sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Украины өмнөд нутгийн Крымыг ОХУ улсдаа нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх бодлогынхоо хүрээнд тус бүсэд хөрөнгө оруулахыг Европын Холбоо /ЕХ/ хориглолоо.

ЕХ-ны удирдагч нар пүрэв гарагт Бельгийн нийслэл Брюссель хотод уулзаж, Украины байдалтай холбогдуулан авах арга хэмжээг хэлэлцэхдээ Орост нэмж хориг арга хэмжээ авахаар болсноо зарласан юм.

Шинэ арга хэмжээний дагуу, европчууд болон ЕХ-нд төвтэй компаниуд Крымээс үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, зээл олгож болохгүй.

Мөн Крымын харилцаа холбоо, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд руу бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон байна.

Өрнөдийн улсуудын хориг арга хэмжээний улмаас Оросын рублийн ханш эрс унаад байгаа юм.

Бодлогуудыг нь өөрчлүүлэхийн тулд Орост шахалт үзүүлэх зорилгоор ЕХ хориг арга хэмжээгээ чангатгалаа.

Г.Доржханд

Эх сурвалж: