sonin.mn

25 лекц № 4: Ярилцлага ба мэтгэлцээн. Dialogue, Discourse

Маргааш 11 цагийн цуврал лекцийн тухай товч тайлбар.


Ярилцлага гэдэг нэг болон хэд хэдэн хүмүүсийн хооронд явагдах яриа бөгөөд хэлэлцэж эерэг болон болон эсрэг хэлэлцэх хэлэлцүүлэг. Ярилцлага буюу хэлэлцүүлэг бол мэдэхгүй зүйлсийг мэдэх болон асуудал юу вэ гэдгийг тодорхойлоход хэрэглэдэг эртний арга.

Ярилцлага нэгэнт мэдэж авахад зориулагдсан тул хэн мэдсэн бэ мөн мэдсэнийгээ хэрхэн үгээр илэрхийлэх вэ гэсэн асуулт гарч ирдэг. Тиймээс үгийн сонголт болон ухагдахууны тунгалаг чухал үүрэгтэй. Мэдээж тунгалаг үг шижир бодлоос гаралтай. Тиймээс сэтгэх эсвэл сэтгэлгээ гэсэн буруу ойлголтууд энд хэрэглэгдэхгүй. Ярилцлагын үед хамгийн хэрэгтэй ухагдахуун бол диалектик гэсэн танин мэдэхүйн ойголт.

Ярилцлагын үед бэлдчихсэн ирэх болон хувийн үнэмшчихсэн сайжрашгүй үнэмшилтэй ирвэл ярилцлага явагдах ямар ч боломжгүй өөрөөр хэлбэл утгагүй. Улстөрийн ойлголтуудын фанатууд бол бүр ярилцлага хийхэд саадтай байдаг. Ярилцлагад оролцоход асуулт тавьж сонсох нөгөөтэйгүүр сонссоны дараа өөрийн хариултаа хариулан илэрхийлэх гэх мэт харилцан асуулт хариулт явагдах л чухал. Түүнээс биш мэдэхгүй хүн зөвхөн үгээр бусдыг ялах гэсэн тэнэглэл бол цааш үр дүнд хүргэхгүй.

Ярилцлагаас гадна мэтгэлцээн буюу дискурс гэсэн ойлголт бол 20-р зууны дунд үеэс эхлэн өөрийн гэсэн онол болон хөгжсөн. Мэтгэлцээний онолын зорилго бол хүмүүсийн ярилцлага цааш ямар үр дүнд хүрэв мөн асуудалыг ойлгож мэдлэг боловсролтой болоход тус нэмэр болов уу гэдгийг тодорхойлдог.

Мэтгэлцээн дотроо хоёр төрөл ба нэгдүгээрт асууж хариулж буруутгаж мөн зөвтгөх. Хоёрдугаарт илтгэл тавих өөрөөр хэлбэл харилцан илтгэлээ танилцуулах. Тиймээс илтгэл дээр суурилан мэтгэлцээн явагдана. Үүнд сэдэв чухал. Сэдвийг задлаж өргөтгөж нэг бүрчилэн хэсэглэх бол мэтгэлцээний зорилго. Үүний дараа сэдвээ буцааж нэгэн бүтэн сэдэв болгох жишээтэй.

Мэтгэлцээний дараа мэдэхгүй зүйлээ шинээр мэдэж авсан тул ухаан хоосон эсвэл харанхуй байсанаа гэрэл гэгээ орох мэт гэгээрдэг. Тиймээс соён гэгээрэл бол мэдэхгүй зүйлээ мэдэж авахыг хэлж буй гэгээрсэн хүнийг хэлнэ. Харин шашны гэгээрэл бол шашиндаа хүчинтэй болохоос биш нийгмийн амьдралд ямар ч утгагүй.

Доктор С.Молор-Эрдэнэ