sonin.mn

Ирэх арваннэгдүгээр сард  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  нийслэл Лондон хотноо "Дэлхийн мисс-2014" болно.
Уг наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох  гоо бүсгүйг шалгаруулах үндэсний тэмцээн бүтэн сарын  хугацаанд зохион байгуулагдсан бөгөөд өчигдөр ялагчаа шалгаруулжээ.
Ялагч нь 1991 онд төрсөн, Азийн топ модель Төрбатын Батцэцэг  бөгөөд  178 см өндөр, 54 жинтэй,  биеийн харьцаа нь  88-63-90  аж.

Э.Мягмардорж