sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, улмаар УИХ баталсан билээ.
Үүнтэй холбоотойгоор Гадаад Харилцаа, Эдийн Засгийн Хамтын ажиллагааны, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын , Уул уурхай, Эрчим Хүчний, Сангийн гэсэн дөрвөн сайдыг шинээр томилох учиртай.


Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригт, Гадаад Харилцаа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Зам тээвэр, Барилга Хот байгуулалтын Сайдад УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Уул уурхай, Эрчим Хүчний сайдад Уул Уурхайн Яамны ТНБДарга асан Р.Жигжид нарыг дэвшүүлээд байгаа.
Эдгээр сайдад нэр дэвшигчидтэй холбоотой  яриа ч улс төрийн болоод нийгмийн хүрээнд яригдаж буй.
Тэгвэл sonin.mn сайт сайдад нэр дэвшигчидтэй холбоотой санал асуулгыг интернэт хэрэглэгчдийн дунд явуулжээ.


"Шинээр сайдад нэр дэвшигчдээс хэн нь үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж чадна гэж бодож, дэмжиж байна вэ? " гэсэн асуулт бүхий санал асуулгад нийт 5000 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний  дийлэнхи нь Уул Уурхай, Эрчим Хүчний сайдад нэр дэвшсэн Р.Жигжид, Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын сайдад нэр дэвшсэн Н.Батцэрэг нарыг сайн ажиллах сайд болно гэж  үзжээ.


Р.Жигжид нь өмнө нь яамандаа Төрийн Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн бол Н.Батцэрэг нь ОХУ, БНХАУ-тай хийх транзит тээврийн хэлэлцээрийн ажлын хэсгийн гишүүн тул салбарынхаа талаар сайн мэдээлэлтэй байгаа төдийгүй анх удаа УИХ-д гурван  нам, эвслийн бүлэг байгуулагдсан өнгөрсөн 2 жилийн хугацаанд уян хатан,  жин банг нь тааруулан ажиллаж парламентын бүлгийн даргын шинэ жишиг тогтоосон гэж улс төрийн хүрээнд үнэлэгддэг нэгэн юм.
Санал асуулгын дүнг бүрэн эхээр нь хүргэе.

Ч.Явуу