bolj shunal ihedvel shulam bolno gedeg ene.Oron gergui humuust oron suuts barij uguh boljdee shunaluud.
Одоо энэ дахин төлөвлөлт нь иймэрхүү эрсдэлийг ерөөсөө тооцоогүй, шууд л хашаа хатгаад нурааж байгаа ш дээ. Хажуугийн барилгууд нь цуураад эхэлсэн. УБ нүүх хэрэгтэй. Одоо хотын төвд барилга шинээр битгий бариул. Барих гээд байвал шоронд хий. 76 гишүүн наад сайханбилэг, Элбэгдорж, энхболдоо батүүлтэй нь хамт аваад бушуухан баруун урд зүгт нүү гэж төлөгт буулаа. Шуудайтай мөнгөө үлдээнэ шүү. Тэр чинь ардын хүүхдийнх байгаа юм.
Buural tolgoig avch hayah agra elbgee medne dee ene 2 hamsragch
Авилга, газрын наймаа, ард иргэдийн өмч хөрөнгийн эсрэг гэмт хэрэг
batuul mini dee ardchilalyg chi munch ikh gutaakh yum daa,ugur tolgoi
Хэ хэ хаана ямар аилгал харагдаж байна?
aimshigt uildel mon yum.
Bat uulees ehleed shalgah ym bna
bat uulee chinii ardchilal iim l ban daa.bat uuliig tur bariad hot udirdaad yvah hemjeenii mergejil bolosvrol medleg bga gedegt mash ih ergelzej bna.etsgiinhee neriig hudaldaad ideed bna uu uls eh ornoo hudaldaad ideed bna uu bat uulee.hamgiin ashigtai mestiig avchihaad hodood ni sunaad l baij bga baih daa.bat uulee chi melzen enhboldoos ylgarah yum algaa.adilhan l avilgalch ideechin uugaachin alban tasalga ashigtai mestnii hoinoos uhen hatan guideg urviisen hulgaich bna daa.dahij tud garah dahij uls tur yrih heregguieee.chinii ue ungursun .harin avilgal avsan erh medlee hetruulsen hergeer yal asuuh bolno ter tsag udahgui.buural baavain butelgui novsh yum daa.
бидний байруудыг хөшөө гэж хараад бна уу ? ан- хан
Авилгачидын үнэн төрх. Эрдэнэбүрэн төрийн нарийн битгий хэл өмдний тэлээ ч тэгшхэн оёж чадахааргүй этгээд. Баттулгын эвээлээр ингэж яваа юм.
3 хорооллын барилгуудыг Ленины хөшөө гэж андуураад Батүүл унагаахаар шийдэж зөвшөөрөлийг сунгаж өгсөн юм байна л даа
Хөөрхий Оросууд барьсан тулдаа л тогтож байна даа, энэ барилга.
Арай энэ компаний захирал ...? Биш биз???
ҮНЭХЭЭР АВИЛГАЛ АВААД ТЭР ЗӨВШӨӨРЛИЙГ ӨГСӨН ҮГҮЙГ ТА БИ АЛЬ НЬ Ч МЭДЭХГҮЙ, БИ ЛАВ НҮДЭЭР ХАРААГҮЙ. НАДАД ТЭГЭЖ ХЭЛЭХ Ч ЭРХ БАЙХГҮЙ. ХҮН НОМ ЖУРМЫНХАА ДАГУУ АВААД ДУНД НЬ АЖЛЫН, БАРИЛГЫН АЛДАА ДУТАГДАЛ ГАРГАЖ ИЙМ АСУУДАЛ ҮҮССЭН БАЙЖ БОЛНО ГЭХДЭЭ ИЙМ ЗҮЙЛ БОЛЛОО ГЭЭД ЗААВАЛ АВИЛГАЛТАЙ, ЭСВЭЛ ХЭН НЭГЭНИЙ АЛБАН ТУШААЛТАЙ ХОЛБОЖ ИНГЭЖ ТУЙЛШИРЧ БОЛОХГҮЙ ЭЭ. БИД ЗАРИМДАА ЮМАНД УЧИРТАЙ Л ХАНДАЖ БАЙМААР САНАГДДАГ.
100 жил наслах юм шиг бусдад гай болж тэр өндөр барилга барьж тэгж их мөнгө олж яах гэсэн шуналын тулам бэ. авсандаа аваад орох биш. шунал чинь ихдээд бурхан одоо болноо гээд дохио өгөөд байгаа юм бишүү. нэгийг бодож 2ыг тунгаана биз.
хэдий цуурал үүсээгүй зүгээр ч гэсэн 16-р байрныхан бүтэн нойртой сэтгэл амар амьдарч чадах уу. бүгд зарах зар өгнө биз. хайран байрны үнэ цэнэ.
Ter bair baihgui bolj dee! Harin hudaldaj avch magadgui humuus bol sunsnuud l bh!