sonin.mn

Бид өнгөрсөн дугаартаа “Тээвэр ачлал” компани болон Монголын тээвэрчдийн холбооны удирдлагууд “Авто тээврийн vндэсний төв”-ийг өөрсдийн болгохоор улайрч байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад дээрх хvмvvс орон нутгийн чиглэлд явдаг жолооч нарыг хэрхэн хохироож байгаа талаар дурьдах болно.

Тухайлбал, “Тээвэр ачлал” ХК-ийн Ерөнхий захирал, Б.Батзориг, гvйцэтгэх захирал Б.Баатарням нар жолооч нарыг хохироож олон хvнийг өрийн дарамтанд оруулж ажил амьдралаар нь тоглоод байгаа тухайг тээвэрчид бидэнд учирлан ярьсан юм.

Өөрөөр хэлбэл тэд жолооч нарын эзэмшилд байдаг тээврийн хэрэгслийг нь өөрсдийн эзэмшилдээ бvртгэж авчихаад их хэмжээий ашиг олж байгаа хэмээн орон нутагт явдаг тээвэрчид баримт нотолгоотой батлан ярьцгаасан юм. Нэгэн жишээг дурьдахад өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд Багануурын чиглэлд явж байсан 45 хvнтэй автобус замын хажуу руу унаж осолд оржээ.

Өнгөрсөн пvрэв гар­­агт жол­­ооч нар болон иргэд машины дугаарын хязгаарлалт дууссан хэмээн сошиал ертөнцөөр бие, биетэйгээ маргалдаж багагvй дуулиан дагуулсан. Яг vнэн хэрэгтээ дугаарын хязгааралалтын хvчинтэй хугацаа vргэл­­жилсэн хэв­­ээр байсан юм.

Энэ талаар албаны хvмvvс мэдээллийг олон нийтэд хангалттай хvргэсэн боловч төдийлөн олны сонорт хvрч чадаа­­гvй болол­­той. Тиймээс олон нийт дугаарын хязгаарлалтыг цааш нь vргэлжлvvлэх нь зvйтэй гэсэн саналаа ч илэрхийлэх болсон юм аа.

Мэдээж дугаар­­ын хязгаарлалтыг цаашид vргэлжлvvлэх хэрэгтэй. Эс бөгөөс өнөөдөр нийслэлийн хvн ам хvрээгээ тэлж автомашины тоо улам ихээр нэмэгдэх болсон. Хэрвээ дугаарын хязгаарлал­­тын хvчинтэй хугацааг сунгахгvй бол ямар гамшиг, тvгжрэл болох вэ гэдгийг хvн бvхэн л дор бvрнээ төсөөлж байгаа.

Тиймээс өнөөдөр яг энэ асууд­­­­­­лаар Нийс­­­лэлийн ИТХ­­-ын Тэр­­­­гvvлэгч­­­­дийн ээл­­жит хурал­­даа­­наар хэлэлцэж шийдвэрээ гаргах юм. Уг нь дугаарын хязгааралтын хvчинтэй хугацаа vргэлжилж байгаа. Гэтэл зарим нэг тээврийн хэрэгслийн жолооч нар дур мэдэн хөдөлгөөнд оролцсноом болж өнгөрсөн баасан гарагт жолооч, цагдаа нарын дунд нэлээдгvй маргаан дагуулсан vйл явдал маш олон харагдаж байсан.

Тухайлбал, иргэдийн хэлж буйгаар “Нийслэлийн Замын цагдаагийн газраас дугаарын хязгаарлалтын хvчинтэй хугацаа дууссан гэх мэдээллийг хэвлэл мэдээлийн хэрэгслээр тараасан мөртлөө өнөөдөр ингээд торгож байгаа нь зохисгvй vйлдэл юм. Хэрвээ vнэхээр дугаарын хязгаарлалт хvчин төгөлдөр хэвээрээ байгаа юм бол тодорхой хариултыг өгөх хэрэгтэй шvv дээ.

Бvтэн нэг өдөр л энэ талаар иргэд хоорондоо маргалдаж байна” гэв. Ингээд энэ талаар албаны хvнээс асуухад “Нийслэлийн замын хөдөл­­гөөний хэт ачааллаас урьд­­чилан сэр­­­­гийлэх, буу­­руулах зорилгоор 2012 оны наймдугаар сарын 27-ноос эхлэн тээв­­рийн хэрэгс­­­­лийн улсын дугаарын сvvлийн оронгоор Улаанбаатар хотын ачаалал ихтэй гудамж замуудад хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулж эхлэсэн.

Сvvлийн хоёр жилийн хугацаанд Нийс­лэлийн томоохон гудамж зам­­уудад өргөтгөл, шинэт­­гэлийн ажил хийгд­­­сэнтэй хол­­богдуулан зарим гудамж замыг хязгаарлал­­тын бvсээс хасах, цагийн хувьд өөрчлөлт оруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирам­­жийн төслийг Нийслэлийн иргэдийн хурлаар хэлэлцэж өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргvvлэгч нарт олгосон.

Тиймээс тус ээлжит хуралдаан ирэх даваа гарагт хуралдах бөгөөд энэ хурлаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” авч хэлэлцэх юм. Тиймээс одоо хэрэг­­жиж байгаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 2/08 дугаарын “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг ний­­тийн тээврийн хэрэгс­­­лэлээр зор­­­­­­чуулах боломжийг нэмэгдvvлэх зарим арга хэмжээ авах тухай” тогтоол хvчин төгөлдөр vйлчилж байгаа болно.

Иргэдийг төөрөг­­­дөлд оруул­­­­­сан Нийс­­­­­­лэлийн Иргэдийн Төлөөлөгч­­дийн Хур­­­­лын өнгөрсөн арваннэгдvгээр сарын 27-ны өдрийн 21/27 дугаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолд өмнөх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаарын тогтоол хvчингvй болсон талаар дурьдаагvй болно гэдгийг хариуцлагатайгаар Нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээлж байна гэдгийг хэлэх байна” гэлээ.

Уг нь нийслэлийн замын хөдөлгөөнийг бууруулах зорил­­гоор авто­­­­машины дуг­­­аарыг хяз­­­гаарлах тогтоол батлаг­­­­даад хоёр жил гаруй болж байгаа юм. Ингэснээр нийслэлд тогтмол хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслийн тоо 50 хувиар буурна гэж албаныхан тооцоолсон хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, дугаарын хязгаарлалт нь иргэдийг стрессгvй байлгах, замын хөдөлгөөнийг сааруулах, ажил төрлөө амжуулах, эдийн засгийн vр ашиг гарах ба нийтийн тээврийн хэрэгслийг сонгон иргэдийг хөдөлгөөнд оролцох боломжийг нь олгосон юм. Хэрвээ дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч нарт Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.1-т зааснаар арга хэмжээ тооцох бөгөөд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сольж хэрэглэсэн, улсын дугааргvй замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн автомашиныг журамлаж жолоодох эрхийг хоёр жил хvртэлх хугацаагаар хасах арга хэмжээг ногдуулж байгаа.

Тvvнчлэн замын хөдөлгөөнд улсын бvртгэлгvй, дугааргvй, техникийн хувьд бvрэн бус хяналтын vзлэг оношилгоонд хамрагдаагvй, жолоочийн хариуц­­­лагын даатгалд хамраг­­­­даагvй тээв­­­рийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах­­­­гvй гэж заасан байдаг. Харин яаралтай тvргэн тусламж болон өөр бусад тээврийн хэрэгсэлд дээрх хуулийн тогтоомж хамаарахгvй энэ нь хойшлуулшгvй ажил vvрэг гvйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд хамаарахгvй байхаар хуулинд заасан гэсэн vг.

Юутай ч өнөөдөр болох Нийслэлийн ИТХ-ын Тэргvvлэгчдийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг шийдэх юм.

Эх сурвалж: