sonin.mn

Ойрол­­цоогоор таамаг­­ласан нөөц нь 6,4 тэрбум тонн, vvнээс коксжих нvvрсний нөөц нь 1,8 сая тонн хэмээгдсэн Тавантолгойн нvvрсний бvлэг ордод хөрөнгө оруулагчаар тодорсон “Шинхуа энержи”, “Сумитомо”, “Энержи ресурс” компаниудын тvншлэлтэй Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээр хийсэн Монгол Улсын сайд М.Энхсайханы байдал базаахгvй болоод явчихлаа.
М.Энхсайхан сайд анхнаасаа л “Тэрбум ам. доллараас илvv хөрөнгө оруулалт шаардсан төслийг мега төсөл гэж дэлхий нийтээр нэрлэж байгаа. Mега төслийн гол онцлог нь улстөр, эдийн засгийн бvлэглэлvvд өөрсдийн ашиг сонирхлоо тулган хvлээлгэх байдлаар хөндлөнгөөс оролцвол маш амархан хагаран унадаг” гэдгийг ам нээх болгондоо сануулсаар байсан.

Тvvний тайлбарлаж байснаар мега төсөл амжилттай болбол баялаг нэмэгдэж, амжилтгvй болбол тухайн улс орны баялаг устан алга болж, ноцтой хохирол хvлээдэг нь нэгэнт тодорхой болоод байгаа. Товчхондоо асар өндөр vнээр босдог мега төсөл нь баялгийг бvтээгч хэрнээ цаад талдаа баялгийг устгагч байдаг юм байна.
Нөгөөтэйгvvр М.Энхсайхан сайдын тайлбарласан “Тавантолгой төсөлд монголчууд нэг ч төгрөг зарахгvй. Төсөл ажиллаж эхэлсэн цагаас Монгол Улс vр шимийг нь шууд хvртэнэ. 200 сая ам. долларын урдчилгаагаанаас гадна төсөл бvрэн хvчин чадлаараа ажиллавал жил бvр татвар, төлбөр, хураамжаар 340 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ. Төмөр зам гэж овоолсон шороондоо 280 сая ам. доллар авна. Тавантолгой жил бvр манайд наад зах нь 700 сая ам. долларын зардал гаргана. 500-600 аж ахуйн нэгжvvд туслан гvйцэтгэгч болно. 12 мянга хvртэл ажлын байр бий болно. Тавантолгой төсөл дэлхийн хэмжээний төсөл болно” гэсэн нь ажил хэрэг болоход томоохон саадтай тулгарчих шиг боллоо. Засгийн газрын хуралдаанаар шийдсэн Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барих асуудал хойшлогдсоор байгаа нь ингэж хардах vндэслэл болж байгаа бөгөөд тvvний зөгнөж байсанчлан “Мега төсөл хагарахдаа амархан байдаг”-ийг Монголчуудад vзvvлж ч магадгvй нөхцөл vvсчихэв бололтой.


Одоогоор дэлхий нийтэд мэдэгдэж байгаа нь аварга том мега төслvvд санхvvгийн капиталыг устгаж сvйрvvлсэн нь илvvтэй байгаа юм байна. Хамгийн сvvлийн vеийн судалгаагаар дэлхийн 800 мега төслийн гуравны нэг нь амжилтад хvрч, гуравны хоёр нь нурж унасан гэж байгаа. Ийм л нэг эрсдэлтэй, тэгэхдээ нэг өндийгөөд ирвэл Монгол Улсыг сэвхийтэл нь өргөөд босоод ирж ч магадгvй Тавантолгой гэгч мега төслийг бид бvхэн амьсгаа даран харж суугаа. М.Энхсайхан сайд 30 жилийн хугацаанд шууд болон шууд бус утгаар Монгол Улсад 94 тэрбум ам. долларын ашиг орж ирэх тухай ч ам алдсан. Байдал ийм л тодорхойгvй, эгзэгтэй vед УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансvх “Тавантолгойд Монголчуудад маш их хохиролтой гэрээ байгуулах гэж байна” гээд М.Энхсайхан сайдыг телевизийн халз мэтгэлцээнд дуудчихсан. Гэтэл цагтаа Монгол Улсын Засгийн газрыг гайгvй амжилттай удирдаж, АН-ын лидерvvдийн нэг явсан М.Энхсайхан сайд “Улстөрийн тавцанд “загвар vзvvлэх” гэсэн, хэн нэгний хvvхэлдэйтэй мэтгэлцдэг нь би биш” гээд тас хөндлөн зөрөөд суучихлаа. Хуучнаар МАХН өнөөдрийн МАН хэзээнээсээ сонгуулийн өмнө популизм хийж, vл гvйцэлдэх утопи амлалт өгсөөр ирсний балгийг өнөөдөр улсаараа vvрч яваа. 2008 оны сонгуулийн өмнө “Иргэн бvрт 1.5 сая төгрөг олгоно” хэмээн батламж тараагаад баахан бужигнуулсан. Тvvний хор уршиг өнөөдөр ч бvрэн гvйцэд арилаагvй л байгаа. Өрсөлдөгчөөсөө дутахгvй гэсэндээ АН-ынхан ч зvгээр суухгvй “Эх орны хишиг” нэрээр сая төгрөгийн хувьцаа олгохоор амлачихсан. Нэгэнт ард тvмэндээ амлачихсан болохоор эхний хоёр жил 50-70 мянгаар нь цувуулж өгч vзээд бvр сvvлдээ vнэнд гvйцэгдэж сар сард нь нэг юм олгохчоон болж хөглөсөн тvvхийг мартсан хvн байхгvй.


Тун удалгvй бэлэн мөнгө тараах чадваргvй болж иргэн бvрт Тавантолгойгоос 536 ширхэг хувьцаа олгох юм болж, иргэн бvрийн дансанд хийнэ ч гэл vv, юутай ч брокер диллерийн компанид данс нээлгэхийг сурталчилж баахан пижигнvvлсэн. Эцэстээ “Ичсэн хvн хvн ална” гэгчээр Оюутолгой, “Чалко” гээд мөнгө зээлж болмоор наашаа харсан болгоноос бадар барьж, амлалтаа биелvvлэхээр тараагаад цацчихсан өрөө өнөөдөр ч төлж чадаагvй л сууцгааж байгаа. Монголын улстөрчид, улстөрийн намууд өнгөрсөн хугацаанд иймэрхvv л популизм хийцгээж ирсэн. Тэрхvv амлалт, сонгууль угтсан популизм нь арай нэг намжмар аядаж байсан чинь М.Энхсайхан сайдын байнга анхааруулсаар байгаа Тавантолгой төсөл рvv чулуу шидэж хагалахаар шийдсэн бололтой. Vнэндээ Таван­­толгойн хөрөнгө оруулагчдад Монгол Улсын Засгийн газар тун хатуухан болзол тавьсан юм билээ.Тэдгээр нь “Хөрөнгө оруулалтаа хий, 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нvvрс боловсруулах хvчин чадалтай баяжуулах vйлдвэр байгуул, 270 км төмөр зам тавь, “Эрдэнэс Тавантолгой”-н “Чалко”-д төлөх ёстой 110 сая орчим ам. долларын өр зээлийг төлж барагдуул” гэсэн маш хатуу шаардлагууд байж.Хэзээ ч хагарчихаж болзошгvй тун эмзэг хэрнээ дэлхийн хэмжээний Тавантолгойн мега төслийн гэрээ дөнгөж vзэгнээс гарч Засгийн газарт ирэнгvvт нь хууль тогтоох дээд байгууллага, УИХ “vгvй” гээд суучихсан. УИХ-ын дарын зөвлөх А.Гансvх Англи болон АНУ-ын хамтарсан “Hogan Lovells” Олон улсын хуулийн фирмийг өнгөрсөн гуравдугаар сарын есний өдөр Хонг Конгийн арбитрын шvvх дээр ялж хөөрхөн шуугиулсан нь vнэн.


Гэхдээ энэ удаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 30 жил vйлчлэх хугацааг 70 жил гэж ташаа ойлгон УИХ-ын даргад “зөвлөсөн” шигээ М.Энхсайхан сайдын ахалсан Тавантолгойн төслийн гэрээг “ташаа ойлгоогvй” байгаасай гэж найднам. Мөн зөвхөн Монгол залуу­­чуудынхаа сур­­сан, мэдсэн эрдэм дээр тул­­гуурлан Таван­­толгойн хөрөнгө оруулагчдын өмнө 350 асуулт жаг­­саагаад харил­­цан ойл­­­­голцож, тохиролц­­сон асуудлуудын хэдийг нь А.Гансvх зөвлөх “их мэдэж” М.Энхсайхан сайдыг буруутгаад байгааг ч УИХ дээр нэг бvрчлэн ярилцах учиртай. Гэхдээ тэр нь М.Энхсайхан сайдыг золиослоход чиглэгдэх ёсгvй.

Эх сурвалж: