sonin.mn
 
 
Засгийн газрын хуралдаанаас Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн. Тун удахгүй Төрийн албаны зөвлөлөөс Төрийн өмчийн хорооны даргын сонгон шалгаруулалт зарлах болно хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээллээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг