ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янтай ярилцлаа.
-Эдийн засаг хүнд хэвээр байна. Та үүний шалтгаан, гарах гарцын талаар ямар бодолтой байна вэ?
-Монголын эдийн засаг өмнө нь 17 хувийн өсөлттэй байсан. Тэр өсөлт бодит байдал биш хөөс байжээ. Одоо эдийн засаг байнга уруудаж байна. Ер нь манайд гадаад орчны нөлөөлөл нь бага. Харин өөрсдийнхөө эдийн засгийн төсөөллийг их муу хийсэн. Мөн улс төрийн намуудын төр барих аргаас их хамаарч байна. Төрд гарахын тулд янз бүрийн популист амлалтууд өгдөг, түүнийгээ биелүүлэхийн тулд улс орноо хөлдөө чирдэг.
Энэ бүхний үр дүнд өнөөгийн эдийн засгийн хямрал боллоо. Тэрнээс энэ том газар нутаг, хэмжээлшгүй баялагтай гуравхан сая хүн амын 40 хувь нь ядуурах ёсгүй. Захын хорооллоор гэдэс цувдаа олдохоо байсан. Нохойн хоол авья гээд явахад гэдэс цувдаа чинь нохойн хоол байхаа больсон гэдэг болж. Талхаа хувааж, ургамлын тосоо граммлаж авч байна. Үнэхээр Монголын эмгэнэлт өдрүүд үргэлжилж байна.
-Хүндрэлийг мега төслүүдийн хүчинд даван туулна гэж Засгийн газар үзэж энэ талаар иргэдээс мессежээр санал авсан. Гэвч Тавантолгой, Оюутолгой гээд урагшилсан зүйл одоогоор алга байна шүү дээ?
-Өнөөдөр Тавантолгой, Оюутолгойн ордууд ашигтай ажиллах эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Оюутолгойн гэрээ үргэлж маргаан дагуулж байна. Хөрөнгө оруулагч нартайгаа тохирч чадахгүй, гэрээн дээрээ анхнаасаа будилж эхэлсэн. Зургаан жил будилсаар анхны хөрөнгө оруулалт нь нэмэгдээд явчихдаг. Монгол хэзээ ашиг олох нь мэдэгдэхгүй. Нэгдүгээрт, энэ бол өнөөдрийн хүндрэлээс гарах зам биш. Хоёрдуаарт, Тавантолгойн ордын нууц гэрээ нь ил боллоо гээд байгаа.10 жилээр “Чалко”-д нүүрсээ өгнө гэсэн гэрээ хийснээс болж хөрөнгө оруулалтын гэрээ үндсэндээ зогссон. Тухайн үеийн эрх барьж байсан хүмүүс ард түмнээсээ нууж далдуур өөрсдөдөө ашигтай гэрээ хийж, ард түмнээ золиосонд хаяж байна. Энэ том ордууд Монголыг хэдэн зуун жилээр тэжээгээд явах нөөцтэй. Гэтэл үүнийгээ ашиглах гэхээр алдагдалд ордог. Хажууд нь Эрдэнэт үйлдвэр Монголыг 30 жил тэжээсээр ирлээ. Сүүлийн үеийн гэрээгээр хийсэн мега төслүүд яагаад явж чадахгүй байна. Үүнд ганцхан эрх баригчдын алдаа байгаа. Хүн бүхэн хөшигний араар орж наймаа хийх гэж оролддог. Гадаадын хөрөнгө оруулагч ирлээ гэхэд би асуудлыг чинь шийдээд өгнө гэж дагуулаад явдаг. Нөгөөхөөсөө мөнгө горьдоод явахаар нөгөө төслийн үнэ өртөг, анхны шинж чанараа алддаг. Эцэстээ тухайн хүндээ ашигтай, ард түмэн, улсдаа хохиролтой гэрээ хийгдэж байна.
-Тэгвэл өөр ямар гарц байгаа бол?
-Би гадаадын хөрөнгө оруулалтыг буруу гэж үздэггүй. Гэхдээ шударга, нээлттэй, ил тод зүйл дээр орж ирэх нь зөв. Үнэхээр төслөө бариад, ТЭЗҮ-ээ хийгээд манайд ийм хэмжээний ашигтай гэж байвал бид авах ёстой. Харин хэн нэгний ард нуугдаж, түүгээрээ шийдвэр гаргуулах гэж байгаа бол буруу. Энэ хямралаас бид хэрэглэгч байгаад хэзээ ч гарахгүй. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж эхлэх хэрэгтэй. Үйлдвэрлээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийж, түүнээсээ хуримтлал бий болгож, хуримтлалаараа өрөө дараад явах ёстой. Одоо асар богино хугацаа үлдлээ. 2017 онд эхний өрөө төлнө. Энэ хугацаанд үйлдвэр босгоод, хуримтлал үүсгэж амжихгүй. Нөгөө талаасаа Монгол геополитикийн хувьд ашигтай болоод сөрөг талтай. Хоёрхон зах зээлд бүтээгдэхүүн гардаг. Хоёр хөрштэйгөө хаагдсан маягтай учраас тэднээс дэндүү хамааралтай. Тиймээс гурав дахь зах зээлд гарах бүтээгдэхүүнээ одооноос яаралтай хийж эхлэх хэрэгтэй.
-Улс төрийн тогтворгүй байдал нь эргээд бидний ярьж буй дээрх сэдэвтэй холбогдоно. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна вэ?
-Өнөөгийн улс төрийн байдал маш эвгүй байна. Учир нь хамтарсан намууд цаанаа эрх ашгийн маш том нэгдэлтэй байгаа. Тэр эрх ашиг нь хөндөгдөхөд засаг амархан бутарчихна. Одоо бутрах аяндаа орчихлоо. МАН-ын дарга М.Энхболдын ярилцлагыг телевизээр харлаа. Ер нь энэ засагт сэтгэл их дундуур байгаа. Тэр хүн зориуд үндэсний телевизээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа бол засаг үндсэндээ хагарах дохио. Тэр дохиогоо өгсөн гэсэн үг. Засаг тогтворгүй болохоор өмнө нь явж байсан бодлогууд бутарч, Монгол бодлогогүй болж байна. Төрийн албан хаагчдыг намын харъяаллаар сольж байна. Эдийн засаг унахын хэрээр хүмүүсийн амьдрал ядуурч, ядуурахын хэрээр түүнийхээ буруутныг хайж эхэлдэг. Ингээд хүмүүс уур хилэнтэй болно. Гэмт хэргийн гаралт өснө. Нийгэм өөрөө тогтворгүй болно. Энэ бүхэн нийгэм тэр чигээрээ тартагтаа туллаа гэсэн дохио.
-ИЗНН засагт нэг дэд сайдтай. Танай нам засагт хамтарч байгаа гэж ойлгоно биз дээ?
-Засагт хамтарна гэдэг Засгийн газрыг бүрдүүлж байгаа кабинетэд орж ажиллахыг хэлдэг. Бид Засгийн газрын кабинетэд ороогүй. Өнгөрсөн онд бид ногоон хөгжлийн бодлого гэж Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогыг тодорхойллоо. Энэ бодлогынхоо хүрээнд ажиллахын тулд нэг дэд сайд авч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ажиллаж байна. Үүнийг бид засагт хамтарч, Засгийн бодлого шийдвэрт нөлөөлж байгаа гэж үзэхгүй. Дэд сайдын хэмжээнд бодлого, шийдвэрт нөлөөлдөг юм гэж огт байдаггүй. Энэ бодлогоор Монгол Улс хөгжиж явах ёстой гэдэг үүднээс тэр хүн тэнд ажиллаж байгаа. Тэгээд ч энэ бодлого цааш явах эсэх нь эргэлзээтэй болчихлоо.
-Засгийн газар огцрох дохио өгчихлөө гэлээ. Хэрэв Засгийн газар солигдвол танай нам яах вэ?
-Нам намаараа л байна. Нэгэнт бид засагт өөрсдийгөө ороогүй гэж тооцож, засагт хамтраагүй гэж бодож байгаа болохоор засгаас гарна, орно гэж ярих хэцүү. Та нар энд юу хийгээд байгаа юм, засгаас гар гэж хүмүүс хэлдэг. Гэтэл засгаас гаръя гэхэд кабинетэд нь ороогүй. Тэгээд юунаас нь гарах юм. Ганц дэд сайдаа татаач гээд байгаа юм уу. Татлаа гээд юу болох вэ. ИЗНН-ын хувьд энэ засагт нэлээд шүүмжлэлтэй хандаж, асуудлууд гаргаж тавина. Эрүүл улс төрийн хүчнүүд нийлж засаг барих ёстой юм бол үүнийг эрүүлжүүлэх, улс төрийн тал дээр нь хүчтэй дуугарч явна. Учир нь зөвхөн эрх ашгаараа нийлсэн хүмүүс хувийн эрх ашгийнхаа төлөө нэг жилийн дараа болох сонгуулийг харж, түүн дээрээ багаа бүрдүүлж ажиллаж байгаа улс төрийн хүчнүүд эсвэл тэрнээс санхүүжилт босгож ажиллаж байгаа хүчнүүдийг харвал Монгол хэзээ ч хөл дээрээ босохгүй. 2017 он бол манайд маш хүнд жил болно. Богино хугацаатай төлөгдөх өр төлбөр, бондуудын хүү, юанийн өрүүд овоорсон. Дээр нь эдийн засаг уналттай байгаа үед өрөө төлнө гэдэг хэцүү. Засгийн газар нь хямрал боллоо гээд айлгаад гарч ирсэн. Ер нь айлгасан гэж хэлнэ. Учир нь хамгийн эмзэг эх, хүүхдийн мөнгө рүү орж тэр жаахан асуудлыг хөндөж байна гэдэг бол хямрал нэлээд гүнзгийрснийг харуулж байгаа. Эсвэл хямраах сонирхол байсан ч байж болно.
-Танай намын тухайд янз бүрийн шүүмжлэл бий. Хэтэрхий хаалттай, зарим хүний бүлэглэл фракцад байдаг, санхүүжилт нь ил тод биш, нэг хүний нам гэх мэт?
-Бид хуульд заасны дагуу санхүүжилтээ бүрдүүлээд явдаг. Сонгуулийн бусад үед гишүүдийнхээ татвараар л амьдардаг. Гишүүдийн татвар нь 2007 онд батлагдсан журмаар явдаг. Үндэсний хорооны гишүүн нь 300 мянган төгрөгийн татвартай. Улс төрийн зөвлөлийн гишүүн жилдээ хоёр сая төгрөгийн татвар төлдөг. Тэрнээс өөрөөр их мөнгө аваад улс төр хийгээд байх боломж хязгаарлагдмал. Бусад нам том байртай болсон байхад бид түрээсийн байрандаа байж байна.Фракцын тухайд бид нам дотроо фракцлах зүйл байхгүй. Фракцгүй. Ер нь нийгэм бүгдээрээ ингэж ярьж байна гэж бодохгүй байна. Тодорхой зорилготой хүмүүс манай намыг нэг хүний нам гэх зэрэг таагүй байдлаар ярьдаг. Манай нам дотоод ардчилал сайтай. Үүний илрэл нь гурван даргатай болсон явдал. Гурван дарга гэдэг нэг хүний нам гэх ойлголтын эсрэг ойлголт. Гурвуулаа ижил төвшний дарга. Бүгд зөвшилцлөөр асуудлаа шийднэ. Мөн бид хатуу гишүүнчлэлгүй, дэмжигчийн статустай. Дэмжигч нь манай намын нэр дээр сонгуульд орох, Их хуралд оролцох бүх эрх нь нээлттэй. Бид ардчилалтай. Оюун гэж хүнийг зөвхөн ахынхаа нэрээр 15 жил улс төрд явлаа гэдэг. Гэтэл ахынхаа нэрээр явсан юм бол өнөөдөр энэ хүн НҮБ-ын том Ассамблейг толгойлоод явж байх уу. Яагаад ардчиллын том шагналууд аваад байгаа юм. Энэ хүн аль хэдийнэ ахынхаа гэдэг хязгаараас даваад боловсрол мэдлэгээрээ өөрийгөө бий болгосон. Энэ намыг 15 жил авч явж байна. Ганц хүний нэрээр намыг авч явна гэж байхгүй. ИЗНН байгуулагдсан цагаасаа парламентад төлөөлөлтэй явж ирсэн. Засгийн газарт төлөөллүүдээд оруулаад, төр барилцаж явсан. Гэхдээ олон хүн оруулаад том болж чадаагүй. Нэг талаар өөрсдийнхөө боломжоос болдог байх. Нөгөө талаар сонгуулиар бусад намуудын дарамт, хавчилтаас болдог байх. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд гишүүнчлэл, дэмжигчидтэй болсон. Би хувьдаа жижиг нам гэж харахгүй байна. Биднийг нийслэлийн нам, дандаа АН-ын бөөрөнд явдаг, гүзээнд наалдсан дэлүү зэрэг янз янзаар хэлдэг байсан. ИЗНН АН-ын саналыг хуваадаг гэдэг. Бидэнд хуваагаад байх санал байхгүй. Бид өөрсдөө гишүүд, дэмжигчидтэй болсон. Үзэл бодлын хувьд тэд хөдлөхгүй. Нам гэж батлах өвөртлүүлчихээд, чи намынхаа төлөө санал өг гэсэн хатуу тулгалт байж болохгүй. Зөв бодлоготой байвал түүнийг дэмжих эрх нь нээлттэй байх ёстой. Хэдэн мянган гишүүн элсүүллээ гээд батлах тараагаад, батлахаараа далимдуулан заавал намаа дэмжих ёстой гэж болохгүй.
-Парламентын ажлын хэсгийн төвшинд Сонгуулийн тухай хуулийг ярьж байгаа. Танай нам байр сууриа эцсийн байдлаар тогтсон уу?
-Сонгуулийн хуульд хоёр тогтолцоог хоёуланг нь аваад явсан нь зөв байх. Нэг хийсэн зүйлээсээ ухраад хэрэггүй. Түүнийгээ улам сайжруулаад явах ёстой. Сонгуулиар их мөнгө зараад үүнийгээ мөнгөтэй хүмүүсийн тоглоом болгодог зарчмаас салах ёстой. Салах механизмыг нь хийж өгөх хэрэгтэй. Ижил тэгш өрсөлдөх эрхийг нь нээх ёстой. Төрийн албан хаагч бол төрд ажиллаж байгаа шилдгүүд нь. Гэтэл тэдний сонгогдох эрхийг нь хаасан байдаг. Төрийн албан хаагч сонгуульд өрсөлдвөл зургаан сарын өмнө ажлаасаа гарна гэсэн заалтууд бий. Үүнээс болж төрийн албан хаагчид шат шатны сонгуульд орох эрхээ хасуулдаг. Мөн иргэний нийгмийн байгууллагууд өөрийн тодорхой бодлого зорилтын хүрээнд олон хүнийг дагуулдаг. Гэвч иргэний нийгмийн байгууллагууд өрсөлдөх эрх нь хаалттай байдаг. Зөвхөн улс төрийн намууд нэр дэвшүүлдэг. Бидний хувьд 50:50 байвал зөв болов уу гэж ярилцсан. Эцсийн байдлаар тогтоогүй. Хуулийг хэлэлцэх үеэр үзэл бодлоо илүү тодорхой гаргана. Тойрог дээр өрсөлдсөн хүмүүсийн оноогоор жагсаалтад байгаа хүмүүс нь гардаг учраас тэр хүмүүс л гол ачааг нь үүрдэг.
-Нэгэнт сонгууль ярьсных таныг 2016 онд нэр дэвших эсэхийг мэдмээр байна?
-Улс төрд нэг орсон бол цаашаа зорилгодоо хүртэл явах л ёстой. Би нэр дэвшинэ.
-Энэ өвөлжин Ноён уулын талаар нийгэм бүхэлдээ талцлаа. Энэ тухайд танай нам ч гэсэн аль нэгэн байр суурийг баримталдаг байх?
-Энэ их баялаг, нөөц монголчуудыг үеийн үед сайхан амьдруулахын төлөө заяагдсан. Үүнийг өөрсдөө ашиглаж, өөрсдөдөө нааж чадахгүй гадагш нь зөөгөөд байвал хэзээ ч сайхан амьдрахгүй. Энэ баялаг хамгийн түрүүнд монгол хүний сайн сайхны төлөө зориулагдах ёстой. Үр өгөөжөө өгч байх учиртай. Ийм шалгуур тавихгүйгээр Хятадад нүүрс, төмөр хэрэгтэй гэнэ гээд зөөгөөд байж болохгүй. Үүнийг ухахын тулд чамд надад ямар ашигтай гэдгийг эхлээд тооцох ёстой. Ноён уулын хувьд одоогоор шийдэлд хүрээгүй байна. Магадгүй, тэнд булш байж болно. Байхгүй ч байж болно. Ухаж, эсвэл ухуулахгүй байж болно. Эцсийн үр дүн юу вэ. 200 сая ам.доллар 10 жилийн дараа олно гэж байгаа. 200 сая ам.долларыг гурван сая хүнд хуваахад 70 ам.доллар. 70 ам.доллар чамд оногдохын тулд баялгаа канадуудад ухуулах шаардлага байна уу. Нэг жилд долоон ам.доллар чамд оногдоно. Долоон ам.доллар гэдэг 14 мянган төгрөг. Сардаа хуваахад 1100 төгрөг. Тэр ордоос чамд ердөө 1100 төгрөг л оногдож байна. Энэ ашигтай юм уу, үүнийг л бодох ёстой. Ер нь өв соёл руугаа дайрдаг нь буруу. Нэгэнт эдийн засгийн үр ашиг гарахгүй бол Ноён уулаа дархалсан нь дээр. Ноён уулаа дархан цаазтай болговол хойч үедээ хэрэг болох юм.
-Мөн гавъяат С.Жавхлан янз бүрийн хөдөлгөөн өрнүүлж, Төрийн гурван өндөрлөгийг мэтгэлцээнд дуудах гэх мэтээр үзэл бодлоо хүчтэй илэрхийлж буй нь сүүлийн үед олны анхааралд байна. Та ч гэсэн энэ үйл явцыг ажиглаж байгаа болов уу?
-С.Жавхланг үндэсний үзэлтэй сайн залуу, сайхан дуучин гэж хүндэлж явдаг. Гэхдээ Төрийн гурван өндөрлөгтэйгөө мэтгэлцэнэ гэж дууддаг нь болоогүй, түүхий байгаагийн илрэл. Юу мэдэж мэтгэлцэх гэж байгаа юм. Төрийн бодлого зангидаж яваа тэр хүмүүсийн төвшин, Жавхлангийн төвшинг нэн тэргүүнд харах хэрэгтэй. Мэтгэлцээн хийнэ гэдэг ижил төвшний хүмүүс байж болдог. Өнөөдөр би таван настай хүүхэдтэйгээ мэтгэлцэнэ гээд суувал юу болох вэ. Хэн ялах нь ойлгомжтой. Сонгууль дөхсөн шоу, өөрийгөө сурталчлах гэсэн арга байх. Геополитик, эдийн засгаар мэтгэлцэхийн тулд тэр төвшний мэдлэгтэй байх шаардлага тулгарна. Тэгэхгүйгээр Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа дуудахад очих ёстой юу. Тэгвэл гурван сая хүн бүгдээрээ л мэтгэлцэе, уулзъя гэнэ шүү дээ. Ийм боломж байхгүй. Бүтэхгүй асуудал гэж бодож байна. Үүний оронд уулзаж, санал бодлоо солилцоно гэвэл өөр хэрэг. Үүнтэй яг адилхан аварга маань айлын ботго тэврээд, Арвин гишүүн шал хана угааж бусдад таалагдах гээд байж байдаг. Үнэхээр таалагдах гэж байгаа бол хэрэгтэй хуулиа л батал.
-Тэгвэл эх оронч ултөрчид хэр олон байгаа бол?
-Бүгд л эх орны хүүхдүүд учраас байгаа байх. Гэхдээ эх оронч гэдэг зүйл эрэмбэ дараагаа алдсан учраас энэ үзэл нь хаана байгаа нь бүү мэд. Уг нь эх оронч хүн бол улс орныхоо эрх ашгийг бодох байх. Дараа нь нам, бүлэг, фракц, хувийнхаа эрх ашгийг аваад явах ёстой. Гэтэл манайд бүгд хувийнхаа эрх ашгийг урд нь тавьж байгаа учраас эх оронч үзэл нь тээр хойно явж байдаг. Эхлээд өөрөө болж байх, дараа нь бүлэг фракцаа тэжээгээд, намаа ялуулах ёстой. Ингэж байвад улсын эрх ашиг хаана байх нь хамаагүй гэсэн байдлаар хандаад байна. Урвуугаараа байгаа болохоор эх оронч үзэл ямар хэмжээнд байна гэдэг нь харагдаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
мянгуужин гуайн далан худалч уу?
NAMAIG IH GOY HELLEE
УВСЫНХАН НУТАГТАА ХИЛ ДАВЖ МАЛ ХУЛГАЙЛНА.ТӨВИЙН АЙМГУУДЫН МАЛЫН ХУЛГАЙЧ НАР 98% НЬ УВСЫНХАН ,УИХ ГИШҮҮН НЬХУУЛЬ ХУЛГАЙЛЖ МӨНГӨ ХИЙНЭ, УЛААНБААТАРТ АМЬДРАГСАД АЖЛЫН ГАЗРААСАА ХУЛГАЙ ХИЙНЭ.. ГАДААДАД БАЙГААНУУД НЬ ДЭЛГҮҮР УХАЖ МОНГОЛЫН НЭРИЙГ ГУТААНА ДУУЧИН ЖАВХЛАН НЬ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ НЭР ЯДУУСЫН НЭРИЙГ МӨН УУЛ УСНЫ НЭР ХУЛГАЙЛЖ ШОУ ХИЙЖ МӨНГӨ ОЛНО ЕР НЬ УВСЫНХАНД ХУЛГАЙЛАХГҮЙ ЮМ ГЭЖ АЛГА ТЭГЭЭД БҮГД ХУДЛАА ШУДРАГА ДҮРТЭЙ.
энэ үнэн шүү.
БННам-БуянЖагаагийн, Эх орон-Эрлийн Эрдэнэбатын,ИЗНН-С.Оюуны г.м.нэг хүний ашиг сонирхолыг илэрхийлсэн бүлэглэлүүд гэвэл илүү зохимжтой.Гол төлөв компанийхаа ажилчдыг хүчээр бүртгэж авсан хуурамч нам, үнэндээ нам биш.
Танай , намыг ямар нам гэдгийн бэ, албан тушаал горьдсон хэдэн юмнууд
Энэ нөхөр чинь Дашийн Бямбасүрэн гуайн хүү гэсэн байх шүү. Аавтайгаа их адилхан байна шүү.
Олон ТВ үг хэлэх эрх чөлөөний илрэл биш олигархууд нийгмийн тархи угаах хэрэгсэл. Олон нам бол ардчилал биш олигархуудын бүлэглэл.Монгол эв нэгдэлгүй байх нь олигархууд нийгэмд дуртайгаа хийхэд эсэргүүцэлгүй эсвэл бага эсэргүүцэлтэй байх баталгаа.
Khuder-Yanaa amjilt khusie! B
Жавхлангийн талаар хэлсэнтэй санал нийлэхгүй байна. Нэгэнт насанд хүрсэн хүнийг 5 настай хүүхэдтэй зүйрлэж болохгүй, дээрэнгүй үл тоомсорлосон зан цухалзаж байна. Залуугаар амжилтанд хүрч болно. Хүний ухаан, сэтгэлийг иймхэн байдлаар хэмжиж болохгүй. Жавхлан бол хүний хувьд Элбэг доржоос хамаагүй илүү. Бодвол Жавхланг өөрөөс нь илүү гарчих вий гэж бодож байгаа юм байх дээ. Залуучуудаа дэмжих хэрэгтэй.
Javkhlan bol sain duuchin, gevch bolovsroliin huvid yum uzej nud tailsan humuusiin hajuud uneheer juldana. Yadaj baihad neg ch gadaad helgui. Shinjleh uhaanii dissertatsi ch bichij uzeegui tiim huntei chin yu yarij metgeltsene gehev dee. Yadaj gadaadad ochood hural tsuglaand oroltsoj, iltgel ch tavij uzeegui huntei yu yarih ve dee. Eruditsi, tal buriin medleg homs
УВСЫНХАН НУТАГТАА ХИЛ ДАВЖ МАЛ ХУЛГАЙЛНА.ТӨВИЙН АЙМГУУДЫН МАЛЫН ХУЛГАЙЧ НАР 98% НЬ УВСЫНХАН ,УИХ ГИШҮҮН НЬХУУЛЬ ХУЛГАЙЛЖ МӨНГӨ ХИЙНЭ, УЛААНБААТАРТ АМЬДРАГСАД АЖЛЫН ГАЗРААСАА ХУЛГАЙ ХИЙНЭ.. ГАДААДАД БАЙГААНУУД НЬ ДЭЛГҮҮР УХАЖ МОНГОЛЫН НЭРИЙГ ГУТААНА ДУУЧИН ЖАВХЛАН НЬ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ НЭР ЯДУУСЫН НЭРИЙГ МӨН УУЛ УСНЫ НЭР ХУЛГАЙЛЖ ШОУ ХИЙЖ МӨНГӨ ОЛНО ЕР НЬ УВСЫНХАНД ХУЛГАЙЛАХГҮЙ ЮМ ГЭЖ АЛГА ТЭГЭЭД БҮГД ХУДЛАА ШУДРАГА ДҮРТЭЙ.
Төрийн 3-н өндөрлөг бол бусдаас илүү мэдлэгтэй хүмүүс огтхонч биш. Ер нь тийм мэдлэгтэй хүн гэж хаана ч байдгүйлдээ. Улс орны талаарх мэдээлэл бүр нууцын зэрэглэлтэйгээрээ энэ 3 д байгаа юу гэвэл байгаа. Үүгээрээ тэр 3 Жавхлангаас давуу талтай юм. Мэдлэг гэвэл харьцангуй ойлголт. Комсомолын сургууль Ерөнхий сайдын түвшинд ажиллах ямар мэдлэг өгөх юм бэ? Тэгээд дадлага туршлага ярих юм бол нэг аж ахуйн байгууллага ч удирдаад явж үзээгүй, түүний зовлонг биеэрээ туулаагүй хүн олныг удирдана гэдэг ерөөс тэнэг болчимгүй хэрэг. Ийм дампуу боловсон хүчний бодлоготой улс яагаад ч хөгжихгүй. Бид ийм тэнэг байдлаа, нам гэдэг бүр тэнэг хараал идсэн зохион байгуулалтаасаа салах л хэрэгтэй дээ. Дараа нь хөгжих тухай ярьж болох юм. Хөгжүүлэх ухаанаа олохгүй хүмүүс түүхээ ухаачээ!!!
Тэгэхээр чинь социализмын үед өндөр тушаалд ажиллах хүнийг мал төллүүлэхээс эхлээд хорооны дарга гээд шат шатанд ажиллуулж амьдрал үзүүлж сургадаг байсан руугаа л явах болчоод бншд.
Bas neg hudalch bagai bna. Bas songuulid uzne genuu. Kkk.
Ene neg nuhur chini javkhlan Hun bish gej Helen ne de
хүдэр-ян гуай миний хар байгаагаар 50 нас бол хүрсэн хүн, үүгээр төрийн гурван өндөрлөгөөр өөрийгөө төлөөлүүлж, жавхланг 5 настай хүүхдийн хэмжээнд аваачаад тавьчихлаа даа, овоо юм уу гэхээр овоолсон баас шиг юм ярьчихий.
ULS TORIIN MEDLEGIIN TSAR HUREEG NASAAR JISHIJ JRIHAAR BOILOGIIN NAS JRIAD TENEGTEED JVCHIH JM.JMARCH TENEG HUND OILGOMJTOI SHUU DEE.ERONHIILOGCH MINI NAAD JAVHLAN TENEGTEIGEE TER METGELTSEENIIG NI HIIGEED JAAHAN BULAI BOLGOOD OG
Иргэний зориг бол социалдемократууд шиг ялсан намын гишүүд л юм даа. Томхон нам дагаж далдганасан толгойгүй юмнууд яс юман дээрээ соцдекээсээ доор доо.ӨӨөрийгөө өөрийнхөө 5-н настай хүүхэдтэйгээ мэтгэлцэхийг, Жавхлан төрийн 3-н өндөрлөгөтэй мэтгэлцэхтэй жишсэн үнэн дурак гар байна. Чи монгол биш байх аа. Тэр төрийн гурван өндлөг шигээ улс орныг дампууруулж худалдах хүний нэг байна.
ХҮҮХДЭЭ ЧИ БҮҮҮҮҮР ТӨӨРЦӨН БАЙНА наад Ирэгний зориг нам чинь лебираль үзэл баримтлалтай ногоон хөгжлийн чиг хандлагийг баримталдаг ИХ Л СОНИН ШИЙДЛИЙГ СОНГОГЧИДОД санал болгоод байгаа нам даа ГЕНСЕК гэдэг бол намын гол тогоог барьдаг л хүн болохоос нам төлөөлж бодлого тодорхойлдог ганцаараа шийдэж ярьдаг хүн огт биш ЯАХАВ АЛИВАА НАМ ДОТОР ЯНЗ БҮРИЙН САНАА ОНОО ГАРАХИЙГ АЛИЙГ ТЭР ГЭХЭВ ДЭЭ тэгээд ч гол тогоо барьдаг хүн гал зуухныхаа л яриаг ярина биздээ ГОЛ НЬ НАМЫХАН БОДЛОГО ҮЗЭЛ БАРИМТЛАЛИЙГ ОЛЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ
Бямбасүрэн гуайн хүү юм уу. Ямар адилхан юм бэ. Эсвэл худлаа яриад байна уу.
ene zaluu hunii tuhai yarih boloogui ee Uuruu l yu hiihee yarj yarsnaa hiivee barj Hunii tuhaid eldev yum yrih ni uurt ni iluu olon dugnelt chirne dee Aavaasaa sain asuu
Uuriiguu l hichee
Ийм сайхан залуу очиж очиж С.Оюунд ашиглуулж байхдаа яадаг байнаа. Оюутолгойн улаан хамгаалагч Баабарын өрөөсөн дугуй С.Оюун намын том дарга гэхээр өрөвдөлтэй юм аа. Том биетэй жижиг толгой байжээ.
M.EMHBOLD GEJ NUTAG US ETSEG HEIINHEE BAASTSAN NOVSHIIN GAR BDAG SHVV DE .ULAANBAATAR HOTIIN GAZRIIG BARUUN ZUUNGUI AVILGAL AVCH ZARJ BAYJSAN GARSHVV DE BADAMJUNAITAIGAA. UHEHED YADAG BNAA ENE M ENHBOLD GEJ NOVSH.UNUUDUR ULAANBAATAR HOT ENHBOLKDIIN GAIGAAR YMAR CH ZAMBARAAGUI BOLSON.
За Хүдэр-ян ингэж ярилцлага өгдөг бол болжээ. Аавын чинь ухаан ханхалж байна. Өнөөгийн нийгмийн процессд зөв л дүгнэлт өгсөн байна.Гэхдээ Оюун сайдыг нэг угшилтай гэдгээр нь дагасаа илүү, улс төрд яаж ийгээд байгаад байдаг ухаан нь цаашид засаглалын төвшинд ажиллахад садаа болох ухаан шүү. Тэр хүн хүндээ маш их болгоомжлон хаширласаар сайд хийхэд тохирохгүй, зоримог шийдвэр гаргах, юм хийх талаар бус тэгчих болов уу ингэчих болов уу гэж газар цөмрөхөөс айдаг тогоруу шиг нэрээ хичээж явсаар уджээ. тэр бол эр хүний сонгодог зам биш. Харин эцэг шиг хатуу ширүүн шийдвэр гаргаж, газар доогуур ортлоо муулуулсан ч гудайхгүй чанар, өөртөө заяасан агуу тархиа үргэлж цэнэглэж байдаг чанар, үндсээрээ сүйрсэн хэлмэгдсэн буриад зоны төлөөлөгчийн хувьд АРДЧИЛАЛДАА нохой мэт үнэнч байх чанраа хадгалах ёстой. Баабарын хэлсэн газар газрын тэнэгүүд ганц нэгээрээ явдаг байхад ганцхан Хэнтийн тэнэгүүд яахаар 3-уулаа явдаг байна гэсэн үгийг халж чадах хүн чи шүү. Гэхдээ биеийн бөхөөр бус ухааны бөхөөр ялаарай. Бат-Эрдэнэ аварга бол хэзээч аархаж хаяж байгаагүй дандаа аргзалиар гишгэгдэл алдуулж, дагуулж мурих, зайлж хавсрах гэхчлэн муу санаагаар бөхөд түрүүлж байсан, улс төрд бас тийм. Эмзэг сэдэв барьчхаад уул хад минь, ус мөрөн минь, морь бөх минь гэж баялаг бүтээдэггүй кармаа суйльдаг билэгийн юм ярьж хуурч, хөгжил дэвшилд шавар хаалт болж явсаар ирсэн дурак. Гарамгайбаатар бол зүгээр л нэг үлгэн салган Полийн дээдийн лаборант байсан эчнээ төгссөн харанхуй нөхөр До.Ганболдын хажууд зүүгдэж яваад алсдаа замын ганц нэг тендер хусаж мөнгөжин улс төрлүү орж ирж, сонгуулийн мөнгөний халуурлыг ашиглан гарч ирсэн тохиолдлын этгээд. Тэхлээр чамд боломж бий. Арчилал, АН-тай тун ойртож, түүгээр шошго хйиж явбал өлзийтэй. Хойд 3 сумаа хаяад мнө, Зүүн сум_ аймгийн төвд очоод хэвтчих. Энэ муу яамны хурган дарга хуучин гутал шиг шидчих. Эргээд энэ битгий юм халаасанд чинь байгаа шүү. Аав чинь мянгуужин биш гэдгийг бид мэднэ. Үнэнийг л ярьдаг. Энэ бол бузар улс төр. Одоо оратор хийх бэлтгэлээ ханга. Эхний удаад яадгий популизм хий. Дараа нь нас бий. Аавынхаа Орчлонгийн хүрдийг чээжилсэн байлгүй. Хэтийн Гантөмөр, Цагаан шонхороос шууд санхүүгийн дэмжлэг авах ёс суртахууны эрхтэй гэдгээ мартав. Холын дөрөөнд чинь цагаа өргөм үү. Сайн хүний үр сүүтэй гүүний унага. Хүн битгий муулаарай. үйл ажиллагааг нь шүүмжил гэж баруун нутгийн нэг ах зөвлөе. Амжилт. Аавдаа мэнд хүргэ.
Монголыг баллаж байгаа энэ олон хөдөлгөөн үүсэх голомтын идейный генерацийг хэн хийсэн- ард түмнээ сонсоно, иргэний нийгэм, хөдөлгөөнтэй хамтран шудрага ёс тогтооно гэж хэн 20 жил харанхуй массыг хошгируулж, монголоор дүүрэн хог шавхрууг буцалган хөөрүүлж дээгүүр нь хөөсрүүлэн хөвүүлсэн билээ. Ард түмэн газар усаа мэднэ гэж багийн малгүй ажилгүй 10 малын хулгайчийг өөрийгөө ард түмэн гэж хашгирдаг, эх орон,шудрага ёс гэж өөрөө хараагүй, бариагүй, долоогүй, сонсоогүй юмаа цээжээ балбаж хашгируулж сургасан бэ. Оюутолгойн Ханбогд сумын багийн дарга энэ тэр гээд цаасан дээр мөргүй амьтад газрын доорх усаа орон нутгийн хамгаалтад авлаа гэсэн шийдвэр гаргаснаад 300 м зузаан неогений шавар хурдсан доор байгаа далайн усны 3-ны хоёртой тэнцэх эрдэстэй усыг хамгаалтанд авч жилд 2 сая тн баяжмал олзворлох үйлдвэрийг 1 саяаас хэтрэхгүй болгож, одоо хүртэл цахлаад нэмүүлэхгүй байгааг хэн зааж өглөө. Зурагт хэвлэлээр газрын доорх усны ордыг орон нутаг хамгаалалтандаа авах хэрэгтэй гэж хэлэхийг би нүдээрээ харж, уншиж үзсэн. Хамгийн хэлэх, батлах боломжгүй, сэргэнэ сэргэхгүй гэж баталж чаддаггүй шинжлэх ухааны салбар ухаан бол яндашгүй өвөрмөц геологитой саванд хөдөлж ,хөшиж байдаг газрын доорх ус байдагийг 8 дугаар анги төгсөөд слесарь хийж байгаад цэрэгт явж, азаар цэргийн улс төрийн нэг муу училищь төгссөн аманцар дурак яаж мэдэх болж байна. Ингээд цаашилбал иргэний хөдөлгөөн,төрийн бус байгууллага гэх 1000 гаруй бүлэг дээрэмчний Загалмайлсан эцэг, баруун солгойгүй шагнал тараасан, баруун зүүнгүй өрсөлдөгчөө хэлмэгдүүлсэн нэг дурак биш үү. Бас монголын 1 миллиард долларыг сар бүр гуйгаагүй байхад өгч архи дарс болгосон хавтгайрсан халамжийг АЛБАН ЁСООР бий болгон хуульчилсан ХАЛАМЖИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ хэн бэ . 2008 оны сонгуулиар 1 сая төгрөгийг хэн анхалж амаллаа. Яс юман дээр прагматик Баяр бол дагаж тонгоруулан 1.5 болгон сонуульд ялах тактик болгосноос харин ч санаачлагч нь биш. Ингээд нэрмээс болж 2.5 сая төгрөг өхийн тул Сү.Батболд ирүүдүйд авах мөнгөөр баталгаа гарган бөөн бөөн өр Чалько, Рио Тинто тавьж түүнийг нь дараагийн засаг ч өнөөгийн засгийг ч даван төлөөд барахгүй эдийн засгаа жинхэнээр алсныг та ч бид мэднэ. Тэхлээр төрийн бус байгуулагын дээрэмчид, ариун нандин бүхнээр нэр барьж улс орноо хорлосон энэ пиздуунуудыг хэн өөгшүүлж, дэмжиж ,идэш угаадас өгч, хамгаалж оодруулж ирсэн тэр л хүн монголын СУУТ ПОПУЛИСТ, СУУТ ХАЛАМЖЛАГЧ, ЭДИЙН ЗАСГИЙН СУУТ АЛУУРЧИН БӨГӨӨД ЭДГЭЭРИЙН СУУТ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ МӨН гэсэн аксиом гарч ирж байна. Дээр нь аугаа Сталингийн хэлсэн "ХҮН БАЙХАД ХЭРЭГ НЬ ОЛДОНО" гэсэн цтатийг монголын практикт амжилттай ашиглан Цэнддоогийн бичдэгээр өрсөлдөгчөөсөө ч илүү хэрцгийгээр өөрийнхөө хамтрагчдыг шахаж, дарамтлаж, зайлуулж, АТГ-ын махны машинд чихэж байгаа АРДЧИЛСАН ХЭЛМЭГДҮҮЛЛИЙН СУУТ ЭЦГЭЭР хэн тодорч байгааг билэгийн нүд бүү хэл аргын нүд ч хэрэггүй сохор хүн ч харж байна. Монголы улсын иргэн, татвар төлөгч, сонгогч миний бие ингэж үзэж байгаачлан олон монгол сэхээтнүүд яг ингэж харж байна
neg l uneniig yarisan ulsuud setgeldee yu teedeg um bol doo?
Манайхан яагаад ийм эргүү тэнэг байдгийг ер ойлгохгүй юм.Төрд манай хамгийн өндөр боловсролтой хүмүүс байдаг гэж яагаад бодож явдгийг ойлгохгүй байна.сайханбалаг гэхэд ЗХУ-д Комсомолын дээд сургууль төгссөн.Одоогийнхоор бол Боловсролын их сургуулийн халамжийн ажилтны анги төгссөн байна.эболадорж гэхэд Харьковт цэргийн ухуулагчийн анги төгссөн.Одоогийнхоор бол пиарчин.Тэд эдийн засаг мэддэг хүмүүс мөн үү.Тэд чухам юугаараа бусдаас илүү гэж.Хулгай хийдгээрээ л түрүү үзүүрт үзэх болохоос мэддэг чаддагаараа бол манай улсын эдийн засгийг сүйрүүлчихээд байж байгаа нь үзүүлэлт нь биш үү.Чаддаг мэддэг улсууд ингэж сүйрүүлдэг гэж үү.Хамгийн гачлантай нь тэд бол Монгол улсын эрх ашгийг бус харин АНУ-н эрх ашгийг хамгаалж Монгол улсыг золиосолж байна.Харин Жавхлан бол эх орондоо зүрх сэтгэлээсээ хайртай эх оронч гэдгээрээ тэдэнтэй харьцуулшгүй өндөр дээд ёс зүйтэй хүн.Тэгэхээр энэ хүдэр ян гэгч этгээд эх оронч болоод харийн төлөөлөл болсон англи хэлний тамтагтай лалрууд хоёрыг адилтгахыг бодоход яавч зөв сэтгэдэг хүн биш байна.ИЗНН ийм хүмүүстэй байхад тоглоомын нам байх нь ч аргагүй юм байна.Аавийгаа дуурайсан сурсан нь мэдлэг болоогүй мангар "жаал" байна.
Tanii sursan chin medleg bolood baigaa ni haa bainaa?! Ta haanahiin hen geech vee? Bardam am shaldan guya guai. Neeh aav eejtei ni duudaad l yarij gene. Tanai aav ch yum uu huu chin haana yaaj gaviyaa baiguulaad yavaad bainaa? Ooroo ehleed tuluvshij hun bolchihood hol ochij huts tehuu
Huderyan gej mongol ner mun uu. Yan gej ovog hyjaad baidagiig medeh yum
iim tenegiig teged ireh songuuliaar songogdoh uu? er ni manaihan teneguudiig l ih hurald songodog zurshiltai bolhoor songogdog magdlal omdortei l yyum bna Javlangiin tuhaid Unenuu nevtruulgiin NB d mad taviuulaad l baisan yria ene ter ni dongioduu l baisan odoo harin ih yum unshid sonsoj uhaan suusan baih taltai. shadar 3n tseregtei hen ch metgeltsej boloh l baih .ard tumnees tasraad yvbal aminaasaa tasrch baigaa ni terdee
Yronhiilogchiin zasaglal heregetei bolj dee. Paralamentiig uls torchid sain zasglal geed shuteed baidag ni olon hun oluulaa erh medeld temuulj baigaa hereg.Olon tolgoi biy biynee unagah geed toriin ajliig gatsaagaad baina shuu dee.
Paralamentiin zasaglaliig sain zasaglal geed uls torchid shuteed baigaa. Ene ni oluulaa tord garch ern medel olj avah gesen sanaa.Yronhiilogchiin zasaglal Mongold iluu tohiroh bish uu.
Эх орноо гэсэн сэтгэлтэй бол маргалдаж болно. Хэрэв ийм бодолгүй байвал их мэдээлэлтэй байгаад яах юм бэ. Энэ нөхөр яг л мянгуужин шиг юм ярьж байна.Жавхтлан бол ард түмний хүү ерөнхийлөгч болбол хэнээс илүү ажил хийнэ дээ.
Хөөе 50 хэдэн настай гэээд байна энэ чинь дөнгөж 30 гарсан 40 дөхөж яваа залуу. Том биетэй болохоороо оворжуу байнаа
Больдоо Хүдрээ өөрийгөө толинд хараагүй удсан бололтой та Нисэхийн компанид юу хийж бантагнуулж байлаа, жаахан эр хүн шиг бай, юманд ул суурьтай хандаж сур нас тань талийсанч өөрөө болоогүй бна
aavn gez saihan mianguuzin ter ued l mongoloo hol deer bosgoh bolomztai baisym odoo zuneed ter uedee hiih jostoi jumaa odoo yariad l bn....jablak jablak modnoosoo hol unadgui gez oros zuir yg baidgym
Zangaragtai aaviin zantgar huu. Amjilt
Юун замбараагуй будуулэг яриатай нохор бэ!!! Ондорлогууд нь намхан болчихоод, угаасаа байсан учир ард тумэндээ гологдож бна.
Унэн зуйл ярижээ