sonin.mn

Өнөөдөр Монголд албан ёсоор хамгийн их цалинг бүх шатны шүүгч нар авч байгаа.

Хоёрхон жилийн өмнөх судалгаагаар авлига, хээл хахуульд хамгийн их орооцолддогоор тодорч бай­сан шүүгчдийг цэвэр ёс суртахуунтай ажил­луу­ла­хын тулд Монгол Улс ядуу­хан төсвөөсөө чадан, ядан илүүчилж тэднийг ямар ч гэсэн бусдаас хахууль авахаар­гүй ажиллаж, амьд­рах нөхцөлийг нь бүр­дүүл­сээр байгаа.

Бүх шатны шүүхийн байр танхим, шүүгчдийн орон сууцны хангамжийг ч онцлон үзэж чадлаараа харж хандаж байгаа. Өнөө­­­дөр Монгол Улсад шүүгчийн халдашгүй эрх, зэрэг чансаа гэдэг тө­рийн гурван өндөрлөгийн дараа л эрэмбэлэгдэх ша­хаж байгаа нь ч үнэн.

Шүүхийн ерөнхий зөв­­лөлийн талаар “Ца­лингаа дур мэдэн хамаа замбараагүй өсгөх, ёс зүй, сахилга бат алдсан шүүгчдийнхээ толгойг илж, мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг заг­надаг нэг ёсны “вант улс” үүсчихээд байна” гэх яриа гараад байгаа. Том толгойтой Шүүхийн ерөн­хий зөвлөл хамгийн сүүлд өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс шүүгчдийнхээ ца­линг нэмснээр анхан шат­ны шүүхийн шүүгч 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, Улсын дээд шүүхийн шүүгч 3.2 сая, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин авах болсон.

Улс орны эдийн за­саг, санхүүгийн байдал таа­руухан, хаа хаана аа бүсээ чангалах горимд шилж­чихээд байхад хамгийн их цалин авч байж дур мэдэн шүүгчдийнхээ ца­линг нэмсэн Шүүхийн ерөн­хий зөвлөл, түүний дарга Н.Лүндэндоржийг хэ­тэрхий дураараа аашиллаа гэх зэмд унагах нь.

УИХ-ын дарга З.Энхболд “Шүүгчдийн ца­линг нэмэх тухай ямар ч шийдвэр тог­тоолыг УИХ-аас га­раа­гүйг онцолж, шүүгч­дийн цалинг хууль бусаар нэмсэн” гэж үзсэн бөгөөд уг асуудалд Шүүхийн ерөн­­­хий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг буруут­гасан. Нэгэнт нэмэгдсэн цалин нь тавиг­даад эхэлчихсэн учир хууль бус ажиллагааг нь ший­дүүлэхээр УИХ-аас Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсэг гаргасан ч тодорхой ший­дэлд хүрч чадаагүй, хэн хариуцлага хүлээх нь тодор­хойгүй хэвээр байгаа юм.

Төсвийн ерөнхийлөн захирагч болгон дур мэдэн цалингаа нэмээд байвал тэртэй тэргүй хүндхэн бай­гаа Монгол Улсын санхүү, эдийн засгийн бай­дал улам төвөгтэй болох нь тодорхой. Энэ асуудлын хариуцлагыг хэн хүлээх бол.

Эх сурвалж: