sonin.mn

Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн цоо шинэ дэвшил гарч нэг алхам урагшилж байгааг дуулгахад таатай байна. Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн өнөө үед мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч боловсруулж байх нь бидний хамгийн чухал хэрэгцээний нэг болж байгаа билээ. Тэгвэл хэвлэл мэдээллийн бүхий л сувгийг нэг дор нэгтгэсэн, Монголын хамгийн том мэдээллийн сүлжээ болох "UB Info" ухаалаг утасны программ өнөөдөр шинээр мэндэллээ. Мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэд бүтцэд суурилсан, хиймэл оюун ухааны шийдлийг анх удаа нэвтрүүлсэн энэхүү программыг та гар утсандаа суулгаснаар дараах боломжууд нээгдэх юм.



- Хамгийн олон уншигчтай мэдээний сайтуудын мэдээг нэг дор авна.

 

- Өдөр тутмын сонин болон сэтгүүлүүд дээр гарсан мэдээний тойм



- Блог болон Нийтлэлүүд



- Сүүлийн үед нийгэмд ихээр яригдаж буй халуун сэдэвтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг авна


-Түлхүүр үгээр мэдээ хайж олох, хадгалах боломжтой ба тухайн түлхүүр үг орсон мэдээ гарвал утсанд тань мэдэгдэнэ



- Өөрийн ажиллаж сурдаг салбарын мэдээллийг хамгийн түрүүнд авна



- Тухайн мэдээтэй холбоотой бусад эх сурвалжийн мэдээг нэг дор уншиж дүгнэлт хийх боломжтой

 

Мөн энэхүү програм нь хэрэглэхэд амар, ойлгомжтой загвартай хийгдсэн тул бүх насны хүн хэрэглэхэд тохиромжтой юм байна. Цаашид энэ программаараа дамжуулан уншигч өдөр тутмын сонин сэтгүүлийн дугааруудыг гар утаснаасаа худалдан авч унших боломжтой болох юм байна. Энэхүү программыг Монголын Мэдээллийн Тэргүүлэгч Сайтуудын холбоо болон мэдээллийн техонологийн шилдэг компани болох Слайд ХХК нар хамтран бүтээжээ.



iPhone: https://itunes.apple.com/de/app/ub-info/id944657007?l=en&mt=8


Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.slide.ubinfo