Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын бүсэд орших Гацууртын алтны үндсэн ордоос Монгол Улсын олох ашгийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр өдөр, шөнө, тэнгэр, газар шиг зөрүүтэй мэдээлэл хийж ард түмний толгойг эргүүлж гүйцээд байна. Уг нь 70 тонн алтны нөөцтэй гэгдсэн Гацууртын ордоос олох нийт мөнгөний 81 хувь нь Монголд үлдэнэ гэж Р.Жигжид сайд тайлбарлаад байгаа. Түүнийхээр харьцангуй үндсэн ордын хувьд нөөц ихтэй Гацууртын ордын баталгаат нөөц нь 50 тонн.
Тодорхой нөхцөлд ашиглах боломжтой нөөц нь 26 тонн, нийтдээ 76 тонн гэсэн. Тэрээр “Ялангуяа манай улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайн биш байгаа үед алтыг хурдан эдийн засгийн эргэлтэнд оруулах, Монголбанкинд тушаалгах явдал их чухал байна. Хүннүгийн үеийн түүх дурсгал, соёлын зүйл нь одоо олборлолт хийх гэж байгаа талбайгаас баруун урагш 7-8 км-ын зайтай. Өөрөөр хэлбэл, Ноён уулын сүжигтэй, зурамт гэсэн гурван аманд байдаг. Яг гацууртын аманд одоогоор тийм олдсон зүйл байхгүй. Орон нутаг нь өөрөө орон нутгийн тусгай хэрэгцээнд 129 мянган га газрыг авсан. Тэр дотор нь бас ямар нэгэн булш, бунхан, шарил ороогүй байдаг. Ганцхан Сүжигтэй, Журамт, Хужирт гээд гурван аманд олон янзын олдворууд байгаа” гэж тас мэлзсээр байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар ”“Сентерра гоулд” Гацууртын ордоос 200 сая ам. долларын ашиг хийнэ гэж байгаа нь ердөө л таван тонн алтны цэвэр ашиг. үндсэндээ 70 тонн алтнаасаа Монголчууд ганцхан тонн алт авах нөхцөл бүрдчихлээ.
Гацууртын ордын 20 хувь буюу 40 сая ам. доллар гэдэг бол ганц тонн хүрэхгүй алтны үнэ. Бид 69 тонн алтаа “Сентерра гоулд”-д Бороогийн ордоос 50 тонн алтаа татваргүй алдсан шигээ алдах гэж байна. Ийм луйврыг яагаад ч тэвчихгүй. Тэмцэх болно” гэсэн. Товчхондоо дээрх хоёр эрхмийг Монголчуудын өмнө шахаанд оруулж хэн нь улайм цайм худлаа яриад байгааг тодруулъя.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Jigjidiig bas l urvagchid oorsdiin togloomiin huuheldei bolgochihloo. Tsaazlah bolohoor Jigjid tsaazluulah yum baih daa.
Жигжидийг овоо гайгүй хүн юмуу гэтэл дарга нарынхаа бөгсийг долоогоод тэнэгтээд байх юм. Энэ хүн их арчаагүй байна аа. Жигжидээ чи сайд болгосон гадаад дотоод ноёдынхоо өмнө бүү шарвалз
Ganbaatar tusliin talaar uu meddeg um be? Ikh surguuliin diplomch baihgui hun shuudee!
Arbitriin shuuhees 100 saya dollariin tulburiin uureg huleelee. Davj zaaldah shuuh baihgui, tulhuus uur argagui. Mongolbank naas 100 saya am dollar garlaa gej bodohod TUGRUGt yaj nuluuluh ve? 2500 tugrug = 1 am dollar uu? Manai ulsiin niit orlogiin 90 huviig uul uurhai burduulj baina, 50 saya honi bugdiin zaraaadch 10 huvi hurehgui baihad ene populistuud hariutslaga huleeh uu?
Ene xynd diplom bxgyi ch Mongoloo gesen setgel bgaa
Ард түмнийхээ санал бодлоос эсрэг ажилдаг Сайд Жигжидыг огцруулъя жинхэнэ эх оронч сэтгэлтэй төрийн түшээд хэрэгтэй байна үүний тул тэмцье олон түмээн
tehh tegeed Ganbaatriig tavchiii te kkkk
Jigjid hund amar deerelhuuleh hun bish, uhaantai bol uhaantai zalitai bol zalitai aihtar hun shuu, zugeer itgeed l daargachih.
JIGJID BOL HUURAMCH ARDCHILAGCHDIIN BOGS DOLOOGCH UYAANII HALTAR DAGAAD L HUDLAA YARINA GANBAATAR UNENIIG YARIJ BAINA
Bayartsogtiin 1 taliinhan bizde bayartsogtiin toloo sanal ogsondoo mash ih haramsdag shu