Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатартай ярилцлаа. Тэрээр өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы бизнес зөвлөлийн даргаар сонгогдсон юм.
-Таны шинэ ажлаас яриагаа эхэлье. Таныг Японы талтай нэлээд харилцаатайг мэднэ. Энэ утгаараа Монгол-Японы бизнес зөвлөлийн даргаар сонгосон болов уу?
-Манай Монгол-Японы бизнес зөвлөлд хоёр улсын хооронд олон жил бизнес эрхэлсэн, түншилсэн хувийн компани, аж ахуйн нэгж байдаг.
Одоо байгаагаас илүү боломжийг гишүүн байгууллагууддаа нээж өгөөсэй гэдэг үүднээс сонгосон байх.
-УИХ-аар Монгол-Японы хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээг энэ жил баталсан. Энэ түншлэлийн хүрээнд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахад нэлээд оролцоотой байх уу?
-Манай хоёр орон улс төр, эдийн засгийн харилцааны өргөн цар хүрээтэй ажилладаг. Япон, Монголын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан нь маш их ач холбогдолтой. Энэ гэрээг хийх гэж Засгийн газар таван жил ажилласан, өргөн хүрээтэй байсан учраас цаг хугацаа их орсон. Энэ гэрээг Монголын парламент баталсан, ирэх тавдугаар сард багтаад Японы парламентаар батлагдах болов уу. Эдийн засгийн хувьд хоёр орны бизнес эрхлэгчид, жирийн иргэдийн хувьд өргөн боломж гарч байна. Энэ чиглэлд МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы бизнес зөвлөл анхаарч ажиллана. Ялангуяа Японы талд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, нөгөө талаар япон түншүүдтэйгээ харилцах үндсэн суурь болно. Энэ жилдээ Японы бизнесийн философийг гишүүн байгууллагууддаа илүү ойлгуулах, нээхийг зорьж ажиллаж байна.
-Таны удирддаг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо АН-ын дэргэд албан ёсоор ажилладаг байгууллага юм уу. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд саяхан хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа таныг АН-ын гишүүн биш, Өвөрхангайн АН-аас хөөгдсөн гэж хэлсэн болохоор тодруулж байгаа юм?
-Үндсэн хуульд зааснаар иргэд үзэл бодлоороо нэгдэж болдог учраас АН-ын гишүүд дэмжигчдийн хүрээнд байгуулагдсан. АН дотор эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын гэсэн өөрийн бүтцийн байгууллага байдаг. Манай байгууллага өөрийн гэсэн бүтэцтэй, орон нутагт салбар байгууллагатай. Бид өмнө нь АН-ын Их хурлыг хуралдуулах хөдөлгөөнийг өрнүүлж, тэр нь АН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо болж өргөжсөн. Бид мөн тухайн үеийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Сү.Батболдод олон удаагийн шаардлага хүргүүлж, түүний үр дүнд тодорхой ажил хэрэг болсонд баяртай байдаг. Ипотекийн зээлийн хүүг багасгах, иргэдээ орон сууцжуулах, байгалийн баялгаас орон сууцжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэх гэх мэт шаардлага тавьж байсан. Энэ ажлууд маань үр дүнд хүрч ипотекийн зээлийн хүү найман хувьд хүртэл буурсан, цаашид ч буурах боломж бий. Олон мянган айл орон сууцанд амьдрах боломжтой болсон гэх мэтчилэн иргэдийн хүсэл зорилгод нийцсэн шаардлагууд тавьж байсан.
-Ер нь та Ардчилсан намын гишүүн мөн юм уу?
-АН-ын гишүүн мөн. Би нийслэлийн Сүхбаатар дүүргийн намын гишүүн учраас жил бүр татвараа төлөөд явдаг. 2013 онд намын Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Манай намын дарга шинэхэн байгаа учраас мэдээлэл муутай байх. Тухайн үед АН-аас хөөнө гэсэн асуудал яригдаж байсан. Яагаад гэвэл би Өвөрхангай аймагт болсон сонгууль хууль зөрчсөн асуудлыг хөндөж шударга ёсонд нийцсэн тайлбар тавьсан. Үүнийг намын эсрэг үйл ажиллагаа явуулсан мэтээр үзэж байсан. Ямар ч нам, улс төрийн байгуулага хууль, шударга ёсноос давсан зүйл хийж болохгүй гэж үздэг.
-Саяхан 25 жилийн ойн баяраар намын зарим залуус шаардлага тавьж, намын удирдлагуудаа үгүйсгэж, Их хурал, ҮЗХ-г хуралдуулах шаардлагатай гэж байсан. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Зөв гэж бодож байна. Нам эрүүл байх ёстой институт. Манай намын шат шатны байгууллагаар шийдэгддэг асуудлууд дундаа зогссон. Энэ нь намын цаашдын бодлого, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хандлагатай болж байна. Их хурал гэх АН-ын удирдах дээд байгууллага үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Сүүлийн хоёр удаагийн Их хурал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хэмжээний л болсон. Намын томоохон бодлогоо Их хурлаар хэлэлцүүлж байх ёстой, түүнээс биш нэр дэвшигчийг ёсчлох төдийгөөр хуралдуулах нь ач холбогдол бага. 2016 оны сонгууль бол улсын хувь заяа, тусгаар тогтнол, бүрэн эрхтэй ч холбоотой байх. Сүүлийн хэдэн жилд баялгийн эзэн байх, нийгмийн эзэн байх гэсэн бүлэглэлүүдийн хурц тэмцэл өрнөж байна. Тиймээс 2016 оны сонгуулиар улс төр, эдийн засгийн олигархижсан бүлэглэлд улсыг тушааж болохгүй. Эрх барьж байгаа хоёр том нам дотор орон зайгаа эзэлсэн томоохон бүлэглэл байгааг цэгцлэх ёстой. Ийм байдлаар сонгуульд орж болохгүй учраас ард түмний үзэл бодлыг илүү сонсч, алдаагаа засаж залруулаад явах хэрэгтэй.
-Та үзэл бодлоо шууд илэрхийлдэг залуусын нэг. Аль ч намд ийм хүн олон биш л дээ. Энэ бүхний дараа танд дарамт шахалт ирдэг үү?
-Аливаа зүйл шударга ёсонд нийцсэн л байх ёстой. Бидний шаардлага ч шударга, дараа нь бидэнд ирж буй шахалт ч шударга ёсонд нийцсэн л байх ёстой. Дээр асуусанчлан намаас хөөсөн гэж байгаа нь хэр шударга юм бол. Ямар нэгэн дарамтад би няцдаггүй, харин ч улам хурцлагддаг юм. Хамгийн гол нь үр дүнд л хүрэх ёстой. Ямар ч байсан бид олон мянган хүнийг орон сууцтай болтол нь тэмцэж чадсан. Миний өнөөдрийн тэмцэл одоо биш юм гэхэд ирээдүйд шийдэгдэж л таарна. Тэмцлийн мөн чанар бол нийтлэг эрх ашгийн төлөө байдаг.
-Жишээ нь таныг Монгол-Японы бизнес зөвлөлийн дарга боллоо гэхэд эсрэг үзэл бодлоо илэрхийлэхгүй, дуугүй болчихно гэж ярих нэгэн байна?
-Энэ чинь цалинтай албан тушаал биш шүү дээ. Танхимын дэргэд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Албан тушаал, эрх мэдэл гэж хэлж болохгүй.
-Та хэвлэлийн хурал зарлаж Тусгаар тогтнолын ордныг барьсан 11 тэрбум төгрөгийг сөхөж АТГ-т хандсан. Энэ асуудал юу болж байна вэ?
-Парламентын засаглалтай манайх шиг оронд нам энгийн үйл ажиллагаатай байх ёстой. Дэлхийн ардчилсан орнуудад намууд нь өөрийн гэсэн том байргүй. Бид дэлхий нийтийн жишгийг дагах ёстой. Тусгаар тогтнолын ордон татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгөөр баригдсан. Тухайн үед энэ намын байрыг бариулхад гаргасан тогтоол, шийдвэрүүд бүгд хууль бус гэж үзэж байгаа. Энэ шаардлагынхаа хүрээнд бид АТГ-т гомдол гаргасан. Авлигатай тэмцэж байгаа тэдний ажилд ч томоохон шалгуур болно гэж үзэж байна. Авлига гэж эрх мэдэлтнээс эрх мэдэлтнүүдийн халаасанд шилжиж буй мөнгөний тухай ярьж байгаа ч уг үндэстэй нь тэмцэх хэрэгтэй байна. Уг үндэс нь улс төрийн авлига бөгөөд нийгмийг бүхэлд нь бохирдуулж байна. Намууд үзэл бодлоороо уралдахаас илүү эрх ашгаараа нэгдэж төр барьж байна шүү дээ. Ялангуяа 2008-2012 онд МАНАН-гийн Засгийн газар, одоогийн шийдлийн Засгийн газарт ч намууд хамтарлаа. Улс орон, ард түмний эрх ашгийн төлөөх гэхээс илүүтэй тодорхой бүлэглэлийн эрх ашгийн төлөөх томоохон шийдвэрүүдийг гаргахдаа улс төрийн намууд хамтарч байна. Цаашид энэ байдалд бид анхаарал тавьж ажиллах ёстой. Тухайлбал, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийг батлах үеэр анхааралтай ажиллах хэрэгтэй болно.
-Ялангуяа уул уурхайтай холбоотой шийдвэрүүдийг хэлж байна уу?
-Тийм. АТГ-аас албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргалаа. Тэндээс УИХ-д суудалтай том намууд доторх эрх ашгийн нэгдлүүдийг харж болохоор байна. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын ард хэн, хэн байгааг ч харж болно.
-Та Тусгаар тогтнолын ордны талаар АТГ-т тайлбар өгсөн гэв үү?
-Албан ёсоор би гомдол гаргасан учраас АТГ надаас тайлбар авсан, тодорхой зүйлүүдийг хэлсэн. Тухайн үед Хууль зүйн яам, Сангийн яамнаас гарсан ажлын хэсэг нь авлигын шинжтэй байж магадгүй. МАН-ын хуучин байрыг шатахаас өмнө аудитын дүгнэлт хийсэн зэрэг нь эргэлзээтэй байгаа. Аудит хийсэн байгууллагыг ч шалгах хэрэгтэй байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ярилцлагадаа удаа дараа дурддаг. Шатсан байшин нь хуучин ЗХУ-аас Монголын ард түмэнд буцалтгүй тусламжаар өгсөн объект байсан, тухайн үед төр засгийн эрхийг барьж байсан МАХН одоогийн МАН авсан байх гэдэг. Тэгэхээр энэ бол удаан хугацаанд үргэлжлэх маргаан болж магадгүй. Гэхдээ сайн цаг ирэхэд энэ байшин ард түмний мэдэлд очих ёстой гэж боддог. Би биш юмаа гэхэд миний үр хүүхдүүдийн үед авч болно. Яагаад гэвэл ард түмний 11 тэрбумаар барьсан барилгыг зүгээр өгч болохгүй.
-Та нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог хүний хувьд өнөөгийн байдалд ямар дүгнэлт хийдэг вэ?
-Үзэл бодлын зөрүүгээс болж улс төрийн нам, улстөрчид, жирийн иргэдийн дунд талцал газар авч байна. Бид цаашид аливаа асуудалд долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хандах хэрэгтэй. Аливаа хууль, гэрээнд ингэж хандаасай ч гэж 76-г сонгосон. Гэтэл өнөөдрийн байдлаар улс орны хойшдын эрх ашгаас илүүтэй өнөө, маргаашийн тухай их ярьдаг болжээ. Тэгэхээр ирээдүйн асуудлуудыг нухацтай хэлэлцдэг байх шаардлагатай. Ингэж чадахгүй бол улс төрийн нам, тэднийг төлөөлдөг улстөрчид байгаад хэрэггүй. Одоо намуудад итгэх итгэл улам суларч байгаа. Хэрэв амалснаа хэрэгжүүлэхгүй байгаа бол татан буулгах хэрэгтэй. Дараа нь шинээр нам байгуулж болно шүү дээ. Тавантолгойд хайртай, дуртай нэг хэсэг нть Тавантолгой гэдэг нам байгуулаад явна биз. Арай шударга хэсэг нь нөгөө талдаа гараад тэмцээд явж болно шүү дээ. Ингээд өөр, өөрийн эрх ашгийн үүднээс шинээр зохион байгуулалтад орчихвол ард түмэн бодит сонголт хийж чадна. Надтай хамтран зүтгэдэг журмын нөхөд маань ч ийм бодолтой байдаг. Өнөөгийн ийм байдал үргэлжлээд байвал ард түмний тэсвэр дуусах байлгүй.
-Таны хэлснээр нийгэм бүхэлдээ талцсаар байна. Үүнд нийгмийн сүлжээ их нөлөөлж байх шиг. Танд тэгж санагддаг уу?
-Нийгмийн уур амьсгал, дуу хоолой их чухал. Тэдний үзэл бодлоо илэрхийлэх нөхцөл нь ийм байгаа. Гэхдээ би энд нэг зүйлтэй санал зөрдөг. Улстөрчид, зарим хүн дуу хоолойгоо нийгэмд хүргэхээр популист гэж нэр хоч өгдөг болжээ. Ингэж цоллож байгаа хүмүүс нь өөрсдөө популизм хийж байгаагийн илрэл. Дээр хэлсэнчлэн ард түмнийг төлөөлөл гэхээс илүүтэй том компаниуд, уул уурхайг төлөөлдөг бүтэц УИХ-д бий болчихоод байгааг иргэд мэдэж байгаа. Олон жил ийм зүйлийг харж буй хүмүүс хангалттай тэвчиж байгаа болов уу.
М.ГАНЦЭЦЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
baliar uls toriin ambitstai jijghen gar medlegui tacvtirgui darag bolhod jihne avligachin bh gar
Тэгээд тэр сайн цагийг чинь хэн хэзээ авч ирж нуруу тэнийлгэхийн бэ ИЗНН-ийн уриан дээр сайн цагийг бид авчирна гэсэн байдаг Тэгэрээр 2016 онд ИЗНН-ийг сайн цагийг авчируулхаар ЭРХ БАРИУЛАХ УУ АН-ийхаан
Энэ Хасбаатар гэгч чинь сонгуулиаар намынхаа эсрэг ажллаад намаасаа хөөгдсөн.Дараад МАН-руу гүйгээд бас бүтээгүй "ХАЯГДАЛ". Бас ерөөлгүй тэнэг маанаг.Ер.Эба өршөөлийн хууль гаргахдаа үймээний үеэр гарсан хохиролыг хэрхэн шийдэх асуудлыг бас шийдсэн. Энэ асуудлыг хүчингүй болгоно гэдэг Ер-ийн өршөөлийг хүчингүй болгож өршөөлөөр суллагдсан олон хүнийг ахин баривчлуулна гэсэн үг.Цаады цаад муу санаа нь энэ л болж таарч байна.
Энэ Хасбаатар гэгч чинь сонгуулиаар намынхаа эсрэг ажиллаад намаасаа хөөгдсөн муу новш.Дараад МАН-руу гүйгээд бас бүтээгүй "ХАЯГДАЛ". Бас ёрөөлгүй тэнэг маанаг.Ер.Эба өршөөлийн хууль гаргахдаа үймээний үеэр гарсан хохиролыг хэрхэн шийдэх асуудлыг бас шийдсэн. Энэ асуудлыг хүчингүй болгоно гэдэг Ер-ийн өршөөлийг хүчингүй болгож өршөөлөөр суллагдсан олон хүнийг ахин баривчлуулна гэсэн үг.Цаадын цаад муу санаа нь энэ л болж таарч байна.
бас нэг баас явжиинаа
Энэ нэг намаасаа хөөгдсөн юм чинь юу гээд шавхруу горьдсон гөлөг шиг яваад юм бэ, З.Энхболдод доромжлуулаад л, боловсролтой залуус шантааж, популизмаас татгалзаж байна даа, хөгжлийн замын тухай ярьдаг болжээ, энэ нөхөр ямар нэг боловсролгүй байх аа дааа
Нам ч үгүй,юу ч үгүй энэ тэнэг лав шизотой. Хавар болоод амьтан бүгд сульдаад ирдэг цагт өвчин нь сэдэрч байгаа юм байна шүү.Энэ амьтнаас болгоомжлох нь аминд тустай юм шиг байна.
Энэ Хасбаатар гэгч чинь сонгуулиаар намынхаа эсрэг ажиллаад намаасаа хөөгдсөн муу новш.Дараад МАН-руу гүйгээд бас бүтээгүй "ХАЯГДАЛ". Бас ёрөөлгүй тэнэг маанаг.Ер.Эба өршөөлийн хууль гаргахдаа үймээний үеэр гарсан хохиролыг хэрхэн шийдэх асуудлыг бас шийдсэн. Энэ асуудлыг хүчингүй болгоно гэдэг Ер-ийн өршөөлийг хүчингүй болгож өршөөлөөр суллагдсан олон хүнийг ахин баривчлуулна гэсэн үг.Цаадын цаад муу санаа нь энэ л болж таарч байна.
цаг нь ирэхээр танай ардчилсан луйварчдын хувьчилж авсан барилга обьект ард түмний мэдэлд ирэх байлгүй дээ. хасбаатар аа?
Энэ нэг муу мал юу гэнээ, Ардчилсан намын муу шавхруу.
Het uls turjiltiin unen bodit jisheenii 1 ene nuhur mun. AH-ch MAH-ch adilhan iim nuhud ihtei. Nam nam gej hudal hashgirch, olnii anhaarliig uurtuu tataj onoo avch chadval namiihandaa, muu nuhduduu toogddog yum bolovuu da. Zailaasai muu xar novshnuud.
