Өмнөх Хууль зvйн сайдын vvрэг гvйцэтгэсэн хугацаанд цагдаагийн алба хаагч нар албан тушаалаасаа хамааран тун хялбархан өндөр цол гуншинд хvрч байсан Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэр хариуцсан газар, хэлтсийн дарга болвол цагдаагийн хурандаа цол зvvнэ.
Харин нэгжийн дарга бол ажилласан жилээсээ хамаарч хошууч, ахмад, ахлах дэслэгч, дэслэгч гэсэн цол тэмдэгтэй болсон. Энэ нь тухайн vед Хууль зvйн яамыг толгойлж байсан Х.Тэмvvжин сайдын хууль зvйн салбарт хийсэн шинэчлэлийн нэг нь байсан юм. Тэгвэл тvvний хийж байсан энэхvv ажлыг шинэхэн сайд Д.Дорлигжав өөрчилж, цагдаагийн алба хаагчдыг хуучин цолоор нь ажилуулахаар тушаал гаргав.
Тодруулбал, Хууль зvйн сайдын 2014 оны А/194 дvгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ыг Хууль зvйн сайдын 2015 оны 03 сарын 20-ны өдрийн А/64 дугаар тушаалаар шинэчлэн батлагдлаа.
Уг тушаалд Хууль зvйн сайдын 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын дагуу нэг алгасуулан олгосон цолыг энэхvv журамд нийцvvлэн тухайн олгосон цолны 2/1-ийн хугацаанд хvрээгvй тохиолдолд Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу хэрэглэж байсан цолыг олгох, харин цагдаагийн дэслэгчээс ахлах дэслэгч цол авсан албан хаагчдын цолыг хэвээр vлдээх.
Мөн журмын дагуу цол буурсан алба хаагчдын урьд хэрэглэж байсан цолыг сэргээхээр боллоо. Энэхvv тушаалыг мөрдөж ажиллахыг холбогдох хvмvvст vvрэг болгожээ.
Ямартай ч тvvний гаргасан энэхvv тушаал шийдвэрийг цагдаагийн алба хаагчид ихэд таатай хvлээж авсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь хуулийнхны дунд албан тушаалын цолны ялгаа гарч ирснээр хууччуулд нь хvндхэн тусч байжээ. Өөрөөр хэлбэл, олон жил vр бvтээлтэй ажилласан хугацаанаасаа хамаарч цол авахгvйгээр тухайн vед ямар албан тушаалд томилогдоно тvvнийхээ хvрээнд цол авч байсан нь нэлээд учир дутагдалтай байжээ. Тvvнчлэн гэмт хэрэг илрvvлэх, мөрдөн шалгахад гавъяа байгуулсан хvмvvс хэчнээн хичээгээд ч өндөр цолонд хvрч чадахгvй учраас цолыг ингэж зvй бусаар өгөх нь буруу хэмээн тухайн vед цагдаагийн алба хаагчид нэлээд эсэргvvцэж байжээ. Хэдийгээр тэд сэтгэл дундуур байсан ч тангараг өргөсөн цэргийн хvмvvс учраас өөр хоорондоо л цолны асуудлаар яриад өнгөрч байсан гэдэг. Эндээс харахад ардаа татлаа тvлхээтэй том хvмvvс л дарга болж, хурандаа гэх эрхэм цолыг зvvх болсон нь анзаарагдаж эхэлжээ.
Vvнийг цагдаагийн алба хаагчид ихэд эсэргvvцэж байсан бөгөөд буцаад хэвэндээ орсонд олон алба хаагч ихэд баярлаж байгаа аж. Яг vнэндээ цолны өөрчлөлтөөс болж цагдаагийн байгууллагад чадваргvй удирдлага бий болж, олон хvн хурандаа цолоор “гангарч” явсан vе ард хоцорлоо гэсэн vг. Ямартай ч цагдаагийн эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр /өчигдөр/ тушаал гарсан учир албан тушаалын цолны асуудал цэгцэрч эхэлжээ. Угтаа албан тушаалд томилогдож, цол авсан хvмvvс хуучин цолоороо vлдэж, харин ажлын байр, албан тушаалаасаа болоод цолоо бууруулсан хvмvvс эргэн цолоо сэргээж байгаа юм.
Хэдийгээр энэ нь сайшаалтай ч нөгөө талаараа харамсалтай байна гэж хэлэх ч хvн таарсан. Нэрээ нууцлахыг хvссэн цагдаагийн алба хаагч “ Хууль зvйн сайдын гаргасан энэхvv тушаалыг зөв гэж vзэж байна. Учир нь Х.Тэмvvжин сайд байх vедээ vнэхээр хуулийн байгууллагыг самарч хаясан шvv дээ. Тvvний нэг гор нь энэ цолны асуудал. Та нар боддоо. Юу ч мэдэхгvй залуус өнөөдөр шууд л ахмад гэдэг нэр хvндтэй цолыг мөрөндөө зvvж байсан. Цол авах гэж бид хэдэн жил зvтгэдэг билээ дээ. Энэ бvхнийг Х.Тэмvvжин өнөөдөр ямар ч vнэ цэнэгvй болгож бидний амьдралаар тоглосон хvн. Харин Д.Дорлигжав сайд энэ бvхнийг өөрчилж шийдвэр гаргасанд бид бvхэн ихэд талархан хvлээж авч байгаа. Ямар ч байсан бидэнтэй зэрэгцээд албан тушаалын “хурандаа” цол зvvж байсан нусгай залуус хуучин цолондоо очих болсонд баярлаж байна. Цолны эрэмбэ дараа гэж айхтар зvйл байдаг шvv дээ.
Насаараа ажиллаж байж хурандаа цолонд хvрдэг байхад нэг нусгай ирээд дарга болчихоод бидний толгой дээр цолоороо аархан сууж болохгvй шvv дээ” гэсэн юм. Яг vнэндээ цаг сайхан байх vеийн хурандаа нар хамт олныхоо хvндлэлийг хvлээсэн, удирдан зохион байгуулах чадвартай хvмvvс байсан гэж цагдаагийн алба хаагчид одоог хvртэл ярьдаг юм билээ. Ямартай ч бvтцийн болоод цол дагасан өөрчлөлтийг зарим хуулиар гаргаж ирсэн ч өчигдрөөс эхлэн хэвэндээ орох нь тодорхой боллоо.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
ODOO TAXAR NERIIG UURCHILUUD UGUUREI MUUXAI SONSOGDDOG MANJIIN UEIIN NER BAIKHAA
Судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд. Утас: 96665038
ЦАГДАА НАР ЧИНЬ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА УЧРААС ЦОЛООР ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. НӨГӨӨ АМЕРИКЧУУДААСАА САЙХАН ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВЧААЧ. АМЕРИКЫН ЦАГДАА НАР ЦОЛ ЭНЭ ТЭР ГЭЭД ҮХЧИХГҮЙ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. МӨРДӨН БАЙЦААГЧ ГЭЭД НАСААРАА АЖИЛЛАСАН ХҮН ДЭСЛЭГЧ ЦОЛТОЙ Л БАЙНА.
Ih zov zuil hiijee
Тэмүүжингийн хийсэн шинэчлэл зөв байсан. Хувь заяаны шоглоомоор Увсын хоёр малд Тэмүүжингийн шинэчлэл ялангуяа хууль зүйн шинэчлэл сөхрөх мөхөх хувьтай байжээ гэж бодохоор өөрийн эрхгүй дөрвөдүүдийг үзэн ядмаар байна. гэхдээ яахав шинэ үе ухаалаг залуус ирж байгаа. Цаг цагаараа байдаггүй юм. Увсын угшилтай хурандаа нар увсынхан баярлаж болно. Өнөөдөр тэд нар инээхэд маргааш бид олонхи нь инээнэ. Тэмүүжин гишүүнээ та битгий шантраарай. Дараа эргэн ирж цагдааг иргэдэд үйлчилдэг болгоорой. Тэнэгүүдийн дунд амьдрах шиг хэцүү зовлон байдаггүй гэсэн. Тэмүүжин гишүүн та итгэлээ битгий алдаарай. Танд амжилт хүсье.
Shan shiidver gargajee neeree unendee bol tsagdaa geltgui ajlaa medehgui humuus udirdah ajil hiih gj tomilogdon irj bna ajlaa medehgui huntei ajil hiih hetsuu bdag yum bnaa yadaj urd ni udirdah ajil hiij bsan hun bmaar bna shdee
Цолны цаад мөн чанарыг ойлголгүй нийгэмд таалагдах, нэр зүүх, шинээр харж сэтгэх, бугласан идээг шахахгүй орхилоо
zuv shiidver
tsol yax be tsaling in sain ugvul tsolnii xereg baixgu
TSOL HEREGTEI BAILGUI YAHAV DEE TER TOM ALBAN TUSHAAL BAS TURSHLAGA HURAMTLUULJ BAIJ HIIDEG AJLIIG NEG ARIIN HAALGANII DUNGUJ TUGSSUN SHALDAN BANIDAD HURANDAA TSOL UGUUD AJLUULJ BAIHGUI AMAR BOLLOO TA ZUV SHIIDVER GARGASAN BAIN
Дорлигжав дарга зөв юм хийжээ. Эр цэрэг, цагдаагийн албанд зүтгэх эрч хүч, хийморь, цалин ч ялгаагүй цолоор хөшүүрэгдэнэ шүү дээ, Тэмүүжин хөөрхий цэргийн боловсрол, мэдрэмжгүй байдлаа хэсэг хугацаанд харуулав шүү дээ гэж . . .
gemt hereg=said boloh