sonin.mn

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ албан ёсоор зарласан билээ. Үүнтэй зэрэгцэн МАН Шинэчлэлийн Засгийн газарт орох эсэх тухай яриа улс төрийн хүрээнд хөндөгдөж буй.
Энэ талаар  "Хутга" гэх хочтой болсон Н.Номтойбаяр  "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр :
"Хувь хүний байр сууриа илэрхийлье. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ-ы Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байна. Бид хамтарсан засагт орсноороо үүсээд буй хүндрэлд гарц шийдэл олоод явах улс төрийн таатай нөхцөл бүрдэх үү. Энэ хямралаас гаргаад бодит хөгжлийг бий болгочих юм уу. Харин дангаараа МАН чадна. Их хуралд аль ч нам 39 суудал авч олонх болж чадаагүй.Тиймээс Ерөнхий сайдынхаа суудлыг манай намд өгчих. Явахгүй бүтэхгүй байгаа Засгийн газрыг чинь бид манлайлаад, явуулаад өгье. Хийж бүтээгээд өгье" гэсэн байна.