AH yumuu -baatar guia l lav Mongold sain tsagiig avchirahgui ni todorxoi dog.
Энэ залуу ч Нянгар болчих санаатай зүтгэж яваа нэг муу жоом шүү дээ.
Их зөв бодолтой хүү байна,зорьж байгаа санаа нь ч зөв,хэлж байгаа үг нь ч зөв,ард түмний хөрөнгөөр алтан толгойтой мөнгөн бөгстэй нам байсан ч тоглож завшиж болохгүй,
Энэ Хасбаатар гэгч чинь сонгуулиаар намынхаа эсрэг ажиллаад намаасаа хөөгдсөн муу новш.Дараад МАН-руу гүйгээд бас бүтээгүй "ХАЯГДАЛ". Бас ёрөөлгүй тэнэг маанаг.Ер.Эба өршөөлийн хууль гаргахдаа үймээний үеэр гарсан хохиролыг хэрхэн шийдэх асуудлыг бас шийдсэн. Энэ асуудлыг хүчингүй болгоно гэдэг Ер-ийн өршөөлийг хүчингүй болгож өршөөлөөр суллагдсан олон хүнийг ахин баривчлуулна гэсэн үг.Цаадын цаад муу санаа нь энэ л болж таарч байна.
НАМ гэдэг ард түмнийг намнагчдаас салах хэрэгтэй. Битгий сонгууль өгцгөө.
iimerhuu nuhduud bolih heregtei
Энэ Хасбаатар гэгч чинь сонгуулиаар намынхаа эсрэг ажиллаад намаасаа хөөгдсөн муу новш.Дараад МАН-руу гүйгээд бас бүтээгүй "ХАЯГДАЛ". Бас ёрөөлгүй тэнэг маанаг.Ер.Эба өршөөлийн хууль гаргахдаа үймээний үеэр гарсан хохиролыг хэрхэн шийдэх асуудлыг бас шийдсэн. Энэ асуудлыг хүчингүй болгоно гэдэг Ер-ийн өршөөлийг хүчингүй болгож өршөөлөөр суллагдсан олон хүнийг ахин баривчлуулна гэсэн үг.Цаадын цаад муу санаа нь энэ л болж таарч байна.
Энэ Хасбаатар гэгч чинь сонгуулиаар намынхаа эсрэг ажиллаад намаасаа хөөгдсөн муу новш.Дараад МАН-руу гүйгээд бас бүтээгүй "ХАЯГДАЛ". Бас ёрөөлгүй тэнэг маанаг.Ер.Эба өршөөлийн хууль гаргахдаа үймээний үеэр гарсан хохиролыг хэрхэн шийдэх асуудлыг бас шийдсэн. Энэ асуудлыг хүчингүй болгоно гэдэг Ер-ийн өршөөлийг хүчингүй болгож өршөөлөөр суллагдсан олон хүнийг ахин баривчлуулна гэсэн үг.Цаадын цаад муу санаа нь энэ л болж таарч байна.
Энэ 2 балай намуудын тухай л бичих юм. Оюуны хомсдолд бугд орсон бна.
Танай АН гэдэг өмхий жорлон МоАХ-ны эхлүүлсэн ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэж, ардчиллыг гардан булшилж байгааа энэ цаг үед чам шиг гамингийн зулбасгад итгэх хүн хэд бол.
Хөөе Тэнэг Хасбаатар аа яагаад туйлшраад байгаа юм бэ Хуучин МАН-н байр СТӨ-ний хүзүүвчийг тэнд байсан ард түмний өчнөөн эд хөрөнгө түүх дурсгалын ховор бүтээлүүдийг галдан шатаасан 5 хүний амь зэрэг чинь танай АН-ханы асуудал шүү бүү тэнэгтээрэй Элбэгдорж Сосорбарам хоёр хашгирч хүмүүсийн цөсийг хөөргөсөн Гэхдээ урдаас зохион байгуулалттай байсан биз дээ Магнай Батзандан Жаргалсайхан Энхбат нар л улс орноо шатааж хүний амь эрсдсэн шүү дээ Бухаж бултаж сурсан зангаараа бултаж өчнөөн хүн хэлмэгдүүлж ял өгсөн Монголын ард түмнийг тэнэг мангар гэж боддогоо больмоор юмаа Та нарын хэргийг шудрага шүүдэг юм шүү Тэгээд АН ардчилагчид төрд гарчихаад монголыг өнөөдөр ямар болгочихоод байгаагаа мэдэхгүй байна уу Хол очиж хуцвал яасан юм бэ
Дүфф гар...