sonin.mn
"Мөнгөний ханш уналаа” гэдэг гаслан бараг л хүн бүрийн амнаас гардаг боллоо, Гэтэл мөнгө гэдэг цаасан юм уу, зоосон бэлэгдэлийн ханштай харьцуулашгуй том гарзтай, нөхөхөд хүнд баялагуудын маань ханш унан унасаар хорь гаруй жил өнгөрлөө. Тэдгээр баялгийг ганц "Мөнгө" гэсэн шиг үнээр тодорхойлох аргагүй. Товчлоод хэлбэл “ҮНС" гэсэн үг болж болох юм. Энэ үг ч гэсэн утгатай товчлол болмоор ажээ. Шатсан юмны дараа үлдсэн нунтагийг “ҮНС" гэдэг. Тэрэн шиг “ҮНС" гэсэн гурав дөрвөн үгээр нэрлэдэг оюуны баялаг маань энэ жилүүдэд “ҮНС" болсоор байна. Даан ч хайран гэмээр. Эдгээрийг яагаад үнс болж буйг нь товчхон өгүүлье.
 
Нэгд, "Үзэл суртал" гэдэг баялаг "үнс” боллоо. Далаад жилийн турш хүмүүсийн оюун ухааныг “үзэл суртал”-аар цэнэглэдэг байлаа. Тэр нь Маркс, Лениний сургаал гэх өрөнхий нэртэй боловч “Капиталзмыг алгасан социализм байгуулна” гэх нарийвчилсан үгэн “цэнэг" байв. Далаад жилийн турш ийм цэнэгтэй “буу барин" давшсан чинь олигтой ангийн олз харагдахгүй байлаа. Гэтэл тэр цэнэгийг монголчуудад өгч, өөрснөө оройлон зүтгэж байсан Зөвлөлт улс өнөөх удаан эдэлсэн буугаа хаяж, Марксын муулж байсан “Капитализм” гэдэг цэнэгийг авахдаа нэрлэхсэн ч юмуу “Зах зээлийн эдийн засаг” гэх үгээр солиод тэр тогтолцоог
байгуулахаар шийдэх нь тэр. Манайхан ч ухасхийгээд л тэр “зах зээлийн тогтолцооны нийгэм” гэдэг цэнэгийг хүлээн (хуулан авч иргэдээ цэнэглэж) эхлэв. “Капиталист” нийгэм байгуулж буй Англичууд нөгөөх тэрийг нь муулсаар байж нутаг нь өөд болсон Марксын хөшөөг буулгаагүй байхад Монголчууд нийслэлдээ хожуухан босгосон Лөниний хөшөөг авч хаялаа. “Хөрөнгөт нийгмийг алгасан эв хамтад хүрэх нийгмийн тогтолцоог байгуулахыг” зөвлөсөн хүний хөшөө хөсөр хаягдаж, олон боть номууд нь ч мартагдлаа. Үзэл суртал намд хариуцсан Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, үзэл суртлын хэлтэс гэж ч байхаа болилоо. Тэгээд урьд сүр хүчтэй үзэл сурталчид “үзэл суртлаар ажилгүйдэв" (идеологическая безработница/) Ханш нь унаж, хэрэглэхдээ өнгөрсөн нэгдэх баялаг ийнхүү “Үнс” болчихлоо.
Хоёрт. Улсын удирдах дөрвөн байгууллага гэгдсэн нам, засаг, үйлдвэрчин, эвлэл дөрвөөс эхлээд “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн" сонингууд бас “Улаан од”, “Соёл, утга зохиол” зэрэг салбарын хэвлэл, аймаг, хотуудын сонингуудаар дамжуулан нийгмийг мэдээлэлээр хангадаг, тэдгээрт нь сэтгүүлч гэдэг хүмүүс алба хаадаг байлаа. Цөөхөн боловч нэр хүнд, нөлөө сайтай эдгээр “Цаасан буунуудыг” сэтгүүлчид үгээрээ цэнэглэж өдөр өнжилгүй л “галладаг” байлаа. Ийм сонингуудад сайшаагдаж үе үе бичигдсэн хүмүүс болон байгууллага, төр засгийн шагнал  хүртдэг байв. Харин шүүмжлэгдэж бичигдсэн байгууллага, хүмүүс нь тзр даруйдаа арга хэмжээ авагдаж, байгууллага болон дарга нь хариуцлага хүлээдэг байлаа. Тийм үед “үгийн ханш” гэдэг мөнгөнийхөөс ч өндөр байсан гэж болно. Тогтмол сонин хэвлэлүүд нийгмийг гэгээрүүлэх мөн улс нийгмийн хяналтын зэвсэг болж байсан байна.
 
... Тэгтэл олон намын тогтолцоог хуульчлан зөвшөөрч, хүнтэй эрхийг дээдлэх, үг хэлэх эрх чөлөөгөөр хангах тухай асуудпыг хуульчлан, Улсын Их Хурлын гишүүн хүртэл “Хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага” хүлээхгүй эрхтэй болмогц сонин хэвлэл, зурагт нэвтрүүлгийн “бороо” орж 2012 он гэхэд 126 сонин, 72 радио нэвтрүүлэг, 149 зурагт, 30 веб сайт ажиллах болсон. Гурван сая хүрэхгүй хүн, түүний гуравны нэг нь хүүхэд болчихсон бас хүн амын тэн хагас нь нийслэлдээ бөөгнөрчихсөн ийм бяцхан улсад хэвлэл мэдээллийн өчнөөн “өндөр хангамжтай” болсон нь сайхан мэт боловч хэлэх, мэдээлэх юм хязгаартай учраас эдгээрийг цөмийг нь үзэх сонсох боломжгүй, сонгож үзлээ ч “тэжээл" муутайгаас “үгийн ханш” унаж эхлээд удлаа. Сонин хэвлэлийн хааш яаш яриа, нийтлэлд хүмүүс дөжирч тоомсорлохоо больсноор барахгүй төр засаг ч “дүлийрч” үг нэг бүрээ цэгнэж ярих өстой хуульчид, УИХ-ын гишүүд хүртэл бие биенээ “нохой, гахай” “хуц уль” гэх болсон нь “үгийн ханш уналт”/ инфляция слов/ мөнгөний ханш уналтаас давж гарахад хүрлээ. Уул нь үг шиг чухал, үг шиг үнэтэй баялаг ховорсон гэдэг билээ. “Үнс” болжээ одоо.
 
Гуравт. Нийгмийг хөдөлгөгч хүч нь түүний гишүүдийн ой ухаан байдаг гэдэг. Тэгтэл манайд сүүлийн үед “Нийгмийн ой гуталт” гэдэг (социальная апатия) гэдэг өвчин хүмүүст тусч эхэплээ “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө!" гэдэг цэнэгтэй байсан хүмүүсийг “хувьцаа эзэмшигч” болгох, эд хөрөнгийг "хувьчлах”бодлогоор цэнэглэж эхэлсэн чинь хувийн өмчтэй байж үзээгүй хүмүүс балмагдаж, ард иргэдийнхээ сэтгэл зүй, ахуй онцлогоос хөндий өсч (нийслэл хотод) гадаадад сургууль төгссөн залуу түшмэдүүд “өмч хувьчлаад л өгчихвөл тэр нь хөтлөөд л зах зээлийн тогтолцоо буй болчихно” гэж бас зарим нь “юм юмаар хавчиад элгээр нь хэвтүүлээд орхивол” юм хийдэг, бүтээдэг болцгооно гэж цэцэрхэцгээж тэр ёсоороо үйлдсэн чинь “хий мөргөж” хүн амын опонхи нь “нийгмийн тогтолцоо”, “нийгэм сэтгэлгээнээс” ой гутацгааж эхэлсэн юм. “Нийгмийн төлөө” гэж хэнхэглэж явах явцгүй боллоо. “Хувиа хичээ”, “хувиа бодохгүй бол амь зуушгүй нь" гэх сэтгэлгээтэй болцгоосон учир хүмүүсийн зан хувирч эхэлсэн нь тодорхой. Тэр ч байтугай зурагтын нэвтрүүлгээр “Бусдыг бүү бод, өөрийгөө л бод” гэх маягийн үгсийг ч үе үе дэлгэцнээ томоор бичиж гаргадаг боллоо.“Нийгэмшүүлнэ” гэдэг үг хүртэл гарах болсон нь нэгийг хэлээд байгаа хэрэг л дээ.
      Уул нь бол “даргалахаас” "зөвшилцөхөд , "даалгахаас" , “гэрээлэхэд”, “томилохоос", “шалгаруулахад”, “болгоомжлохоос”,”итгэлцэхэд" шилжих учиртай топголцоог зөв голдиролд нь оруулбаас “Нийгмийн ой гуталтаас” хүмүүсийг хамгаалах учиртай билээ. Тэгээгүй цагт оюун санааны хүчин зүйл “үнс” болоход хүрнэ.
 
Дөрөвт. Нийгмийн гишүүдийн цөөнх, хэсэгт байснаа олонхи руу явж буй бас нэгэн өвчпөл бол “сэхээрлийн чалх унаж хусрах” (интеллектуальные импотенство) хандлага юм. Үүний илрэл нь хүмүүс оюуны идэвхигүй байдалд орж тэнгэр, бурхан, далд хүчинд сүсэглэн залбирч суух хандлага юм. Манайд ганцхан Бурханы шашин нөлөөтэй байсан бол /2008 он гэхэд/ зөвхөн нийслэлд 162 сүм хийд бүртгэгдсэн, 60 сүм хийд огт бүртгэлгүй ажиллаж байгаа. 2013 он гэхэд 630 болсон. Буддынх 64, христынх 90, бөөгийн 6 бусад шашных 2. Мөн хөдөө нутагт салбаруудтай юм. Хүүхэд, багачууд, ядуус, ажилгүйчүүд ядарч цөхөрсөн хүмүүсийг нөлөөндөө авдаг байна. Мөдхөн төрийн биш шашны засаглал хүмүүсийн сэхээрлийн унаж хугарсан чалхыг удирдан сэргээх буй заа.
 
         Дээр дурдсан дөрвөн төрийн баялагийн ханш уналт нь мөнгөний хаш уналтаас илүү аюултай хохиролтойг эрх баригчид анхааран ажил бодлогоо барихгүй бол “үнс” -энд дарагдахад хүрнэ шүү. Жич: Эдгээрийн нэр томьөог орос үгээр давхар хавсарган бичсэн минь учиртай!
 
  Хөдөлмөрийн баатар Л.ТҮДЭВ