Энэ удаагийн дугаартаа Хисако Кояма хэмээх сонирхолтой зочныг урьж ярилцлаа. Тэрбээр Н.Бадамсамбуу гэх малчин залуугийн гэргий болоод арав гаруй жил Монголд амьдарч буй бүсгүй билээ.
- Таныг монгол залуутай гэрлэж, хөдөө мал маллан амьдарч байгаа гэхээр их сонирхол татлаа. Ингэхэд та хоёр хэрхэн танилцсан тухай асуултаар ярилцлагаа эхэлье?
- Бид хоёр монголд нэг газарт ажилдаг байсан юм. Би жуулчны баазад хэлмэрч хийдэг байлаа. Mанай нөхөр морины хөтөч хийдэг байсан. Тэр надад морь унуулж, хамтдаа айраг ууж, тарваганы мах иддэг байсан. Тэр үеэс л бие биедээ дасч, ойр дотно болсон доо /инээв/.
- Өөрийг тань монгол залуутай суух болсонд эцэг эх тань хэрхэн хүлээж авсан бэ?
- Аав, ээж хоёр нэг их тоогоогүй ээ. Ер нь тэд маань "Миний охин хүнтэй суу" гэж их санаа тавьдаг байлаа. Учир нь нас 32 хүрчихлээ, гэрлэлт чинь оройтох нь гэсэн дээ тэр байх.
Тэгээд гэрийнхэндээ монгол хүнтэй гэрлэх гэж байгаагаа дуулгатал их сайхнаар хүлээж авсан. Удалгүй аав, ээж минь биднийг хуримаа хийхийг зөвлөсөн дөө.
- Өмнө нь монгол хүнтэй гэрлэнэ гэж төсөөлж байв уу?
- Анх Монгол оронд зочилж ирэхэд энэ орны бүх зүйл надад сайхан сэтгэгдэл үлдээсэн учраас монгол хүнтэй суух юмсан гэсэн бодол жаахан байсан. Гэхдээ хөдөөний малчин хүнтэй сууна гэж ерөөсөө бодоогүй.
- Та хоёр нэг хүүтэй байх аа. Хүүгийнхээ тухай яриач. Япон хэл мэддэг үү?
- Бидний хүүг Б.Наранхүү гэдэг. Японоор сайн ярьдаг. Одоо "Халх сэтгэмж" сургуульд сурдаг. Хүү маань уншиж бичдэг болчихсон юм чинь одоо сургуульд явахгүй аав шигээ малчин болно гээд байгаа /инээв/. Тэр бас морь унах их дуртай.
- Алс хол газар байгаа болохоор та Япон орноо, аав ээжийгээ их санана биз?
- Өө их санахгүй ээ. Анх бид хоёрыг нэг гэр бүл болоход Төв аймгийн Өндөр ширээт суманд Япон руу холбоо барих гар утасны сүлжээ ч байхгүй байсан. Тэр үед аав ээж рүүгээ ярьж болохгүй жаахан хэцүү байлаа.
Гэтэл 1-2 жилийн дараа манай суманд сүлжээ тавигдаж Япон руу шууд холбогддог болсон. Мөн би хааяа нутаг руугаа аав ээж дээрээ очдог болохоор тэр талаар бараг санаа зовдоггүй ээ.
- Монгол эрчүүд болон япон эрчүүдийн ялгаа юун дээр тод илэрч байна вэ?
- Япон эмэгтэйчүүд нөхөрт гараад бүх л цаг заваа нөхөр хүүхэддээ зориулдаг. Ажил хийх нь ховор. Монгол эмэгтэйчүүд биднийг бодоход ажиллах, хөдөлмөрлөх тал нь илүү нээлттэй юм билээ.
Манай нөхөр бол зав л гарвал надтай хамт байхыг хүсч, найзуудтайгаа юм яриад сууж байхад байсхийгээд л утсаар залгаж, "Чи хаана байна, ирэх болж байна уу" гэж асуудаг /инээв/. Харин Япон эрчүүд эсрэгээрээ "Өө ашгүй би ганцаараа гэртээ үлдлээ" гээд зурагт үзэж, пиво уугаад л тааваараа байдаг.
- Та хоёр хэл ярианы хувьд хэрхэн ойлголцдог байсан бэ?
- Би японд байхдаа монгол хэл багагүй үзчихсэн байсан. Эхний үед ганц хоёр үгээр л ойлголцдог байлаа. Түүнээс хойш Монголд олон жил болсон болохоор бид одоо сайн ойлголцож байгаа.
- Монгол ахуй амьдрал дотор ороод ирэхээр хийж чадахгүй ажил их таарч байсан байлгүй?
- Тийм ээ. Нэг удаа нөхөр намайг аргалд явуулахаар нь би мэдэлгүй хуурай аргал биш, шуудай дүүрэн нойтон аргал түүгээд ирсэнээс болж нөхөр намайг багагүй зэмлэсэн / инээв/.
Бас нэг удаа манайх хонь гаргахад би гэдсийг нь цэвэрлэсэн юм. Тэгсэн чинь чанасных нь дараа хүмүүс идчихээд "Яасан гашуун амттай юм бэ" гэхээр нь би "Намайг ёстой уучлаарай. Би угаасан юм" гэсэн чинь "Тийм байх аа" гээд л бүгд инээлдээд байсан /инээв/.
- Та ер нь монгол хоол хийхдээ хэр байсан бэ. Манай үндэсний хоолноос аль нь илүү таалагддаг бол?
- Би цуйванд их дуртай. Эхэндээ намайг монгол хоол хийгээд очихоор нөхөр маань "Жаахан амт муутай байна" гэж хэлэхэд надад их хэцүү байдаг байлаа. Заримдаа сонин сонин хоол хийхэд "Зүгээр, аваад ир" гээд чимээгүй иддэгт нь би их баярладаг.
Нэг өдөр бууз хийх болоод их сандарч билээ. Гурил элдэх, мах татах ажил зэрэг явагдаж байсан болохоор надад амаргүй байсан. Тэр үед манай хажуу айлын хүүхэд мах татаад, манай нөхөр гурил зуураад л, цагаан сарын бууз хийж байгаа юм шиг бүгдээрээ ширээ тойрч суугаад хоолоо хийж билээ.
Харин хуушуур хийж сайн чадахгүй болохоор "Чи хоол хийлгүй, хүлээж байгаарай. Орой ирээд тусалъя" гэж хэлдэг. Тэгээд бид хамтдаа хоолоо хийдэг. Энэ бүхэн надад үнэхээр сайхан санагддаг даа. Манай японд бол хоол хийх ажил зөвхөн эмэгтэй хүний үүрэг байдаг юм.
- Цагаан идээ бас хийж байсан биз?
- Би цагаан идээ сайн хийж чадахгүй. Ямаагаа саагаад л тараг бүрж чадна. Ганц удаа ааруул хийсэн чинь жаахан түлчихсэн. Нөхөртөө миний хийсэн анхны ааруул гээд өгтөл, гашуун амтагдсан юм байлгүй "Ямаанд өг" гэсэн /инээв/.
- Хөдөө байхдаа олон найз нөхөдтэй болов уу?
- Тийм ээ. Тэд намайг хотод ажлаа хийгээд байж байхад "Нөхөртөө очиж туслаач. Юу хийгээд байгаа юм" гэж утсаар ярьдаг байлаа /инээв/. Монгол эмэгтэйчүүд мундаг ажилсаг шүү дээ. Надад ямаа саах, юм оёх гээд олон ажил зааж өгсөн.
- Ер нь Монгол хүмүүсийн ямар зан чанар танд илүү ихээр таалагдсан бэ?
- Монгол хүмүүсийн хоорондоо маш элгэмсэг дотно, тусархаг зан чанарууд нь надад их таалагдсан.
- Тэгвэл таагүй сэтгэгдэл төрүүлсэн зан чанарууд гарч байх юм уу?
- Нэг удаа би Улаанбаатар хотод их дэлгүүрийн тэндээс такси хөлслөөд явсан юм. Тэгээд буугаад мөнгөө төлөх болоод би "Хэд гарсан бэ" гэж асуусан чинь 20 мянга төгрөг гэж хэлсэн. Би гайхахдаа "Яагаад" гэсэн чинь "Бензиний үнэ нэмэгдсэн шүү дээ" гэж хэлсэн.
Урьд нь би яг тэр газраар таксидаад явж байхад 3000 төгрөг гарч байсан юм. Тэгээд хэсэг бодож байгаад 3000 төгрөгөө өвөр дээр нь чулуудчихаад зугтаагаад яваад өгсөн. Монгол хүмүүс гадаад хүн гэхээр л их мөнгөтэй гээд ойлгочихсон юм шиг байна лээ /инээв/.
- Япончуудыг манай ард түмэн байгалийн гамшиг ч юм уу ямарваа нэг гэнэтийн зүйл тохиолдоход их уужуу тайван байдгийг гайхдаг?
- Гэнэтийн гамшиг тохиолдоход хэн ч сандарна шүү дээ. Бид ч гэсэн сандарна. Зүгээр л зарим хүмүүс сандарлаа гээд юу ч өөрчлөгдөхгүйг мэддэг болохоор тайван байдаг байх.
- Бас танай ард түмний ажилсаг хөдөлмөрч зан чанарыг манайхан их үнэлдэг?
- Япончууд бүгдээрээ ажилсаг биш ээ. Тэнд ч бас өдөржингөө гэр зуураа цаг нөгцөөж амьдардаг залхуу хүмүүс байдаг. Ажилсаг, хөдөлмөрч хүмүүс ч байдаг. Тэр тал дээр бол бид бараг адилхан.
- Та урлагт хэр элэгтэй вэ. Тухайлбал дуу хөгжимд?
- Өө урлаг талд бол ёстой маруухан. Надаас монгол хүмүүс японы "Зуурдын сэтгэл" киноныхоо дууг дуулаад өгөөч гэж гуйж байсан. Даанч нөхөр, хүү, бид гурвуулаа дуулж чаддаггүй. Найр наадам юм уу, нийтийг хамарсан арга хэмжээнд дуулна гэдэг бидний хувьд хэцүүхэн асуудал байдаг.
- Гэр бүлтэйгээ японд амьдрах бодол байдаг уу?
- Хүүгээ сургуульд орохоор Японд амьдарна гэж боддог байсан. Тийшээ очиж амьдрах санал тавихад манай нөхөр ч зөвшөөрсөн. Тэгээд би нөхрөө хонинд явахад нь япон үсэг бичиж өгөөд зөндөө заасан юм.
Даанч сураагүй /инээв/. Хүүгээсээ "Япон руу явах уу" гэж асуусан чинь дургүй байна лээ. Яваандаа хүүгээ том болохоор нь хөдөө амьдрах хүсэлтэй байгаа.
А.Батнасан
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Samuurai nariig bodvol Mongolchuud chalh saitai ni ilt baina
yugaa tenegteed bgaa ym be chi,medrel ymuu haahai iii
yer n manai huduunii erchuuded nugasgui durtai bolchihson gadaad huuhnuud bas baidgiin shuu kkk. gadnii hyamsgar,tootsootoi erchuudees arai l ondoo l doo jinhene mongol erchuud bol.
Хөөрхий харийн бүсгүйг битгий загна.
Neg bogsnoos oor tolgoid n orj ireh jumgui uher chin bitgij mongol hunij ner gutaagaad bai
Таны ажил амьдралд сайн сайхныг хүсье.
ohintoi bolno gedeg bidend saihan hereg!!!sain ber bna!!!Manai hyy gomdooj erdeech bolohgyi!sain hybi zayagaar bii bolson ger byl!ter byr ene ohin sig zorig zyrh garahgyi syy!!!!tegeed yapon hynees bol?...
Mongol zaluuchuud ih huurhun yum aa.
"Чи хаана байна, ирэх болж байна уу" / Заримдаа сонин сонин хоол хийхэд "Зүгээр, аваад ир" гээд чимээгүй иддэгт нь би их баярладаг./Харин хуушуур хийж сайн чадахгүй болохоор "Чи хоол хийлгүй, хүлээж байгаарай. Орой ирээд тусалъя" гэж хэлдэг./Нөхөртөө миний хийсэн анхны ааруул гээд өгтөл, гашуун амтагдсан юм байлгүй "Ямаанд өг" гэсэн/Тийшээ очиж амьдрах санал тавихад манай нөхөр ч зөвшөөрсөн. Mongol zaluu tsaanaa l neg uur baigaa yum shuu!
tiin neg l uur
3000 төгрөгөө өвөр дээр нь шидчихээд зугтчихсан чинь болж. Балиар шуналтай хулгайч арай дэндүүлж байгаа бхгүй юу.
Sain baina. Setgel zurkh, hicheel zutgel baiwal haana baisan ch saihan amidarna. Az jargal husey.
Az jargal, eruul enh sain saihniig husie!
Japanchuudiin gants goe aranshin baidag. Ted denduu shudarga. Bid olon olon zaluusiig tend surgah estoi shuu. Hodolmoriig bagajaa bagajaar hiideg ulsiig bar uls gedeg.
Хүний газарт Хүндлэгдэн жаргаарай Харийн газарт Хайрлагдан жаргаарай
Sain baina! Gaihaltai emegtei baina!
Tevcheertei iyn japan mantai hotiin hyyhen huduu neghonovol ih ium.ydaan hetsyy hetsyy.
Ямар хөөрхөн чин сэтгэлийн яриа бэ. Танай гэр бүлд аз жаргал хүсье.
Mongold,ger buldee iim setgeltei gadaadiin hun uunees oor haraagui l ym baina. Az jargal husey.
Ene bol gaihaltai emegtei.
Сайн байцгаана уу? Газар холын нутагт бэрд гарсан Япон Бүснүй минь/Япон Охин минь/ хайр хайрандаа уярч, жаргал бялхан амар мэнд амьдарч аж төрөөрэй.
hadamd garsan... esvel ber buusan
Бүсгүй минь
Сэргэлэн залуу байна, япон хүүхэн панаалдаад бүүр хөдөө амьдарчихдаг, манайхан ихэнх нь л япон гарч баяжина гэж биеийн амрыг бодож суудаг биз дээ, /Хүүхнүүд годуу/ Аз жаргал хүсье. Сайхан амьдарцгаахыг ерөөе.
Sain baina. Hunii huniig hairlah l heregtei shuu. Emegtei huniig hunii gazar zovooj ul bolno.
yun huurhun um ve, uhuurdmuur umaa, saihan uneheer hair setgel baina, ternees amargui l dee, az jargal husye!
Shiver, hudriin zaariig ni ugaachihval mongol erchuud tegeed bas uuh arhiig taaruulaad baival gaigui dahiad 1 jil zug baichih baihoo!
Дажгүй сайхан бүсгүй байна.Монгол залуу минь хайрлаж яваарай. Та 2-т аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Танай гэр бүлд аз жаргал хүсье. Шал өөр амьдралын хэв маягт дасах гэж багагүй тэвчээр гаргасан байх. Гадны хүн битгий хэл хотын охидууд хөдөөний амьдралд дасах гэж бас л багагүй бэрхшээлүүдтэй тулгардаг шүү дээ. Энэ эмэгтэй өөрөө их энгийн хүн байна.
Azjargal husii tanai ger buld.
interneted neg bichleg bsan.xudlaa bxaa gej bodson.xynii xuvi zaya iim l xoino yu gexev.oxin dyygees mini yalgaagyi.sain saixaniig eruue!
Saihan yariltslaga baina. Tand bolon tanai ger buld az jargal husye. Yapon humuus tsaanaa l neg nudend dulaahan humuus shuu. Daanch Yapon Mongoltoi hil zalgaa bish yum daa.
Yaponi ard tumnees surah yum ih bii shuu
бүүр хөвсгөлийн тайгад цаатан залуутай суусан гадны бүсгүй байна, бас төв аймагт бахй аа монгол залуутай суусан америк хүүхэн байдаг юм билээ. мөнгөөр л харахгүй бол энэ амьдралд бүтэхгүй, болохгүй зүйл гэж байхгүй байх аа, өөр хэл, соёлтой хүмүүс хоорондоо ойлголцож ианайх шиг хөдөөд хамт амьдарна гэдэг бол гайхамшиг
Хүний газарт Хүндлэгдэн жаргаарай Харийн газарт Хайрлагдан жаргаарай
Аз жаргал гэдэгийг зевхен менгеер хэмждэг манай луйварчидаас хумуус амидралийг арай л еереер харж байгаа юм даа.
Мундаг залуу байна, боловсролтой эмэгтэй байна. Энэ хоёрыг хүн чанар, хүнлэг сэтгэл л нэгтгэж байдаг байх. Жинхэнэ сэтгэл зүрхээрээ нийлсэн хойно сайхан амьдарч таараа. Танай сайхан гэр бүлд аз жаргал хүсье. Та хэд монголдоо амьдрах нь хамаагүй дээр.
Heegui h huurhun emegtei uma.Nuhur ni ch gesen ih sahan daruu hun bdg bha.Hoorondoo jargaltai bvl boloo shuu dee.Neg l amidrah horvoo doo.Az jargal huseye
ЗАЯАНЫ ХАНЬ МАНЬ ГЭДЭГ ХУДАЛ БАЙГАА БИЗ ДЭЭ ЯПОН МОНГОЛ 2 САЙХАН АМЬДАРЧ БОЛЖ Л БАЙГАА БИЗ ДЭЭ .ЦУС ХОЛДОНО ГЭДЭГ МАШ САЙН
az jargal husie
aztai gichiiv saihan Mongol zaluutai suugaad hairluulchihdag!
Gol n baigaliin orig mah iddeg mongol zaluuchuudiin belegiin chalh aziudiig baitugai europuudiig daguulahgui.tuund n l boldog baih. Bas genen tsailganduu zan n taalagddag baih.solongos japanuud bol eldeviin em tan sur baraa bolj baij 7 honogtoo 1 udaa hiivel ih yum.Getel emegreichuud n huseed baidag, budaanii huuhduud nahilt baihgui n hetsuuldee zailuul
Сайхан сэтгэлтэй бүсгүйг битгий гомдогоорой монгол залуу яаж хайрладаг болохыг дэлхийд харуулаарай.Аз жаргал хүсье.
Ямар сайхан аз жаргал бэ? Одоо хотод амьдардаг юм байна. Хүүгээ том болохоор хөдөө гарна гэж байна шүү дээ. Мундаг.
Япон бүсгүй авч суувал ч жаргаж өгөх байх. Япон хүн арай л өөр.
Япон хүн шударга, хүмүүжилтэй байдаг. Манайхан л элдэв ааш зан гаргаж жигшээчихгүй бол амьдрах гэж чармайх л болно. Нөхөр нь хүнлэг, сайхан сэтгэлээр хандаж байгаарай! Аз жаргал хүсье!
Америкт байхдаа нэг япон хуухэнтэй танилцаад сар гаран цуг байхдаа одор болгон хэд хэдэн удаа сексддэг байж билээ ...Эрхтэн бие хаа нь дэндуу зоолхон суулдээ тавих гэж зовдог байж билээ.Монгол хуний ясан боов гое гэх юм билээ мэдэхгуй дээ
Eh delhiin humuus bugd adilhan shuudee.Az jargal sain saihaniig husey.
Холын бэр, сайхан гэрийн эзэгтэйд аз жаргал хүсье. Монгол залуугаа хайрлаж хайрлуулж сайхан амьдраарай.
Энэ нийтлэл маш их таалагдлаа. Монгол бүсгүйчүүдэд жоохон ч гэсэн юм бодогдуулсан байх. Монгол эрэгтэй хүнтэй зөв хүндэтгэлтэй харилцаад дэмжээд байвал монгол эр хүн эхнэртээ гар хүрэх битгий хэл гар аа исгэчих вий гэсэн сэтгэлээр алган дээрээ тавьсан алмаз эрдэнэсээс ч илүү хайрлана даа. Гэтэл зарим монгол хүүхнүүд нь харийн эрийн хэтэвчийг харж хамаг сайхан оронд минь өвчин тарааж байхын. Гэтэл харь нутгийн бүсгүй ханилан сууя гээд нутагт минь ирээд нөгөө хүнд малчны амьдралаар амьдарч эхнээс нь бүх зүйлүүдийг нь сураад явж байхын. энэ нийтлэлийг уншсан монглчуудын минь сэтгэлгээ нь жоохон ч гэсэн өөрчлөгдөж байгаа байх
Монгол эмэгтэй бид бүхэн жендер ярьж эрчүүдтэйгээ эн зэрэгцэн үзэж тарж байхын оронд уламжлан ирсэн ёс жудагтай байж эр нөхрөө хүндэтгэн ар гэр,амраг хань, алаг үрсдээ ойр байж хаяж явалгүй бат найдвартай ар тал нь байвал сайн сан. Ер нь тийм бэр монголоос царайчилж байхаар япон бүсгүйг гуйдаг ч юм билүү гэж бодчихлоо