sonin.mn
Цагдаагийн байгууллагаас 51 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол улын цэргийн багийн III дугаар ээлжинд амжилттай үүрэг гүйцэтгээд эх орондоо ирээд байгаа.
 
Үйл явдлын халуун цэгт өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаад ирсэн алба хаагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье. Тэдэнтэй уулзахад үүрэг гүйцэтгэсэн чиглэл бүр нь онцлогтой байж сонин содон дурсамж ихтэй иржээ.
 
Тэдний дундаас энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авсан тухай мэдээллийг мөрдөс нэг нөхдүүддээ дэвшүүлсэн мэндчилгээг хүргэж байна.
 
"Эрхэм хүндэт мөрдөс нэг ахан дүүс та бүхнийхээ хаан амар хатан мэндийг эрэн мэндчилье. Бид бүхэн Цагдаагийн байгууллагаас 51 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол улын цэргийн багийн III дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэхээр төрөлх эх орноосоо хөлгийн жолоо залсан үе саяхан мэт санагдавч бид үүргээ гүйцэтгээд ирлээ.
 
Энэхүү энхийг сахиулах ажиллагаанд явахад бүх талаар туслаж дэмжсэн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд болон Автобаазынхаа нийт бие бүрэлдэхүүндээ чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлэе.
 
Африк тивийн аагим халуун цагийн байдлын хүнд нөхцөлд 9 сарын хугацаанд НҮБ-ын 3-р баазад үүрэг гүйцэтгэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай өөрийн цэргийн багийн болон орон нутгийн иргэдэд үзүүлж ажиллаа. 
 
Анх үүссэн цагийн байдлаар тусламж хүсэж ирсэн иргэдийн дунд толгой хүзүү цээж хэвлий, гар, хөл мөчиндөө шархтсан хүмүүст шархний анхны зэгцлэлт хийж эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн.
 
Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Хувилай болон Арваы баазад Орон нутгийн 3 эхийг төрүүлсэн \ 2 хүү, 1 охинг эх барьж авсан\ одоо IDP лагерт бид бүхний хамгаалтанд эх, хүүхдүүд эсэн мэнд эрүүл саруул өсөн бойжиж байгаа билээ.
 
НҮБ-ын онгоцны осолд орсон 4 ажилтанд тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлэгт хүргүүлсэн.
 
Мининд өртсөн Ардын чөлөөлөх армийн 10 цэргийн алба хаагчдад шархыг цэвэрлэж гэмтсэн эд эрхтэнд оёдол тавьж эмчилгээ хийж 3-р шатлалын эмнэлэгт татан гаргалт хийлгэлээ.
 
Өмнөд Судан улсын энхийг сахиулах ажиллагаанд ирээд Монгол улсад тэр болгон тхиолдоод байдаггүй зүйлийг нүдээрээ үзэж гараараа барьж дэлхийн хүн төрлөгтөнд амьдрал бэлэглэх эмч хүний хариу нэхээгүй сүүн цагаан сэтгэлээр тэдэнд туслаж явсан минь Цагдаагийн байгууллагын нэр хүндтэй салшгүй холбоотой гэж эзэмшсэн мэргэжил алба хаагчдаараа бахархаж байна.
 
Дэлгэр монголын түмэн олон амар тайван байг
Дэлхийн хүн олон эрүүл энх байг
 
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв