sonin.mn
 
 
Өнгөрсөн хугацаанд сайд, дарга нарын тансаг зэрэг­­лэлийн автомашиныг төрд буцаан авахаар багагvй бужигнаан болсон. Нэгэнт Засгийн газрын шийдвэр гарч машинаа өгөхгvй гэсэн дарга нарыг олон нийтэд нэр устай нь зарлана гэж байж 50 гаруй жийп хураагаад байгаа. Одоо нэгэнт хурааж авсан тэдгээр тансаг машинуудыг ямар замаар, хэнд худалдаж, сульдсан эдийн засагтаа нэмэрлэх вэ гэсэн асуулт гарч ирээд байгаа. Энэ талаар өчигдрөөс эхлэн иргэд “Твиттер”, “Фэйсбvvк”-ээр дамжуулан “ Ерөнхий сайд аа, дарга нараас хураан авсан том оврын автомашинуудыг хэрхэн, яаж зарах вэ. Дуудлага худалдаанд оруулах уу. Дуудлага худалдаа болвол хаана болох юм” гэсэн олон асуулт тавьсаар байгаа. 
 
Ямартай ч өнөөдрийн байдлаар Төрийн өмчийн хорооныхон Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу голдуу жийп маркийн 57 автомашиныг хураан аваад байгаа. 
Уг нь төрийн байгууллагуудад нийтдээ том оврын 812 жийп машин байдаг гэсэн албан ёсны тоо, судалгаа байдаг юм билээ. Гэхдээ эдгээрт хөдөө орон нутагт явж буй Засаг дарга, ИТХ-ын дарга нарын машин тоологдсон байгаа. Хөдөөгийн дарга нарын машиныг хураах боломжгvй гэдгээ Төрийн өмчийн хорооныхон мэдэгдэж байсан. Хураалаа гэж бодоход их хэмжээний зардал гаргах нь дамжиггvй. Эдийн засаг суларч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хvндэрсээр байгаа энэ vед Шийдлийн Засгийн газар гаргасан шийдвэрээ ажил болгож, бvгдээрэнг нь дуудлага худалдаанд оруулж чадвал иргэдийн зvгээс талархал хvлээх нь дамжиггvй. 
 
Харин эдгээр автомашинуудыг бvгдийг нь Засгийн газрын автобаазад байлгаад байвал хэдхэн сарын дараа машины эд анги нь тоногдож, хэн ч авахааргvй боллоо гэж зарлаж мэднэ гэж учир мэдэх, албаны хvмvvс онцолж байгаа. Энэ ч бас бодууштай л асуудал. Манайхан л болсон хойно хураагдсан эд зvйлийг тонож дээрэмдэхдээ гаргууд улс болохоор ингэж хардахаас ч өөр замгvй. Харин Төрийн өмчийн хорооноос олон нийтийн нээлттэй дуудлага худалдаа зарлаж эдгээр автомашиныг худалдвал их хэмжээний мөнгө улсын төсөвт төвлөрөх нь лавтай. 
Хэл ам хийж авсан эдгээр машинууд Засгийн газрын автобаазад хэдэн жолооч нарынх нь хорхойг хvргэсэн шигээ байж байна гэсэн. Тvvнчлэн иргэд Төрийн өмчийн хороо хавиар эргэлдэж, дарга нараас хураан авсан автомашинуудыг хэзээ дуудлага худалдаанд оруулах вэ гэж тус газрын ажилчдын vйлийг нь vзэж байгаа талаар ажилчид нь ч хэлж байсан. Бид дуудлага худалдаа явагдах эсэхийг тодруулахаар Төрийн өмчийн хороонд очиход энэ талаар мэдээлэл өгөх хvн олдоогvй. 
 
Харин ч бvр “Юун машин манатай. Дарга ажлаа өгчихөөд байхад наад машины асуудал чинь сонин биш байна. Дараагийн дарга хэн ирэх бол, ажилтай vлдэх болов уу гэж чичирч суухад сонин юм асуугаад” хэмээн ажилчид нь ихэд ууртай байцгаав. Гэхдээ тус газрын нэрээ нууцлахыг хvссэн эх сурвалжийн мэдээлснээр “Ц.Нанзаддорж дарга хоёр сар гаруй хугацаанд ихэс дээдсvvдтэй айхгvй тэмцэлдсэн. Тэгээд ч бид энэ хураагдсан автоамшинуудын асуудлаас болж тvvнийг огцруулав уу гэж хардаж байгаа юм. Уг нь ажил олгогч нь Засгийн газар байсан мөртлөө ийм хурдан энэ хvнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь хачирхалтай. Өмнөх дарга Цогтбаатар гуай ч гэсэн маш олон ажил амжуулж, ард нь гарсан. Олон ч дайсантай болсон. Уг нь тэр хvн Засгийн газрын өгсөн vvрэг даалгаварыг биелvvлсэн хvн шvv дээ. Гэтэл томчууд таалагдахгvй л бол шууд ажлыг нь хvчээр авдаг болчихлоо. Дарга солигдох болгонд ажилчдад сэтгэл зvйн маш том дарамт ирдэг. Гэхдээ эдгээр хураагдсан автомашинуудыг дуудлага худалдаанд оруулахгvй байх. Аль хэзээний авах хvмvvс нь тодорсон гэнэ билээ. Хэрвээ дуудлага худалдаа явуулвал манайх л зохион байгуулах ёстой. 
 
Одоогоор бидэнд мэдэгдсэн юм алга. Маш олон хvн ирж асууж байна. Мөн утсаар машины дуудлага худалдаа болох уу гэж асуусаар байгаа. Дуудлага худалдаа болох эсэхийг Ерөнхий сайд болон тvvний албатууд л мэдэх байх” гэв. Ямартай ч тус газрын дарга ажлаа өгсөнтэй холбогдуулан ажилчид нь vvрээ эвдvvлсэн зөгий шиг бужигнаж байв. Уг нь эдгээр автомашинуудыг бvгдийг нь төсвийн мөнгөөр авсан. 
Тиймээс олон жилийн турш vргvй зардал гаргасаар ирсэн эдгээр автомашинуудыг шударгаар олон нийтийн өмнө дуудлага худалдаанд оруулж, орлогыг улсад тушаавал Шийдлийн Засгийн газрын өнгөрсөн хугацаанд амжуулсан дорвитой ганц ажил болж магадгvй. 
 
Харин эсрэгээрээ Засгийн газрын автобаазад нэр бvхий дарга нарын зайдалж байсан машинуудыг vзэсгэлэн аятай байлгаж байгаад эд ангийг нь урт гартнуудад тонуулчихвал томоохон хохирол болно. Эдгээрийн сэлбэгийг тонуул­­чихлаа гэж яаж ч жvжиглэсэн ард тvмэн итгэхгvй. Аль эсвэл дуудлага худалдаа нэртэйгээр өөр хоорондоо ханцуй дотроо наймаалцаж, маш хямдхан vнээр өөрсдийн болгож ч болзошгvй. 
Тиймээс л олон нийт шуугиан тарин байж хураан авсан дээрх автомашинуудыг олон нийтийн өмнө ил тодоор дуудлага худалдаа явуулахыг хvсч байна. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өмнө нь яам агентлагууд дуудлага худалдаа нэртэйгээр төсвийн мөнгөөр авсан тансаг зэрэглэлийн автомашинуудыг эхнэр хvvхдvvддээ 5-8 сая төгрөгөөр худалдан авч өгч байсан бохир тvvх олон бий. Тиймэрхvv булхай, луйврыг яагаад ч давтаж болохгvй. 
 
Эх сурвалж: Өглөөний сонин