sonin.mn

Дэлхийн II дайны оршил нь Халх голын зарлаагүй дайн байсан бол Халх голын дайны оршил Япон, Манжго улсаас БНМАУ-ын хилийг зөрчсөн. Түүний оршил нь 1932 оны "Шамбалын дайн" зэвсэгт бослого, бас түүний оршил нь XIX зууны сүүлчээр таван гүрний хаад, Богдын хамтарч гаргасан гурван удаагийн гэрээ бичиг байжээ гэж ойлгогддог.

Үүнийгээ урдаас нь хойш жишиж тодруулбал, Гэрээ бичигт дэлхийн I, II, III дайн гарна. Монгол Улсад усан бичин жилд цуст дайн болно гэх мэтийг зөгнөн тааварлаж нууцлан хадгалжээ.

Түүнийгээ Банчин Эрдэнэ зарлигаар хураангуйлан Монгол Улсад XIX зууны эцсээр үүнийг сонссон хүн дамжуулж ярь, уншсан хүн олноор хуулбарлан тараа. Тэгвэл сайн сайхан амьдарна. Тэгэхгүй бол өвчин зовлонд учирна гэсэн анхааруулгатайгаар "Цуст дайн"-ы тухай сурталчилгаа богино хугацаанд түргэн тархжээ.

Энэ зарлиг 2004 онд хөдөөний айлаас олдсон бөгөөд VIII Богдын нууцын хайрцагаас гарсантай тохирч байв. Гэрээ бичиг нь зөвхөн зөгнөл байгаагүй. Зарим нь хэрэгжиж 1932 онд цуст дайн БНМАУ-д гарсан. Энэ дайн бослогыг Банчин ламын өдөөлтөөр гарсан гэж үздэг байсныг 1990 оноос Монголын Социал демократ намын анхдугаар иx хурлаас эхлэн өөрөөр үзэж дүгнэдэг болсон.

Үүний нэг нь түүхийн ухааны доктор Р.Болд 2014 онд "Зарлаагүй дайн" номынхоо 129 дүгээр талд Энэхүү бослогод ард иргэдийн зунд тараасан Банчин ламын цэрэг Улаанбаатарыг эзэлсэн гэнэ" зэрэг цуурхлаас өөр гадны оролцоо байгаагүй юм. Энэхүү лам, ардын бослого нь коминтерны заавраар хийсэн нам, засгийн алдаатай бодлого, зүүний нугалаа завхралд дургүйцэж, иргэний дайны ирмэгт хүргэсэн ард нийтийг хамарсан зэвсэглэсэн эсэргүүцэл байв" гэж бичжээ.

Үүнийг уншсан Япон, Хятадын түүхчид БНМАУ-д гарсан 1932 оны дайн, бослогод манай улсаас болон Банчин богдоос оролцоогүйн баталгаа мөн гэж бичвэл, түүнийг буруутгах үндэслэлгүй. Хэрэв Р.Болд ташаарсан бол гадаад, дотоодынхон БНМАУ-ын түүхийг гуйвуулахад "өгөөш" болсон мэт санаснаа эргэцүүлэн бодоод өөрийгөө зөнөөд буруу ойлгож байна уу гэж гайхлаа.

Гэхдээ "Хүн хэлэхээс наашгүй" гэдэг үгийг санаж энэхүү тэмдэглэлийг тэрлэсэндээ хүлцэл өчье. Коминтерн ЗХУ-ын бодлого БНМАУ-д хэрэгжсэнийг феодал, лам нар дургүйцэж, зарим ард уруу татагдаж байсан боловч ЗХУ-ыг шинжлэх ухааны ололтыг муучилж, орох хүний шашин шүтлэг, зүс царай өөр байдгийг монголчууд тэдний цай тамхи, эд бараанд дасаагүй байсныг далимдуулж элдэв цуурхлаар жигшин зэвүүцүүлж байсан нь илүүтэй нөлөөлснөөс биш, Монголын ард түмэн төр засаггаа дургүйцэн зэвсэглэн тэмцсэн хүмүүс байгаагүй учраас ардаа өмөөрч байна.

Гаднах өнгөөрөө ардын бослого мэт боловч бодит чанараараа гадаадын нөлөө, оролцоонд автагдсан тайж, ард гаралтай феодал, лам нарын бослого байлаа. Ардууд нь дургүй, хайргүй Ардын нам, засаг байгаагүй юм.

Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Р.Болд 1931-1933 онд Банчин ламын даалгавраар тагнуул цор Сэдэв БНМАУ-ын хилийг удаа дараа зөрчиж Ёнзон хамба Ц.Лувсанхаймчигтай уулзаж ирж, буцаж байсныг, мөн бослогын толгойлогчоор бэлтгэгдсэн Цэрэнжав, Самбуудүвчин нарт өөрийн дотнын "хувилгаан" Занабазар, Монголоос дүрвэн очсон "халзан" Дорж, лам Ням, Далай нарыг нэг, хоёр удаа явуулж уулзуулж байсныг сонсоогүй.

Мэдээгүй байх учиргүй. Дутуу судалжээ. Энэ талаар ТЕГ-ын архив болой" судлаач Д.Цэрэнбалжирын бичсэн 1932 оны зэвсэгт бослого" номд тодорхой баримтууд байдаг. Тэр элч, төлөөлөгч, тагнуул нар Банчин богд, ёнзон хамба хоёрт зөвхөн мэнд дамжуулахаар нууцаар ирж буцаж байсанд итгэхгүй байна.

Р.Болд номдоо /118/ Банчин лам Түвдээс гарахдаа VIII Богдыг бараадах /125/ түүнийг нас эцэслэсний дараа Хятадаас Банчин ламын оронд нь тодруулах сонирхол, санал байсан баримт бичсэнийг уншаад Банчин ламын тагнуул, элч, төлөөлөгчдөөс баривчлагдсан хүн байхгүй, тэдний дамжуулж байсан бичиг баримтаас Дундад улсаас тагнуул цорж Сэдэвт олгосон зам явах Ёнзон хамба баривчлагдах үед хураагдсан, бас тагнуулын үгтэй, үггүй гэсэн маргаантай таван захидлаас өер юмгүй гэж үзээд Ц.Лувсанхаймчигийн "Эсэргүү тав" хэргийг 1990 онд "зохиомол" хэрэг гэж хуулийн бүрэн үндэслэлгүйгээр цагаатгасан байна.

Банчин богд, Ёнзон хамба хоёулаа гадаадын хүн байсантай маргадаггүй атлаа тэр хоёрын аливаа оролцоог үгүйсгэж маргах нь оновчтой биш санагдаж байна. Банчин богдын тухай яриа нь цуурхал, зөвхөн цуурхал байгаагүй ямар нэг удирдлага, зөвлөгөө, оролцоо байсныг үгүйсгэж болохгүйн баримт нотолгоо нь 1932 онд ял шийтгүүлсэн бүх хүн Банчин богдод итгэж, түүний зарлиг зааврыг биелүүлснээ, "Шамбалын дайн"-нд оролцсоноо хүлээсэн мэдүүлгүүд, тэдний өдөж явуулсан "Шамбалын дайн", "Эсэргүү бослого" нь БНМАУ-ын дөрвөн аймгийн нутагг, бараг хагас жил үргэлжилж ихээхэн хохирол учруулж 6000 монгол хүний амийг бусниулсан баримтыг тоож тоомсорлохгүй үгүйсгээд байгаад өвгөд эмгэд гайхан ярилцаж, дургүйцдэгээ нуугаад яахав.

1932 оны дайн бослого дарагдсан боловч дахин гаргах гэж байсныг Ц.Лувсанхаймчигийн "Эсэргүү тав" хэргээр нотолдог байлаа. Түүнийг хүчингүй болгосон ч үнэнд итгэсэн хэвээр байна. БНМАУ-ын түүхэнд учир дутагдал байсан ч үнэн бодитой байсанд эргэлзэх зүйлгүй билээ.

Үүний зэрэгцээгээр БНМАУ-ын ард иргэд энэ дайн, бослогоос сургамж аваад гадаадаас нөлөөлсөн ч нөлөөлөөгүй ч дахин дайн, бослого гаргахгүй судалж мэдсэн Япон, Манжго улс 1935-1936 онд БНМАУ-ын дархан хилийг 17 удаа зөрчиж туршсан билээ. Үүнийгээ хангалтгүй гэж үзээд дайн бэлтгэж 1939 онд Халх голд зарлаагүй дайн дэгдээснийг хүн бүхэн мэднэ.

Энэ дайнд Япон ялагдаж, БНМАУ Халх голын дайнд ялсны 75 жилийн ойгоор баян баясгалантай тэмдэглэж байна. Япон, Манжго улс Халх голын дайнд ялагдсан боловч дараагийн дайнд бэлтгэж байсан учраас дэлхийн II дайны төгсгөлд Японы эзлэн түрэмгийлэгчдэд эцсийн цохилт өгснөөр дайны асуудал дуусгавар болсон.

Түүний ач холбогдлоор энхтайванаар зэрэгцэн оршиж, дайн айх аюулгүй, амгалан тайван сурч, ажиллаж амьдарч, улс эх орноо хөгжүүлэх ариун үйлсэд хүчин зүтгэсэн билээ.

Түүхийн ээдрээтэй, уялдаа холбоотой асуудлаар толгойгоо гашилгаж байдаг над мэтийн иргэдийнхээ санаа бодлыг судлаач, түүхч, эрдэмтэн докторууд анхаарч гүнзгийрүүлэн судалж, дүгнэж ард иргэд, ялангуяа залуу үеэ түүхийн үнэн зөв нэгдсэн ойлголт, мэдлэгтэй болгохыг хүсэн хүлээж байна. Бурууг залруулж, зөвийг дэмжээрэй.

Б.Зинамидар

Эх сурвалж: