sonin.mn

"МИАТ” -ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер, техникийн ажилтнууд Саудын Араб улсад нислэг үйлддэг онгоцонд засвар үйлчилгээ хийжээ.

Тодруулбал,Тайланд улсын “Orient Thai” компанийн HS-BKA бүртгэлтэй “Saudi Arabian Airlines” компанид түрээслүүлдэг В767-300 агаарын хөлөгт С12 хүнд хэлбэрийн техник, үйлчилгээг 34 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Анх удаа Монгол Улсын техник үйлчилгээний байгууллага гадны агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээг эх орондоо хийсэн байна.

Дашрамд дурдахад “Orient Thai” компани нь 1995 онд үүсгэн байгуулагджээ. В737-300, -400, В747-300, -400, В767-300 төрлийн нийт 12 агаарын хөлөгтэй Тайландын агаарын тээврийн хувийн компани аж.

 Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг