sonin.mn

Энэ удаагийн дугаартаа "Vanquish " хамтлагийн гишүүн, реппэр Цэцээ буюу Н. Цэцэнбилэгтэй ярилцлаа.

-"Нийслэл хүү" клуб байгуулан олон буяны ажил хийж, сайн үйлсийн аянд нэгдэж байсан. Энэ клубын үйл aжиллагаа үргэлжипж байгаа байгаа юу гэсэн асуултаас ярилцлагаа эхэлье?
-Яг ч клуб биш юмаа. Уран бүтээлчид шинэ цомгоо хүмүүст таниулах зорилгоор тоглолт, сурталчилгааны ажил хийдэг шүү дээ. Миний хувьд тийм сурталчилгаанд зарцуулах мөнгөөрөө арай өөр зүйл хийхийг хүссэн. Нийгэмд хандсан зүйл хийх хүсэл эрмэлзэлтэй байлаа. Тэр үүднээсээ л тиймэрхүү буяны ажил хийж байсан.

-"Мобиком"-ын сайн үйлсийн 1янд нэгдэж байгаа. Мөн бусад өрсөлдөгчдөөсөө өөр сонголт хийсэн байна лээ. Яагаад заавал номын сан байгуулах ажил гэж?
-Сая "Мобиком"-ын санаачилсан төсөлд оролцохыг зөвшөөрсөн. Гол нь мөнгө төгрөг авахдаа биш, өөрөө ийм хүмүүнлэгийн ажил хийх дуртайдаа л саналыг нь хүлээн авсан.

Хүмүүс ихэвчлэн өнчин, ядуу гээд нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулж хүмүүнлэгийн ажил хийдэг. Өмнө нь би ч хогийн цэгт очиж дулаан хувцас, халуун хоолоор дэм болж л явсан. Гэтэл яг уг үндэс нь юундаа байгаа юм бэ, яагаад хүмүүс тэр газар руу очоод байна вэ гэдэгт анхаарлаа хандуулмаар байна.

Боловсрол, боловсрол эзэмших боломж дутмаг байгаа учраас л тэр шүү дээ. "Голын эх нь булингартай бол адаг нь булингартай" гэдэг. Тиймээс энэ зүйл дээр анхаарахыг хүслээ. Монголын ирээдүй болсон хүүхдүүд, ирээдүйн эцэг эх болох тэднийг багаас нь номтой ойр байлгая, тэдэнд зориулж номын сан байгуулъя гэсэн сонголтыг хийсэн.

-Ингэхэд өөрөө номтой хэр ойр өссөн хүн бэ?
-Би таван настайдаа уншиж сурч байлаа. Миний өвөө монгол хэлний багш хүн байсан л даа. Тийм ч учраас номтой их ойр нөхөрлөж өссөн. Яахав сүүлийн үед компьютер, цахим ертөнц нийтийг байлдан дагуулж байна шүү дээ. Тэр жишгээр нэг хэсэг номоос хөндийрсен үе бий.

-"Нийслэл хүү" гэдэг нэр ямар учиртай юм бэ. Улаанбаатар хотын унаган иргэн болохоороо ингэж нэрлэсэн юм уу?
-Миний өвөө хотод төрсөн. Миний аав, ээж мөн л хотод төрж өссөн хүмүүс. Би өөрөө ч энэ л хотод төрсөн, бас өссөн. Хотдоо хайртай. Уран бүтээлч хүн бүр өөрийн уран бүтээлээрээ ямар нэгэн зүйлийг сонсогчдод хүргэж байдаг байх. Миний хувьд анх уран бүтээл хийж эхэлсэн үеэсээ л хотын соёлыг түгээх зорилгыг өөртөө тавьж байсан.

-Өнөөдрийн бидний үеийн залуусын хандлага, хотын соёл реппэр Цэцээгийн нүдэнд хэрхэн харагддаг бол?
-Сайжирч л байна. Цаг хугацааны л асуудал юм даа. Муулаад байхыг хүсэхгүй байна. Аливаа зүйлийг сайн сайхан талаас нь харсан нь дээр байх.

-Хөдөөнийхөн хотод их ирж байна гээд л гадуурхах хандлагатай ярих болж. Үнэхээр ингэж хот, хөдөө гэдгээр нь ялгах хэрэг байна уу?
-Би ч гэсэн хөдөө очвол хөдөөнийхөнд гологдоно шүү дээ. Ажил мэдэхгүй "Хотын цэмбэгэр хүүхэд"-ээрээ дуудуулах байх. Тэрэнтэй л ижил шүү дээ. Усыг уувал ёсыг нь дагах л ёстой.

Хотынхон хөдөө очихоороо нутгийн ёс заншлаас нь суралцах, хөдөөнийхөн хотод ирэхээрээ хотын соёлд суралцах хэрэгтэй. Түүнээс биш хээр талд явж байгаа юм шиг аяглаж болохгүй л байх.

-"Нийслэл хүү" онлайн нэвтрүүлэг хийж байсан. Энэ нэвтрүүлгийн тухай яриач?
-"TJ" энтертайнменттай хамтраад энэ нэвтрүүлгээ хийж байсан л даа. Ашгийн бус, залуусыг сайн сайхан уриалах, мэдпэгт нь жаахан ч гэсэн нэмэр болъё гэсэн зорилгын үүднээс л хийж байлаа.

Телевизүүдээс цацах санал ирж байсан ч зөвшөөрөөгүй. Тэгэх л юм бол ашиг хөөсөн зүйл болоод хувирчихна шүү дээ.

-Реппэр Цэцээ АНУ-д интерьер дизайны чиглэлээр суралцаж төгссөн. Яагаад заавап энэ мэргэжлийг сонгох болов. Төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаж үзэв үү?
-Багаасаа зураг зурах дуртай байсан минь энэ мэргэжлээ сонгоход нөлөөлсөн байх. Хүн дуртай зүйлээ хийхээрээ хүнд ажил хийж байгаа юм шигээр мэдэрдэггүй шүү дээ. Тийм учраас л өөрийн хийх дуртай зүйлээ мэргэжил болгосон.

Монгол ирсэнийхээ дараа нэг компанид зургаан cap гаруй хугацаанд ажиллаж үзсэн л дээ. Гэхдээ миний сурсан зүйл арай өөр байсан. Нэг үгээр бол Монголын интерьер дизайны чиг хандлага Америкаас их өөр санагдсан. Тохирохгүй байлаа. Тэгээд л больсон.

-Пүүз цуглуулах хоббитой гэдгийг нь мэдэх юм байна. Цуглуулга нь хэр арвижиж байна вэ?
-Тийм ээ, хоббитой. Биднийг хүүхэд байх үед бүгд л пүүз гэдэг зүйлд хошуурдаг байсан шүү дээ. "Тэр Garnett өмсчихсөн байна, тэр Nike авчихаж" гээд л хоорондоо ярьдаг байлаа. Тухайн үед пүүз үнэтэй ч байсан. Жилдээ ганц пүүз авдаг байлаа.

Тийм ч учраас анхны дуугаа "Миний пүүз" нэртэйгээр гаргаж байсан /инээв/. Одоо бол өмнөхтэйгөө харьцуулахад улайран сонирхох нь багасчээ. Одоогоор цуглуулгандаа 70 орчим пүүзтэй болчихсон байна.

-"Пүүз сонирхогчдын кпуб" гэж байдаг юм билээ?
-Үүсгэн байгуулагчдынх нь нэг нь би шүү дээ /инээв/. Хүмүүс "Сонин юм цуглууллаа" гээд гайхдаг л юм. Гэхдээ энэ бол сонирхол шүү дээ. Марк цуглуулдаг хүмүүс байхад яагаад пүүз цуглуулдаг нь байж болохгүй гэж. Улиралд нэг удаа сонирхогч залуустайгаа уулзаж, цагийг зөв зохистой өнгөрүүлдэг юм.

-Пүүз цуглуулах хобби, зураг зурах авъяас нь өөрийн нэрийн "S.M.O.K" брэндийг гаргахад нөлөө үзүүлсэн үү. Дэлгүүрээ хэзээ нээчихэв ээ?
-Мэргэжил бүр онцлогтой. Миний хувьд бүтээлч байх дуртай.

Тиймээс миний бүх цомгийн коверыг хийсэн Анхбаяр гэж залуутай хамтран энэ ажлыг хийж эхэлсэн. Монголд залууст зориулсан хувцасны бренд байгаагүй. Ингээд л хувцасны брэнд гаргахаар зориглосон. Хүний хийсэн зүйлийг давтаж хийх биш, шинийг эрж хайж, хийх нь миний хувьд чухал.

-Надад нэг зүйл сонирхолтой санагддаг юм. "Vanquish"' хамтлаг 2004 онд байгуулагдсан. Тэгвэл 2004 оны шилдэг машинаар "Aston Martin Vanquish" гэж машин шалгарч байсан юм билээ. Энэ зүгээр нэг тохиолдол биш байх?
-Тийм ээ. Энэ машины нэр мөн. Итгэл гээд найз маань байдаг. Тэр найз маань машин их сонирхдог л доо. Биднийг хамтлаг байгуулах шийдвэр гаргаад, хамтлагийн нэр сонгож байх үед энэ нэрийг санал болгож байсан юм.

Сонсоход ч их содон сонсогдож байлаа. Тэгээд толь бичгээс үгийн утгыг нь хараад үзэхэд "Ялах, дийлэх, эрхэндээ оруулах" гэсэн утгатай байсан. Ингээд л бэлэгдээд энэ нэрээ өгч байсан даа.

-Хамтлагийн гишүүн Дандий өнгөрсөн долоо хоногт "27" нэртэй тоглолтоо хийж, өөрийнхөө соло карьерт цэг тавьж байгаагаа зарласан. Харин Цэцээгийн хувьд соло уран бүтээлээ хийсээр байх уу. Эсвэл хамтлагийн уран бүтээлдээ түлхүү анхаарах уу?
-Аль алийг нь орхигдуулахгүйг хичээж байна. Нэг хэсэг бие даасан уран бүтээл хийхгүй байж үзсэн. Гэхдээ удаан завсарлаж чадаагүй. Хүн дуртай зүйлээ хаяж чаддаггүй юм билээ. Тийм болохоор би үргэлжлүүлнээ. Харин Дандийгийн хувьд үнэхээр цэг тавьж чадах, үгүйг нь хэлж мэдэхгүй юм.

-Рэппер Цэцээ өнөөдрийг хүртэл "220", "Халзан толгой, хоёр соёо", "2012", "Нийслэл хүү" зэрэг цомгууд гаргалаа. Тавь дахь цомгоо хэзээ гаргахаар төлөвлөж байна вэ?
-Тавдахь цомгийн ажил эхэлсэн. Гэхдээ яг хэдийд сонсогчдын гарт хүрэхийг хэлж мэдэхгүй байна.

-"Vanquish" хамтлаг зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Гэтэл яг зургуулаа цуглах нь их ховор хамтлаг юмаа. Ээлжлээд л гадагшаа явцгааж байх юм?
-Харин тиймээ. Одооноос л байдал өөрчлөгдөж байх шиг байна. Энэ зун зургуулаа цуглалаа /инээв/.

-Энэ жил хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа. Төлөвлөсөн ажлуудаасаа дурьдаач. Мэдээж тоглолт төлөвлөгдөж байгаа байх?
-Нэг л мэдэхэд арван жил өнгөрчихөж. Гэтэл яг эргээд харсан чинь энэ хугацаанд зургуулаа цугласан нь их цөөхөн байж. 2010 онд зургуулаа тоглолт хийж байсан. Энэ жилийн хувьд арван жилийн ойдоо зориулж шинэ цомог гаргана. Сайхан клипүүд үзэгчиддээ хүргэнэ.

Өчигдөр гэхэд л "Fountain" нэртэй шинэ дууны клип цацагдаж эхэлсэн. Тэгээд мэдээж тоглолтоо шинэ цомог гарсны дараа цомгийн баяртайгаа хамтатгаж хийхээр төлөвлөж байна. Ирэх арваннэгдүгээр сарын сүүлч юмуу арванхоёрдугаар сарын эхээр байх болов уу.

-"Зүрхээр наадагч" киноны дууг жүжигчидтэй хамтран дуулсан нь хүмүүст нэлээд таалагдаж байх шиг байна. Жүжигчидтэй хамтран ажиллахад хүндрэл гарав уу?
-Тэд надад биш, би тэдэнд хүндрэл учруулсан байх аа. Клипний зураг авалтын үеэр надаас илүү их жүжиглэлт шаардаад л /инээв/. Түүнээс биш дуулалт тал дээр асуудалгүй юм байна лээ. "Ингэж үглэ" гээд заагаад өгөхөд л өөрсдөө гүйцэтгээд явчихсан.

-Яагаад заавал "selfie"-r сүлд дуутай болгочихов?
-Дууны үгийг би зохиосон. Хөндөгдөөгүй сэдвийг л ёжилж дуулмаар санагдсан юм л даа. Би хүнд шавар хаах дургүй. Нэгнийхээ хийсэн зүйлийг давтаж хийх дургүй. Дээрээс нь "Гэдий, төмбий, хотой, оцой" гэдэг үг киноны харилцан ярианд гардаг л даа. Эдгээр үгсийг оруулах хэрэгтэй байлаа. Үүнтэй зохицох сэдэв нь "selfie" юм шиг санагдсан.

А.Халиун

Эх сурвалж: