МОСКВА. /RIA Novosti/. “Эбола” вирусийн халдвар тархаж эхэлж болзошгүйд бэлтгэх шаардлагатай 14 орны жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ гаргасан тухай ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах алба мэдээлжээ.
““Эбола” вирусийн халдвар орж ирсэн тохиолдолд хариу арга хэмжээг авах үндэсний төлөвлөгөөг эн түрүүнд батлах ёстой орнуудын жагсаалтыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд гаргасан. Энэ жагсаалтад вирусийн халдвар тархсан болсон шилжин суурьшигсдын урсгалын түвшин өндөр байгаа орнуудтай хиллэдэг 14 улс багтсан” гэж мэдээлэлд дурдсан байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, Баруун Африкт тархсан “Эбола” вирусийн халдвар аван нас барсан хүний тоо хэдийн 4500 давжээ. Уг вирусийн халдвар Либери, Сьерра-Леон, Гвиней, Нигер болон Сенегал улсад бүртгэгдсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж:
Сэтгэгдэл0