sonin.mn
 
 
Үе үеийн түүхийн амьд гэрч, амьдралын хатуу хөтүү олон нугачааг давж нийгмийн бүхий л ачааг хойч үедээ өвлүүлэн өгсөн ахмад үеийнхэн, (эмгэд өвгөд) ач үрсээ түмний сүрэгт үлдээж сэтгэлийн зовлон тээн буцахдаа сайн л бол модон хайрцаг, ам даавуу хэрэглэн буцна. Энэ ахархан хугацаанд тэднийг ая тухтай амьдруулах нь төрийн бодлого, ач буяныг хариулах нь үр ач зээ нарынх нь хүний ёсны үүрэг болон тавигдана. Ардчилсан нийгмийн үед настнуудыг хуулиар хамгаалан баталгаажуулж өгч байгаа нь сайшаалтай хэрэг юм. Одоогоос 20 жилийн өмнө Ахмад настан түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хуулийн төслийг зургаан вариантаар боловсруулж 1995 онд хамтарсан засгийн газрын үед батлагдсан билээ.
 
Энэ хуулийг боловсруулахад тухайн үеийн нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны түшмэл доктор Д.Дагвадорж монголын ахмадын холбооны дарга Ж.Цэндсүрэн нар гол ноён нурууг нугалсныг зориут тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Энэ хуулиар ахмадууд анх удаа арав шахам хөнгөлөлт, улсын алдар цолтнуудад үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээг чамгүй сайн тусгасны дээр байгууллага нь төрөөс санхүүжих болсон юм. Ийнхүү ахмадууд төрийн ивээлд хуулиар хамгаалагдах болсон билээ. Тухайн үед ахмадууд өөрийн гэсэн өмчгүй өчүүхэн бага тэтгэвэртэй цаашид амьдрах баталгаа туйлын бүрхэг байлаа. Төдөлгүй халамжийн хуульд ахмадын нэгэн бүлэг болон орж тавигдсан ч 2005 онд дахин шинэчлэгдэн эдүгээ үйлчилж байна. Их хурлын залуу эрхэм гишүүд Ахмадын нийгмийн хамгааллын тухай хуулийг өргөн цар хүрээтэйгээр шинэчлэн боловсруулж батлуулах гэж байгаад ахмадын хувьд баяртай байна. Төсөлд ахмадын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, тэдэнд үзүүлэх дэмжлэг туслалцаа , асран хамгаалах, амьдрах орчинг сайжруулах, хөдөлмөрлөх асуудал ,холбогдох хөрөнгө зардал хүлээх хариуцлагыг тод томруун тусгаж өгснөөрөө өмнөх хуулиудаас давуутай болжээ. Аливаа хуулийг боловсруулахад баримтлах зарчим байдаг.
 
-өмнө гарч байсан хуулиас дордуулахгүй байх
 
-орчин ирээдүйд тогтвортой мөрдөх чадамжийг хангах
 
-амьдралд хэрэгжих бодит байдлыг үндэс болгох
 
-товч тодорхой байх
 
-хяналт тавих, биелэлтийг хангах боломж, хариуцлагын механикийг заавал хангаж өгнө
 
Шинэ хууль энэ талаар нэлээн сайн бодолцсоны дээр торгуулийн хязгаар багадсан байж магадгүй.
 
Хуулийн биелэлтийг хангагч хуулийн этгээд нь албан ёсны зайлшгүй үүрэг хүлээгчид учир захиргааны хариуцлагын хуулиар шийдвэрлэж байх нь илүү оновчтой байсан болов уу! Хуулийг боловсруулах эрх бүхий дадлага туршлагатай хүмүүс боловсруулж байгаа болохоор дээрх зарчмыг зохих ёсоор анхаарч дэлгэрэнгүй илэрхийлэхийг хичээжээ. Гэвч нэлээд базаж, усыг нь шахаж өгөх хуулийн хэллэгт ойртуулах шаардлага байгаа мэт санагдана. Жишээ нь З-р бүлгийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх журам, санхүүжилт гэсэн бүлэгт ахмадуудаас татвар авах юм уу татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах гээд, дотор нь хуулийн дугаар заалтыг дурджээ. Хөнгөлөлттэй холбогдсон асуудлыг ихэвчлэн халамжийн байгууллага хариуцдаг гэх мэт ойлгомжгүй зүйл байна. Хуулийн зарим зүйл заалт дээр санаа өг&х зорилгоор хэдэн зүйл санаа дурдсуу.
 
 
 
Хуулийн 6 дугаар зүйл; Ахмадуудын эрүүл мэндийг дэмжих асуудлаар
 
-Ахмадуудын наслалтыг уртасгах витаминжуулах (хавар намар)-т хоол тэжээлийг чанарыг дээшлүүлэх хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх ажлыг эмнэлгийн байгууллага бүрэн анхаарч ажиллах
 
-  Наслалтыг судлах герентелогийн төвийг улсын хэмжээнд байгуулан ажиллуулах
 
-    Аймаг дүүргийн томоохон эмнэлгүүдэд герентелогч гератрийн эмч (ахмадын эмч) нэгж ажиллуулж ахмадуудад зуучлан туслах, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах
 
-     Дээд шатны томоохон эмнэлгүүдэд ахмадын тасаг (плат)г тусгайлан гаргаж тэдний онцлогт тохирсон үйлчилгээг дараалал харгалзахгүйгээр үйлчилж байх зэрэг заалтуудыг нэмэн тусгаж хуульчлан өгөх шаардлагатай байна
 
Өнөөдөр ахмадууд эмнэлгийн тусламж авах нэн хүндрэлтэй байгаагийн дээр бүх доройтлыг насных гэсэн жишиг тогтож эмчлэхээс зайлсхийх болжээ. Ахмадын урт наслалт нийгмийн чухал баялаг агаад тэр хэмжээгээр хөдөлмөрлөх чадвар амьдралын чанар дээшилж амьдрах идэвхийг сэргээнэ.
 
Хятад, Солонгос, Япон мэтийн орны дундаж наслалт 75-80 хүрээд байхад манайд дөнгөж 60 гараад байна. Энэ нь настны эрүүл мэнд, халамж үйлчилгээний чанарын үр дүн юм.
 
Хуулийн 9 дүгээр зүйл ; Ахмад настанд үзүүлэх хүндлэл, жил бүрийн цагаан сарын шинийн нэгэн , олон улсын болон Монголын Ахмадын өдрөөр ахмадууддаа хүндлэл үзүүлдэг сайхан уламжлал тогтсон билээ.
 
-Шинийн нэгэнд нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг нийслэл сум дүүрэг, баг хорооны засаг дарга, 100 түүнээс дээш настанд улсын ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлэхийг хуульчилсан нь талархууштай. Үүнд аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж болох юм. Эдүгээ янз бүрийн баяр ёслол олширч ахмадууд арга хэмжээний гадна үлдэх нь ердийн үзэгдэл болжээ. Иймээс
 
-Аливаа баяр ёслолын арга хэмжээнд ахмадуудыг тэргүүн ээлжид урьж оролцуулан хүндэтгэл үзүүлж байх
 
-Ахмад настны онцлог ой болох 60 (тэтгэвэрт үдэх) уламжлалаар тэмдэглэж ирсэн 75 , 85 , 100 насны ойг улс орон нутаг аж ахуй нэгж тэмдэглэн хүндэтгэл үзүүлэх, шагнаж урамшуулах, хөдөлмөр алдрыг тэмдэглэх, дурдатгал дурсамжийг яриулах хэвлэн нийтлүүлэх арга хэмжээ авахыг, СОЦ-ийн үед төрд удаан жил ажиллагсдыг одонгоор шагнах, Богд хаант засгийн үед 70-аас дээш настанд хүндэтгэл үзүүлэн мөнгөн янчаан бусад эд өлгийн зүйлс өгч тэмдэглэдэг байжээ. Энэ нь эзэн Чингисийн үеэс уламжилж ирсэн түүхэн ач холбогдолтой арга хэмжээ юм.
 
-Ахмадуудад нийгмийн үйлчилгээг ойртуулах, ая тухтай амьдрах боллоцоог хангах шаардлагыг үндэслэж нийслэл дүүрэг аймгуудад ахмадын наад захын хэрэгцээ, онцлог бараа үйлчилгээний (мах, сүү, цагаан идээ зэрэг уураг бүхий) дэлгүүр байгуулан үйлчлэх.
 
-Ахмадуудад төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх амьдралыг дэмжих үндэс болсон газар олгох болон зээл барьцааны хөрөнгийг тэргүүн ээлжид шийдэх
 
-Ахмадуудыг хувьчлалаар өмчгүй болгосныг үндэслэж хувьчлалын орлогоос зохих хувиар ахмадын тэтгэвэр дээр нэмж өгөх буюу тусгай сан байгуулж мөнгөн хөрөнгөөр өмчжүүлж захиран зарцуулах эрхээр хангах
 
-Ахмадуудад тохиолдох хөгжлийн бэрхшээл зовлон, ганцаардал нийгмээс тусгаарлагдах, амьдралын
 
наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байдлыг арилгах хамтын амьдралын шинэ хэлбэрийг зөвшөөрөх. Үүнд; дор дурдсан агуулгаас бүрдэнэ.
 
-Амьдралын хэрэгцээгээ хэвийн хангах
 
-Амьдрах хугацааг идэвхжүүлэх, асран хамгаалалтаа дээшлүүлэх
 
-Төр, үр хүүхдийн асрамж халамжийн үйлчилгээг хөнгөвчилж өөрсдийн хүчинд түшиглэн ая тухтай амьдрах зэрэг, ахмадын хэн нэг нь нас барсан тохиолдолд тухайн ахмадын тэтгэврийн байдлыг үндэслэн өндөр тэтгэврийн 50 хувь доод тэтгэврийн 75 хувиар (үлдсэн ахмадад тэтгэгчээ алдсаны тэтгэврийн журмаар) олгох
 
-Хамтын амьдралыг шинээр зохион байгуулагсдын аль нэг нь энэ тэтгэврийг авах эрх үүснэ.
 
-Хэрэв дээрх тэтгэврийг авч байгаагүй бол хугацаа харгалзахгүй олгоно. Энэхүү тэтгэвэр нь ямар ч нөхцөлд нэг л удаа олгогдоно.
 
-Хамтран амьдрагсдын насны зөрүү 13 байх ба түүнээс дээш бол нийгэм хүний амьдралыг хохирооход хүрэх (залуусаараа бэлэвсрэн хөдөлмөрлөх сонирхол буурах амьдралын утга алдагдах) тул хуульд хамааруулах нь зүйтэй. Хуулийн хүчин төгөлдөр болох нь батлагдсан өдрөөс эхлэн мөрдөнө. Ахмадуудын асуудлыг нэг өнцгөөс харж болохгүй, нийгэмд оруулсан хувь нэмэр (даатгалд оруулсан шимтгэл) зүтгэл бүтээлийн онцлог бүхий улсын алдар цолтнуудад үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ нь байх ёстой асуудлын нэг юм. Хуулийн шинэ төсөл энэ заалт хасагдсан бололтой байна. Энэ нь хамгийн ач холбогдолтой хүний амьдралд үлгэр үзүүлэх сонирхлыг үгүйсгэсэн тийм ч оновчтой санаа биш тиймээс хасаж боломгүй мэт санагдана. Анхнаасаа шалгуурыг зөв сайн тогтоож өгөх хэрэгтэй. Хэрэв тухайн заалт хасагдвал хууль дордох байдал руу хэлтийх болно. Эрдэнэ сайд тэргүүтэй гишүүдийн хамтын тэтгэврийн хуулийн сураг тасарч ахмадуудын дунд хүлээлт үүсгэн зарим нэг ахмадууд хуулиар эдлэх эрхээ алдаж зовлон улам нэмэгдэхэд хүрч байна. Уг хууль мэдээж ахмадуудтай холбогдох нь зайлшгүй. Тэрхүү хуулийг ахмадын хуульд хамруулан дурдсан заалтуудаас санаа авч батлуулахыг чин сэтгэлээс хүснэ.
 
Хуулинд ахмадын байгууллага , ахмад хүмүүс тодорхой үүрэг, хариуцлага хүлээж хэрэгжүүлэхийг зааж өгөх нь зүйтэй Үүнд
 
-Ахмадын байгууллагууд
 
-Ахмадын бүртгэл судалгааг нарийн гаргаж дүгнэлт хийж ажиллах
 
 -Ахмадуудтай нэг бүрчлэн ажиллахыг эрхэм зорилго болгох
 
 -Ажлынхаа үр дүнгээр санхүүжилтийн эрх эдлэх
 
 -Жил бүр ахмадуудад тайлангаа тавьдаг байх
 
-Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах зэрэг
 
-Ахмад настнууд дор дурьдсан үүрэг хүлээнэ
 
-Өрх гэрийнхээ овгийн бичиг хөтлөх
 
-Түүх болгон гар бичмэл, хэвлэлээр үлдээх
 
-Өмч хөрөнгийн жагсаалтыг тодорхой гаргаж, зах зээлийн жишгээр өмчлөх эзнийг гэрээслэн зааж үлдээх
 
-Залуу үеийг сургаж хүмүүжүүлэн ажпын арга туршлага өвлүүлэхэд анхаарч ажиллах зэрэг үүргүүдийг хуулиар хүлээлгэж болно
 
Хөөрхий ахмадууд сайн хуультай учирч урт насалж удаан жаргах болтугай.
 
СХД-ийн 29-р хорооны иргэн Д.Дэмбэрэл