sonin.mn

Хөвсгөл аймгаас дөрвөн удаа УИХ-ын гишүүн болсон Л.Гүндалай гэнэт зангаа хувирган  Эрдэнэт рүү “хульжсан” –ыг олон нийт янз бүрээр хүлээн авч байна.  Төрсөн нутгаа хотоос хол, сумд нь зайтай, зам нь бартаатай, нэг очиход нэлээд зардал гардаг учраас ойроор нь Орхон аймгийг сонголоо гэсэнд хамгийн их бухимдсан нь түүний сонгогчид. Тиймээс Хөвсгөл аймгийн залуус цахим хуудастаа “Хөвсгөлчүүд Гүндалайгаас далай нэрээ буцааж авъя” гэсэн хөдөлгөөн өрнүүлээд амжиж. Л.Гүндалай олон хүүхэдтэй айлын том хүү бөгөөд дүү нар нь ч түүний нэгэн адил Дэлгэрдалай, Баяндалай гэхчлэн далай ээжээ билэгдсэн нэртэй.  Экс гишүүн ч “Би далай ээжээ шүтдэг” хэмээн сонгуулийн пиар хийж, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Далай ээж” дууны клипийг ивээн тэтгэж байсан удаатай билээ.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин