sonin.mn

Манай улсад хоёр өдрийн төрийн айлчлал хийгээд буцсан БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалыг олон улсын хэвлэл мэдээллүүд ийнхүү дүгнэжээ.

The european institute for Asian studies сайт: "Иж бүрэн стратегийн түншлэлийн" тохиролцоонд хүрэв
Энэ сарын 21-22-нд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчиллаа. Хоёр тал харилцаа холбоогоо сайжруулах "Иж бүрэн стратегийн түншлэлийн" тохиролцоонд хүрсэн юм. Айлчлалын үеэр Монгол Улсад 2020 он хүртэл 10 тэрбум ам долларын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх амлалт өгчээ.

"Chine daily" USA сонин: 30 тэрбум ам.долларын нүүрсний хийн төсөлд гарын үсэг зуржээ
Хятадын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын зэрэгцээ далайд гарцгүй Монгол Улсын ашигт малтмалын худалдаа, гадаад тээврийн холбоог нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн пүрэв гаригт хэд хэдэн дэд бүтэц, эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.

Монгол Улсад хийж буй БНХАУ-ын Ерөнхийлөгчийн анхны төрийн айлчлалын эхний өдөр 26 хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэдгээр гэрээнд нүүрс боловсруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг багтсан байна. Эх сурвалжийн ярьснаар 30 тэрбум ам.долларын нүүрсний хийн төсөлд мөн гарын үсэг зуржээ.

BBC агентлаг: Си Зиньпин 10 тэрбум ам.долларын худалдааг нэмэгдүүлэх амлалт өглөө
Ноён Си Зиньпин нь арав гаруй жилийн дараа хөрш зэргэлдээ улс оронд очиж буй Хятадын анхны Еренхийлөгч боллоо. Тэрбээр өнгөрсен пүрэв гаригт хоёр өдрийн төрийн айлчлалаа эхэлсэн юм.

Айлчлалын эхний өдөр хоёр тал худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, санхүүгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн 2020 он хүртэл 10 тэрбум ам.долларын (£ 6bn) өртөг бүхий хоёр талын худалдааг нэмэгдүүлэх амлалтыг Хятадын төрийн тэргүүн өгчээ.

"The Diplomat" сэтгүүл: Монгол улсын эдийн засагт Бээжингийн давамгайлал нэгэнт бүрэлджээ
Хятадын дарга Си Зиньпиний айлчлал өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байв. Хоёр тал энэхүү айлчлалаас ямар нэг зүйл хүлээж байсан юм. Монгол Улсын эдийн засгийн (голдуу нүүрс, зэс) экспортын 90 хувийг эзэлсэн Бээжингийн давамгайлал нэгэнт бүрэлджээ.

Хоёр талын худалдаа 2013 онд зургаан тэрбум доллар байв. 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхийг санал болгож байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2014 оны эхний зургаан сарын байдлаар 5,3 хувь, 2013 онд 11.7 хувь болж буурсан ажээ.

Энэ нь уул уурхайн компани болох "Саусгоби" зэрэг компаниудын хувьцааг их хэмжээгээр худалдан авах хэлэлцээрийг хаах хэдий ч уул уурхайн салбарт илүү их хөрөнгө оруулалтыг БНХАУ ятгасан юм. Монгол Улсад дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Монголын албан ёсны бодлого нь Хятадын болон ОХУ-ын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх зорилготой "Гурав дахь хөрш"-ийн бодлого юм. Улс орны эрсдэлийн ахлах шинжээч Нейл Ашдаун төмөр замын транзит тээврийн гэрээг Си даргын айлчлалын үр дүнд баталбал, Монгол Улсын дэд бүтцийг Хятадын зах зээлтэй холбох гүүр тавьсантай адил гэж үзжээ.

"DW" агентлаг: Бээжин төв Азид нөлөөгөө өргөжүүлэх оролдлогоо Монгол улсад тусгасан уу
Хятадын удирдагч Си Зиньпин хөрш улсдаа анх удаа айлчиллаа. Бээжин Төв Азид нөлеөгөө өргөжүүлэх оролдлогоо хойд хөрш Монгол Улсад тусгасан айлчлал боллоо гэж шинжээчид үзэж байна.

Экспортын далайд гарцгүй бөгөөд байгалийн баялаг ихтэй Монгол Улс Хятадын анхаарлыг татах нь аргагүй юм. Монгол Улс Засгийн газрын зохицуулалтын орчинг сайжруулах нааштай алхмуудыг авч, гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс ихээхэн шүүмжлэл хүртсэн.

Хамгийн ноцтой нь "Оюу Толгой" зэсийн уурхайн өргөтгөлийн төслийн "Рио Тинто"-гийн байнгын маргаан юм. Си Зиньпиний айлчлалын үөэр хоёр тал Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдлыг чангаруулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Эдгээр нь гол төлөв Монгол Улсаас БНХАУ-д ашигт малтмалын экспортын байнгын урсгалыг хангахын тулд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход төвлөрсөн болно. Төмөр замын болон авто замын барилгын ажил ОХУ, БНХАУ-ыг холбох хоолой боломжин дээр хэлэлцээрүүд төвлөрчээ.

"Reuters" агентлаг: Си Зиньпин Монгол улсад өргөн хэрэглээний барааны үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан үеийг тааруулж айлчлав
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин Монгол Улстай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх зорилгоор хоёр өдрийн айлчлал хийлээ. Тэрбээр өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол Улсад анх удаа айлчилсан БНХАУ-ын Ерөнхийлөгч юм.

Монгол Улсын өргөн хэрэглээний барааны үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан үөийг Си Зиньпин тааруулж айлчилсан байна. Хоёр тал тээвэр, эрчим хүч, уул уурхайн хөрөнгө оруулалтын тухай шинэ гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: