sonin.mn

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй түр хугацаанд цайлж суухдаа хачирхалтай түүх сонслоо. Ц.Оюунгэрэл гишүүн УИХ дахь Монгол-Мъянмарын парламентын бүлгийн дарга. Мъянмарын парламентын даргаас түүнд хүзүүний хаш зүүлт бэлэглэжээ. Цалингаас нь үнэтэй ч байж магадгүй их сайхан зүүлт санагдсан тул үнэлүүлэхээр төрийн ёслолын албанд хүргүүлжээ. Гаднынхны өгсөн бэлгийг ГХЯ үнэлдэг гэсэн тул тус яаманд хүргүүлжээ. 5 сар болсны эцэст үнэлгээ хийсэн эсэхийг дахин лавлахад, хаш зүүлт алга болсон гэж хэлсэн байна. Нэгэнтээ Ц.Оюунгэрэл сайдад зориулж батаар хатгасан даалин бэлэглэхэд үнийг нь 5 саяар тогтоосон тул төрийн музейд уг даалинг хүлээлгэн өгч байсан юм. Хаш зүүлт олдохгүй бол ГХЯ-ны холбогдох хүмүүсийг цагдаад өгч шалгуулах хэрэгтэй гэж зөвлөлөө.

УИХ-ын гишүүн Г.Уянга

УИХ-ын гишүүн Г.Уянгын албан ёсны facebook хуудсаар энд дарж зочлоорой.