sonin.mn

Саяхан болсон НИТХ-ын ээлжит хуралдааны vеэр төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлд vйл ажиллагаа явуулж байгаа янз бvрийн шашны сvм, хийдийн тусгай зөвшөөрлийг ямар шалгуураар олгож байгаа болон өнөөдөр яг хэдэн урсгал, чиглэлийн хэдэн сvм, хийд vйл ажиллагаа явуулж байгааг сонирхон асууж байгаа харагдсан.

Хэдийгээр баахан тоо хэлж, асуултанд нь хариулсан ч тун хангалтгvй санадсан юм. Яагаад гэвэл даяарчлагдаж, тvvнийхээ хор уршгийг өдөр бvр хангалттай амсаж, дайн тулаан, алан хядах vйл ажиллагааны өмнө толгой бөхийлгөж байгаа дэлхий ертөнцөд шашин хоорондын тэмцэл улам бvр хурцдаж байгаа нь бидэнд ч хамаатай болж эхэллээ. Даяарчлагдаж байгаа дэлхийгээс Монголчууд бид ядаж л хэдэн vеэрээ тахиж, шvтсээр ирсэн буддын шашиндаа vнэнч байснаараа дангаарчлагдан vлдэх учиртай. Гэтэл эдийн засгийн тvр зуурын хvндрэл, санхvvгийн хямралаар далимдуулан Улаанбаатарын гэр хорооллуудад шашны янз бvрийн урсгалын сvм хийдийн тоо маш хурдацтай нэмэгдэж байгаа нь буддын шашны vнэнч сvсэгтэн Монголчуудын хувьд маргаашийн эвдрэлцэл, магадгvй хvчирхийлэл өнөөдөр хаалга тогшиж байгаа хэрэг юм.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт 10 орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлсөн, vйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгvй нийтдээ 372 сvм хийд, шашны байгууллага байгаа аж. Vvнээс албан ёсны зөвшөөөрөлтэй нь 283, зөвшөөрөлгvй 89, тогтвортой vйл ажиллагаа явуулдаг 234 сvм хийдийн тоо гарчээ. Гэтэл нийт сvм хийдийн ихэнх нь буюу 61.3 хувь нь болсон 228 христийн шашны сvм, цуглаанууд байгаа нь анхаарал татаж байна. Тэдний ихэнх нь буюу 239 сvм хийд гэр хороололд vйл ажиллагаа явуулж байгаа нь өнөөдрийнхөө хоолны төлөө буддын шашнаа христийн шашнаар сольж байгаа бvхэл бvтэн давхарга гэр хороололд бий болж байгааг харуулах ноцтой тоо юм. Гэтэл 28.5 хувь болох 106 сvм, хийд нь Монголчуудын олонхи нь шvтдэг шашин бурханы шашных байгаа нь анхаарвал зохилтой. Тэгвэл Бөө мөргөлийн зан vйлийн чиглэлээр шашны байгууллагын тvвшинд vйл ажиллагаа явуулдаг 22 байгууллага бvртгэгджээ. Мөн Католик шашны долоог байгууллага нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй дvvргээсбусад дvvрэгт ажиллаж байгаагийн сацуу “бусад” буюу бахай шvтлэг, мvvн, шинто, хиндv шашныг төлөөлсөн таван байгууллага байдаг гэнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд vйл ажиллагаа явуулдаг сvм хийдийн хамгийн их буюу 41.3 хувь нь Баянзvрх,21.5 хувь нь Сvхбаатар, 17.3 хувь нь Баянгол, 14.0 хувь нь Чингэлтэй дvvрэгт байгаа аж.Тоологдсон гурван сvм тутмын хоёр нь нийслэлийн гэр хороололд төвлөрч байгаа нь ядуурал ихтэй, амжиргааны тvвшин доогуур гэр хорооллын иргэдийг гадны шашинд урвуулж, нэг ёсондоо ходоодоор нь дамжуулан хожмын өдөр ихээхэн уршиг тарих хорт ургамал чимээгvйхэн ургаж байгаа бусармаг ажиллагаа мөн. Ялангуяа Сонгинохайрхан, Хан-Уул дvvргийн нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулж буй нийт сvм хийдийн 80 шахам хувийг гэр хороололд байршилтай сvм хийд эзэлж байгааг нэг тийш зохицуулах, тэдний тусгай зөвшөөрлvvдийг ч эргэж харах цаг болжээ.

Шашин хоорондын мөргөлдөөн, дэлхий даяар аймшиг учруулсаар байгаа Исламын шашны бодит аюул заналыг тооцож vзсэн ч гуравхан сая хvнтэй, асар өргөн уудам газар нутагтай Монгол Улсын хувьд шашны сvм хийдийн тусгай зөвшөөрлийг төрийн бодлогын хувиар авч vзэх учиртай. Хэн дуртай нэг дvvргийн Засаг дарга өчvvхэн ашиг, завшаан харж гадны шашны сvм хийд байгуулах тусгай зөвшөөрлийг ялангуяа гэр хорооллын дунд олгосоор байгааг таслан зогсоох цаг болжээ. Чухамдаа В.И.Лениний хэлснээр “Шашин бол ард тvмнийг мунхруулагч хар тамхи” учир маш болгоомжтой хандах ёстой.


Эх сурвалж: