sonin.mn

ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран Сарьдагийн хийдэд авран хамгаалах малтлага судалгааг өнгөрсөн сард хийсэн. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших энэхүү хийдэд Өндөр гэгээн Занабазар гучин жил шавилан суусан байдаг.

Энэхүү судалгааны ажлын үр дүнд тус хийдийн тууриас урьд өмнө илэрч, мэдэгдээгүй нарийн хийцтэй шавар бурхад, хэдэн метрээр хэмжигдэх том бурхны хийц хэсгүүд, иж бүрэн зэвсэгтэй хуяг дуулга зэрэг эд өлгийн сонирхолтой олдворууд гарсан байна.

Өндөр Гэгээний хийц дэг сургуулийнх гэдэг нь баталгаатай болох, үнэ цэнэтэй олдворууд урьд олдоогүй юм. Хэдэн зуугаараа эгнэсэн гайхамшигтай бурхдыг хадгалах, хамгаалах, сэргээн засварлахад мэргэжилтнүүд анхаарлаа хандуулж байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: