Монгол Улс сүүлийн 10 жил газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, гадны хөрөнгө оруулагчдыг урин дуудсаар байгаа. Гэвч уурхайн нөхөн сэргээлт,тухайн нутаг орны хөгжил дэвшлээс гадна эх орныхоо хэвлийг хөндөж, ухаж төнхөж байгаа нь баялгийн хараал хүртэхийн эхлэл хэмээн ярьж, бичиж эсэргүүцэгчид олширч байгаа. Үнэндээ газар доорх баялаг бол ухаж, ашиглаж, дуусах баялаг. Энэ хэлбэрээр явбал нэг л өдөр эрдэс баялгийг нь ухаад авчихсан хоосон нүх, хатсан голын сайр, ангамал хоосон талтай үлдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ухаж шавхагдашгүй Монгол ухаан, өвлөж дуусашгүй ардын уламжлалаа хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулвал хөгжлийн “галт тэрэг”-ний хурдыг нэмэгдүүлэх учиртай гэж бодном.
Саяхан даа, “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр Япон улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг Олон улсын Манга уралдаанд тэргүүлж, Гран при шагналаа гардсан билээ. Хэдийгээр түүнийг монголчууд сумочид шиг анхаарч, алга ташин хүлээж авахгүй байгаа ч бид авьяасыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий гэдгийг Н.Эрдэнэбаяр нотлон харууллаа. Түүнийг дурьддаг нь ч учиртай. Яагаад гэвэл манга бол Японы урлагийн маш эртний төлөөллийн нэг. Тиймээс япончууд манга буюу комик урлагийг Олон улсад түгээн дэлгэрүүлэхийн тулд Засгийн газрынхаа бодлогоор дэмжүүлэн дээрх уралдааныг зохион байгуулдаг аж. Мангаг урлаг судлаачид Шинто шашны ханын зургаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд одоогийн хэв маягаа XIX зуунаас олж, Дэлхийн II дайны /1940-өөд оноос/ дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн гэдэг.
Мангаг зарим хүн зүгээр л хүүхдийн зугаа гэж боддог. Тэгвэл энэ нь Японы соёлын өвөөс гадна цаанаа аж үйлдвэрийн нэгээхэн хэсэг болон хөгжжээ. Өөрөөр хэлбэл тус улсын Аж үйлдвэрийн яаманд зөвхөн “манга” буюу анимэг хариуцдаг хэлтэс байдаг юм байна. Учир нь 1950-иад оноос манга зохиол нь Японы хэвлэлийн үйлдвэрлэлийн гол салбар болж, жилд 481 тэрбум иений орлоготойд тооцогдох болсон байна. Сүүлийн үед буюу 2012 онд л гэхэд Японы анимэ бүтээдэг компаниудын жилийн орлого 172 тэрбум 500 сая иен буюу 1.72 тэрбум ам.доллараар тооцогдож байжээ.
Бод доо бүхэл бүтэн 1.72 тэрбум ам. доллар шүү. Гэтэл Монголчууд бид 1.5 тэрбумтай тэнцэх “Чингис бонд”-ыг дэлхийн банк санхүүгийн зах зээл дээрээс босгон ирж зам, барилгад зарцуулсаны дараах хэрүүл, тэмцэл өнөөдөр ямар хэмжээнд яригдаж байгаа билээ. Тухайн үед манай улсын үндэсний нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 12 тэрбум ам.доллар байж. үндсэндээ япончууд газрын баялаг гэх зүйлгүй ч оюунаа хөгжүүлж, ухаанаа зарж борлуулахдаа гарамгай хүмүүс гэдгээ дэлхий нийтэд мэдрүүлж байна. Тэдний энэхүү урлагийг монголчууд хөгжүүлэн дэлхийд борлуулж чадна гэдгээ ч харууллаа.
“Би” гэж цээжээ дэлдэх бус биет байдлаар харуулж, тархиа ухвал монголчууд амжилтад хүрч чадна гэдгийг энэ удаагийн манга уралдаан тодорхойлсон. Өөрөөр хэлбэл монголчууд бид хөгжүүлж чадвал оюуны өндөр потенциалтай, ур чадварын хувьд хэнээс ч илүү гэдгээ байнга харуулж байгаа. Тэгэхээр ямар ч тохиолдолд газрын баялаг руугаа шууд улайран дайрахын оронд иргэдийнхээ ухааныг зарж, уламжлал, соёлоо дэлхийн брэнд болговол эдийн засгийн хөгжилд бодит ахиц гарах боломжтой гэдгийг Монгол залуус харуулсаар байна.
Бид өнгөрсөн жилүүдэд ЮНЕСКО-д соёлын биет болон биет бус өв маш олныг бүртгүүлсэн. Хамгийн сүүлд шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын өвөөр бүртгүүлсэн нь бас л чамлахааргүй амжилт. Ер нь ухаж, дуусгаж биш ухааны цар, оюуныхаа бядаар олж, цуглуулах арвижуулах цаг болжээ. Өөрсөддөө байгаа хэдэн арван тэрбум ам. доллараар хэмжигдэшгүй оюуны их бяд, боломж бололцоогоо нээн илрүүлж, үр хойчдоо өвлүүлэн, дэлхий нийтэд сурталчилж “мөнгө босгож” яагаад болохгүй гэж. Газрын баялгийг ухаж, авчихаад дараа нь нөхөн сэргээлт хийнэ. Ур чадвартай залуус бол ухаанаа ухаж, зараад өгчихгүй улам бүр баяжуулна. Тиймээс л ухаан хийгээд уураг тархин дахийг урамшуулж дэлхийн брэнд бий болгохсон.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Шинжлэх ухаан шилдэг технологи арга барилд суралцаж өөдлөнө гэдэг бол олгомжтой. Харин үүнийг хүлээн зөвшөөрөхийн тулд эхлээд эрүүл, дараа нь зохих хэмжээний боловсролтой байх ёстой. Бидэнд ухах газрын баялаг байдагаас бус ухах оюуны өв байхгүй!!!! Үнэн үнэнээрээ. Тархи маань бол ухаад байх ч юмгүй, угаасаа битүү. Гаднаас л сайн юм олж дүүргэх хрэгтэй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, түүхээсээ, мангар тахинаасаа их юм ухаж олно гэж буй этгээдүүд УИХ-ын гишүүн дарга болохоос өөр ирээдүйгүй шүү. Ичгүүргүй худалч их оронч дүртэй долгинуур зусар бялдууч шунахай сувдаг тэнэг маанаг сда!!!!!!
Гарчиг чинь буруу тийш зүтгүүлж байна. Чаддаг бол дуугүй л зураад хэдэн төгрөг олоод амьдар. Архаг архичин "Архинаас л гарвал амьдрал байна" гэвэл үнэн. Гэхдээ өөрөө архинаасаа гараад хог түүгээд дуугүй яв. Улстөрч хийж тэгж орилж тэнэгтэж хэрэггүй. Үйл явдал үзэгдлийг зөв нэгтгэн дүгнэж хийсвэрлэж багцалж шахаж чаддаггүй яг тань шиг хүмүүс бодлого, шийдвэр гаргадаг тул урагшлахгүй байна. Монголойд гэж чухамхүү системийн сэтгэлгээгүй хүнийг хэлээд байгаа юм. Тархины дутуу хөгжил.
Ene deedeh gar baahan uurhain shoroo husch dee yanz n hahaha
Манга зурахад нэг их монгол уламжлал, ухаан хэрэггүй байх оо. Зурвал зураад зурахгүй бол болиод олон юм чалчилгүй далд ор. Манга их уншвал мангар л болно. Хүнд өөр юу ч нэмэгдэхгүй. Япончуудын бөгсийг сайн долоовол харин чамд сакей архиа харамгүй өгөх биз. Хамар /бас эрүүн/ дороо халимагтай баагий минь газрын баялаг, уламжлал, уураг тархи энэ тэр чамд огт падлийгүй за юу. Яасан олон юм хуцдаг муу гахайн боов бэ?
Эрчим хүчийг хэн бүхэн хэрэглэдэг болохоор хүмүүст ойрхон амин чухал эрх ашигтай нь холбоотой салбар яах аргагүй мөн. Би энэ салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа нэгэн. Эрчим хүч шиг зохион байгуулалт сайтай сахилга баттай салбар бараг Монголд өөр байхгүй гэж хэлж болно. Удирдах удирдуулахын ёс журмыг үлгэр жишээ барьдаг. Инженер техникийн ажилтнууд нь мэдлэг, боловсрол сайтай ажилчид нь тэднийгээ дагаад ажлаа мэддэг сахилга баттай гаргууд хүмүүс. Ямар ч гадаадын өндөр хөгжилтэй орнуудаас дутахгүй ижил түвшинд явж байгаа гэж үнэлж болно. Харин санхүү мөнгөний хувьд хүнд байдалд ордог нь шал өөр шалтгаантай. Энэ нь ерөөсөө улс төрчидтэй шууд холбоотой. Эхний алдагдал нь удирдлагын зардал урьдахаасаа хэт нэмэгдсэн. Эдийн засгийн алуурчдын жороор Эрчим хүчний хуулийг өөрчилж арилжааны хэлбэрт оруулж байна гэж тэнэгтээд ганцхан байгууллага байсан Цахилгаан Шугам Сүлжээний Газраа Цахилгаан Түгээх Компани, Цахилгаан дамжуулах компани болгон хоёр хуваасан. Системийн диспетчир гээд удирдах газрынхаа мэдэлд байсан баг хамт олныг тусад компани болгож захиргааны зардал өсгөсөн. Тэд нар нь диспетчерийн зохицуулалт хийжсэн гээд сул мөнгө аваад сууж байна. Эрчим Хүчний Зохицуулах Газар гэж сонин байгууллага бий болгоод тэд нар нь хэдэн байгууллагынхаа толгой дээр нь гараад суучхаад зардлыг нь өсгөчихсөн. Тэгээд болоогүй тусгай зөвшөөрөл олгож байна гээд бас төлбөр аваад сууж байна. Эдгээр шинээр бий болсон бүтцүүд нь тус бүрдээ дарга захирал, ерөнхий инженер, орлогч дарга, байр сав, ширээ сандал ................ гэх мэтчлэн орон тоог тултал нь нэмж захиргааны зардлыг нь өсгөсөн. Тэр бүгд нь машин унана. Тэгээд жолооч ажиллуулна. Бас тэгээд болоогүй төлөөлөн удирдах зөвлөл гэж хоолны савнуудыг давхар цалин өгч тэжээнэ гэж байгаа. Тэд нар нь ТУЗ-ын хурал хийж байна гээд хуралд суусан цагаараа нэмэгдэл цалин авна. Энгээд дуусдаг бол бас яая гэхэв. Тэгэхгүй шүүдээ. ТУЗ-ын гишүүд гэж тэнэгүүд нь захирлаа дарамтлан хэнд ч хэрэггүй хог новшоо өндөр үнээр шахаж агуулах савыг нь дүүргэнэ. Дараагийн шахалт нь юу ч мэдэхгүй мэргэжлийн биш нууц амрагаа ч юмуу хамаатан саднаа ямар нэг орон тоо гаргуулан ажилд оруулна. Тэд нар нь юуч мэдэхгүй юуч чадахгүй тул сул цалин аваад л байж байх жишээтэй. Хамгийн тодорхой жишээ хэлэхэд ТЭЦ-4 ийн хангамжийн хэлтсийн дарга бол Эрчим хүчний сайдын шууд томилдог албан тушаал. Энэ нь Ч.Хүрэлбаатарын гаргасан шинэ санаачлага. Энэ санаачлага өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Станцын дарга(компаний гүйцэтгэх захирал) тэр хангамжийн хэлтсийн даргыг солих ямар ч эрх мэдэл байхгүй. Энэ мэтчилэнгийн ой гутмаар зүйл захаас аван байхад яаж энэ салбар дээшлэх юм бэ. Муу дээр нь муу гэгчээр энэ алдагдлаа яая гэж байхад улс төрчидтэй холбоотой урвагч, хахууль авдаг өөдгүй хүмүүсийн гайгаар Сэргээгдэх эрчим хүчний хууль гэж захиалгатай хууль батлагдаад тэр хуулийн хүрээнд Нью ком мэтийн компаниуд салхин станц байгуулаад өндөр үнээр эрчим хүчээ сүлжээнд нийлүүлээд түүний зөрүүг нь одоо ажиллаж байгаа эрчим хүчний эх үүсвэрүүд өчүүхэн жоохон ашгаасаа төлж байх жишээтэй. Мэдээж салхин станц барьж байгаа нь буруу бишлдээ. Гэхдээ алдагдалыг нь ядарсан салбар нуруундаа үүр байгаа нь шудрага биш юм. Одоо цахилгаан станцууд шугам сүлжээнүүдээ зориуд алдагдалтай ажиллуулаад хувьчилж авна гэж шуналтаж байна уу? Улс төрчид минь. Эрчим хүч гэдэг чинь хатуухан хоол. Хэн нэг мөнгөтэй луйварчин хувьдаа АПУшиг авна гэвэл ходоод гэдэс нь хагарч үхнэ. Битгий сэрүүн зүүдэлж улсынхаа гал голомтоор тоглох гээд бай. Эзэд нь энэ салбарынхан. Толгой чинь хүрэхгүй бол менежментийн хувьчлалаар ажиллагсадад нь өгчих. Тэд хэнээр заалгахгүй ашигтай ажиллуулаад улс орноо эрчим хүчээр хангаад явах ухаантай хүмүүс. Энергетикүүд минь энэ удаад нэгдэж үзээрэй. Сонор сэрэмжтэй зохион байгуулалттай, эв нэгдэлтэй шудрага байцгаая.