sonin.mn

Улаанбаатар хотын нийт халаатын зуух эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд:

 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос Халаалтын зуухны галч, операторуудыг мэргэшүүлэх сургалтыг Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.

Зөв галлах, горим параметрыг барьж ажиллах нь нийслэлийн агаарын бохирдлын 20 хувийг эзэлдэг нам даралтын халаалтын зуухнаас ялгарах хорт бодис, тоосонцрыг бууруулах, түлшний зарцуулалтыг багасгах ач холбогдолтой бөгөөд энэ нь галчийн ур чадвар, мэдлэг, мэргэшлээс шууд хамааралтай юм.

Цаашид халаалтын зуухны галчаар ажиллах ажиллагсад мэргэжлийн байгууллагаас явуулсан сургалтад хамрагдаж, онол практикийн мэдлэг эзэмшсэн байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь Улаанбаатар хотын нам даралтын халаалтын зуухны газруудыг атестатчилах ажлын нэг хэсэг юм.

Иймд халаалтын зуух эзэмшигч, ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагууд сургалтад галч нараа бүрэн хамруулна уу.

Хамрах хүрээ: Сургалтад Улаанбаатар хотын нийт халаалтын зуухны галч нар хамрагдана.
Сургалт явагдах хугацаа: Нэг удаагийн иж бүрэн сургалт 3 хоногийн хугацаанд явагдана. Сертификат олгоно. Сертификатын үнэ 30.000 төгрөг.
Сургалт үргэлжлэх хугацаа: 2014.10.20-ноос 2014.11.20 хүртэл.
Сургалт явагдах байршил: Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн байр.


Холбогдох мэдээллийг дараах хаягаар авна уу.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн -34.
Дулааны Техник, Үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн байр.
Утасны дугаар:  357646, 88048044