sonin.mn

ТЕГ-ын дарга 2011 оны 11 дvгээр сарын 18-нд одоогийн МАН-ын дарга М.Энхболдын фракц ялалт байгуулан АТГ-ын даргаар хурандаа Н.Ганболд, дэд даргаар Б.Хурцыг томилж байв.

Тэгвэл тун удахгvй эрх баригч АН-тай МАН хамтран Засгийн газар байгуулах нь тодорхой болоод байгаа vед АТГ-ын дэд дарга Б.Хурц ТЕГ-ын даргаар томилогдов. Тvvнийг Vндэсний аюулгvй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц, Тагнуулын Б.Хурц, чекист Б.Хурц нэрээр нь монголчууд андахгvй. Бас тvvнийг базаахгvй гуншин ч салахгvй дагаж явсныг их багагvй мэднэ.

Тэр дундаас хамгийн дуулиантай нь 2010 оны есдvгээр сарын 17-ны өдөр Их Британийн нисэх онгоцны буудлаас тусгай албанынханд нь баривчлагдсан Монгол Улсын иргэн Б.Хурц юм. Нөгөөтэйгvvр Б.Хурц өрхийн тэргvvн, хvvхдvvдийнхээ хайртай аав, халамжит хань. Арай өөрөөр хэлбэл арван хэдэн жил Монгол Улсын төлөө ил, далд ажиллаж ирсэн тагнуулч.

Энэ мэтээр тvvнд олон тодотгол өгч болно. Өөр бас нэг зvйлээр тодотговол, АНУ, Иракаас эх­лээд Монгол Улсын зарим залуу дарга нарын зvй бус нууцыг дэлгэн тавьсан Жулиан Асанжтай хамт Уандс¬вортын шоронд хоригдож байсан гэх юм билээ.

Б.Хурц сөрөг таг­нуулд байхдаа Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын авлиг­ын хэргийг илрvvлэн цагдаагийн байгууллагад шилжvvлж, уг аж­лыг удирдаж жинхэнэ шуугиан тарьж явсан.

Тиймээс ч авлигын хэргээр шалгагдах vедээ “Х.Баатарын хэрэгт холбогдох цөөнгvй хvн одоо УИХ-ын танхимд сууж байгаа” гэд­гийг хэлж хамгаалалтын ханаа босгож байсан “хатуу самар”. Өнөөдрийн төрийн тvшээд, сайд дарга нарын хэн нь юу хийж явсан бэ гэдгийг хамгийн сайн мэдэх хvний нэг нь тэр яах аргагvй мөн.

Тиймдээ ч тvvнийг зориуд Английн талд барьж өгсөн гэх таамгийг тухайн vед олон хvн гаргаж л байсан. Tvvний намтарт Таг­нуулын ерөнхий газ¬рын Сөрөг тагнуулын хэлт­сийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, гvйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, өнөөдрийн МАН-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишvvн асан У.Барсболд нарыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэг бий гэлцдэг.

Мөн тvvнчлэн МИАТ компанийн Сөvл дэх Ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Сөvл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр тээвэрлэх нэг кг тээшний төлбөрийг 800 вон байсныг 1.2 ам.доллар болгон дур мэдэн өөрчилсөн хэрэгт холбогдож байсан. Албан тушаалын дээрх хэргийг нь хянал­тын прокурор хэрэгсэх­гvй болгосон.

Vvнээс гадна Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн байцаагчдаас 50 сая төгрөгийн авлига авсан хэргийг нь АТГ шалгасан. Гэсэн ч дээрх хэрэг Өршөөл vзvvлэх тухай хуулиар хэрэгсэхгvй болж байж.

Ямартай ч ТЕГ-ын даргаар намтар тvvх нь олон нийтэд төдий л танил бус, тодруулж хэлбэл жин­хэнэ чекист, мэргэжлийн тагнуулч томилогдох шиг боллоо. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг найзыгаа дэвшvvлэн тавьж сvйд хийх шахаж байсан ТЕГ одоо л нэг жинхэнэ утгаараа ажиллах болов уу. Гэхдээ харж л байя.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: