sonin.mn

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын нэр хүнд сүү­­лийн жилүүдэд унасаар бай­гаа. Энэ нь шинэчлэл нэ­­рийн дор учир утга­гүй ха­лаа, сэлгээ хийсэнтэй хол­боотой. Мөн эрх мэдэлтэй дарга за­хирлууд оюутны сур­гал­тын төлбөрийг баруун, зүүн­­­гүй цац­са­наас үүдэл­тэй. Тухайлбал, МУИС-ийн бүт­цийн өөрч­лөлтийг тойр­сон алдаатай шийд­вэ­рүүд, ХААИС-ийн захир­лууд оюут­­­нуу­дынхаа төл­бөрийг хувь­­даа завшиж бай­­­гаад шүү­­­хийн хаалга тат­­сан зэ­рэг асуу­дал үр­гэлж­лэх биз.

Энэ бүгд дээд боловс­ролын нэр хүндийг сэв­тээсээр бай­гаа. Тэд­ний халааг ШУТИС-ийн удирд­лагууд авч, оюут­нуу­дын сургалтын төл­бөрийг халааслаж эхэл­лээ. Өнгөрсөн пүрэв гарагт ШУТИС-ийн Оюутны хол­боо сургалтын төлбөрийн мөн­гийг удирдлагууд нь хэр­хэн зарцуулж байгаа талаар мэдээлэл хийсэн юм.

Тэд “ШУТИС-ийн Удир­­­дах зөвлөлийн дарга Ц.Буян­цогтоо үйл ажилла­гааны зардал гэж 100 гаруй сая төгрөгийг хурлаар бат­луулахаар зүтгүүлж байна. Бид сургалтын төлбөрийг 13 хувиар нэмэхэд дууга­раагүй. Гэтэл сургуулийн Удир­­дах зөвлөл оюут­нуудын төлбөрөөс 100 гаруй сая төг­рөгийг тусад нь авах гэж байна. Энэ буруу.

Үнэндээ манай сур­гуулийн Удирдах зөвлөл тогтмол үйл ажиллагаа явуул­даг газар биш. Хааяа л нэг хуралдана. Тэнд оюутны төлөөлөл ч байдаггүй. Бид­ний мөнгөөр сургууль ингэж тоглож болохгүй” хэмээн мэдэгдсэн.

Төр хямралтай, төсөв ядуу­ралд нэрвэгдэж бай­хад ШУТИС-ийн Удир­дах зөвлөлийн дарга Ц.Буян­цогтоо жилд 100 гаруй сая төг­рөгийн эрх мэдэлтэн болно гэж явна. Гэтэл тэр мөнгийг эцэг эхчүүд хөлсөө шавхан зүтгэж байж, үр хүүхдийнхээ ирээдүйн тө­лөө зориулж буй юм шүү дээ.


Сургуулиудын удир­дах зөвлөл гэдэг сургалтын бод­лого, тус сур­гуулийн цааш­дын үйл ажил­лагаа, оюутны ирээдүйг харсан тог­тоол шийдвэр гар­гах үүрэгтэй хүмүүс. Гэ­тэл шинээр то­милогдсон Ц.Буянцогтоо дарга өөрийн эрх мэдлийг сур­гуульдаа тунхаглаж сур­галтын төл­бөрөөс 100 га­руй саяыг ха­лааслаж яв­на. Гэтэл энэ хүн яагаад ШУТИС-ийн Удир­дах зөв­лөлд ороод ирэв гэдэг нь ч анхаарал татах асуудал. Уг нь тэрбээр “Монгол Кор­порэйшн” ХХК-ийн гүй­цэтгэх захирлын албан ту­шаал хашдаг. Мөн тэрбээр тус сур­гуулийн Удир­дах зөвлөлийн даргаас гад­на УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажил­ладаг нэгэн.

Юутай ч барилгын сал­барт хүч үзэж яваа энэхүү эрхэм түмний хүүхдийн төлөө цаг заваа гарздана гэдэг юу л бол. “Түүний удирд­даг “Монгол Кор­по­рэйшн” ком­пани өнгөрсөн хуга­цаанд багагүй хэл ам таталж Ц.Буянцогтоо за­хирал тухайн үед амаа үдүүл­сэн мэт хүний өөдөс ч харж чадахгүй бай­сан үе бий. Гэтэл одоо түмний хүүх­дийн төлөө санаа зовсон дүр эсгэж тэдний төлбөрөөс бага ч болов мөнгө шомбодох гэж байгаа нь цаанаа учир жанцантай байж мэднэ” гэж зарим эх сурвалж хэлж байв.

Сургуулиудын удирдах зөв­лөлд ийм нөхөд шур­галж байгаа нь боловс­ролын салбар хэрхэн доройтож буйг харуулсан хэрэг гэхэд ч болно. Үнэндээ бол улс­төрийн энэхүү ороо бусгаа цагт бо­ловсролын салбар гэж юу байд­гийг ч мэдэх­гүй нө­хөр гэнэт орж ирээд олон багш ажилчин тө­дийгүй оюут­нуудын хувь заяа­гаар тоглох гэж байгаа нь дэндүү харамсалтай хэрэг болоод байна.

Бид дараагийн дугаартаа Ц.Буянцогтоо гэж хэн бэ гэд­гийг тодорхой мэдээллэх болно.

Р.Саруул

Эх сурвалж: