sonin.mn

Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Хүйсийн говь багийн нутаг “Тэвш” гэдэг газар өчигдөр 08:10 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  

Газар хөдлөлтийн чичирхийлэлд иргэдэд мэдрэгдээгүй гэнэ. Мөн Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн нутаг “Баян өндөр” гэдэг газар мөн өдрийн 08:10 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизик судалгааны төвөөс ОБЕГ-т мэдээлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл ямар нэгэн хор хохирол дагуулаагүй аж.      

Б.Туул

Эх сурвалж: