sonin.mn

Сүүлийн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг “шүхэрчин хүү” хэмээн авгайлах болоод байгаа. Уг нь Монгол ардын дуу болтлоо ард түмэнд түгэн дэлгэрсэн “үхэрчин хүү” гэж дуу байдаг. Тэгвэл Монголбанкнаас сүүлийн хоёр жил авч хэрэгжүүлсэн бодлогыг “Онгоцноос шүхэртэйгээр бууж, эдийн засгаа зөөлөн газардуулах сонголтыг Монголбанк хийсэн. үүний нөгөө талд ямар сонголт байсан бэ гэвэл шүхэргүйгээр шууд үсрээд, эдийн засаг огцом уналтад орох буюу бяцрах аюул байсан.

Монголбанк сүүлийн хоёр жилийн турш эдийн засгийг зөөлөн газардуулах шийдвэрүүдийг гаргаж ирснээрээ жил бүр хоёр тэрбум ам.долларын алдагдалтай байдаг байсан гадаад худалдаа тэнцвэржиж, 2014 онд 540 сая ам.долларын ашигтай ажиллалаа” хэмээн хэлсэн нь “шүхэрчин хүү” алдрыг түүнд авч иржээ. Хэдийгээр өнөөдөр нэг ам. доллар 1945 төгрөг хүрчихээд байгаа ч “шүхэрчин хүү” маань “Монголбанк аливаа бодлогын шийдвэрийг ирээдүйд чиглэсэн, эрсдэлийг урьдчилж тооцсоны үндсэн дээр л гаргадаг. Тийм ч учраас 2012 оны эцэст 14 хувьтай байсан инфляци өнөөдөр 11 хувьтай байгаа юм” гээд сууж байна. Тэр аргагүй л “шүхэрчин хүү” мөн байна.


Эх сурвалж: