sonin.mn

НЬЮ-ЙОРК. /АР/. Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг Панам улс тэргүүлжээ. Энэ тухай уг жагсаалтыг гаргасан “Gallup-Healthways” компани мэдээлсэн байна.

Панам улсаас гадна Коста-Рика, Дани, Австри, Бразил, Эль-Сальвадор, Уругвай, Швед, Канад болон Гватемал улс жагсаалтын эхний аравт багтжээ.

Харин хамгийн азгүй орнуудын тоонд Сири, Афганистан, Гаити, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Чад, Мадагаскар, Уганда, Бенин, Хорват болон Гүрж улс орсон байна.

“Gallup-Healthways” компани уг жагсаалтыг гаргахдаа, иргэдийн санхүүгийн таатай нөхцөл, нийгмийн хамгааллын талаарх үзэл бодол, ойр дотныхонтойгоо харилцдаг харилцаа, амьдралын зорилгоо ухамсарласан байдал болон биеийн эрүүл мэндийн байдал зэрэг үзүүлэлтэд үндэслэжээ.

Азгүй орнуудын жагсаалтад ихэвчлэн зэвсэгт мөргөлдөөн болж буй улсууд орж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг