sonin.mn

Цахим ертөнцийн өчигдрийн онцлох сэдэв нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нууц “шорон” байлаа. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг Хууль зүйн яамны оффис болгох шийдвэрийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин салбарын сайдын суудалд тухалсан даруйдаа гаргаж байв.

Тухайн үед тус эмнэлгийн эмч, ажилчид, ард түмэн хэдэнтээ жагсч, эсэргүүцээд түүнии эрх мэдлииг давж чадалгүй хүчин мөхөсдөж байлаа. Тэгвэл тун саяхнаас Засгийн газрын төвшинд “Уг барилгыг оффис бус эмнэлгийн зориулалтgар ашиглах нь зөв" гэж үзээд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос ажлын хэсэг гарч барилгын ажилтай танилцаж эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр тус барилгын үйл ажиллагаатай танилцах үеэрээ барилгын хонгилд байрлах “шорон”-г олж илрүүлсэн талаар хэвлэлээр ярьж, аль хэдийнэ бэлэн болсон шоронгийн зургийг дэлгэлээ.

Тодруулбал, тус барилгын А блокын гаражийн хэсэгт хүмүүсийг байцаах, хориход зориулсан дерван тасалгаа бүхий өрөө гаргаж, төмөр хаалга хийжээ. Найман автомашины гаражийг ийнхүү өөрчилж, тусгай байдпаар ашиглах зориулалттай барьсан нь олон хүний эгдүүцлийг төрүүллээ.

Уг өрөөнүүдийн өмнөөс хар-галзапч хянаж байх зориулалт бүхий том цонхтой өрөөнүүдийг мөн гаргасан нь хэн ч харсан шорон гэж харахаас өөрцгүй. Үүнээс үзэхэд, Х.Тэмүүжин гишүүн сайдаар томилогдсон даруйдаа “Тус эмнэлгийн байрыг оффисын зориулалтаар ашиглана” хэмээн зүтгээд байсны учир тайлагдах шиг.

Тэрбээр хотын төвд, Төрийн ордны дэргэд шорон байгуулсныг харахад улс орноо бүхэлд нь шоронжуулахаар шийдсэн гэсэн үг үү. Энэ нь ч түүний үг, үйлдлээс тодорхой байсан. Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан болон МАН-ын гэх тодотголтой дарга цэрэг, бизнесмэнүүдийг толгой дараалан мөрдөн шапгаж, цагдан хорьсон.

Зарим нь уг хэлмэгдүүлэлтээс Төрийн тусгай хамгаалалттай хорих ангид амь насаа алдаж, өдгөө ажил үүрэг, бизнесээ эрхэлж чадахгүй байгаа дотоодын хөрөнгө оруулагчид болох олон бизнесмэн саатуулагдсанаас компанийн үйл ажиллагаа зогсч, ажилтнууд нь гудамжинд гарахдаа туллаа. “Эдийн засаг хямарч, иргэд ажлын байргүй болж байна" гэж одоогийн эрх баригчид ярьж байгаа.

Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллах хугацаанд олон хүнийг шоронд “хатаасан”. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад олон сараар цагдан хорьж, хүний эрхэнд ноцтой халдлаа. Гэсэн атлаа өөртэй нь нэр холбогдож, хорих ангид саатуулагдаад байсан хар тамхины хэрэгтэй бүсгүйг “Гэм буруугүй. Учир мэдэхгүй жаахан охиныг ашиглаж, улс төр хийж байна” хэмээн улигласаар өдгөө ялаас чөлөөлж байгааг юу гэж ойлгох вэ.

Гэтэл өнөөх охин нь “Би Х.Тэмүүжин гишүүнтэй дотно харьцаатай. Төрсөн өдрөөр танилцаж байсан. Надад хэд хэдэн удаа мөнгөн тусламж үзүүлсэн” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан шүү дээ. Тухайн үед Х.Тэмүүжин төрийн сайдын суудлаасаа ховхроогүй.

Ямар ч хариуцлага хүлээлгүй цааш зүтгэж, Цагдаагийн ерөнхий газрыг онилж, даргыг нь халж, өөрийн хүнээ томилох мэтээр дураараа авирлаж байлаа. Өөрөөр хэлбэл, өндөг шиг өөгүй, нэр цэвэр сайдын дүр эсгэж, хууль зүйн шинэчлэл ярьж, цээжээ дэлдэж байв. Тэгвэл ямар шинэчлэл хийсэн бэ. Тэрбээр “Хууль шинэчилсэн” гэдэг. Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барьсан.

Гэтэл одоогийн сайд Д.Дорлигжав “Х.Тэмүүжингийн хуулийг амьдралд хэрэгжүүлэх боломжгүй” гээд эгүү-лэн татсан. Түүний боловсруулсан хууль нь АНУ-аас хуулбарласан “шоронжсон” хууль гэдгийг өнөөдөр хуульчид нэгэн дуугаар хэлж, “Эгүүлж татах нь зүйтэй” гэдэгт санал нийлээд байгаа юм.

Уг нь Х.Тэмүүжин шинэчлэлээ хууль өөрчлөхөөс бус хуулийн байгууллагын албан хаагчдын “цус ойртолт”-оос эхпүүлсэн бол “бай’’-гаа олох байсан. Өнөөдөр ээж нь шүүгч, хүү нь прокурор, бэр нь мөрдөн байцаагчаар ажиллаж байгаа тохиолдол олон бий.

Прокурорын байгууллага нь дээрээ удирдлагагүй мэт дураараа авирлаж, өөрийн өнгө үзэмж, хөрөнгө мөнгөөр хэрэг шийдвэрлэдэг бүхэл бүтэн “Ван улс” болчихлоо. Шүүгчид цалинга нэмүүлсэн ч бусдын халаас руy өнгийсөн хэвээр, хэтэвч нимгэн нэгнээ яллахын төлөө зүтгэж байна. Яагаад энэ хуулийн байгууллагы олон жилийн бугшсан буглааг олз харахыг хүссэнгүй вэ.

Энэ байдал чинь өнөөх хуулийн салбарынхны авлигыг өөгшүүлж, сүлжээнш бизнес болтлоо цэцэглэхэд хүрсэн Х.Тэмүүжин улс төрд хөл тавьж байх үедээ өөрийгөө либертари үзэлтэн хэмээн өргөмжилж байв. Өөрөөр хэлбэл, “хувь хүний эрх чөлөөг дээдлэгч” гэх утгатай.

Тэр ч байтугай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил UBS телевизийн “Цай юу, кофе юу” нэвтрүүлэгт орж байх үедээ “Х.Тэмүүжин бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй залуу” хэмээн түүнийг өмөөрч байсан санагдана. Тэгвэл “Түүний үнэт зүйл нь өнөөдрийн энэ шорон байв уу” гэж Ерөнхийлөгчөөс асуумаар байна.

Дээрх барилгын эмнэлгийн зориулалтыг өөрчилж, оффис болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч УИХ-ын 26 гишүүн уг тогтоолын төслийг хүчингүй болгох төсөл өргөн барьсан. Ингээд уг барилгыг ямар зориулалтаар ашиглах эсэх нь тодорхойгүй Төрийн байгуулалтын байнгын хороон дээр гацаад хоёр жил болсон.

Учир нь Төсвийн тухай хуулиар тухайн барилгыг шинэчилж засварлахад 4.5 тэрбум суулгахдаа “Эмнэлгийн зориулалтаар ашиглана" гэж төсөвлөсөн байдаг. Гэтэл Х.Тэмүүжин сайдаар ажиллаж байх үедээ төсвийн хөрөнгийг дур мэдэн зарцуулж, уг эмнэлгийн барилгыг аль хэдийнэ оффисын барилга болгож засварласан.

Тухайлбал, тус барипгын урд талд 3.5 тэрбум, ар талын хэсгийг засч тохижуулахад 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин одоо эмнэлгийн зориулалтаар дахин засварлахад 4.5 тэрбум төгрөг шаардпагатай гэсэн тооцост гарсан. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг шийдвэр гараагүй байхад дур мэдэн зарцуулж, оффис, шорон бариулсан Х.Тэмүүжин гишүүнээс энэ мөнгийг нэхэмжилье.

Учир нь төсвийн хөрөнгөөр шорон байгуулсан байна шүү дээ. Энэ шорон яагаад өдий хүртэл нууц байв. Хэний эрх ашигт нийцсэн шорон байх нь ойлгомжтой байна. Х.Тэмүүжин өдгөө сайдын суудалд дархлагдаж байсан бол түүний эсрэг дуугарсан, түүний “шоронжсон” шинэчлэлийг дэмжээгүй эрх мэдэлтэн, албан тушаалтнууд энэ шоронд суух байсан уу.

Ямар ч улс орон нийслэлийнхээ төв хэсэгт шоронтой байдаггүй. Түүнээс гадна тус шоронгийн хажуухан талд өнөөх 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий имрай аппарат байрлаж буй. Гэтэл өнгөрсөн жил тус аппарат дээр “юм” унаж гэмтсэн талаар нэг хэсэгтээ шуугиад өнгөрсөн.

Албаныхан эвдрэлийг хүлээн зөвшөөрч засч, шинэчлэхэд 200-300 сая төгрөг шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Хүн амын дунд хавдрын өвчлөл өндөр байхад 3.7 тэрбумын аппарат ашиглагдахгүй, тус барилгын булан тохойд Х.Тэмүүжин гишүүнд ад үзэгдэж, түүний “шинэчлэл”-ийн үеэр эвдэрч гэмтсэн гэхэд болно.

Иймээс тус аппаратыг зассан зардлыг ч мөн Х.Тэмүүжин сайдаас  гаргуулж, ашиглалтад оруулах шаардлагатай байна. Төрийн сайд байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон охины “Сайн ах”-аар тодорч хариуцлагаас мултарч байсан түүнд одоо хатуухан хариуцлага ногдуулахыг ард түмэн хүсч, түүний шоронжсон үзэл бодол, үйлдлийг жигшин зэвүүцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хариуцлагатай хүний хувьд Х.Тэмүүжингийн талаар олон нийтэд ташаа мэдээлэл өгөх нь юу л бол. Тэрбээр зохих шатанд уг асуудлыг хөндөж, хариуцлагын асуудлыг ярих болов уу.

О.Баасанхүү гишүүн твиттер хуудастаа “Ордны хажуугийн эмнэлгийн байрны гаражыг бүхэлд нь шорон болгож өөрчилсөн байна. Үүнд нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулжээ” гэж бичсэн нь хөдөлшгүй үнэн бол Х.Тэмүүжин та яг одоо УИХ-ын гишүүнээсээ татгалз. Эрх баригчид ч түүний ёс зүйн талаар нэн даруй хэлэлцэх нь зөв байх.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: