sonin.mn

УИХ-ын бие даагчдын зөвлөл даваа гарагийнхаа ээлжит “Монгол хvний төлөө” мэдээллээ хийв. Энэ удаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасvрэн, гишvvн С.Ганбаатар хоёр энэ долоо хоногт хэлэлцэгдэх зарим хуулийн төсөлд бие даагчдын зөвлөлийн баримтлах байр суурь, мөн байнга шvvмжлэлтэй ханддаг Оюутолгойн эргэн тойрны шинэ нөхцөл байдлын талаар мэдээлсэн юм. Тэр vеэр УИХ-ын гишvvн С.Ганбаатараас дараах тодруулгыг авав.

-Та сая Оюутолгойн эрх ашигт vйлчилдэг тодорхой улстөрчид тун удахгvй бидний эсрэг дайралт хийхдээ “хямдхан улстөр хийгч, популист” хэмээн цоллож, олон нийтийн санаа бодлыг төөрvvлэх нь тодорхой гэлээ. Яагаад тун удахгvй та бvхэн рvv дайрч эхэлнэ гэж тооцоолж байгаа юм бэ?

-Монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж, Оюутолгойг Рио Тинтод зvгээр л бэлэглэсэн луйврын гэрээнд гарын vсэг зурсан хэдхэн тооны улстөрчид УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гурван гишvvний эсрэг бохир довтолгоон хийх нөхцөл тун удахгvй бvрдэх болов уу.

Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл эрх баригчид Оюутолгойн Монголын талд ногдох 34 хувийг зарж борлуулахаар тун удахгvй ажиллаж эхлэх нь тодорхой болоод байгаагаар тайлбарлагдана. Учир нь Рио Тинтогоос тодорхой хvмvvс Улаанбаатарт ирж манай эрх баригчидтай уулзалт, яриа хийгээд эхэлсэн.

УИХ-ын бие даагчдын зөвлөлийн гурван гишvvн Оюутолгойн асуудлаар Vндэсний аюулгvй байдлын зөвлөлд асуулга явуулсан. Тэр ч байтугай миний бие Монгол Улсын Их хурлын гишvvний хувиар Рио Тинтогийн ерөнхий захирал Сэм Уолшид захидал явуулсан.

-Та тэр захидалдаа голчлон ямар асуудлыг хөндсөн бэ. Зах зухаас нь тайлбарлаж болох уу?

-Болно, болно. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан өдөр буюу 2009 оны 10 дугаар сарын зургааны өдөр Оюутолгой ХХК-ны Хувь нийлvvлэгч талууд болох Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу Оюу Толгой/БиВиАй/ Лтд, Оюу Толгой Нидерланд БиВи нар Хувь нийлvvлэгчдийн гэрээг байгуулсан байгаа юм.

Харин энэхvv гэрээнд 2011 оны зургаадугаар сарын наймны өдөр нэмэлт өөрчлөлт хийж, дахин тодотгосноор анхны тохиролцоонд өөрчлөлт орж, одоо vргэлжлээд явж байна. Энэхvv гэрээгээр “Хувь нийлvvлэгчдийн зээл”, “Өрийн санхvvжилт”, “Санхvvжvvлэх хувьцаа” зэрэг нэр нь өөр боловч утга нь ижил өрийн санхvvжилт vргэлжилж, өрийн дvн нь хуримтлагдсан хvvгийн хамт Рио Тинтогийн “хөрөнгө оруулалт”-ын хэмжээ болж, тэд энэvv луйврын мөнгөн дvнг дэлхийн бvх том мэдээллийн хэрэгслээр зарласаар байгаа. Монголын ард тvмэн зээл зуучлагчийг биш хөрөнгө оруулагчийг хvссэн.

Гэтэл Рио Тинто санхvvгийн асар их луйвар хийж Оюу толгойг биднээс санхvvгийн нарийн луйврын аргаар дээрэмдэн авах тохиролцоо хийгдэж эхэллээ. Дээрх гэрээний vр дvнд Оюутолгой компанийн өр зээлийн хэмжээ хэмжээлшгvй ихээр өсч байгаа ба бvх зардлын зургаан хувийг менежментийн төлбөрт авч байгаа нь ажлын vр дvнг орлого, vр дvнгээс биш зардлаас тооцож байгаагаараа дэлхий дээрх анхны тохиодол болж байна. Гэтэл энэ бvхэнд тэдний зvгээс өнөөдрийг хvртэл хариу ирvvлэхгvй байгаа.

-Та сая Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсvх хариу ирvvлсэн гэсэн нь ямар учиртай юм бэ. Ер нь Оюутолгойд монголчуудын эрх ашгийг хамгаалдаг субьект байна уу vгvй юу?

-Уг нь чиг vvргээрээ бол энэ Г.Батсvх гэдэг хvн Оюутолгойд бидний эрх ашгийг хамгаалах учиртай. Гэтэл ТУЗ-ийн дарга ажилтай энэ хvн улайм цайм Рио Тинтогийн эрх ашгийг хамгаалдаг л ажилтай болсон. Жишээ нь тэр нөхрөөс ирvvлсэн хариунд НӨОДТХНГ гэсэн товчлол явж байгаа юм.

Энэ товчлолыг ойлгох Монгол хvн бараг л байхгvй. Эд нар ийм л илбэ vзvvлээд сууцгааж байна. Гэтэл энэ сvрхий товчлол нь “Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлvvлэгчдийн гэрээ” гэсэн vг юм гэнэ. Товчхондоо нөгөө Оюутолгойн гэрээ чинь ийм гоё илбэдсэн нэртэй болчихсон байгаа юм.

Энэ дотор монголыг хэрхэн яаж луйвардах вэ гэсэн арга, ажиллагаа нь их нарийн орсон юм байна. Харин бидний асуултад юу ч хариулаагvй байна лээ. Гэхдээ тэр Г.Батсvх гэдэг нөхөр уулзаж ярилцах хvсэлт ирvvлсэн байсан. Бид ордонд уулзах хvсэлт тавьсан, одоохондоо хариу ирээгvй байна. Монголын ард тvмний өмчийн тухай ярьж байгаа учир бидний уулзалт нээлттэй болох ёстой.

-Сvvлийн vеийн мэдээллээр Оюутолгой компани дандаа л алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдээлдэг болж. Vнэхээр алдагдалтай ажиллаад байгаа юм уу. Энд манай талаас хяналт тавьдаг механизм бий юу?

-Байнга алдагдалтай ажиллаж байгаа мэтээр мэдээлсээр байгаа нь цаанаа маш том санхvvгийн луйвраа нууж байгаа хулгайн vйл ажиллагаа юм. 2014 оны зөвхөн нэгдvгээр улиралд 280 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэж байгаа юм. Яагаад Оюутолгой компани ийм их зардал гарган асар их алдагдалтай ажилласаар байхад ТУЗ-ийн гишvvд юу ч хийхгvй суугаад байгаа юм бэ.

Ялангуяа Монголын талын гурван гишvvн өнөөдрийг хvртэл юу ч хийхгvй байгаа. Бид Vндэсний аюулгvй байдлын зөвлөл болон УИХ-ын 73 гишvvнд асуулга явуулсан ч өнөөдрийг хvртэл ямар ч хариу аваагvй.

Өнөөдөр Оюутолгойд нэн яаралтай Хянан шалгах зөвлөлийг байгуулах ёстой. Хувь нийлvvлэгчдийн гэрээний тавын 10 дугаар зvйлд заасан заалтыг өнөөдрийг хvртэл биелvvлсэнгvй. Өнөөдөр Оюутолгойн удирдлагад ажиллаж байгаа шиг асар өндөр зардалтай менежментийн баг энэ дэлхийн өөр хаана ч байхгvй.

Рио Тинтогийн энэ менежментийн багийг хэний тушаал, заавар, нөхцлөөр шалгаруулан ажиллуулж байгааг мэдэх ямар ч боломжгvй байна. Бидэнд энэ талаарх мэдээллийг “нууц” гээд өнөөдрийг хvртэл ирvvлээгvй.

Менежментийн энэ өндөр зардлаа Рио Тинто, Туркойс Хилл хоёр 50:50 хувиар хувааж авдаг. Харин Монголын талд юу ч ногддоггvй. Гэхдээ бид бvх процессыг мэдэж байгаа. Гэтэл манай Тагнуул, Эрдэнэс Оюутолгой компани, ТУЗ-ийн гурван гишvvн vнэхээр юу ч хийхгvй байгаа.

-Оюутолгой хэрвээ vнэхээр л тийм их алдагдалтай ажиллаж байгаа юм бол хөрөнгө оруулагчидтай нь тохиролцож асуудлаа шийдтэл vйлдвэрлэлийг нь зогсоочихож болдоггvй юм уу?

-Оюу­тол­­гой алдагдал­­тай ажилласан зvйл ерөөсөө байхгvй. Их Британид бvртгэлтэй Rio Tinto South East Asia компанийн ТУЗ-ийн болон санхvvгийн тайланд гарсан мэдээллээр бол 2012 оны цэвэр ашиг нь 141 сая ам доллар байсан бол 2013 оных нь цэвэр ашиг 7.1 тэрбум ам. доллар болсон байгаа юм.

Оюутолгой өнөөдөр ч хэвийн ажиллаж байгаа. Энэ оны эхний гурван улирлын байдлаар 612 мянган тонн зэс, 8.6 тонн алт, 20 тонн мөнгө гаргачихаад байгаа. Тэгвэл 2015 оны төлөвлөгөөгөөр 15 тонн алт, 34 тонн мөнгө, 820 мянган тонн зэс гаргахаар байгаа.

Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдсэн Оюутолгойн уурхай явдгаараа яваад Рио Тинтогийн эздvvд хагартлаа баяжсаар байхад баялагийн эзэд монголчууд юу ч авч чадахгvй сууцгааж байна.

-Монголчууд өнөөдрийг хvртэл Оюутолгойн гэрээний талаар наад захын ойлголтгvй сууцгааж байгаа. Танд энэхvv луйврын шинжтэй алдагдалтай гэрээний талаар ард тvмэндээ мэдээлэх тодорхой баримт, тайлбар байгаа юу?

-Юуны өмнө Монголын говьд булаатай байгаа энэхvv асар их баялгийн эзэн Монголчууд Оюутол­­гойд өчvvхэн хувь эзэмшихийг тухайн vеийн засгийн эрх баригчид буюу Оюутолгойн луйврын гэрээнд гарын vсэг зурсан этгээдvvдийн балгаар аргагvй эрхэнд хvлээн зөвшөөрсөн гэдгийг дурдах нь зvйтэй.

Ингэж хувь эзэмшихдээ өөрийн эзэмшлийн хувийг асар өндөр хvvтэй өр зээлээр худалдан авч байгаагаа мэдээгvй. Баялгийн 34 хувийг шууд эзэмших буюу 34 хувийн Роялтийн татвар авах юм байна гэж шал буруу ойлгосон. Ингэж ташаа ойлгох шалтгаан нь огт мэдээлэлгvй байснаас болсон.

Учир нь Хувь нийлvvлэгчдийн гэрээ хэмээх аймшигтай луйвраа биднээс тас нууцалсан. Бvр тодруулбал дээрх гэрээг бид Нидерланд улсад бvртгэлтэй 18-хан мянган еврогоор vнэлэгдэх ОТN, Британийн Виржинийн аралд бvртгэлтэй гурав­­хан ам. доллар­­ын vнэл­­гээтэй IVN,BVI гэгч­­тэй байг­­уулж, “Хувь нийлvvлэг­­­чийн зээл”, “Санхvvжvvлэх хувьцаа”, “Өрийн санхvvжилт” зэрэг асар өндөр хvvтэй, улирал тутам нийлмэл хvv бодох, хязгааргvй өсөн нэмэгдэх өрийг Оюутолгой ХХК-д vvрvvлчихсэн гэдгийг бид саяхнаас л мэдэцгээсэн. Өөрсдийгөө “Хөрөнгө оруулагч” хэмээн зарлаж буй зээл зуучлагч Рио Тинто даруй есөн тэрбум ам. долларыг Оюутолгой компаниас авахаар дайрч байгаа.

Тvvнээс гадна Клинкор гэдэг компани Рио Тинтог өөртөө нэгтгэх хоёр дахь хэлэлцvvлэг ид хийгдэж байгаа. Дөрөвдvгээр сар гэхэд энэ хэлцлийг дуусгахаар яарцгааж байна. Тэдний төлөөлөгчид яг энэ ажлаар Улаанбаатарт ирчихээд Оюутолгойн гэрээнд гарын vсэг зурсан улстөрчдийг лоббидоод явж байна. Оюутолгойн ирэх жилийн борлуулалтын орлого Монгол Улсын төсвийн 60 хувьтай тэнцэнэ. Гэтэл ийм их баялагаас бид юу ч олж авч чадахгvй л сууцгааж байгаа.

Энэ бvх vнэнийг дэлгэн тавьсан биднийг “хямдхан улстөр хийж байна” гэцгээн дайрч эхэллээ. Хэн нь жинхэнэ хямдхан улстөр хийгээд байгааг манай иргэд ялгаж салгах, сайтар эргэцvvлэн бодох цаг болсон.

Эх сурвалж: