sonin.mn

2014 оны 12-р сарын 19-ний өдөр таатай юм шиг мөртлөө таагүй нэгэн мэдээ даян дэлхийгээр тархлаа. Энэ мэдээг АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас даян дэлхий даяар тараав.

Энэ нь АНУ Кубын Дипломат харилцаа сайжирсан тухай яриа юм. Ватиканы хамба лам Франсис-тай 18 сарын нууц гэрээ хэлэлцээрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Обама Кубийн ерөнхийлөгч Раул Кастро нар 45 минут утсаар ярилцсаны дараа ийм шийдвэрт хүрч АНУ удахгүй элчин сайдын яамаа Гавана хотод нээж 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-ын дээд хэмжээний зочид гийчид Кубд очих болсноо зарлалаа.

1961 оны 1 дүгээрсарын 1-нээс эхлэн АНУ Кубийн эсрэг хориг арга хэмжээ авч, даян дэлхийгээс бүслэн хааж дарангуйллын арал муу ёрын бүс алан хядагчидын өлгий нутаг хэмээн зарласан билээ. Кубийн эсрэг ил далд олон тогтоол баталж харьд байгаа Куб хүн гэртээ бараг 100 доллар илгээх эрхгүй болсон юм.

Куб-тай харьцсан улс орон бүхэнд хатуу шахалт үзүүлж байв. Куб тэвчээртэй зогссоор л байлаа. Кубын хувьсгал дэлхийн хувьсга-лын үлгэр жишээч загвар болж нэн ялангуяа Африк, Латин Аме-рикт нөлөөлж үлгэр жишээ болж байсан.

Нөхөр Обама 18 сар үргэлжилсэн нууц гэрээ хэлэлцээрийнхээ дараа нэг шөнийн дотор Кубыг өөрчилж чадахгүй ч гэсэн нааштай олон үр дүн гарч нэн ялангуяа Латин Америктай харил-цах харилцаанд өөрчлөлт гарна гэж мэдэгдэж байлаа.

Куб улс бие дааж амьдрах тусгаар тогтнохын үлгэр дуурайлал болж байлаа. Хүнд үед Хятад улс ЗХУ хүртэл Кубийг хулхитаж нэн найдваргүй түнш болохоо харуулсны дээр 1971 онд дэлхийн коммунист ажилчны хөдөлгөөний их хурал дээр Фидел Кастро БНХАУ, Хятадын комму-нист нам Америкийн империа-лизмийн гар гөл, дуулгавартай зарц, тоглоомын хүүхэлдэй, бууны нохой, хөлсний этгээд болсон байна.

Империализмтэй их түншлэх юм бол Латин Америкийн орнууд яаж тоглоом болж байсан тэр нохойн замаар орж, шавар шалбаагт хутгагдах болно гэдгийг ЗХУ-д сануулан хэлсэн боловч ЗХУ болон ЗХУ-ын коммунист нам жинхэнэ Марксист, Ленинист, Соцалист, Крммунист нам байгаагүй учраас дэлхий нийтийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн шударга ёс социализм, коммунизмын итгэл найдвартай болж чадалгүй өөрөө нурж унасан юм.

Барууны болон Америкийн тоглоом тохуу болсон үүний нэг жишээ Карибын хямрал ЗХУ-ын цөмийн пуужингууд Кубын нутаг дэвсгэр дээр байрлахаар ирж явсан боловч Кастро-д мэдэгдэлгүй татсаныгтэрээр гүн гүнзгий харамсдаг билээ. Энэ үед Кастро гомдож үлдсэн боловч 1971 онд бусдын интернационал туслам-жид найдаж байсан миний бие туйлын буруутай гэж хэлсэн юм.

Түүний эх орон эсвэл үхэл гэдэг бол уриа бол гүн учир утгатай. Тэр газрын баян эзний хүү байсан боловч газрыг хувьчлах биш нийгэмчлэх улсын болгож чадсан. Кубын хувьсгалын загвар бол дэлхийн хувьсгалын загвар юм гэж мэдэгдээд Анголд Африкт хувьсгал хийхээр мордсон 1994 онд ЗХУ таран бутрах үед Куба улс хувьсгалын замаа сонгох болноо.

Хувьсгалаа орхисноос үхсэн нь дээр гэж мэдэгдээд “хувьсгал эсвэл үхэл” гэдгээ тодорхойлсон ингээд Кубын хувьсгал Кубын социализмд уйдсан хүн байвал гарч явахыг тэрээр хүссэн.

Хоёр сая ах дүүс дээрээ очихоор 194 мянган залуу явсан юм. Өнгөрсөн жилүүдэд засгийн эрхийг авсан түүний дүү Раул Кастро Кубад өөрчлөлт шинэчлэлт хийх боловч капаталист маягийн өөрчлөлт шинэчлэлтийг хийхгүй капитализм колониализмын бохир замд орохгүй, луйвар дээрмийн нийгэмд шилжихгүй гэж мэдэгдсэн.

Тэгвэл 2013 онд 88 нас хүрсэн Фидел Кастро боломжтой сайхан цаг үед илүү ихийг хийх боломжийг алдсандаа харамсаж байна гээд Жон Кеннедигээс авхуулаад дэлхийн илрээгүй сэжигтэй аллагуудын загваруудыг сонирхоход нэг л загвартай байсан гэж мэдэгдсэн нь гайхал төрүүлсэн.

ЗХУ болон Социалист систе-мийн орныг хуваахад задлахад ардчилсан хувьсгал зах зээл -сархиан хувьсгал зэрэг улс төрийн тоглоомуудыг явуулахад Ватикан улс нэртэй Ромын пап хэмээх тоглоомын хүүхэлдэй ашигласан. Тэгвэл өнөөдөр Кубыг буулгаж авахад Латин Америкаас сонгогд-сон шинэ Ромын Папыг ашигла-сан гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдлээ.

1989 онд Вашингтоны тохиролцоо гэдэг болж буддагийн улаан нөмрөгтөй далай ламд нобелын шагнал өгч мөн энэ онд Ватиканд ЗХУ-ын ерөнхийөгч Михаил Горбачёв айлчилж бүх цаг үеийн бүх ард түмний эцэг гэгдсэн Сталин католик шашны хүчирхэг нөлөөг үл тоомсорлосон явдаг улс төрийн том алдаа байсан гэж мэдэгдсэн юм.

Гэвч энэ нь алдааг залруулсан бус нийгэм улс орноо хөмрөх шинэ алдааны жинхэнэ алдааны эхлэл болсон. Ромын папын дээр юм уу доор нэгэн хүн суудаг энэ хүнийг Кардинал Анжело Содано гэнэ. Ямар нэгэн улс оронд айлчиллаа ч энэ хүний тухай ямар нэгэн мэдээ гардаггүй. 1999 оны 12 дугаар сарын сүүлээр ОХУ-д том хэмжээний айлчлал хийснийг нууцалж өнгөрсөн.

Энэ хүн 1991 онд ЗХУ-ын ТВ-д зориулж ярилц-лага өгөхдөө мөнхийн улс гүрэн гэж байхгүй, мөнхийн шашин гэж байна, Христосын шашны ес зүйг баримтлаагүй хэн ч үгүй болдог гэх маягийн үгээ хэлж 2000 жил дэлхийд ноёрхож байгааг то-дорхойлов.

Энэ нь Ватикан хэмээх шашин улс төрийн эзэнт улсын ерөнхий сайд төрийн нарийн бичгийн дарга билээ. Энэ хүний нууц яриа хэ-лэлцээр, нууц уулзалт, нууц айлчлалын дараа ЗХУ задарч ОХУ хэцүүдсэн юм.

Ромын папууд солигдлоо ч ер бусын авьяас чадвартай энэ хүнийг солих дургүй. 44 га газар оршдог энэ бяцхан улс тэрбум хүнтэй. Нэг үгээр хэлбэл тэрбум үнэнч бишрэн шүтэгчтэй тэрбум хүний эзэн хаан Ромын пап 266 удаа солигджээ.

1 дүгээр Ион Павелийг устгахад оролцож 2 дугаар Ион Павелийг сонгоход онцгой үүрэг гүйцэт-гэсэн. Социалист системийг ну-раахад тэрхүү польш хүн түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Харин түүнийг ганц шоглосон хүн бол Федель Кастро билээ. Тэр хүн ухаантай хүн.

Гэхдээ би түүгээр яаж амьдрахаа, ямар замаар явахаа заалгахгүй гэж хэлсэн. Тэгвэл өнөөгийн шинэ Ион Павел Кубад зам заах уу?

Эх сурвалж: "Хөх толбо" сонин