sonin.mn

1. Хүнийг илжигний нүдээр харахуйд

•    Хүн бол гайхамшигтай зохион бүтээгч. Тэрээр модон тэрэгнээс эхлээд цахилгаан тэрэг, нисдэг тэрэг, онгоц бүтээж, загас шиг уснаа шумбаж, шувуу шиг нисдэг болсон. Тэрээр одоо өөрөө өөрийгөө, өөрийн бус аргаар хийж эхэлсэн.

•    Хүн бол гайхамшигтай дуучин, зураач, хөгжимчин, жүжигчин, зохиолч, эрдэмтэн. Илжиг миний дуу хоолойг хэдэн арван янзаар хувилган дуулж, дүр зургийг минь элдвээр зурж, юу л харснаа дүрслэн, бүр хараагүй юмаа ч төсөөлөн урладаг.

•    Хүн бол гайхамшигтай ажилсаг хөдөлмөрч амьтан. Тэрээр байшин барилга, зам, гүүр, хана хэрэм, хөшөө барихдаа гарамгай. Харин өөр төрлийн юм барьж байгуулдаггүй. Хүн бол газар ухагч, мод хяргагч. Тэрээр алт, мөнгө, нүүрс, хар тос, чулуу энээ тэрээг хайж газар ухаж сэндийлдэгээрээ зүйргүй. Харин тариа ногоо тарьж иддэгээрээ илжиг намайг дагуулахгуй.

Гэхдээ л дэлхий ээжийгээ илжиг надтай зүйрлэшгүй ихээр тамлан зовоож, байнга мөлжиж байдаг. Тэгэхдээ тэнэг гэсэн нэгнийгээ “илжиг” хэмээн хараадаг амьтан.

2. Хүнийг шоргоолжны нүдээр харахуйд

•    Хүн бол шоргоолж бидэн шиг хамт олноороо аж төрдөг мэт боловч нийтээрээ биш нэг нэг хэсгээрээ бас нэгорон сууцанд биш    тус    тусдаа өөр өөр орогнох юм босгож түүндээ хэд хэдээрээ суудаг. Гэвч үе үе их олуулаа цугларч хашгиралдан элдэв хиур, далбаа барьцгаан шуугилддаг. Тэгснээ тараад өөр    өөрийн сууцанд орж чимээгүй болцгоодог.

•    Хүн бас бие биенээ дээрэлхэж, ноёлохыг чармайж, нэг хэсгийгээ зарцалдаг. Шоргоолж бидэн шиг юмуу гэтэл үгүй ээ. Нэг хэсэг олонхи нь ажил хийж цөөн хэд нь ажил хийхгүй бусдыгаа загнан зандарч, нухчилж байдаг.

Нийгэм гэжхэсэгбүлгээ нэрлэн нэгдэлжүүлдэг. Тэгснээ түүнээ өөрчлөх гэж бөөн хэрүүл хэрүүл шуугиан, зодоон хийдэг. Тэр нийгэм гэгчээ өөрчилсөн гээд хэсэг зуур тайвширдаг ч тэрнийхээ боол зарц шиг нь болцгоочихдог. Дахиад л бужигнаж эхэлдэг.

•    Хүн бас эмэгтэйчүүдээ хүндпэнэ, “Жендер мендер гэж их ярьдаг ч шоргоолж бидэн шиг “эхийн эрхт ёсоо” барьдаггүй.

•    Хүн бас сонин хачин юм их бүтээдэг боловч тэднийх нь нэг нь ч өөрөө ажиллаж чаддаггүй. Заавал хүн өөрөө л түүнээ хөдөлгеж, ажиллуулж жолооч, нисгэгч, ерөмдөгч мэт нь болчихдог. Хүн тэгээд бүтээсэн юмныхаа барьцаанд орж, амьдрагч нөгөөх нийгмийнхээ боол нь болж явдаг зовсон амьтан.

3. Хүнийг чоно нүдээрээ харахуйд

•    Хүн бол гайхамшиггай махчин. Тэрээр туулайнаас эхлээд зааныг хүртэл бүх л амьтныг хөнөөж махыг нь иддэг, арьсыг нь нөмөрдөг бас загасны төрцөөс эхлээд, хурга, тугал, шувууны өндгийг гэхчилэн нялх нялзрай амьтадыг иддэг. Зөгийг хүртэл дээрэмдэж балыг нь хувхайлдаг.

•    Хүн бол аймшигтай ногоо идэштэн. Тэрээр сармис, сонгино, төмс, байцаа, арвай, будаа, өвс ногоог хүртэл иддэг. Чоно миний иддэггүй юмс шүү дээ.     Хүнбол аймшигтайзандалчин. Тэрээр хамаг л ан амьтан, ургамлыг хөнөөхөөр барахгүй өөрсдийгөө ч хэдэн зуун саяар нь дайтах аргаар хөнөөсөөр ирсэн зандалчин.

•    Хүн бол байгал ээжийгээ тал бүрээр сорж мөлжиж амьдардаг зэрлэг мөртлөө нөгөөх төрүүдэг, тэжээдэг байгал ээжийгээ тордох нь бүү хэл аажмаар хөнөөсөөр байгаа нь чононоос ч тэнэг. харгис амьтан.

4. Хүнийг чийгийн улаан хорхойн үгээр

•    Хүн бол шуналын дээд аврага учир чийгийн улаан хорхой биднээс хэдэн зуун хувь илүү шуналтайгаа мэдрэвч захирч, хязгаарлаж чаддаггүй.

•    Хүн бол хууран мэхлэгчийн дээдхэмжээнийжишээ.Тэрээр малыг маллаж, өсгөж, тэжээх боловч таргалуулж байгаад алж идэх л зорилготой амьтан. Чийгийн улаан хорхой миний баасыг хураах гэж намайг торддог. Тэгээд баасаар минь газар бордож ногоо, тариаг хиймлээр “таргалуулдаг”.

•    Хүн өөрөө амьтан, ургамал. шувуу загасыг хайрлах тухай гоё гоё үгээр ярих боловч тэр бүх яриа нь мэх заль, хуурамч гэдгээ нөгөөх “хайрла” гээд байдаг юмсаа хайр найргүй хенеөдөгөөр нотлогддог.

•    Хүн бол өөрөө өөрийгөө худал магтан хөөргөгч. Өөрөөс нь өөр түүнийг магтагч амьтан хорвоод байхгүй. Цөм л түүнээс айна. Тэжээл, амь, амьдралын голомт, ээж нь болсон дэлхийгээ хөнөөх аюултай зэвсэг, аюултай үйлдлийг тэр хийсээр байна. Тэр чанараараа нохой бөөснөөс ч түмэн дор этгээд шүү!

Илжиг, шоргоолж, чоно, чийгийн улаан ёслов.

Эх сурвалж: "Дал" сонин