Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд, “төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ” хэмээн төр шашны хэргийг тусгаарласан байгаа ч төрийн үйл хэрэгт шашин, мөргөлийн субъект оролцох болсноор удаж байна. Бурхны шашин, түүний лам нар улс төрийн үйл хэрэгт илтэд хутгалдан явдаггүйг бодолцон үзэж, бөө мөргөлтөн хийгээд бөөлөгч бөө нарын оролцоог дүгнэн авъя үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна.
Ингэхийн учир нь “мөнх тэнгэрийн үзал", “тэнгэризм” -ийг орчин цагийн бөө нар нь, хуулиар өмчилсөн өөрсдийнх нь өмч мэтээр хандах болсоор, төр-шашины хэргийг хамтатган, улмаар дангаар атган суухыг улайран тэмцэлдэх болсныг бурхны шашинтан, бөө мөргөлтөн жирийн олны хэн хэн нь мэдэхгүй явна. Улс төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшинд бөөлөгч бөө нарын шууд оролцоо нэмэгдхийн хирээр бурхны шашинтан, үүнд санваартнуудыг оролцуулахгүйгээр Монгол улсад улс төрийн сонгуулиар байгуулагдсан төр, засаг бус бөөгийн төр тогтох болуузай хэмээн санаа зовних боллоо.
Энэ нь Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шарын шашныг ивээгч хэмээн ад үзэх болсон, түүний алдаатай ч байж болох бодлогын нэгэн адил нийгэмд уршиг тарьж мэднэ. Улс төрч гэлтгүй ерөөс Монгол улсын иргэн хэний ч болов “шүтэх эс шүтэх эрх” чөлөөнд халдах нь Үндсэн хууль болон бусад хуулиар хориотой тул эл асуудлыг түр хойш тавьж, монголын толгой бөө нарын саяхан өдүүлсэн нэгэн үйлдлийг сонгогчдын олонхийн саналаар сонгогдсон “Монгол улсын Ерөнхийлөгч нь, монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн”-ий хувьд таны болон сонгогчдын тань тунгалаг мэлмийд хүргэж, гэгээн оюунд тань мэдүүлэх гэсэн юм.
Монгол улсын иргэн болж энэ газар нутагт төрсөн биднээр тогтохгүй хилийн чинад дахь монголчууд цаашилбал гадаад улсын зарим иргэдийн бахархал болсон Их эзэн богд Чингис хааны Ордост буй онгонг, монгол улсын иргэн тува, монгол, буриад бөөгийн зайран, удганууд “онго тэнгэр"-ийнхээ хүчээр МНТ-д өгүүлсэн “өрөөсөн оймсыг нь онголов” хэмээсэн Ордос дахь эзэн хороо луу энэ жилийн өвлийн дунд сарын хорин гураврнаа уулгалан довтлох мэт тонон цөлмөлөө.
Энэ нь мэдээж, тэд өөрсдийн биеэр хүсч очиж, дээрэм тонуул хийгээгүй мэт боловч, Ж.Цэвээн, Б.Ринчен нар анх олж мэдсэн их хааны өмсөж явсан тэрхүү өрөөсөн оймс, түүнд шингэж хоцорсон хөлс, хүчийг тэдний хэлэхээр “аравнай", буддистуудынхаар бол “шүншиг’’-ийг нь үгүй хийсэн юм. Үгүй хийсэн гэхийн учир нь аравнайлж, шүншиглэсэн бурхан, тахил, шүтээний олон янз зориулалт бүхий эд, өлгийг байрнаас хөдөлгөх эсвэл сахиус, онгын хүчээр хөдөлгөөнд оруулж тонож авбал тэрхүү бурхан, тахил, шүтээн нь амьгүй болсонтой адил буюу нэгэнт үгүй болсон хэрэг болох юм.
Харамсаад ч барахгүй гаслантай зүйл нь юү вэ гэвэл, тэрхүү оймсыг дахин аравнайлна, шүншиглэх ямар ч боломжгүй болсонд оршино. Яагаад гэвэл, найман зууны тэртээд тэнгэрт хальсан Чингис хаан төрсөн биеэрээ амилан босож, тэрхүү оймсыг дахин өмсөхгүй гэдэг нь сүнсний ертөнцийг гадарлахтайгаа болсон хэнбугайд ч тодорхойгоос гадна, бурханч лам Пүрэвбат зэрэг хуврагуудынхаар бол Чингис хаан нь Очирваань бурхны хувилгаан дүр байсан гэдэгт үндэслэвэл, Очирваань бурхнаас өндөр орон сууринд орших бурхан сахиусны бүрэлбаанууд л тэрхүү оймсыг дахин аравнайлж байж юуны магад.
Гэхдээ төдий зэргийн хэмжээний онго тэнгэрийн бүрэлбаа болон төрсөн бөө байтугай, бурхан хувилгаан лам ч хараахан тодроогүй гэдэг нь тодорхой байгаа гэдгийг тэдгээр толгой зайран, удганууд өөрсдөө хүлээн зөвшөөрцгөөх болсоор нэг, хоёр оныг үдэж байна. Эсгий туургатны “Их Монгол улс”-ыг байгуулсан өвөг дээдсийнхээ онгонг энэ мэтээр тонох, гар хүрч хөндөхииг цээрлэсээр ирсэн ёс (харамсалтай нь археологийн малтан шинжлэх судалгаа огтхон ч биш тул шинжлэх ухаан, танин мэдэхүйд оруулах хувь нэмэр гэх мэтээр ярихын ч хэрэггүй !!!) нь дан ганц монголчууд бус, монгол улсын нутаг дэвсгэр дээр болон хил залгаа бусад аль ч үндэстэн, угсаатанд тэр дундаа тува, уйгур гараптай хэмээн өөрсдийгөө ухамсарладаг Монгол улсын дархадууд буюу соёд, духа нарт ч адил хамаатай хэмээн мунхаглана.
Эрүүл байтугай, сэтгэцийн өөрчлөлттэй хэн хүний санаанд багтах нь бүү хэл, оромгүй, Чингис хааны онгонг тоносон энэ үйлийг үйлдсэн бөөлүүлэгч бөө болон бөөлөгч бөө нарын нэрсийг боломжын хирээр олж мэдсэнээ доор жагсаавал:
1. Дуламын Бум-Очир. (1980 онд төрсөн. Мичин жилтэй.?) МУИС-ийн Нийгэм-соёлын хүн судлалын тэнхмийн эрхлэгч, доктор (РЬ.О).профессор. Духа буюу Ухаа дархадынх гэгдэх “Хармайн хэц”, “Хосын хэц”, “Буриадын хэц”-ний зайран. Энэ нь түүний онго нь өдөр шөнө, өглөө оройгүй ниснэ чиг, шумбана чиг, давхина чиг гэсэн үг юм.
2. Дуутан Жамсранжавын Гэрэлбадрах. МУБИС-ийн Монголын түүхийн тэнхмийн эрхлэгч. Дотор (РИ.О), профессор. “Халхын хэц”-ний эзэн. Газар дэлхийн эзэн гэж бөө хийгээд бөө мөргөлтөн нийтээр хүлээн зөвшөөрсөн онго тэнгэртэй гэгддэг.
3. Хар дархадын Дануугийн Анхбаяр. ШУА-ийн Эзэнт гүрний түүхийн тасгийн ЭША, БНТУ-ын Анкарагийн Их сургуулийн докторант. Хар дархадын Госта зайрангийн ахмад хүү. 15 жил бөөлөөгүй тул улаач.
4. Чулууны Чинбат. (жинхэнэ нэр нь Төмөр-батар? Шарнууд овоггой) 1960 оны хулгана жилтэй. Харын бөө судлалын төв гэх мэтчилэн УБЕГ-т бүртгэлтэй олон бөөгийн төвүүдийг үндэслэгч, анхдагчдын нэг. Хосын хэцний зайран.
5. Дагвадоржын Борбаатар. “Бурхан халдуны эзэн Шинч баян урианхай" гэгч улаач. Бөө болохоосоо өмнө нь, өөрийгөө “morе” хэмээх тамхины нэрээр чамирхсан хочоороо алдаршсан. Чулууны Чинбатын хүргэн. 1978 оны морь жилтэй? 15 жил бөөлөөгүй учир улаач. Бурхны номын үүднээс үүнийг тайлбарлавал “ороолон” болно.
6. Энхбаатар, Батдэлгэр, Гапаарид хэмээн олон янзаар эцгийнхээ нэрийг сольж яваа Энхтүвшин. 1986 оны бар жилтэй. Хэдэн онд угаа авж бөөлж эхэлсэн нь тодорхойгүй. Бурхны номын үүднээс үүнийг тайлбарлавал “ороолон" болно.
7. Боржигон Цэрэндоржын Одбаатар. 1973 оны бар жилтэй. Доктор (РИ.О). Бөөгийн уг үгүй ч бөөгийн дайрлагад өртөж тийрэнтсэн. Тиймээс бөө биш гэж хэлж болно Бөөгийн уггүй хэнийг ч бөө болгож хүний гараар могой байтугайг бариулдгын нэгэн жишээ буюу.
8. Г.Гэрэлмаа. УБИС-ийн Монгол хэлний тэхмийн эрхлэгч. “Аянга” хэмээн өөрийгөө өргөмжилсөн эсвэл бусдаар өргөмжлүүлсэн алин болох нь тодорхойгүй удганы улаач нь юм. Анх лусаар бөөлөөд 15 жил хүрээгүй. Харин Аянга удган нь Ухаа дархад(Тува)-ын хэмээн өмчирхдөг Хармайн хэцний удгадын нэг боловч 15 жил бөөлж амжаагүй байгаа ажээ.
Жич, Хармайн хэцэнд монголын “бөө” улс төрчидийн ихэнхи нь өөрсдийнхөө угийг босгуулж өвөг дээдсээ “өвгөөлж”, эмгээлж” болгон өлгүүлсэн байдгаас Тариатын хүрээний шавь , Нийслэл хүрээний Баруун хүрээний Дашчоймбол дацанд “гавж” мяндаг хүртсэн Раднаасүмбэрэл ламтны хүү, Гончигдорж тэргүүтэнг дурдахад илүүдэхгүй буй заа.
Жаран жарны туршид монгол хаан, ойрадын тайш нарын аль нь ч Ордос дахь Эзэн хороо буюу Чингис хааны онгонд мөргөдөг байснаас гадна, Мин, Чин, тэр ч бүүхэл Маогийн соёлын хувьсгалын үед ч тонуул дээрэмд өртөлгүй ирсэн, өөрөөр хэлбэл халдашгүй дагшин “онгон”-г “мунхагийн харанхуйд оршигч" эдүгээ цагийн “бөө”, дэлхийг дахин эзэлнэ гэсэн хэнээрхлээр хөллөсөн “хар шуурга"-ндаа өртуүлсөн нь энэ ажээ.
Удган, зайран болохдоо “бурхны шашин”-г дайснаа хэмээн үзэж, “мөнх тэнгэр” буюу “онго" болсон өвөг дээдсийнхээ нэрийг барин, тэдний өмнө өвдөг сөгдөн андгай тангараг тавьдаг тэд, шарын болон улааны шашны үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байх монгол лам нар голчлон хурдаг хийдүүдийг ч нэгэн адил цөлмөсөн бизээ гэдэгт эргэлзэх юун.
Хэрэв, үгүй хэмээвээс тэнгэр эцгийнхээ зарлигийг газарт хэрэгжүүлэгчид байсан монгол хаадын эцэг болсон Чингис хааныхаа “онгон"-г юунд ингэж цөлмөж, үгүй хийцгээв ээ?
Хэлмэгдүүлэлтийн “хар шуурга”-нд л тоногдон, түйвээгдсэн сүм хийдүүдийн хувь заяаг дахин давтах гэсэн шиг, монголын бурхны шашинг сталинизмаас илүүтэйгээр өслөсөн, газар газрын эртний сурвалжит хийгээд харц язгууртай хар, шарын бөө нь, алс хол суух халимагаас аваад буриад, дээд монгол, өвөр монгол, буриадаас гадна тува нарын бурхан сахиус, тахил шүтээнийг буртаглан бузарлах нь чухамдаа тэдний хувьд жаргал мэтээр үеийн үед үзсээр ирсэнд оршиж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, монголын бурхны шашинтан, тэр дундаа шарын шашинтангуудыг бүр тэдний гараас будаа идсэн тагтааг хүртэл “жатга” гэцгээдэг хараалын хүчээр үгүй хийхээр улайран бөөлцгөөж байгаа нь сүүлийн үед тухайлбал, 2008 оноос хойш үзэгдэх болсон байгалийн болон нийгмийн гоц, сонин үзэгдлүүд, цаг бусын үхэл олширч, тэр мэт нь гудамж талбай, олон нийтийн газраас салахаа байж, хөвсгөлийн бөө 9 үеийн хараалыг хариулна гэсэн зар нийтлүүлэх болсныг бодоход, түүнийг ч бас бөөнүүд л хийдэг гэдэг нь тодорхой мэт.
Тэр бүхнээ “үнэгүй юм гэж нэгээхэн ч үгүй" хэмээн “гайтуулж”, “хөөтүүлэх” албатай мэтээр гудийхгүй тайлбарлаж байхад, харин бурхны шашны хуврагууд “буян үр”-ийг бодож, авто зам дээр хүртэл гүрэм засал хийсэн телевизийн нэвтрүүлгээс үзхэд лам, бөөгийн ялгаа хэр их вэ гэдэг нь (үүнийг уншигч нэгэн бээр намайг бөө гэж эндүүрүүзэй. Хэрэв, тэгвэл үргэлжлүүлж унших хэрэггүй бизээ) тун тодорхой ажгуу.
Харин бурхны сүсэггэн хийгээд бөө мөргөлтөн олон энэ талаар анзаарах ч үгүй, анзаарсан нэгэн нь хувиа хичээж яваа нь тодорхой тул шашны хямрал нүүрлэчихээд байгааг цаашид өгүүлэх зүйлээс анзаарах буй заа.
Миний бодлоор, монголын шашин мөргөлийн хямрал нь, бидний орой бүр үздэг лалын орнуудын шит, суннитын хоорондын, цаашилбал, жүүд, христийнхэнтэй явуулж буй шашин, урсгалуудын хоорондох тэмцэл шиг гудамжинд гарчих бий вий дээ гэсэнд оршино. Тэдний явуулж буй тэмцэл бол терроризм биш гэдгийг улс төрчийн хувиар бус, шашин судлаачдын дүгнэлт, шашны зүтгэлтнүүдийн тайллуудыг анхааралдаа авч үзэх аваас чухам байдал чухал учрыг тодорхой мэдэж болох болов уу?
Тэгээд ч олон улсын байгууллагуудаас хийлгэсэн судалгааны тайлан, илтгэлүүдэд монгол улс нь шашны зөрчилгүй улс хэмээн онцлон тэмдэглэсээр ирсэн байдгийг нь төрийн болон төрийн бус байгууллагууд ойшоон авч үзээд, хөөрцөглөөд байдгийг эргэн нэг тунгааж үзвэл ямар вэ?Түүнээс гадна үндэсний үзэлтэн гэж адлагдан, зарим нэгэнд нь авралын элч болсоор удаж буй “хас”-аар далбаалсан олон янзын нэртэй, зорилго нь чухам юунд оршдог нь мэдэгддэггүй хөдөлгөөний залуусын зарим ч бөө мөргөлтөн гэдгийг энэ дашрамд дуулгахад илүүц биш гэж бодож байна.
ТВ9 сувгаар намрын улиралд цацагдсан Далай ламын тухай гарсан “Хэн, юу хэлэв?" нэвтрүүлгийн мэдээг, 2014 оны 12-р сард өдөр тутмын хэвлэлээр сүр дуулиантайгаар шинэхэн мэдээ мэтээр цацсан суртал ухуулга явуулж байгаа нь өөрөө цензургүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн эрх чөлөөг ярих энэ салбарт ч бас “бөө” нар шургалсан гэдгийг батлах баримт мөн.
Цаашилбал, mass media-гаар бөө нарын мандан бадрах үе эхэлсэн хэмээн хөөрцөглөж яваа тэд, монголчуудыг бүгдийг нь зарцлаж, өөрсдөө эгээ л отго жинс асаацгаан, хөх, ногоон, бор, хүрэн, зарим нь бүр өөрсдийгөө “атаа тэнгэр” хэмээн цагаан дээлийг ичих ч үгүй улаанаар андуурч эсгэж оёулж өмссөн магнаг, үйтэн, бөс эдээр хийсэн баринтаганд ваадагнуулсан аятай, хэргэм зэрэг шагнуулан, төрийн тамгыг атган сууцгаахыг мөрөөдөж байгаа бөөнүүдийн зарим нь Чингис хааны онгонг тоносон хэрэгт нэр холбогдоогүй хэмээн санаа амар сууцгаах.
Тэд ч мөн адил голдуу улс төрч, хөрөнгө чинээтнүүднийг өөрийн “даатгалын компани”-йн сүлжээндээ гайтуулж байгаад даатгуулан авсан зайран удган болоогүй бөөнүүд(бөөнцөр, улаач. зайран, удган, эзэн г.м) зөндөө байгаа гэдгийг бодохоор дотор харанхуйлмаар. Харин Чингис хааны онгонг даатгаж аваагүй гэдэг нь тодорхой ч тэнгэрт халсны нь дараа тус онгонгсахин, тахиж тайх хэн ч үеийн үед “халдашгүй” дархадуудыг тэд яах гэж байгаа нь бүрхэг.
Тиймээс “мөнх тэнгэрийн үзэл”, “онго тэнгэр” хэмээн халхавчилсан эдүгээ цагийн бөөгийн буюу монголчуудын “дайсан" нь бурхны шашин хэвээр байна уу эсвэл үгүй юү гэдэг нь, тэдний бүхнийг мэдэгч, бүхнийг чадагч “онго тэнгэр" нь ч чухамдаа даанч мэддэггүй гэдгийг л баттай хэлэх байна. Учир нь тэдний “онго" нь “цагийн хүрдний номлол” байтугай “сансрын хүрд"-ний талаар огт төсөөлөлгүй учир, энд нэр дурдагдсан бөөлүүлэгч хийгээд бөөлөгч бөөнуүд нь түүхийн хүрд эргэж, давтагдаж байдгийг мэдэхгүйдээ биш, хүсэхгүйдээ ингэж бидний цөөхөн монголчуудыг шашин, мөргөлөөр нь ялгаварлан талцуулж “жатга” хийж байна гэж үзхээс өөр аргагүй юм.
Монгол улсыг мөхөл лүү нь хөтлөхөөр, жингийн тэмээтэй зүйрлэмээр “гуруу”(хүүдий)-ндаа уралдан update/upload хийцгээж байна. Цаашилбал, Чингис хааны алтан хүүрийг хөндөөгүй юм чинь эд манийг яав л гэж хэмээн бодож суугаа тэд, юу ч хийхээс буцахгүй болсон гэдэг нь бусад олон сэжүүрүүдээс бүр ч их сэжигтэй санагдаад байгаа юм.
Н.Алтанхуягын толгойлсон Засгийн газар “бөө сайд”-тай байсан гэсэн хэл ам, дээр нь ерөнхий сайдын сэлгээг илүү цагаар ажиллан байж хуралдацгааж хийсэн ТВ-ийн бичлэгүүдийг сайтар ажиглавал Н.Батбаяр гишүүн гэлтгүй бусад зарим гишүүд нь хэвийн бус, сүүмийсэн царайтай байсан гэдгийг эргэн санахад илүүдэхгүй. Ингээд бодхоор УИХ, ЗГ-ын гишүүд, тэдний гэр бүл, хамаатан садныг, бөө нар өөрсдийн онго тэнгэр гэцгээсэн “даатгалын компани"-даа даатгачихвал монгол улс зуун жилийн өмнөхөөсөө долоон доор сууцгааж байх бий вий гэхээс хар дармаар.
Монголчууд аа эвтэй байцгаая! хэмээн мянгантаа уриалж, биелүүлэхээр ардчилсан ч бай ардын ч бай, хувьсгалт үзэлтэн ч хичээнгүйлэн зүтгэх нь утгагүйн дээр, хэрэггүй болсон цагийн хүрдийг эдүгээ цагийн бөө нар, бодвол өмнөх цагийн бөө нарынхаа зарлигаар эхлүүлчихээд байгаа нь, өнгөрсөн зуунд “еэ бүү үзэгдэг!” хэмээн уншлагатай болгоны аманд ордог байсан тэр “цөвүүн цаг” дахин эхэлчихэв үү гэсэн эмзэглэлээ энэ хүртэл товч төдий бичлээ.
Жич: нийт бөө мөргөлтнүүд бус, нэг хэсгийн нь хийсэн энэ алдас, гэмийг нь оноож хэлэх муу үгийг монгол хэлний үгийн сангаас эрээд олсонгүй гэдгээ дурдахын ялдамд бусдад тохоож болохгүй нь мэдээж. Хариуцлагыг тус сонины хамт олон бус, бичигч би бээр хүлээнэ гэдгээ хэлэхийн сацуу өдөр тутмын ихэнхи сонинууд тус ил захидпыг нийтлэхээс татгалзсан болно.
Намжилын Сонгуульхүү
Сэтгэгдэл0
ÑÎËÈÎÒÎÉ Áªª ÍÀÐ
... Ордост Бага хаадын үеийн Монголын сүүлчийн Хаан болох Лигдэнтэй холбогдох зүйлс байгаа болохоос бус Эзэн Богд Чингис Хаантай хамаарах зүйл юу ч байхгүй , ... Богд Чингис Хааны онгологдсон бүхий л эд өлгийн зүйлс нь Монгол эх орондоо оршин буй учраас элдэв зүйлд худлыг өгүүлж , олныг донсолгох шаардлага байхгүй , ... Үнэхээр Онгодын улаач Бөө хүн мөн бол энэ мэт асуудлыг Дээдүүдээсээ асууж мэдэж авах боломжтой бус уу , ... Худлыг үнэн болгож , хуурамч нэгнийг гэгээтэнд өргөмжлөгч нь , ... Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөх болно. ... Юу тарина , түүнийгээ хураана , ...
Яасан нуршуу, яасан ойлгомжгүй бичдэг хүн бэ
Luivarchid
Бухимдаж нуршсан энэ нь ерөнхийлөгч байтугай хэн ч итгэхгүй тэнэг хүний дэмий донгосолт гэхээс өөр дүгнэлт алгаа
БИТГИЙ СОЛИОРООД БАЛАЙРААД БАЙГААЧЭЭ.НААНА ЧИНЬ ЭДИЙН ЗАСГАА ЯАЖ ӨНДИЙЛГӨХ ВЭ? ГЭЖ ТОЛГОЙГОО ГАШИЛНАЖ БАЙХАД ЧИНЬ...
... Өнөөдөр Украйнд болж байгаа гамшигт дайн АНУ ын бусдыг эзэрхийлэх бодлого , төлөвлөлтөөр явж байгаа гэдгийг Дэлхий дахин мэдэж байгаа . ... Монголыг аль хэдийн бэлдсэн Ардчилсан Их Өрийн тулманд унагаж , хүн биш бугуудыг тухайлан Монгол Ардыг алагчилсан үзэлтэй Ардчилсан хужаануудыг Төрийн толгойд , Сонгуулийн Хар машинаараа хууран мэхэлж , Хууль бусаар гаргаж ирсэн 2012 оны хуйвалдааны гол эзэд нь , утсан хүүхэлдэйнүүдийг залагч нь АНУ тэргүүтэй Өрнөдийнхэн , Хар Хятадууд гэдгийг Монголчууд сайн ухаарах ёстой . !!! ... Мөн нэг асуудлыг тодотгоход Монголчууд Их Эзэн Чингис Хаанаа ороо бусгаа хүнд хэцүү цагт , … Мөнх Тэнгэр Эцгээсээ гэрэгэтэй ирж Монгол туургатнаа мөхлөөс аварч , Монголын Төрийг мандуулсан учраас хайрлаж хүндэлдэг юм . ... Хар Хятадуудаас Монголчууд өөрсдийгөө аврах төрөлх зөн цусанд нь байдаг учраас Хүннү , Тобагаас эхлээд торгонд хөлбөрч , тулмайлдан амьдрахыг хүсэгч охор бодолтой урвагч хүмүүсийн уршгаар Төр Улсаа алдаж байсан олон жишээнээс гадна , одоо бүр Өвөр Монголчуудыг хэрхэн хүйгээр нь хөнөөж , эмсийг нь хүчирхийлэн Монгол угсаатныг богино хугацаанд устгасан, хэрхэн Хятаджуулсан гунигт түүхийн бодит орчин нүдэн дээр оршин байгаа учраас Хөх тамгат Монголчууд бид Хар Хятадуудаас зайгаа барьж амьдрахыг хүсдэг юм . !!! ... Хужаа цустай гэдгээ нуулгүй Хятад угсаатнаа өмгөөлж , Дэлхийг тохинуулж бурууг дарж , зөвийн замд хөтөлсөн Монголчуудын Их Хааныг алуурчин хэмээн доромжлогч Төрболдын Бат-Оргил гэдэг жүжигчин Сувдын хүүгийн асуусан асуултанд бүх Монголчууд ингэж хариулах болно. ... Тэнэг ухвар мөчид , хүлцэнгүй мэт байж Төр Улсаа алдаж , Эцэг өвгөдөөс уламжилсан ариун газар нутгаа Таджикстан шиг Ардчилсан Их Өрөнд найр тавин өгч , боолын боол , босгоны шороо мэт болж , угсаатнаараа устан мөхөхийг хүсдэг Хөх тамгат Монгол хүн гэж энэ орчлон дээр байхгүй гэдгийг мэдэж ав . !!! ... Цус нь булингартсан чам шиг хужаануудаас Монголчууд цаг ямагт болгоомжилж ирсэн , цаашдаа ч бүр ч илүү их сэрэмжтэй байх болно. Энэ бол үзэн ядалт бус Этүгэнийн энгэрт үзүүр үгүй тавилангийн замнал дахь , ... Хугараагүй ноён нуруу мэт зөв сэтгэлт хүмүүсийн амьд үлдэхийн төлөөх Ариун тэмцэл билээ . ... Тахилын ширээнд харийн хүнийг бүү ойртуул ... гэсэн Мөнх Тэнгэр Эцгийн минь ариун сургаалыг Төр , нийгмийн амьдралд үүнээс хойш бүх Монголчууд мөрдлөг болгох ёстой . !!! ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эрх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ÕÀÐ ÍÎÌÛÍ ÑÀÍ ÍÝÝÃäÝÍÝ ÑÀÍÃÀÑâÀÀ ÍÀÐ ÈÕ ÒªÐÆ ÌÎÍÃÎË×ÓÓäÛà ¯ÕÝÝÐÈÉÍ ÁÓÇÀÐ ÁÎËÃÎÍÎ ÃÝÑÝÍ ÁÎÃä ÕÀÀÍÛ ÇªÃÍªË Íü ¿íýí ÁÀÉÃÀÀ ÁÈÇ åð íü Ẻ ãýäýã íü ¿õýýðèéí ñ¿íñ áóã íàðûã îíãîä áîëãîæ õ¿ì¿¿ñòýé õàðüöàíà ãýñýí ¿ã ýíý ÌÎÍÃÎËÛÍ ÀÐä Ò¯ÌÝÍ ÝÍÝ Áªª ÍÀÐÛà ØÀÒÀÀÕ ÖÀà Íü ÁÎËÑÎÍ ìîíãîëûí ҪРẺã 1640 îíä ÒªÐÈÉÍ ÕÓÓËü ÃÀÐÃÀÆ ÁªªÃ دÒÝÕÈÉà ÕÎÐÈÃËÎÑÎÍ ÕÓÓËü ªÍªªäªÐ õ¿÷èíòýé áàéíãàà ãýæ îéëãîõ ¸ñòîé þì ªÍªªäÐÈÉÍ ÝÍÝ ÁªªÃÈÉÍ Ñ¯ËÆÝÝ ÌÎÍÃÎËÛÍ ÕÓÓËÈÉà ǪÐ×ÑªÍ ÃÝäÃÈÉà ÌÎÍÃÎË×ÓÓä ÓÕÀÀÐÀÕ ÖÀà ÁÎËÆÝÝ åð íü àëèâàà áóçàð ç¿éëèéã øàòààæ áàéõã¿é áîëãîäîã þì ÎäÎÎÍÛ Áªª ÍÀÐ ÒÀÌÛÍ ÃÀËä ËÀÉÃÀÀ ¯¯ÐÝÕ ÁÓÇÀÐ ÍÎâØÍÓÓä ÕÀ ÕÀ ÕÀ
1640 Онд бөөг устгах хууль яагаад гарсаныг мал биш бол бодоод үз. Манжын дарлалд орж хятадын шарын шашиныг оруулж ирж, бөө мөргөлтөн монгол байх юм бол энэ улс хэнд ч дийлдэхгүй Хэд хэдэн Чингис хаанууд гарч ирэх учираас бөөг дарж үгүй хийх нь хамгийн чухал гэж үзсэнээс устгасан. Чам шиг цус нь бузарлагдсан хятад угсаа гарвалтай новшнууд одоо бөө мөргөлтөн төрд гарвал өөрсдөө тамд очиж цээрлүүлэх нь гэж шээс нь гойжиж үхэн хатан бичэж байгаа нь инээдтэй санагдчихлаа. Ийм нөхдүүд олон гарна. Шарын шашиныг яагаад ардын хувьсгал гараад хорьсон бас учиртай шарын шашинаар дамжин хятадын бодлого явдаг гэдгийг оросууд анзаарсан учираас хориглосон юм. Энэ бүгдийг бодож чадахгүй монгол алга даа тэнэг минь тийм болохоор чи бузарлагдсан цустай новш бна
ÒÎËÃÎÉ äÝÝÐÝÝ ØÓâÓÓÍÛ ªä ÕÀÒÃÀÀä ÁÈå äÝÝÐÝÝ ÀÌüÒÍÛ ÀÐüÑ ÝËäÝâ ǯÉË ÕÀÒÃÀÀä ǯ¯ÑÝÍ Õ¯Í åÐ Íü ÑÀÍÃÀÑâÀÀ ÃÝÆ ØÓâÓÓÍÛ ÁÀÀÑ ØÈà þÌ äÀÀ ÌÓÓ ÁÀÀÑ ØÈà ÕÎÃÈÉÍ Áªª ÍÀÐ
Bi buddhismiig dagagch bilee, gehdee ene odoo yu bichtsen yumbe, utgagui zuil bichij burhanii nomiig buu gutaa,
Юм л болохоор еронхийлогчид захиа бичдэг мода дэлгэрчээ.
Terbeer erenhiilegch l bol zaabal bicheh yostoi?...ychir ni ene toriin erenhiilen dyylgah hyn ni men!ene Beenyyd gaarch bna daa!!!!Edii chagiin beenyyd bol zygeer l haana ch baihgyi zerleg tenemeluud baihgyi yu?...Mongolchyyd bee hemeegchees aih yum ygyi ene zebyyn chagiin menge oloh gesen ardiin tolgoi ergyylsen lainyyd baihgyi yu?ted yuch chadahgyi almairsan hii hooson silengdsen archaagyi yzeltnyyd!!!!!erenhiilegch ni hyanan yzej ene hereg deer anhaarch yzeesei bilee dee!!!
Ийм солиотой зүйл эрээчиж юугаа хийдэг байна.Шарын шашин их дэлгэрсэн үед л монгол улс бууран доройтож ирсэн түүхтэй. Шарын шашинг үүсгэж шүтсэн Төвд хамгийн хүцрогдсон үндэстэн гэдгийг хүн бүр л мэдэж байгаа шүү дээ.
Бөө бол аль дундад зууны үед үеэ өнгөрөөгөөд элэрч баларсан зүйл мөн.Батмөнх даян хааны ач,Барсболд жононгийн хүү,Сөнөдийн Алтан хан,Халхын Абтай хан,Ойрдын Гүүш хан зэрэг Тэнгэр язгууртнууд бөө бол цаг үеийнхээ оюун сана,нийгмийн шаардлагад нийцэхгүй болсныг ойлгоод түүнийг халж Буддын шашныг дахин залсан түүхтэй юм.Тэд одоогийн та нар шиг усан тэнэг гэхэд магтсан болохоор нусан тэнэг дээрээ тархины тураалтай, оюуны хомсдолтой эргүү малнуудаас доор ухаантай байгаагүй байлгүй дээ.Шашин орж ирээд монгол доройтчихсон юм шиг солиордог хэсэг мал гэхэд хэцүү хүн гэхэд бас хэцүү хэсэг этгээд байна аа.Муулаад байгаа шашныхаа тухай ганц ч ном эргүүлээд үзчихээгүй байж л мэдэмхийрэх донтой.Ардчилал гэхээр АН-г гэж эндүүрээд явдаг шигээ зарим ёсгүй лам нараар Буддын аугаа сургаалыг ойлгоод явдагаа юу гэж боддог малнууд вэ.
... Шарын шашин бол чөтгөрийн шашин бөгөөд Сүнсний үхмэл байдал ноёрхсон мөхлийн газар мөн , ...
Буддын аугаа сургааль байдаг ч тэрнийгээ биелүүлж байгаа нь хэд билээ. Өч төчнөөн бузар бүхнийг хийж үйлдэж явсан лам нар хэд билээ. Өмсгөл орхимжтойгоо бааранд архидаж хүүхэн чангааж буудалд орж явсан нь олонч энэ ариун явдалтан аугаа сургаальтан мөн үү. Харин би баар ажиллуулж байхдаа бөөгийн өсмгөлтэйгөө бөө орж ирсэнийг хараагүй учираас та арай л буруу ярьж бна даа. Харин лам
Харин лам нар тэр сургаалиас судалдаг биздээ судлаж бгаа нь тийм байхад энгийн ард бид тэр агуу сургаалийг мэдэх юм бэ мэдэхийг хүсэхгүй бна. Гандантэгчилэн хийдэд ном уншуулаад суухад уншиж байгаа лам нь бохь зажилж юу уншиж байгаа нь мэдэгдэхгүй дүнгэнээд, номоо биш утасаа харж мэссеж бичэж суусан нь саяхан байна. Энэ бүхэн аугаа сургаалийн ач гавьяа юм шив дээ энгийн ар би естой лам шарын шашинд ой гутсан шүү үнэнийг хэлэхэд
Zaluus aa!!!ta nar hooson tolgoilood yabah hereggyi ee!!Tebd hegjilgyi gedeg ni ynen ch bai!hydal ch bai ter yahab?Ta bidend anhaarah zyil ikhe bna!Tebded sariin sasin ikhe delgersen tendhiin hyn ard biden sig bys?Harin tebdyyd sasin sytseneer enee chagfiin yhel hagazal ene zambaraagyi hegjil ryy dairsan ylairsan bas chadahgyi hebtej sanaarahsan baidal ogthonch bys?Tednii setgel ni baidagaaraa l amgalan saihan baigaa,Haaya ylas terjih Hyatadiin samuun degdehgyi l bol ted saihan amgalan syygaa!!!yynd l hamag yhaan ni baina!zalyysaa!!!!ta nariin setgel sanaa eder byr amgalan jargalangyi tebcheer chini baragdaj baigaa syygaa biz dee!!iim amidraliig Tebdyyd hyseegyi bolood ter dee!!!!Harin eneegiin Mongolchyydiig iim zolgyi amidaraal enee margaasiig engereej ikhenh ardyyd ni zoblongiin tyild hyrch hooson zelmyyn hebtej hynii yosnoos garchihaad baigaagaan harah yhaangyi baigaad l ta nariin ikhe tom dyygardag chini dytagdaj bna uu?hemeeltei!!!!ene teneg mulguu sanaa chini sasin hoorondiin eb negdeliig hagazyylaj ard irgediin eb negdeliin bydliantyylah byrangyi maanag gaihaluudiin niigemiin syljee met archaagyi baidald hyreh bii hemeen anzaarzgaa!!!!!Beenyyd bol haanach chadahgyi erliizyyd???????hydal munharsan nomhorch chadahgyi tiichlegchid!tedend yg bolon ydam baihgyi har hycheer hii hooson zenegyyd!!!!!!!!!!!Harin Tebdyydiin hegjil ni baga ch setgel ni ender hegjsen gaihaltai amar amgalaniin oron bolon byasalgal byteeldee samdsan saihan hybi zohiol tedend baina!teheer ta sasing muulaad ta l eerteen lai hyraana!yum medehgyigeesee bolj olon hyn syidseniig erseelt tenger bidniig harsaar l baigaa!!!!!Teneg mulguud yabah ni tanii hereg bolobch,tenzbertei zeb yabahiig ygyisgeh argagyi yum!tiimiin tyld hobor oldoh hymyynii tereliig abaad gerelt orchlon deer gisgej baigaa biz dee!!!!!!!!!!!!!!!!
Бөө нар лус савдагтай холбогддог гээд өрсдийгөө өргөмжлөө байдаг.гэтэл манай сайхан эх орны аль өнгөтэй өөдтэй бүх газрыг гадаад дотоодын хулгайчууд ухаж төнхөөд сүйтгэж байна.Хаана байна нөгөө лус савдагтай холбогддог бөө нар.Тэд тийм л сайн байсан юм бол энэ гадаад, дотоодын хулгайчуудыг толгой дараалан хядах байсан биш үү.Чадахгүй байна гэдэг бол бөө шал худлаа гэсэн үг.Тэгээд ч наад бөө нэртэй этгээдүүдийг чинь үхэхээр хаашаа ч хамаагүй аваачаад хаячихдаггүй нөгөө муу хэлээд байдаг лам дээр нь очиж алтан савыг нь нээлгэж байж оршуулдаг гэхээр шарын шашинтай дайсан бус харин их л ойр дотны халуун дулаан харилцаатай байх гээд байгаа юм даа.
Тер ба "шашин" (угтаа "ламайзм" ба бее шvтлэг) нь тус тусдаа байх учиртай! Тер нь шашинг тэтгэж дэмжих эсвэл vгvйсгэж хориглох ёсгvй!
Бүхнийг муу хүн бузарлаж байх шиг байна. Лам бөө УИХ-ын гишүүн эрдэмтэн иргэн сайд дарга цэрэг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргих лугаа. Адгийн новш бүгдэд нь байна. Бүр хулгайч царайтай бүр амьдрах гавъяагүй гэмээр амьтад. Ерөнхий хоцрогдол гүнзгий байгаагийн баталгаа. Хэн ч бай махчин амьтадын жамаар сүрэглэн бүлэглэж амьдарцгаах аж.
Лам бөө хоёр яг адилхан. Бие биенийхээ харыг бүү гайх. Муусайн хувалзнууд.
Монголын нийгэм, Монгол хүмүүсийг аливаа шашны мунхруулгаас салгах боломж бол шинжлэх ухааныг таниулах явдал гэж боддог. Нийгэм хэт дибилчлэгдэж мунхарвал иргэний дайн ч гарах аюултай.
Тер ба "шашин" (угтаа "ламайзм" ба бее шvтлэг) нь тус тусдаа байх учиртай! Тер нь шашинг тэтгэж дэмжих эсвэл vгvйсгэж хориглох ёсгvй! Yндсэн Хуулиа л дага!
Бөөнүүд аль л ховордсон амьтны арьс үс,толгой, савар ч гэх шиг элдвийн юмаар "гангарч" байгаль дэлхийд хор хөнөөл учруулж байдгаа болимоор юм.Ийм бурангуй бүдүүлэг ёстой зан үйл яаж ч бодсон өнөө цаг үед таарч тохирохгүй нь тодорхой.Энэ бол энгийн ухамсрын түвшинд харахад ийм байна. Хэрвээ дээд ухамсрын түвшинд болоод буян хийгээд нүгэл гээд явбал бөөгийн үзэл баримтлал хаана ч үгүй хоцорно.Учир нь бөөд тогтсон үзэл баримтлал,зарчим гэж юу ч байхгүй.Бөө болгон өөр өөрийн бодсон санасанаа донгосч суудаг нь өгсөн ярилцлагуудаас нь харагддаг юм.Буддагийн хэмжээнд хүрч гүн ухаан ярьж дийлэхгүй ч ядаж Христийнх шиг юм ярьж суудаг блл хөөрхөн юм гэхсэн.
yuuuu bichtsiimbee??? yuruusuu oisongui, neeeh ach holbogdol uguud unshsan chin ...
Бурханч лам Пүрэвбат зэрэг хуврагууд Чингис хаан нь Очирваань бурхны хувилгаан дүр байсан гэж бичсэн бишээ энэ бол эртний түүхийн судар бичигт монгол эрдэмтэд, дээдсүүд тэмдэглэсэн байдаг юм.
Iim galzuu humuusiin demiireliig niitlej baidag yamar hevlel medeelliin heregsel baidag bn daa. Yamar ch utga alga bichsend n unen ch um alga. Naad ger bul sudlaach Namjil guian hamgiin baga huu Songuulhuu chin ooroo soliorood hii yum uzej sonsood arhind dontood yavj baigaa hun sh dee hoorhii.
Ene shariin shashing shvvmjlegch nart z nart zoriuljee hehh
Hoorhiidoo shashin svseg bishrel shvtlegee ch oilgoogvi l hvn yumaa.harin ch iim balai demiirel bichij hymyysiig taltsyylahg yrialaad syygaa yum bishvv.yu shvteh ni hvnii erh yalgaj salgah yhaan ni ch hyvi hvniih.galzyy hvnii odriin temdeglel ynshchih shug bolloo.taltsyylah gadni gar hol byy boldo bichigch gyai
Тер ба "шашин" (угтаа "ламайзм" ба бее шvтлэг) нь тус тусдаа байх учиртай! Тер нь шашинг тэтгэж дэмжих эсвэл vгvйсгэж хориглох ёсгvй! Yндсэн Хуулиа л дага!
Огт ойлгосонгүй
Ер нь Цогт тайж түүхэн киногоо дахиад үзээч монголын түүхээр хийсэн шүү дээ. Кинонд шарын шашин анх монголд орж ирсэн түүх гарна даа. Тэрнээс өмнө Чингис хаан монгол улсаа нэгтгэж эмхэтгэж байхад мөнх тэнгэр онгод өвгөдийн тусламж ухаанаар л хүчтэй байснаа мартаж үл болно. !!!!!!!! Гэвч одоо цагт олон уургалч бодлын улмаас мөнх тэнгэрийн үгийг дамжуулдаг бөөг буруутгаж сууж бөөгийн нэр барьж бизнес хийгчдээр бөөг харж байгаа нь үнэн.
Bichsen zuil ni oilgomjgui ene hun uuruu tiirentsen bololtoi. Yamar ch medleg bolovsrolgui gedeg ni medegdej bna. Mongol ulsad buu murgultun bolon shariin shashintan nariig muudaltsuulah gesen horon sanaanii yavuulga....
Ийм тэнэг хужаагийн шээс хаанаас гарч ирж солиотой юм бичдэг бас хужаа Элбэгдорждоо гэнээ ха ха ха Сэлэмний ир шиг байсан Монголыг шавар төвд бурханд духаа цоортол мөргөдөг үхэр болгосон хүмүүс нь манж төвд урвагч эрлийз хурлийзууд та нар шүү
yag zuv hellee shashin murgul 2 oo yalgaj salgah heregtei buu bol murgul shashin bish buu shariin shashin 2 neeh ch harshilah zvil bish ch gelee shariin shashin estoi l elgeer ni hevtuulj duhiig ni tsooltol murguuldeg hugiin archaagvi bas luujin tavih gej buu shig l baidag
Хэт их туулшир ч хоорондоо ч юм уу нэг нэгэндээ ч юм уу хатуу доромжилол бичихээ болио манайхаан Бөө гэхээр яагаад харааж зүхээд байгаа юм бэ? Жинхэн монгол түүхэн монголчуудын тэнгэр шүтээн биш гэж үү ? Түүх маань худалаа биш л бол олон зүйл дээр батлагдан бичэгдсэн байдаг бөө тэнгэр сахиустай явах тэр л зуунд монгол гүрэн маань дэвшиж байсан үнэн биз дээ Шарын шашныг муулахгүй ээ авах зүйл сонсох зүйл монгол хэл рүү орчуулвал байдаг л байх эмээ өвөө маань тодорхой хэмжээгээр дээдлэж байсан болхоор учир байдаг л байх гэхдээ шашин гэж хэт их мунхаглаж байхаас илүүтэй бид өөрсдийгөө боловсоруулж өөрсдийнхөө хүчээр эх орондоо нэмэр болуул яадаг юм бэ?Эрт үед ухаант мэргэд ихийг судалж ихийг бүтээн эзэлдэг байсан бол одоогын бидны хэлэлгээр бидэн шиг боловсролгүй түүхээс өөр бахархах зүйлгүй тогоон дотроо эргэлдэж харийн идэш болж худал аа ярьж юу ч үгүй юм байж баярахсан ухамсаргүй ниийгэм байгаагүй байхаа МОНГОЛЧУУД АА СУРЧ БОЛОВСОР Ч ЭХ ОРОНДОО ХҮЧТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БОЛЦГООЁ Л ДОО !!!
Soliorno gej eniig l helne dee
oilgomgui hoorondoo utga sanaa ni avtsaldahgui hetsuuhen l niitltl baina da. yag yug ilerhiileh geed baigaagaa shuudhan heleh heregtei
Lam ner zuusen malnuudaa gandan, hiidiinhee hashaan dotorh hog novshoo tseveleeshee.Saihan tohijuulj mod tsetserleg tariachee. Hunii setgel tatsan ajil hiigeech. Choijamts lam iin baij baigaag.Doojoogui.archaagui ymaa. Haad lam naraa hodolgoochee.Ard tumen setgel dunduur bur muu bna
yu bicheed bgaa erguu dagz we bi ed nariig boo gej sonsoogui yum bn zarimiig ni bi denduu sain tanina
YU SOLIOROOD BGA HUUHED WE ENE NIITLELCH
Yu bichij bgagaa medeh heregteide
Бөөг муулж болно. Харин бөө мөргөлийн соёлыг яагаад ч муулах эрхгүй шүү. Түүнийг илүү хөгжүүлэхийн төлөө Мөнх тэнгэр зарлигдсан. Бөө бол шашин биш гэсэн утгаар зөвхөн ард түмнийхээ ёс заншлийг улам боловсронгуй болгосон нь оюун санааныхаа үүднээс бүтээсэн бөөгийн гавъяа их бий шүү. Тэрбээр Монголын Ерөнхийлөгч бөөгийн талаар ард түмэндээ буруу ойлголтыг төрүүлэх юм бол монголын ард түмэн хэзээ нэгэн цагт Мөнх тэнгэрийнхээ эрхшээлдээ оршилдсон үед төрийг зөв замд нь оруулахад бэлэн шүү дээ. Ер нь бөөг буруу үйлдэлтэй гэдгийг анх Манж, Түвдийн улс бодлогын улмаас л үүдсэн учир аль болохоор бөөг муулж, түүнийг бүрэн устгахыг зорьж байсан гэсэн түүхэнд тэмдэглэгдсэн билээ. Бүх шашны эцэг бол бөө мөргөл мөн гэж эрдэмтэд, судлаачид үнэлж байгаа юм. Түүгээр ч барахгүй бүх шинжлэх ухааны оргил гэхэд хилсдэхгүй. Бөөгийн үйлдлийг сүүлийн хүүхэд залуучууд л хэт туйлшруулснаасл ихээхэн хор уршиг тарьсан нь үнэн. Энэ бол бөөг сургаж байгаа нэн их олон жил бөөлөөгүй хүмүүс л ийм замыг нээсэн юм шүү дээ. Тэрнээс биш 15 жилээс дээш бөөлсөн хүн багшлах ёстой гэж эрдэмтэн О.Пүрэвийн ярилцлаганд тэмдэглэгдсэн шүү.
gomo gonchigdorj basyu ch ve lam bolson gev uu tariatiin hureenii toriin boos bolson hulgaich horchin gonchigdorj gej medeh yum baina
сайн байцгаана уу? та нар нэг л их юм мэддэг юм шиг бие биенийхээ дээр гарах гэсэн улс байх юм та нарын бичсэнийг уншаад бүр ядарчихлаа бөөг муулах хэрэггүй гэж хэлмээр байна яагаад гэвэл та нар үхвэл сүнс чинь хэзээ нэгэн цагт бас л сахиус нэр зүүгээд удамаа зүдэрхээр удамдаа бууна шүү дээ энэ бол үгүйсгэж болохгүй үнэн шүү дээ бидний өвөг дээдсийн сүнс удам нь зүдрээд байхаар аргаа барахдаа удамдаа нэгнийг нь сонгоод бууж байгаа удамаа хамгаалах гэж. үнэн гэвэл зарим нь энийг мөнгө болгож хараад өвөг дээдсээ доромжлоод доромжлуулаад явах юм өвөг дээдэс чинь цагтаа бидэн шиг хүн л явсан шүү дээ тиймийн учир бөөг битгий буруутга бөөг буруутгана гэдэг бол өвөг дээдсээ буруутгасантай л адил хэнээс төрсөнөө бүү март хүн бүр өвөг дээдэстээ тул энэ замбад хүн болж амьдарч яваа үхэх нь үнэн үхсэний дараа үлдсэн үр удамдаа өвөг дээдэс нь болох нь ч үнэн шарын шашин бол харийн шашин. шүтэх нь шүтэг шүтсээрч ирсэн учраас шүтэж байгаа нь шүтэг анхаарч уншсанд баярлалаа
битгий нэг шашны талийг барьж бичээд бай санах тун бишэртүгэй